Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/249

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221000000171 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын  23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32-36 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамтаар Дорнод аймгийн сумын багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн өмчлөлийн 1 тооны хүрэн халзан зүсмийн буруу талын чих нь ухам имтэй тамгагүй гүүг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол,

2019 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд *******тай бүлэглэн Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дунд нуур” гэх газраас иргэн өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн навчин тамгатай гүүг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол,

Мөн ******* нь ганцаараа Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрийн орчимд иргэн эзэмшлийн улаан хээр зүсмийн буруу талын чих нь ухам имтэй унагатай гүүг буюу бусдын олон тооны малыг бэлчээрээс хулгайлж хохирогч өнхболдод 1,070,000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн өмчлөлийн 1 тооны хүрэн халзан зүсмийн буруу талын чих нь ухам имтэй тамгагүй гүүг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол,

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд *******тай бүлэглэн Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дунд нуур” гэх газраас иргэн өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн навчин тамгатай гүүг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.  /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлсөн...”  гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө...” гэв.   

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоогоос нэг жилийн өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдийн хооронд адуугаа бүртгэхгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн адуугаа зүсээр нь бүртгэхэд миний өөрийн эзэмшлийн цавьдар азаргатай адуунд байсан улаан хээр зүсмийн буруу талын чих нь ухам имтэй хээр халтар унагатай гүү зүсээрээ байгаагүй. Манай адуу тухайн үед сумын 2 дугаар багийн нутаг “Баян-Уул”  гэх газрын ард гэх газарт бэлчээрлэж байсан. Би адуугаа ойр хавиар байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй. ...Мөн одоогоос 3 жилийн өмнө буюу ... 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн адуугаа зүсээр нь бүртгэхэд миний өөрийн эзэмшлийн хээр халзан азаргатай адуунд байсан хээр зүсмийн навчин тамгатай байдсан гүү  байгаагүй. ...Миний адуу тухайн үед сумын 2 дугаар багийн нутаг Баян-Уул гэх газрын голд байдаг Дунд нуур гэх газарт бэлчээрлэж байсан. …2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн адуугаа  бүртгэхэд миний өөрийн эзэмшлийн хүрэн халзан азаргатай адуунд байсан хүрэн халзан зүсмийн сувай гүү байгаагүй. Манай адуу тухайн үед сумын 2 дугаар багийн нутаг “Баян-Уул” гэх газрын баруун хойно буюу “” гэх газарт бэлчээрлэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 96-97, 156-157/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь өөрийнхөө ХААН банкны дансаар 600,000 төгрөг шилжүүлж авсан. Хээр зүсмийн унагатай гүү байсан. надад сумын 2 дугаар багийн иргэн ******* гэгч залуугаас авсан гэж хэлсэн. ...Тухайн унага жижиг биетэй байсан, эхээсээ хойш үхсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* 2021 оны 10 дугаар сарын дундуур байх яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай охинд хээр зүсмийн унагатай гүү бэлгэнд өгсөн. Хээр гүү нь тамгагүй, имтэй байсан шиг санаад байна. Унага нь *******ийн сартай зуузай тамгатай байсан. Би суманд мал мах авдаг гэх хүнд зарсан. Тухайн үед зах зээлийн ханшаар 600,000 төгрөгөнд өгсөн. Тухайн гүүг *******аас аваад ачиж ирэхэд машины тэвшинд толгой тархиа цохиод нүүр ам нь бүр хавдчихсан байсан. Намайг өгснөөс хойш хэд хоногийн дараа үхсэн гэж эгч хэлсэн. Би *******аас авахдаа хэний адуу гэдгийг нь мэдээгүй. Унага нь *******ийн тамгатай байсан болохоор өөрийнх нь адуу байх гэж бодсон. ...******* надтай сумын цагдаа дээр таараад ...танай охинд бэлгэнд өгдөг унагатай гүү сумын 2 дугаар багийн иргэн М адуу. Би хулгайн аргаар авчираад чамд өгчихсөн, уучлаарай хөгшөөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... сумын иргэн ******* гэгч нь манай туслах малчин байхдаа надад би суманд хүний мал харж байхдаа мал дутаачихсан. Өрөө дарах гэсэн юм хэдэн адуу, мал бойнд аваачиж өгчихөөд ирье гэсэн. Би зөвшөөрөөд миний машинд нийт 5 адуу ачсан. Тэр адуун дунд бүдэгхэн навчин тамгатай хээр зүсмийн байдсан гүү ачигдаад явсан. Ямар учиртай хаанаас ирсэн адуу гэдгийг мэдэхгүй. Аймгийн төвд Бунхан толгойн бойны газар буулгачхаад ирсэн. Би тухайн адууг хулгайн адуу гэж мэдээгүй. ******* хэд хоногийн өмнө надад би цагдаа дээр шалгагдаж байгаа, 2019 онд чамаар ачуулдаг адуун дотор танай сумын гэх залуугийн навчин тамгатай байдсан гүү байсан. Тэр адууг *******ийн хамт хулгайлж чамд хэлээгүй ачаад явсан гэж хэлсэн.  Тэрнээс өмнө би мэдээгүй байсан. Манай сумын 2 дугаар багийн иргэн х навчин тамгатай. Би тухайн адууг анх харахдаа *******ыг сумаас авчирсан юм байна, тамгатай адил юм байна гэж бодож байсан…” гэх мэдүүлэг/хх-ийн 108-109/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр байх яг хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна. сумын 2 дугаар багийн иргэн *******, ******* нар надаас дөрвөн хөл нь цагаан сартай хүрэн үрээ худалдаж авсан. Адуугаа аваачиж өгөхдөө өртгөнд хүрэн халзан зүсмийн нэг талын чих нь ухам имтэй сувай гүү, ухаа буурал зүсмийн гүү нийт 2 гүү авсан. Хүрэн халзан гүүг барьж өгөхдөө *******ын гадаа байсан адуун дотроос барьж өгсөн. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. *******тай утсаар ярихад ******* бид хоёрын чамаас худалдаж авсан үрээний өртгөнд өгдөг хоёр адууны нэг хүрэн халзан зүсмийн гүү хулгайн адуу, бид хоёр цагдаа дээр байгаа гэж хэлсэн. …Би тухайн 2 адууг авчираад аймгийн төвд мал мах авдаг Хасаа гэх хүнд махлаад өгсөн. Хүрэн халзан гүү тамгагүй, буруу талын чих нь ухам имтэй адуу байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шиг санагдаж байна. Өөрийн адуугаа хураахаар гэх газарт очсон чинь М адуунууд бэлчиж байсан. Цавьдар азаргатай адуун дунд буруу талын чих онь имтэй хээр зүсмийн охин хээр унагатай гүү байхаар нь адуунаас нь тасалж аваад өөрийн адуундаа нийлүүлж авч ирсэн. Тэгээд өөрийн адуундаа ижилсүүлээд унагыг нь өөрийн сартай зуузай тамгаар тамгалаад тэжээж байтал найз Батхүү нь унагатай гүүний хэрэг байна хүнээс азарганд тавих адуу авах хэрэгтэй байна гээд гуйхаар нь М адуунаас хулгайлсан унагатай гүүг өгсөн... Өөрийн хүрэн буурал бүдүүн мориор туусан. Уг морь маань 10 настай адуу... Би М унагатай гүүг авахдаа ганцаараа явж байсан. ...2019 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна адуугаа хэд хоног хураагаагүй байсан чинь манай гэрээс баруун урд зүгт Дунд нуур гэх газарт адуу бэлчиж байна гэхээр нь *******ын хамт адуу хураахаар явсан. Бид 2 адуугаа хураахад манай сумын харьяат М хээр халзан азаргатай адуу манай адууны захад байсан. Тэгэхээр нь ******* бид 2 нэг даага авахаар болоод өөрийнхөө адууг хураахдаа М тамгагүй хээр байдсан гүүг тасалж аваад өөрийнхөө адуунд нийлүүлээд хөөж гэртээ авч ирсэн. ******* би өөрөө мал болгоно гээд аваад явсан. ...2019 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна. ******* нь Анхбаяр гэх хүнээс 25 хувийн эрлийз адуу 2 адуугаар солихоор боллоо, хоёулаа М адуунаас нэгийг нь өгөөд нөгөөг нь өөрсдөө өгье гэж хэлсэн. Би зөвшөөрөөд манай баруун хойш 10 орчим км яваад гэх газарт М адуу бэлчдэг газарт очсон. Би хүрэн халзан гүүг адуунаас нь салгаж тууж авч яваад *******тай уулзаад адуундаа нийлүүлж *******ын гэрт очсон. Гэрт нь очиход Анхбаяр 25-тай адуугаа авч ирсэн байхаар нь М гүү, өөрийн хүрэн буурал гүү зэргийг өгөөд адууг нь сольж авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82, 134-135, 212-214/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... Би 2019 онд сумын 2 дугаар багийн нутгаар нутагладаг Сүхтөмөр гэх айлын адууг харж амьдардаг байсан. Хүний адуу харж байгаад хэдэн адуу алдаад өрөнд ороод саахалт айлын ******* гэх залуугаас найздаа нэг адуу өгөөч хэрэг болоод байна гэж хэлсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна ******* бид хоёр   сумын 2 дугаар баг Дунд нуур гэх газарт очиж адуугаа харахад ахын адуу ойрхон бэлчиж байсан. Тэгэхэд ******* чамд адуу хэрэгтэй байгаа юм чинь энэ адуун дундаас нэг байдас таслаад авъя гээд бид хоёр хээр халзан азаргатай адуунаас хээр байдсан гүүг тууж салгаад өөрийн харж байсан адуундаа нийлүүлээд авч ирсэн. Би өрөндөө ахын адууг өгсөн. Би *******тай хамт ярилцаж байгаад ахын байдсан гүүг хулгайлсан. *******ийн мотоциклоор тууж гэртээ авч ирсэн. ...Би танил найз Анхбаяр гэх залууд 25 хувийн эрлийз үрээ байхаар нь авъя гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр 2 адуу өгөөд авахгүй юу гэхээр нь зөвшөөрөөд найз *******т 25-тай адуу байна, би уяна, чи авах уу гэж асуухад тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна “” гэх газар руу адуунд явахад манай адууны баруун талд М адуу байсан. Тэгээд нэг адууг нь М адуунаас авахаар болоод би адуугаа туугаад явж байхад ******* хүрэн халзан гүүг тууж ирээд адуундаа нийлүүлээд явсан. Тэгээд хулгайлсан адуугаа 25-тай адуунд дундаа наймаа хийгээд явуулсан. Би *******тай хамт ярилцаж байгаад ахын халзан гүүг хулгайлсан. *******ийн бүдүүн морьтой туугаад авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140, 207-208/

 

-  Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04, 91, 153/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06, 10/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-09, 11-13/

- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-22, 63-70, 120-127, 177-184/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75, 193, 215-216/

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 83-84, 145-146, /

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 43-44/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 47-48/

- гийн ХААН банкны 0 тоот дансны хуулга /хх-ийн 50-52/

- *******ийн ХААН банкны тоот дансны хуулга /хх-ийн 53-56, 114-118, 193-201/

- Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн  тооллого /хх-ийн 57-61, 110-113/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 169-170/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 219-232/

- Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 233-234/

- Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 235-237/ Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 578 дугаартай шүүгчийн захирамж, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас  бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын

01-нээс 06-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас 1 тооны хүрэн халзан зүсмийн буруу талын чих нь ухам имтэй тамгагүй гүүг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн  2019 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дунд нуур” гэх газраас 1 тооны хээр зүсмийн навчин тамгатай гүүг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь ганцаараа Дорнод аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрийн орчимд улаан хээр зүсмийн буруу талын чих нь ухам имтэй унагатай гүүг буюу бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч өнхболдод 1,070,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон хохирогч өнхболд, гэрч , , , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, ХААН банкны дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, амар хялбар аргаар орлого олох зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд нь “...Унага нялх төл мал, зайлшгүй эхтэйгээ хамт байдаг. Ийм байхад олон тооны мал гэж үзэж зүйлчилсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. ...унага нь малын хөлийн татварт татвар ноогдох малд ордоггүй. Унагатай гүү гэж хоршиж хэрэглэгдээд 1,070,000 төгрөгөөр үнэлэгдсэн учир нэг тооны мал гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү”  гэх хүсэлтийг гаргасан.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж тайлбарласан. Иймд өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Гэмт этгээд хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн олонлогийн үндсэн шинж бөгөөд нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд олонлог нь давталтын хэлбэрээр илэрдэг. Нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тусгай давталт гэж үздэг бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд байдаг болно.

 

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 1 тооны хүрэн халзан зүсмийн буруу талын чих нь ухам имтэй тамгагүй гүү, 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд *******тай бүлэглэн 1 тооны хээр зүсмийн навчин тамгатай гүүг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүний,  ******* нь ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрийн орчимд улаан хээр зүсмийн буруу талын чих нь ухам имтэй унагатай гүүг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус агуулж байна.

 

Бусдын мал хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь зөв юм. Харин аль нэгэн үйлдэл нь хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж буй бол түүгээр нь хүндрүүлэн зүйлчилж, бусад үйлдлийг уг зүйлчлэлд багтаана.

 

Иймд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

   Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Шүүгдэгчийн нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялаа бүрэн эдлэж дуусаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож  45 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  1 жил 1 сар 15 хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлсэн боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар  тогтоогдож байхаас гадна шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаанаас өмнөх үйлдэлд тус тус хамаарч байна. Түүнчлэн шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил  1 сар 15 хоногийн  хорих ялыг, 1 жил 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 1 жил 1 сар 15 хоногийн хугацаанд Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч өнхболдод 1,350,000 төгрөгийн, шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 1,070,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч өнхболдод 1,745,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан хохирогчийн тайлбараар тогтоогдож байна. Харин шүүгдэгч ******* нь хохирогчид өнөөдрийг хүртэл хохирлыг төлөөгүй байх тул  шүүгдэгч *******аас 675,000 төгрөгийг гаргуулж, хохирогч өнхболдод олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох морийг хурааж, мотоциклийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хэвээр үлдээж, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг,    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  нэгтгэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шүүгдэгч ******* *******ийг 1 жилийн хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан, шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож  45 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  1  жил 1 сар 15  хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг, *******т оногдуулсан 1 /нэг/ жил  1 сар /нэг/ 15 /арван тав/ хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******т  оногдуулсан 1 жил 1 сар 15 хоногийн  хорих ялыг, 1 жил 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 1 сар 15 хоногийн хугацаанд Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 200,000 төгрөг, *******аас 200,000 төгрөг  гаргуулж,  шүүгдэгч *******ийн эзэмшлээс 750,000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 настай бүдүүн морийг хураан авч тус тус гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 675,000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч өнхболдод олгосугай.

 

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

            12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА