Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: Э.*******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Далай овгийн Энхбаатарын *******өд холбогдох *******  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                           

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ө******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Далай овгийн Энхбаатарын ******* /РД:*******/.

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа ажилтай , нарыг гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан буюу хууль сахиулагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан ын бие махбодид нь халдан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь мөргөж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би цагдаагийн ахлах ахлагч ын хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 18-1823 тоот хашаанд хүмүүс архи уугаад орилж, чарлаад амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх зөрчлийн шинжтэй дуудлага ирсэн. Би цагдаагийн дэд ахлагч , цагдаагийн ахлах ахлагч нарын хамт очсон. Тухайн айлын гадаа очоод цагдаагийн дэд ахлагч дуудлага өгсөн гэх эмэгтэй хүний хамт хашаанд дотор байх гэр рүү ороход гэрийн гадаа Э.******* нь архи уучихсан, согтуу гэрийнхээ зүүн урд талд гадаа нэг эрэгтэй хүнтэй хамт бие засаад зогсож байсан. Тухайн үед гэр дотор юу болж байгааг харах гээд гэр рүү яваад ороход гэр дотор нь 0-5 насны 3 хүүхэд гэрийн баруун талын орон дээр суучихсан, архи уучихсан байдалтай эмэгтэй хүмүүс байсан. Гэрт нь орсны дараа Э.******* гэртээ орж ирсэн. Тэгээд тухайн хүмүүст ямар ажлаар явж байгаагаа танилцуулаад Э.******* Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын жижүүр дээр очиж согтуурлын зэрэг хэмжих драгер багажаар таныг шалгах хэрэгтэй байна. Дуудлага өгсний дагуу явж байна гээд дагуулаад гарах гэтэл Э.******* нь би явахгүй, би гэртээ байна. Яахаараа та нар намайг авч явдаг юм гэх мэтээр хэрүүл хийгээд надтай хамт орсон цагдаагийн дэд ахлагч ийг чам шиг ийм намхан цагдаа гэж байдаг юм уу пизда минь гээд хараагаад байсан. Тэгээд хэл амаар доромжлоод байхаар нь Э.******* гэрээс нь авч гарах гээд очтол хоёр гараараа гэрийн унинаасаа барьчихсан байж байхаар нь би гарыг нь тавиулах гээд очтол Э.******* нь би явахгүй гээд миний нүүр, уруул хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь Э.*******ийн хоёр гарыг унинаас салгаад тайвшруулах гээд сандал дээр суулгатал гаднаас тухайн өдрийн ёс журам сахиулах эргүүл цагдаагийн дэслэгч Т.Адъяасүрэн, цагдаагийн ахлах ахлагч нар орж ирээд Э.******* аваад гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 14-15 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн ахлах ахлагч , дэд ахлагч нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 18-1823 тоот хашаанд хүмүүс архи уугаад орилж, чарлаад амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх зөрчлийн шинжтэй дуудлагын дагуу очсон. Тэгээд бид хоёр ороод дуудлагын дагуу явж байгаагаа хэлээд гэрт орсон. Тэгээд Э.******* Цагдаагийн газар руу авч явах шаардлагатай байгаагаа хэлсэн. Тэгтэл Э.******* нь би ямар ч зөрчил гаргаагүй, өөрийнхөө гэрт байна гээд эсэргүүцсэн. ******* авч явах гээд очиход ******* нь Элбэгжаргалын нүүрэн тус газарт 1 удаа мөргөсөн. /хх-ийн 31-32 хуудас/,

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай хажуу талын айлын хүмүүс шуугилдаад хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би шаардлага тавихад намайг доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар 2 цагдаа ирсэн. ******* нь цагдаагийн албан хаагч руу дайраад эсэргүүцээд байсан./хх-ийн 92-93 хуудас/,

 

Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62 уудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №105 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:.. Иргэн ын биед доод уруулд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 44-45 хуудас/,

           

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1-2 хуудас/,

 

Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 67-68, 76-78 хуудас/,

 

Шүүгдэгч Э.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Э.*******өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа ажилтай , нарыг гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан буюу хууль сахиулагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан ын бие махбодид нь халдан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь мөргөж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.        

 

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа ажилтай , нарыг гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан буюу хууль сахиулагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан ын бие махбодид нь халдан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь мөргөж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч ын дуудлага өгсний дагуу явж байна гээд дагуулаад гарах гэтэл Э.******* нь би явахгүй, би гэртээ байна. Яахаараа та нар намайг авч явдаг юм гэх мэтээр хэрүүл хийгээд надтай хамт орсон цагдаагийн дэд ахлагч ийг чам шиг ийм намхан цагдаа гэж байдаг юм уу пизда минь гээд хараагаад байсан. Тэгээд хэл амаар доромжлоод байхаар нь Э.******* гэрээс нь авч гарах гээд очтол хоёр гараараа гэрийн унинаасаа барьчихсан байж байхаар нь би гарыг нь тавиулах гээд очтол Э.******* нь би явахгүй гээд миний нүүр, уруул хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Гэрч ийн Э.******* Цагдаагийн газар руу авч явах шаардлагатай байгаагаа хэлсэн. Тэгтэл Э.******* нь би ямар ч зөрчил гаргаагүй, өөрийнхөө гэрт байна гээд эсэргүүцсэн. ******* авч явах гээд очиход ******* нь Элбэгжаргалын нүүрэн тус газарт 1 удаа мөргөсөн. Гэрч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай хажуу талын айлын хүмүүс шуугилдаад хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би шаардлага тавихад намайг доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар 2 цагдаа ирсэн. ******* нь цагдаагийн албан хаагч руу дайраад эсэргүүцээд байсан гэх мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №105 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №105 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа ажилтай , нарыг гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан буюу хууль сахиулагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан ын бие махбодид нь халдан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь мөргөж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Э.******* өмгөөлөгч Г.Адъяатогтох“...Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Э.******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Шүүгдэгч Э.*******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Далай овгийн Энхбаатарын ******* хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* хоёр мянга долоон зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ