Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: С.Баатарсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Хохирогч Ү.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүгдэгч: Б.Түмэннаст, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самдан Арамж овгийн Баярсайханы Түмэннастад холбогдох 2226000000086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эцэг, эхийн хамт, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар баг Бургасын 14 тоотод суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Самдан Арамж овгийн Баярсайханы Түмэннаст, /РД:ЙЖ97110415/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Түмэннаст нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ү.Мөнх-Эрдэнээс тамхи нэхэхэд өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар иргэн Ү.Мөнх-Эрдэнийн толгой, нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, зүүн хөлийн шилбэ шагайн хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж дэвсэж шилбэ, шагай ясны далд хугарал, зүүн зулай, дээд уруулд шарх, дээд эрүүнд 1.1 дүгээр шүдний бүрэн булгарал, баруун гарын бугалга, бүсэлхий, зүүн хөлийн шилбэ хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч Б.Түмэннаст шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр багийн өдөрлөг болсон. Орой 21 цагийн үед би зааланд очсон. Тэнд Наранбаатарыг дуудсан. Наранбаатар ирэхдээ Мөнх-Эрдэнийн машиныг унаад ирсэн байсан. Бид хоёр жоохон юм ярьж сууж байгаад машиныг нь аваачиж өгье гээд явсан. Явах замдаа бид хоёр ганц пиво хувааж ууя гээд ярьж байгаад дэлгүүр орсон чинь пиво байхгүй болохоор нь 0.75 литрийн багтаамжтай архи аваад архинаасаа 2 татаад дараа нь биеийн тамирын багшийг гэрт нь хүргэж өгсөн. Хүргэж өгөөд буцаж ирж байхад Мөнх-Эрдэнэ гудамжинд гараад ирсэн байсан. Мөнх-Эрдэнэтэй 2 шил архи хувааж уугаад үл ялих зүйлээс болж маргаан болсон. Тэгээд бид хоёр зодоон хийсэн. Гэм буруугаа хүлээж байна. Мөнх-Эрдэнэ болон аав, ээжээс нь уучлалт гуйж байна гэв.

 

Хохирогч Ү.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай багийн өдөрлөг болсон. Тэмцээнээ үдээс хойш дуусгаад Наранбаатартай цуг ээжийг авахаар явсан. Ээжийг хөдөө гэрээс авчраад шөнө буулгаад Наранбаатарын хойшоо найз охинтой нь хүргэж өгсөн. Тэгээд Цэрэндэмбэрэл гэх айлд очсон. Тэгээд Наранбаатар миний машиныг унаад гараад ирье гэсэн. Нээх удаагүй Наранбаатар буцаад хүрээд ирсэн. Гарсан чинь Түмэннаст хамт ирсэн байсан. Түмэннаст архи аваад ирсэн. Хувааж уух уу? гэхэд нь би яах юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд Түмэннаст ганц, хоёр татчих гэж хэлсэн. Тэр архиа хувааж уучихаад ахиж архи уух уу? гэхээр нь би ганц юм авч өгье гээд Мягмарбат гэх айлаас 0.5 литртэй архи авсан. Тэндээс гарч байхад Түмэннаст Отгонбаатар гэх цагдааг нүдчихмээр байна гэж хэлсэн. Тэгээр нь би юун зодоон бэ? энийгээ уугаад гэр рүүгээ явж амаръя гэж хэлсэн. Тэгээд авсан архиа хувааж уучихаад заалны гадаа очиход Түмэннаст ахиж архи ууя гэхээр нь одоо харьж амарцгаая гэж хэлсэн. Тэгэхэд Түмэннаст архи ууж чадахгүй арчаагүй пизда вэ? гээд хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд надаас тамхи нэхэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд миний халаасыг нэгжсэн. Би уурлаад яах гээд байгаа юм бэ? чи хэзээ ийм болчихсон юм бэ? гээд уурлахад буугаад ир гээд гэсэн. Би араас нь буух гэтэл миний нүүр рүү архины шилээр 2 удаа цохьсон. Би амаа бариад тонгойсон чинь Наранбаатар бууж ирээд дундуур орж ирсэн. Тэгээд миний толгой руу ахиж цохьсон. Тэгээд архины шил нь хагараад би сөхрөөд унасан. Тэгээд миний хөл дээр 2, 3 удаа дэвссэн. Тэгээд би босож ирээд ам Баярсайханы банди намайг архины шилээр цохьсон гэж хэлэхэд намайг ахиж цохьсон. Тэгээд архины хагархай шил бариад намайг гүйцээнэ гээд над руу дайрсан. Тэгээд Наранбаатар салгаад аваад явсан. Хохиролд 3000000 төгрөг авсан. Би 3 сар эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээний зардлыг бүрэн гаргуулж авмаар байна. Дээрээс нь 3 сарын хугацаанд ажлын цалин хөлс аваагүй. Цаашдаа ямар эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна. Хохирлоо бүрэн төлүүлмээр байна. Цаашдаа гарах зардлыг иргэний журмаар нээлттэй үлдээж өгнө үү гэв.

           

Хохирогч Ү.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гар бөмбөгийн тэмцээнд орчихоод дуусахаас нь өмнө найз Наранбаатар, найз охин Батчимэг нарын хамт хөдөө явж ээж Энхжаргалыг авч сумын төв дээрх гэртээ буулгаад сумын төв дээр найз Цэрэндэмбэрэлийнд очсон. Наранбаатар миний машиныг унаж яваад буцаж ирэхдээ Түмэннасттай хамт ирсэн байсан. Түмэннаст 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи гаргаж ирээд хэдүүлээ хуваагаад уучихъя гэсэн. Би уухгүй ээ гэсэн чинь ганц юм чинь яахав дээ гээд хоргоогоод байхаар нь Түмэннасттай тэр шил архийг нь хоёулаа хувааж уусан. Түмэннаст дахиад нэг юм уух уу гээд байхаар нь за за би аваад өгье гээд айлаас 0.5 литрийн архи аваад гараад ирсэн чинь Түмэннаст би Отгонбаатар цагдааг зодмоор байна гээд байхаар нь би юун зодоон цохион гэж хэлээд явсан. Тэгээд Түмэннастыг буулгах гээд заалны хойшоо явж байх замдаа 0.5 литрийн архиа уусан. Тэгээд би Түмэннастаас чи чинь шинийн нэгний өглөө мэнд ус мэдэхгүй байсан. Өнөөдөр юу болоо вэ гэж асуусан. Тэгэхэд аав, ах нартайгаа явж байсан болохоор мэнд ус мэдэж чадаагүй гэсэн. Тэгээд заалны гадаа очсон байхад ууж байсан архиа дуусахад Түмэннаст дахиад архи уумаар байна гээд байсан. Тэгэхээр нь Наранбаатар бид хоёр хоёулаа одоо архиа болъё харья гэхэд архи ууж чадахгүй арчаагүй пизданууд вэ гээд хараагаад байсан. Тэгээд Түмэннаст машинаас буухгүй тамхи нэхэж байснаа миний халаасыг нэгжээд байхаар нь чи одоо яагаад миний халаасыг нэгжээд байгаа даварсан пизда вэ гэсэн чинь Түмэннаст нь яасан том болсон юм бэ. Буугаад ир гэсэн. Тэгэхээр нь машинаас буугаад хаалгаа хаах гэж байсан чинь архины шилээр шүд уруулан тус газар руу 2 удаа цохьсон. Тэгж байхад нь Наранбаатар машинаас бууж ирээд Түмэннастыг холдуулаад салгаж байхад Түмэннаст миний толгойн оройн тус газарт архины шилээр цохиход архины шил нь хагарсан. Тэгээд би 4 хөллөөд амаа дараад тонгойсон байхад Түмэннаст хүрч ирээд зүүн хөлийн шилбэ рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд ам Баярсайханы хүүхэд намайг архины шилээр цохьчихлоо гэсэн чинь Түмэннаст чи манай аавыг ам Баярсайхан гэлээ гээд дахиж хүрч ирээд зүүн хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Тэгээд Түмэннаст архины хагархай шилийг барьсан намайг ална гүрээний судсыг нь ханаад гүйцээгээд өгье гээд байсан. Эмчилгээний зардлуудаа бүгдийг нь төлүүлнэ. Унаа хөлсний зардал, эм тарианы зардал гэх мэт зүйлийг төлүүлнэ. Цаашид тархи толгойд учирсан бэртэл, гэмтэл ямар үр дагавар гарахыг мэдэхгүй байгаа болохоор их гомдолтой байна. Би одоогоор 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би Түмэннастаас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг авсан. /хх-ийн 11-13 хуудас/,

 

Гэрч Р.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Тус өдөр Ү.Мөнх-Эрдэнийн хамт хөдөө явж ирчихээд Б.Түмэннаст заалан дээр намайг дуудахад Ү.Мөнх-Эрдэнийг сумын хойд хороололд айлд үлдээчихээд сургуулийн заал ороход 3 дугаар багийн иргэдийн бүжиг болчихоод тарах гэж байсан. Тэгээд ганц нэг пиво ууя гээд дэлгүүр ороход пиво байхгүй байна гээд Б.Түмэннаст 0.75 литрийн соёрхол архи авч ирээд Ү.Мөнх-Эрдэнийн байгаа айлын гадаа очиход Ү.Мөнх-Эрдэнэ гарч ирээд Б.Түмэннаст архиа задалж тэр хоёр жоохон ууж байгаад Ү.Мөнх-Эрдэнэ буцаад нөгөө айл руу орсон. Тэгээд Түмэннаст бид 2 юм яриад зогсож байтал сургуулийн багш Нямдорж гэрт намайг хүргээд өг гэхээр нь хүргэж өгчихөөд буцаад иртэл Ү.Мөнх-Эрдэнэ нөгөө айлаасаа гараад ирчихсэн гудамжинд зогсож байсан. Тэгээд Ү.Мөнх-Эрдэнэ Б.Түмэннаст 2 үлдсэн 0.75 литрийн соёрхол нэртэй архиа машин дотор хувааж уучихаад Б.Мягмарбат гэх айлд очсон. Тэгээд Ү.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст нар Мягмарбатынх руу явж ороход би машин дотор суугаад үлдсэн. Ү.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст хоёрыг дуудах гэж Б.Мягмарбатынд ороод тэр хоёрыг аваад гарсан. Тэгээд хойшоо сургуулийн заал руу явж байхад тэр хоёр машины хойно цэнхэр шилтэй 0.5 литрийн архи хувааж уугаад явж байсан. Тэгэхдээ Ү.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст нар хоорондоо маргалдаад явж байгаад заалны ард очиж зогсоход Ү.Мөнх-эрдэнэ, Б.Түмэннаст хоёр хоёулаа машинаас буусан. Би машинаа зогсоолд тавьчихаад буухад Мөнх-Эрдэнэ нүүр ээ 2 гараараа дарсан байдалтай байхад нь салгасан. Тэгээд би Мөнх-Эрдэнийг аваад Цэрэндэмбэрэл гэх айлд хүргэж өгсөн. Би машинаас буугаад тэр хоёрыг яг салгахад архины шил хагарч байсан. Б.Түмэннаст Мөнх-Эрдэнийг хаана нь юугаар хэдэн удаа цохисныг харж амжаагүй. Намайг салгахад Ү.Мөнх-Эрдэнэ нүүр ээ хоёр гараараа дарчихсан 3 шүд уначихлаа л гэж байсан. /хх-ийн 18 хуудас/,

 

Шинжээч эмч Э.Хүрэлсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ү.Мөнх-Эрдэнийн биед толгойн зулай хэсэгт шарх, шилбэ шагайн ясны далд хугарал, дээд эрүүнд 1.1 дүгээр шүдэнд бүрэн хугарал, баруун гарын бугалга, бүсэлхий, зүүн хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмт тогтоогдсон. Амны хөндийг босоо болон хэвтээ хэлбэрээр 4 хувааж авч үздэг. Дээд эрүүний үүдэн дунд шүднээс баруун ард тийш хэсгийг 1 дүгээр эгнээний шүд гэж нэрлэдэг. Ү.Мөнх-Эрдэнийн хувьд 1 дүгээр эгнээний 1 дүгээр шүд буюу үүдэн шүд унасан. Энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  /хх-ийн 25 хуудас/,

 

Яллагдагч Б.Түмэннаст мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би Ү.Мөнх-Эрдэнийн уруул хэсэгт 1 удаа цохьсон. Архины шилээр толгой руу нь 2 удаа цохьсон. Хөл хэсэг рүү нь 1 хавирсан. Хохиролд 3000000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй./хх-ийн 32-33 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №281 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Ү.Мөнх-Эрдэнийн биед шилбэ, шагай ясны далд хугарал, зүүн зулай, дээд уруулд шарх, дээд эрүүнд 1.1 дүгээр шүдний бүрэн булгарал, баруун гарын бугалга, бүсэлхий, зүүн хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 22-23 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01 хуудас/,

           

            Шүүгдэгч Б.Түмэннастын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 38, 48, 49, 50 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Түмэннастын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Түмэннаст нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ү.Мөнх-Эрдэнэтэй тухайн тохиолдолд учирсан таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогч Ү.Мөнх-Эрдэнийн биед халдаж гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч ”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан эрх, үүргийн хүрээнд хохирогч Ү.Мөнх-Эрдэнийн хууль ёсны өмгөөлөгчөөр ажиллаж байна. Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, дэмжиж байна”гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Б.Түмэннаст нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ү.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон. Иймд хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Гэм буруутай гэж үзэж үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Түмэннаст “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Түмэннастад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Түмэннаст нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ү.Мөнх- Эрдэнээс тамхи нэхэхэд өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар иргэн Ү.Мөнх-Эрдэнийн толгой, нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, зүүн хөлийн шилбэ шагайн хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж дэвсэж шилбэ, шагай ясны далд хугарал, зүүн зулай, дээд уруулд шарх, дээд эрүүнд 1.1 дүгээр шүдний бүрэн булгарал, баруун гарын бугалга, бүсэлхий, зүүн хөлийн шилбэ хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           

Шүүгдэгч Б.Түмэннаст нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ү.Мөнх- Эрдэнээс тамхи нэхэхэд өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар иргэн Ү.Мөнх-Эрдэнийн толгой, нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, зүүн хөлийн шилбэ шагайн хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж дэвсэж шилбэ, шагай ясны далд хугарал, зүүн зулай, дээд уруулд шарх, дээд эрүүнд 1.1 дүгээр шүдний бүрэн булгарал, баруун гарын бугалга, бүсэлхий, зүүн хөлийн шилбэ хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ү.Мөнх-Эрдэнийн машинаас буугаад хаалгаа хаах гэж байсан чинь архины шилээр шүд уруулан тус газар руу 2 удаа цохьсон. Тэгж байхад нь Наранбаатар машинаас бууж ирээд Түмэннастыг холдуулаад салгаж байхад Түмэннаст миний толгойн оройн тус газарт архины шилээр цохиход архины шил нь хагарсан. Тэгээд би 4 хөллөөд амаа дараад тонгойсон байхад Түмэннаст хүрч ирээд зүүн хөлийн шилбэ рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд ам Баярсайханы хүүхэд намайг архины шилээр цохьчихлоо гэсэн чинь Түмэннаст чи манай аавыг ам Баярсайхан гэлээ гээд дахиж хүрч ирээд зүүн хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Тэгээд Түмэннаст архины хагархай шилийг барьсан намайг ална гүрээний судсыг нь ханаад гүйцээгээд өгье гээд байсан. Гэрч Р.Наранбаатарын Ү.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст нар хоорондоо маргалдаад явж байгаад заалны ард очиж зогсоход Ү.Мөнх-эрдэнэ, Б.Түмэннаст хоёр хоёулаа машинаас буусан. Би машинаа зогсоолд тавьчихаад буухад Мөнх-Эрдэнэ нүүр ээ 2 гараараа дарсан байдалтай байхад нь салгасан. Тэгээд би Мөнх-Эрдэнийг аваад Цэрэндэмбэрэл гэх айлд хүргэж өгсөн. Би машинаас буугаад тэр хоёрыг яг салгахад архины шил хагарч байсан. Б.Түмэннаст Мөнх-Эрдэнийг хаана нь юугаар хэдэн удаа цохисныг харж амжаагүй. Намайг салгахад Ү.Мөнх-Эрдэнэ нүүр ээ хоёр гараараа дарчихсан 3 шүд уначихлаа л гэж байсан. Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ү.Мөнх-Эрдэнийн биед толгойн зулай хэсэгт шарх, шилбэ шагайн ясны далд хугарал, дээд эрүүнд 1.1 дүгээр шүдэнд бүрэн хугарал, баруун гарын бугалга, бүсэлхий, зүүн хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмт тогтоогдсон. Амны хөндийг босоо болон хэвтээ хэлбэрээр 4 хувааж авч үздэг. Дээд эрүүний үүдэн дунд шүднээс баруун ард тийш хэсгийг 1 дүгээр эгнээний шүд гэж нэрлэдэг. Ү.Мөнх-Эрдэнийн хувьд 1 дүгээр эгнээний 1 дүгээр шүд буюу үүдэн шүд унасан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №281 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.Түмэннастын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Түмэннаст нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №281 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Түмэннаст нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ү.Мөнх- Эрдэнээс тамхи нэхэхэд өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар иргэн Ү.Мөнх-Эрдэнийн толгой, нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, зүүн хөлийн шилбэ шагайн хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж дэвсэж шилбэ, шагай ясны далд хугарал, зүүн зулай, дээд уруулд шарх, дээд эрүүнд 1.1 дүгээр шүдний бүрэн булгарал, баруун гарын бугалга, бүсэлхий, зүүн хөлийн шилбэ хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Самдан Арамж овгийн Баярсайханы Түмэннастыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

           

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Түммэннастад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрөө нөхөн төлхөө илэрхийлсэн зэргийг харгалзаж үзээд 960 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчид учирсан гэм хорын хохирол арилаагүй байгааг харгалзан үзнэ үү? Яагаад гэвэл энэ хүн хэзээ хөдөлмөрийн чадвартай болж, өөрийн хоолны мөнгө олох боломжтой болоход тодорхой хугацаа шаардагдана” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Шүүгдэгч Б.Түмэннаст нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Мөнх-Эрдэнэтэй маргалдаж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгосон. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.000.000 төгрөгийг төлсөн.  Шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан 1.814.500 төгрөгийн баримт байна. Бусад баримтыг шаардлага хангаж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэнтэй санал нэг байна. Хохирогч, шүүгдэгч нар нь адилхан залуу хүмүүс. Адилхан архи ууж согтуурсан үедээ зүй бус харилцаанаас үүдэн гэмтэл учруулсан. Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирогчид зохих хэмжээний хохирлыг урьдчилж төлсөн. Гэм буруугаа мөн хүлээн зөвшөөрсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлөхөө илэрхийлсэн. Улсын яллагчийн зүгээс 960.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Энэ саналтай өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.Түмэннаст нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Түмэннастын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Түмэннастад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Ү.Мөнх-Эрдэнэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нийт 15000000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэсэн. Хавтаст хэрэгт 16.524.280 төгрөгийн хохирлын баримт авагдсан.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлэхэд хх-59а талд авагдсан 62600 төгрөгийн, 35200 төгрөгийн,  хх-59б талд авагдсан 48800 төгрөгийн, 60000 төгрөгийн, хх-60б талд авагдсан 37000 төгрөгийн, 70000 төгрөгийн, 33000 төгрөгийн, 1500 төгрөгийн, хх-61а талд авагдсан 2450 төгрөгийн, 4000 төгрөгийн, 278100 төгрөгийн, 1800 төгрөгийн, хх-61б талд авагдсан 51000 төгрөгийн, 65000 төгрөгийн, хх-62а талд авагдсан 8900 төгрөгийн, 9000 төгрөгийн, хх-62б талд авагдсан 31000 төгрөгийн, хх-63а талд авагдсан 40000 төгрөгийн, 19400 төгрөгийн, 6750 төгрөгийн, 58500 төгрөгийн, хх-64х талд авагдсан 37500 төгрөгийн, 4000 төгрөгийн, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтаас шатахууны 20000 төгрөгийн, 10000 төгрөгийн, 30000 төгрөгийн, 60000 төгрөгийн, 20000 төгрөгийн, 20000 төгрөгийн, 30000 төгрөгийн, автомашины зогсоолын төлбөр 7000 төгрөгийн, эм авсан 35000 төгрөгийн, 2000 төгрөгийн,  Оргил рашаан сувиллын 580000 төгрөгийн, “Ньюремеди” ХХК-ий 35000 төгрөгийн нийт 1.814.500 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Б.Түмэннастаас гаргуулж хохирогч Ү.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.Түмэннаст нь хохирогч Ү.Мөнх-Эрдэнэд 3000000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Түмэннаст нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

           

Харин хохирогч Ү.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлээс шүд хийлгэх 7.870.000 төгрөгийн, цалингийн 2.550.000 төгрөгийн, хавтаст хэрэгт авагдсан хохирол буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 4.289.780 төгрөгийн буюу нийт 14709780 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ү.Мөнх-Эрдэнэ нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

 

Шүүгдэгч Б.Түмэннастын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Түмэннаст нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Б.Түмэннаст нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3000000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

           

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Түмэннастад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Түмэннастад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Самданарамж овгийн Баярсайханы Түмэннастыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэннастыг нэг мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэннаст нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч Б.Түмэннаст нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3000000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн шүд хийлгэх зардал 7870000 төгрөг, цалин 2550000 төгрөг, бусад эмчилгээний зардалд 4289780 төгрөг нийт 14709780 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ү.Мөнх-Эрдэнэ нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Түмэннастад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Түмэннастад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ