Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: С.Баатарсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                         

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:      

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Адууч  овгийн Мижигийн ******* /РД:*******/.

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ий гал тогооноос иргэн ******* өмчлөлийн Самсунг-А12 загварын гар  утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 475800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шинээр гар утас авч өгсөн гэв.

                                                                                                                                   

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өглөө би 08 цагийн үед ажил дээрээ очсон юм. Тэгээд 09 цаг өнгөрч байхад гар утсаараа ярьчихаад гар утсаа текний доор тавьчихсан байсан юм. 12 цагийн үед ажилчдад хоол өгөх гээд хөдөлмөр хамгааллын инженер рүү залгах гээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Хүмүүсээс асуугаад байсан чинь олдоогүй. Тэгээд гар утас руугаа залгаад байсан чинь дуудаад авахгүй байсан. 18 цагийн үед миний гар утас холбогдохоо больсон тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мобикомын салбараас 499.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед миний алдсан гар утасны гаднах хавтсанд миний өөрийн жолооны үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт зэрэг эд зүйл байсан. ******* гар утас авч өгсөн. Хаан банкны виза картаа шинээр захиалж авсан учраас виза картаа буцаан авахгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 56-57 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сард хадмынд байж байсан чинь ******* над руу утсаар яриад хаана байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би хадмынд байна гэж хэлсэн. Удалгүй машинтай манай хадмын гэрт хүрээд ирсэн. Тэгэхээр нь би эхнэр хүүхдүүдтэйгээ суугаад хамт гэртээ ирсэн. Тэгсэн чинь ******* би ажлынхаа ойролцоогоос гар утас олсон гэж надад үзүүлсэн. Тэгээд намайг энэ гар утасны кодыг гаргуулаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл үлдээчихээд явчих гэж хэлсэн. ******* тухайн гар утсыг үлдээгээд явсан. Би хүнс бараан зах дотор байх Эмт худалдааны төвийн гар утасны засварчин дээр очиж 30.000 төгрөгөөр кодыг нь гаргуулчихаад *******тай уулзаж амжилгүй урагшаагаа цагаан хад руу ажил руугаа яваад өгсөн байсан чинь над руу нэг өдөр цагдаагаас яриад наад утас чинь хулгайн утас байна чи хаанаас авсан юм гэж хэлсэн. Би энэ утсыг ******* гэх хүн олсон юм. Намайг кодыг нь гаргаад өгөөч гээд надад өгсөн юм. Би хулгайн гар утас гэж мэдээгүй. Би тэгвэл аймаг руу өгөөд явуулчихъя гээд унаанд тавиад явуулсан./хх-ийн 59-60 хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/28 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч ******* 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1-2, 11-15 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 70 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 73-80 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ий гал тогооноос иргэн ******* өмчлөлийн Самсунг-А12 загварын гар  утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 475800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ий гал тогооноос иргэн ******* өмчлөлийн Самсунг-А12 загварын гар  утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 475800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед ажилчдад хоол өгөх гэд хөдөлмөр хамгааллын инженер рүү залгах гээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Хүмүүсээс асуугаад байсан чинь олдоогүй. Тэгээд гар утас руугаа залгаад байсан чинь дуудаад авахгүй байсан. 18 цагийн үед миний гар утас холбогдохоо больсон тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн. Гэрч *******ын ******* би ажлынхаа ойролцоогоос гар утас олсон гэж надад үзүүлсэн. Тэгээд намайг энэ гар утасны кодыг гаргуулаад өгөөч гэсэн. ******* тухайн гар утсыг үлдээгээд явсан гэх мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/28 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч ******* 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/28 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч ******* 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ий гал тогооноос иргэн ******* өмчлөлийн Самсунг-А12 загварын гар  утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 475800 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д гар утсыг нь буцаан авч өгсөн болох нь хохирогч ******* “шүүгдэгч *******аас гар утсаа буцааж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагч С.Баатарсүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан “Шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учир шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа. Мөн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Шүүгдэгч нь хохирогчид гар утсыг шинээр худалдаж авч өгсөн учир бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь гомдол саналгүй гэсэн. Эрүүгийн хариуцлагын тухайд хөнгөрүүлэх 2 нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

            Шүүхээс шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, прокурортой ял тохиролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

                

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч  ******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид гар утсыг нь авч өгсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Хохирогч ******* нь виза картаа шинээр авсан, буцаан авахгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны виза карт 1 ширхгийг устгаж,

 

            Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид гар утсыг нь авч өгсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны виза карт 1 ширхгийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ