Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч, хохирогч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, регистрийн дугаар: ,

2226001560125

Монгол Улсын иргэн 1983 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, *******, регистрийн дугаар:,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч. нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-Ховд хороололд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны спорт заалны орчим Ц.******* зодож тархи доргилт, дээд эрүүнд 2.1 дүгээр шүдний хагас булгарсан, доод эрүүнд 4.1 дүгээр шүд 2 тийш суларсан, баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархай хэсэгт цус хуралт, зүүн хөмсөг баруун хөх зүүн хавирганы нум хэсэгт цус хуралт, доод дээд уруулд зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-Ховд хороололд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны спорт заалны орчим зодож тархи доргилт дээд уруулд цус хуралт, 2.1 дүгээр шүд хагас булгарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй гэв.

                                                                                                                        

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр манай сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болсон. Тэгээд оноон дээрээс болоод той маргалдсан. ******* нь миний нүүрэн тус газар гараараа 5-6 удаа цохьсон. Тухайн үед бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хоёр шүд хөдөлсөн. Мөн нүд хөхөрсөн. нь миний шүдэнд сувгийн эмчилгээ хийлгүүлж өгсөн.Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 39 хуудас/,

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай сумын сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болоод багуудын оноог тоолоод *******ийн баг зооноосоо гарч чадаагүй юм. Тэгсэн чинь ******* над руу дайраад байсан. ******* бид хоёр барилцаж аваад бие биеийгээ цохьсон. Багш нар бид хоёрыг салгасан. эргэж орж ирээд миний толгой руу цохьсон. Миний уруул хавдсан. Үүдэн шүд хөдөлсөн. Толгой хавдсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 45 хуудас/,

 

Гэрч   ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тухайн үед жижүүрийн сандал дээр хувцсаа сольчихоод сургуулийн урлаг зааланд ортол *******, ******* нар нь нэгнийгээ заамдсан барилцаад зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. /хх-ийн 47 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болсон. Тэгээд , нар тэмцээний онооноос болоод хэрэлдээд байсан. ын цамцны малгайнаас нь татсан. Тэгтэл эргэж хараад ийн нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. /хх-ийн 13 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болсон. Тухайн үед манай багийг  зооноос гаргасангүй гээд хэрүүл хийгээд байсан. Удалгүй зүүн нүд нь хавдсан амнаас нь цус гарсан байдалтай миний шүдийг цохьчихлоо гэж хэлсэн. Дараа нь *******, ******* нар дахин зодолдсон гэж байсан. /хх-ийн 49 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би тухайн хүмүүсийг танина. Манай багийн иргэд байгаа юм. ******* нь биеийн тамирын багш, ******* нь манай төрөл байгаа юм. /хх-ийн 51 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр  манай сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болсон. ******* манай баг хасагдах ёсгүй гээд той маргалдаад байсан. Тэр хоёрыг бие биенийгээ цохисныг нь хараагүй. /хх-ийн 77 хуудас/,

           

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:.... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын Арцын 2 дугаар багийн Ерөнхий боловсролын сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болж байхад 23 цагийн үед багуудын оноог тоолоод зооноос ийн баг гарч чадаагүй. Тэгэхэд хүмүүс рүү дайраад манай баг гарах байсан гээд байхаар нь би тайлбарлаж өгсөн. Дараа нь эмэгтэй багш нар урлаг зааланд дуудаад орсон. Би той их ойрхон суусан байсан. Тэгэхэд миний куртекны малгайнаас 2-3 удаа татахаар нь би эргэж хараад зүүн шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр аваад бие биенээ цохиж авсан. Тухайн үед байсан багш нар салгаад ******* заалнаас аваад гарсан. Удалгүй  гаднаас орж ирээд миний толгойн зүүн дээд хэсэг рүү цохисон. Тэгээд бид 2 дахиж зодолдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 72-73 хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын Арцын 2 дугаар багийн Ерөнхий боловсролын сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болж байхад 23 цагийн үед тэмцээний онооноос болж маргалдсан. Би тэмцээн тараад шатаар бууж явахад эрэгтэйчүүд урлаг заал руу ороорой гэсэн. Тэгээд урлаг заал руу ороод сууж байхад ороод ирсэн. той тэмцээний талаар маргалдаж байгаад болиод хэсэг хугацааны дараа дахин маргалдсан. Би ын ард нь сууж байсан. Тэгэхэд босож ирээд миний зүүн нүд хэсэг рүү 2 удаа цохьсон. Тэгээд бид хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэгээд хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд эхнэр ******* орж ирээд цагдаа дуудсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 61 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...Үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, дээд эрүүнд 2.1 дүгээр шүдний хагас булгарсан, доод эрүүнд 4.1 шүд хоёр тийш суларсан, баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархай хэсэгт цус хуралт, зүүн хөмсөг баруун хөх, зүүн хавирганы нум хэсэгт цус хуралт, доод дээр уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-24 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...Үзүүлэгч Ч.ын биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, 2.1 дүгээр шүд хагас булгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-22 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд /хх-ийн 53-54, 64-65 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын  7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 48 тоот тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 84-87 хуудас/,

 

            Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын  7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 45 тоот тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 98-100 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

                       

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч. нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-Ховд хороололд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны спорт заалны орчим Ц.******* зодож тархи доргилт, дээд эрүүнд 2.1 дүгээр шүдний хагас булгарсан, доод эрүүнд 4.1 дүгээр шүд 2 тийш суларсан, баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархай хэсэгт цус хуралт, зүүн хөмсөг баруун хөх зүүн хавирганы нум хэсэгт цус хуралт, доод дээд уруулд зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-Ховд хороололд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны спорт заалны орчим зодож тархи доргилт дээд уруулд цус хуралт, 2.1 дүгээр шүд хагас булгарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ч. нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-Ховд хороололд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны спорт заалны орчим Ц.******* зодож тархи доргилт, дээд эрүүнд 2.1 дүгээр шүдний хагас булгарсан, доод эрүүнд 4.1 дүгээр шүд 2 тийш суларсан, баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархай хэсэгт цус хуралт, зүүн хөмсөг баруун хөх зүүн хавирганы нум хэсэгт цус хуралт, доод дээд уруулд зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-Ховд хороололд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны спорт заалны орчим зодож тархи доргилт дээд уруулд цус хуралт, 2.1 дүгээр шүд хагас булгарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн ******* нь миний нүүрэн тус газар гараараа 5-6 удаа цохьсон. Тухайн үед бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хоёр шүд хөдөлсөн. Мөн нүд хөхөрсөн. Хохирогч *******ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай сумын сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болоод багуудын оноог тоолоод *******ийн баг зооноосоо гарч чадаагүй юм. Тэгсэн чинь ******* над руу дайраад байсан. ******* бид хоёр барилцаж аваад бие биенийгээ цохьсон. эргэж орж ирээд миний толгой руу цохьсон. Гэрч ******* тухайн үед жижүүрийн сандал дээр хувцсаа сольчихоод сургуулийн урлаг зааланд ортол *******, ******* нар нь нэгнийгээ заамдсан барилцаад зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан.  Гэрч ын Ц., ******* нар тэмцээний онооноос болоод хоорондоо хэрэлдээд байсан. ын цамцны малгайнаас нь татсан. Тэгтэл эргэж хараад ийн нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. Гэрч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болсон. Тухайн үед манай багийг зооноос гаргасангүй гээд хэрүүл хийгээд байсан. Удалгүй зүүн нүд нь хавдсан амнаас нь цус гарсан байдалтай миний шүдийг цохьчихлоо гэж хэлсэн. Гэрч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр  манай сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болсон. ******* манай баг хасагдах ёсгүй гээд той маргалдаад байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь, шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаартай, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаартай, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

           

Шүүгдэгч Ч.ын согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-Ховд хороололд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны спорт заалны орчим Ц.******* зодож тархи доргилт, дээд эрүүнд 2.1 дүгээр шүдний хагас булгарсан, доод эрүүнд 4.1 дүгээр шүд 2 тийш суларсан, баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархай хэсэгт цус хуралт, зүүн хөмсөг баруун хөх зүүн хавирганы нум хэсэгт цус хуралт, доод дээд уруулд зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *******ийн согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-Ховд хороололд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны спорт заалны орчим зодож тархи доргилт дээд уруулд цус хуралт, 2.1 дүгээр шүд хагас булгарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******, ******* нар нь өөрөө өөрийгөө өмгөөлж ”Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нар нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч *******, *******  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, *******  нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц., *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, *******  нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ