Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/247

 

                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

                 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ************** холбогдох эрүүгийн 2221000000260 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-нд ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан 1123-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг ******* 19 дүгээр эгнээний шороон замаар Toyota ruam маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а,б-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ... мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.1.а-д “жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх ёстой” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 8 настай , нарыг дайрч, ******* эрүүл мэндэд хүндэвтэр, ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч /Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 г “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, 3.4д “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, 3.5а,б,в,г “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

           

            Бага насны хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  “...Шүүгдэгч эргэж ирсэн гэж худал мэдүүлж байна. Тухайн үед намайг охин руугаа очиход амнаас нь цус гоожсон, хөл нь эргэсэн гудамжинд уйлаад сууж байсан. Тэгээд хэн дайрсныг нь хайж байгаад 2 цагийн дараа энэ хүнийг хашаанаас нь олсон. Тэгээд чи алуурчин уу, хамгийн түрүүнд түргэн дуудах ёстой биз дээ гэхэд танай хүүхэд ямар хамаатай юм хүүхэд чинь эмнэлэгтээ очно, би яландаа явна хэлсэн. Миний охин 06 дугаар сарын 13-ны өдөр хагалгаанд орж хөлөө хадуулсан. Гэтэл олон хоног бөгтийж түрдэг юм түрж явсны улмаас нуруу нь өвдөж арагшаа гэдийх гээд хөл дээрээ тэнцвэрээ олж чадахгүй унаад дахин хагалгаанд орсон. Би охиноо эмнэлэгт хүргэж, буцаж явах гээд таксинд өдөрт 8000-8500 төгрөг зарцуулдаг. Шүүгдэгчийн өгсөн гэх 600,000 төгрөг нь энэ зардалд зарцуулагдсан. Тэгээд нэг өдөр өмгөөлөгч нь намайг чи энэ хүнийг яланд явуулахгүй юм байгаа биз дээ, та 2 тохиролцоод учраа олно биз дээ гэхэд нь явуулна, явуулахгүй ч гэж юу байх вэ хуульд зохицуулалт байдаг байлгүй дээ гэж хэлсэн. Би 2 охин, 70 хүрч байгаа аавтайгаа 4-үүлээ амьдардаг ганц бие ээж. ...Манай охин улсын эмнэлэгт хагалгаанд орсон тул хагалгааны мөнгө аваагүй. Гэхдээ хүмүүсийн жишгийн дагуу эмч нарыг хоолонд оруулдаг гэхэд нь энэ нэг удаа хоолонд оруулсан байх. нь манайхтай нэг эгнээд байдаг. Миний амьдрал ахуйг энэ хүн сайн мэдэж байгаа. Би ганц бие эмэгтэй хар бор ажил хийдэг ба  ажлаа хаяад эмнэлэгт хүүхдээ сахиж байсан. Мөн миний охины 2 шүд унаж, 3 шүд нь хөдөлсөн. Дахин ургахгүй шүд гэж эмч хэлсэн. ...миний охин дөнгөж 8 настайдаа шүдгүй болж байна. Бид нар өөрсдөө хиймэл шүд хийлгэхэд ямар хэцүү байдаг билээ. Хиймэл шүд хийлгэхэд ямар үнэтэй билээ. Иймд цаашид гарах эмчилгээний зардал 3  сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

            Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөрш айлын найз болох цуг дугуйн дээр сундалдаад гэрийн урд талын эгнээнд байдаг Тэмүүлэн гэх найзынхаа гадаа очоод дугуйнаас нь буугаад зогсож байсан. Тухайн үед хэдэн цаг болж байсан талаар тодорхой санахгүй байна. Ингээд зогсож байхад ертөнцийн зүгээр зүүн талаас маш хурдтай саарал өнгийн машин ирж байсан бөгөөд замаараа явахгүй гэнэт шонгийн мод руу далийсан. ...Тэр шонгийн модонд тулж ирээд гэнэт зүгээ өөрчилж Ундрал бид хоёрын зогсож байсан газар руу чиглэн ирээд намайг шууд мөргөсөн. Би тэр машинд мөргүүлээд л шууд ухаангүй болсон. Намайг ухаан ороод сэрэх үед тэр машинтай ах явсан байсан. Мөн миний баруун хөл далийсан байдалтай газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

 

            Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөрш айлын найз болох Энэрэлтэй хамт манай гэрийн урд байдаг Тэмүүлэн гэх найзаа дуудах гээд хашааны урд нь зогсож байсан. Тухайн үед хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна. Ингээд бид хоёр гэрийн гадна зогсож байхад саарал өнгийн машин хурдтайгаар гэрийн урд талын шороон замаар бид хоёрын зүгт ирж байгаад урд байсан шонгийн модыг хараад гэнэт л чиглэлээ өөрчилж бид хоёрын зогсож байсан газар луу ирж манай найз Энэрэлийг мөргөж дараагаар нь намайг мөргөх шиг болсон. Би тухайн үед их айсан учир болсон зүйлийг сайн санахгүй байна. Мөргүүлээд газарт сууж байхад түргэний машин ирж эмнэлэгт хүргэсэн. Мөн бид хоёрыг мөргөсөн ах машинаасаа бууж ирээд намайг хараад юун сүртэй юм бэ, шүргэсэн л байна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

 

            Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сум 1 дүгээр баг Силкад хороололд өөрийнхөө машин болох Toyota ruam маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад манай найз Намхай залгаж хүрээд ирээ гэхээр нь би түүний гэрт буюу Силкад хорооллын саяг дэлгүүрийн хойд талд очсон. хамт Хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай нэг шил архи хувааж уусан. ...дахин Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи аваад талд нь ортол бид 2 хувааж уугаад би явлаа гээд өөрийн Toyota ruam маркийн дор улсын дугаартай машинаа бариад гэр лүүгээ буюу сум 4-р баг Зангиат хороолол 20 дугаар энгээ 5 тоот руу явж байсан. Манай хорооллын 20 дугаар эгнээ нь зүүн талаасаа болон араасаа орох боломжгүй тул баруун талаар тойрч ордог. Ингээд би 19 дүгээр эгнээгээр тойроод гэртээ очих гээд яваад баруун үзүүрт ирэх үед хүүхэд гүйх шиг болохоор нь сандраад тоормос дарж жолоогоо эсрэг тал руу дарж зогсоод бууж харахад 1 эмэгтэй хүүхэд хөлөө бариад, баруун хөл нь далийсан байдалтай сууж байсан. Түүний хажууд дахин нэг эмэгтэй хүүхэд айсан байдалтай элгээ тэврээд газарт сууж байсан. Ингээд бид хэсэг юу хийхээ ч мэдэхгүй балмагдаж байгаад буцаж машиндаа суугаад гэртээ очсон байсан. Манай гэр осол болсон газраас 140 метр хавьцаа л зайтай бөгөөд би гэртээ машинаа тавиад буцаж хэрэг болсон газарт очих үед нөгөө 2 эмэгтэй хүүхэд яг хэвэндээ газарт сууж байсан. Би тэр 2 хүүхэдтэй аав ээж нь хэн бэ, гэр нь хаана вэ гэх зэргээр юм ярих гэж оролдсон боловч дуугарахгүй, уйлаад байсан, учир би аргаа бараад буцаж гэртээ харьсан. Би тухайн үед аав, ээжид нь мэдэгдэж хэлэх гэсэн боловч дуугарч өгөхгүй, хэлэхгүй байсан мөн би өөрөө их сандарсан байсан тул цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандах ухаанаа олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 433 тоот дүгнэлтэд:

            1. ******* биед баруун дунд чөмөг ясны далд зөрөөтэй хугарал, баруун хацар, шанаа, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний склер, дээд доод зовхины цус хуралт, доод уруулын язарсан шарх, дотор салстын цус хуралт, дух, доод уруул, эрүү, зүүн шанаа, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. 2022.06.09-ний өдөр тогтоогдсон гэмтлүүд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон баруун дунд чөмөг ясны далд зөрөөтэй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-т зааснаар нь баруун хацар, шанаа, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний склер, дээд доод зовхины цус хуралт, доод уруулын язарсан шарх, дотор салстын цус хуралт, дух, доод уруул, эрүү, зүүн шанаа, баруун гуяны зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэжээ /хх-ийн 50-51/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 тоот дүгнэлтэд:

            1. 3. ******* биед баруун дунд чөмөг ясны далд зөрөөтэй хугарал, баруун хацар, шанаа, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний склер, дээд доод зовхины цус хуралт, доод уруулын язарсан шарх, дотор салстын цус хуралт, дух, доод уруул, эрүү, зүүн шанаа, баруун гуяны зулгаралт, 31, 32-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2022.06.09-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

            4. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон баруун дунд чөмөг ясны далд зөрөөтэй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-т зааснаар нь баруун хацар, шанаа, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний склер, дээд доод зовхины цус хуралт, доод уруулын язарсан шарх, дотор салстын цус хуралт, дух, доод уруул, эрүү, зүүн шанаа, баруун гуяны зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 31, 32-р шүдний булгарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 58-60/

 

            Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд:

            1: "Toyota ruam О" маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Үүнд: МУ-ын ЗХД-ийн 1.3/ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн 3.7.а.б./тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 3.1.а/ жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх ёстой, 3.4.г/ хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдолд харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, 3.4.д/ зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг яаралтай эмнэлэгт хүргэх, 3.5.а,б,в,г/ тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийн энэ дүрмийн 9.5.-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх тухайн ослын талаарх цагдаагийн байгууллага яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна. 

             2: Хурдыг тогтоох боломжгүй. 

             3: ******* нь тухайн тээврийн хэрэгслийн жолоодох ангиллын үнэмлэх байхгүй. 

            4: “Toyota ruam 0” маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн. 

            5: Явган зорчигч , нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй. 

            6: Үүнд: МУ-ын ЗХХД-ийн 1.3/ замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнт осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн 3.7.а.б./тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл "согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн 3.1.а/ жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх ёстой.

            7: ******* нь санаатайгаар хэргийн газрыг орхин зугтаасан, яаралтай анхны тусламж үзүүлж цагдаа, эмнэлгийн байгууллагуудад мэдэгдэх ёстой байсан. Үүнд: 3.4.г/ хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдолд харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, 3.4.д/ зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг яаралтай эмнэлэгт хүргэх, 3.5.а,б,в,г/ тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийн энэ дүрмийн 9.5.-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх тухайн ослын талаарх цагдаагийн байгууллага яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна... гэжээ. /хх-ийн 66-68/

 

            -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-09/

            -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-13/

            -Зам тээврийн осол дээр тогтоосон акт  /хх-ийн 14-15/

            -Зам тээврийн осолд холбогдсон  Toyota ruam  маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/

            -Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 432 тоот дүгнэлт /хх-ийн 45-46/

            -, нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 18, 28/

            -Хохирлын талаарх баримт /хх-ийн 23, 108-110/

            -Иргэний нэхэмжлэгч гийн мэдүүлэг /хх-ийн 35/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 38-39/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 40-41/

            -Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 61/

            -*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 74-80/

            -Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 81/

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/

            -Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-90/

            - сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91/

            -Шүүгдэгч *******гийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 98/

            -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нарын гаргаж өгсөн 4 хуудас баримт /ХААН банкны гүйлгээний баримт, ажлын газрын тодорхойлолт/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******гийн амьсгал дахь спиртийн агууламж 3,13 промиль гарсан байх ба Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг ******* 19 дүгээр эгнээний шороон замаар Toyota ruam маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргаж 8 настай , нарыг дайрч, ******* эрүүл мэндэд хүндэвтэр, ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч , , тэдний хууль ёсны төлөөлөгч  , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 432, 433 тоот дүгнэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, зам тээврийн осолд холбогдсон  Toyota ruam   маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол тогтоосон акт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 432, 433 тоот дүгнэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 тоот дүгнэлт зэргээр тогтоогдсон, дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг дүгнэлтийг гаргасан байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас бага насны хохирогч    ******* эрүүл мэндэд хүндэвтэр,  ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь бага насны хохирогч д 752,050 төгрөг, д 150,000 төгрөгийн эмчилгээний зардлуудыг тус тус төлж барагдуулсан байна.  Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бага насны хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч “...энэ хүн хүүхдийн минь дайрч гэмтээчихээд биеийн байдлыг нь ч асуухгүй өөрөө ажлаа хийгээд цалин мөнгөө аваад яваад байдаг. Би өрх толгойлсон хүн ажил хийж чадахгүй хүүхдээ асарч байна. Хүүхдийн маань шүд дахин ургахгүй шүд гэж эмч хэлсэн. Тийм учраас цаашид гарах эмчилгээний зардалд 3 сая төгрөг нэхэмжилнэ...”  гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

           

            Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 60 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.  

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасаж,  1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний  болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* эмчилгээний зардалд 752,050 төгрөг, ******* эмчилгээний зардалд 150,000 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

           

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА