Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох *******  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  тоот оршин суух хаягтай, урьд  хорих ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн 901 дүгээр байрны гадна байсан иргэн ******* өмчлөлийн 07-06 ӨВЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 загварын автомашины урд хэсэг /копуд, баруун урд кирло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд кирло/ зэргийг мохоо зүйлээр зурж бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн авто тээврийн зогсоол дээрээс 21-11 ӨВО улсын дугаартай автобусны дотор талын суудал доор байрлуулсан Өвөрхангай аймаг дахь Онцгой байдлын газрын өмчлөлийн ачааны автомашины 90 ампертай 1 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлсөн гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед “Car Wash” гэх машин угаалгын газарт машинаа угаалгачихаад өөрийн зоогийн газартаа байж байгаад ажилчдаа хүргэж өгөөд 23 цаг 50 минут өнгөрч байхад гэр рүүгээ явсан. Гэрийн зүүн талын буюу замын эсрэг талд байх хуримын ордны урд талын 4 давхар улаан тоосгон байшингийн чанх урд нь оруулаад машинаа тавьсан. Тэгээд өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минутын орчимд хүүхдээ хүргэж өгөх гээд гартал машиныг маань үзүүртэй зүйлээр зурчихсан байсан. ******* буюу ******* гэх манай ажилтны нөхөр зурсан гэдэг нь тодорхой. Шөнө 02 цаг болж байхад манай ээж босч хаалга онгойлгоход ******* гартаа үзүүртэй нэг юм барьчихсан Энхээ байна уу гэж хэлээд манай эхнэрийг сураад байсан гэсэн. Тухайн үед манай гэрийн хаалгыг тогшиж байх үедээ баахан үзүүртэй зүйлээр зурчихсан байсан. Ээжийг хаалга онгойлгож өгөхөд манай эхнэрийг сурчихсан, шал согтуу явж байсан гэсэн. Тус этгээдийн хяналтын камерын бичлэг нь байгаа. Намайг Тоёота Ланд Круйзер-200  загварын машинтай гэдгийг ******* мэднэ. Ер нь намайг унаж явж байхыг зөндөө харж байсан. *******ы эхнэр нь манай зоогийн газарт ажилдаг. Хохиролд 2200000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 85 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... ******* нь манай нөхөр юм. Энэ оны 10 дугаар сарын эхээр би зоогийн газарт ажилдаг байхад ******* намайг хий хардаж зүгээр байлгадаггүй байсан. Би тэр шөнө буюу 2021 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө намайг охинтойгоо унтаж байтал ******* байна уу гээл сураад орж ирсэн. Тухайн үед би газар унтаж байсан болохоор намайг харалгүй гараад явчихсан. Би гэх хүнийг танина. Миний ажилдаг газрын захирал. Эхнэрийг нь Энхээ гэдэг. Намайг тэр дүүгийнд хоносны маргааш нь Энхээ захирал залгаад ******* манай машиныг зурчихсан юм шиг байна гэж байсан. /хх-ийн 88 хуудас/,

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай Онцгой байдлын газрын эзэмшлийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 330000 төгрөгөөр худалдан авч байсан аккумляторыг Хужирт сум дахь эрэн хайх аврах бүлэг рүү явуулахаар , нар Өвөрхангай аймгийн 5 дугаар багт байрлах орон нутгийн тээврийн зогсоолд зогсож байсан Бат-Өлзий сумын унаанд явуулсан талаар ярьж байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хужирт сумын алба хаагч нар Бат-Өлзий сумын унаанд явуулсан аккумлятор байхгүй байна гэсэн.  Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ******* нь Аккумлятор авч өгсөн. /хх-ийн 10-11 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гийн хамт өөрийн албаны аккумляторыг Хужирт сумын аврах бүлэг рүү явуулах гээд Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах орон нутгийн автобус явдаг зогсоол дээр очтол Хужиртын унаа байхгүй байсан тул Бат-Өлзий сумын 21-11 ӨВО дугаартай автобусанд өгч явуулахаар болж жолооч нарт нь хэлтэл наанаа тавьчих гэхээр нь арын хаалгаар нь оруулж суудал доогуур нь хийчихээд явсан. /хх-ийн 29 хуудас/,

           

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын сүүлээр захаар тэнээд байдаг ******* гэх Уянга сумын гаралтай хүн автомашины хайрцаггүй аккумлятор барьж ирэхээр нь би юу бариад яваа талаар нь асуухад би хүнээс мөнгөний авлагатай байсан юм. Өнөөдөр таараад мөнгөө нэхэхэд миний аккумляторыг тайлаад ав гэхээр нь машинаас нь 80000 төгрөгийн авлагдаа авчихлаа гэсэн. /хх-ийн 21 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Бат- Өлзий сум руу явах гээд Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах орон нутаг руу явдаг автобусны зогсоолд 21-11 ӨВО улсын дугаартай машиндаа сууж байтал 12 цагийн орчим 2 залуу ирээд Хужирт сум руу аккумлятор явуулъя гэхээр нь машины дотор талын зааланд оруулаад тавьчих гэсэн. Тэгээд тэр хоёр залуу машинд оруулаад тавьсан шүү гээд яваад өгсөн. Тэгээд Хужирт сум руу ороод нөгөө аккумляторыг өгөх гэсэн чинь байхгүй байсан. /хх-ийн 31 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... ******* 2021 оны 12 дугаар сарын сүүлээр та аккумлятор авах уу гээд бариад ирэхээр нь 80000 төгрөг өгөөд аккумляторыг хэд хоног зах дээр тог тасрахад гэрэл асааж байсан. Тэгээд явуулын жолоочид аккумляторыг өгөөд явуулсан. Тухайн аккумляторыг сүүнээс өгчихсөн. /хх-ийн 43-44 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... ******* гэх 50 орчим насны эрэгтэй аккумлятор барьж ирээд манай хажуу талын Шинэжаргал эгчийн контейнер руу барьж ороод хүнээс авлаганд авсан гэж ярьж байхыг сонссон. Тэгээд барьж ирсэн аккумлятороо үлдээгээд явж байсан. Эргэж ирж авахыг нь хараагүй. /хх-ийн 23 хуудас/,

 

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 54 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/24 дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/28 дугаартай үнэлгээний тайлангууд, таньж олуулах ажиллагаа  явуулсан тэмдэглэл, хохирогч *******, нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт  /хх-ийн 33-37, 71-75, 89, 94-97, 98-103 хуудас/,

 

            Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тогтоосон  /хх-ийн 118-162 хуудас/,

 

Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн 901 дүгээр байрны гадна байсан иргэн ******* өмчлөлийн 07-06 ӨВЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 загварын автомашины урд хэсэг /копуд, баруун урд кирло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд кирло/ зэргийг мохоо зүйлээр зурж бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн авто тээврийн зогсоол дээрээс 21-11 ӨВО улсын дугаартай автобусны дотор талын суудал доор байрлуулсан Өвөрхангай аймаг дахь Онцгой байдлын газрын өмчлөлийн ачааны автомашины 90 ампертай 1 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн 901 дүгээр байрны гадна байсан иргэн ******* өмчлөлийн 07-06 ӨВЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 загварын автомашины урд хэсэг /копуд, баруун урд кирло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд кирло/ зэргийг мохоо зүйлээр зурж бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн авто тээврийн зогсоол дээрээс 21-11 ӨВО улсын дугаартай автобусны дотор талын суудал доор байрлуулсан Өвөрхангай аймаг дахь Онцгой байдлын газрын өмчлөлийн ачааны автомашины 90 ампертай 1 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минутын орчимд хүүхдээ хүргэж өгөх гээд гартал машиныг маань үзүүртэй зүйлээр зурчихсан байсан. ******* буюу ******* гэх манай ажилтны нөхөр зурсан гэдэг нь тодорхой. Шөнө 02 цаг болж байхад манай ээж босч хаалга онгойлгоход ******* гартаа үзүүртэй нэг юм барьчихсан Энхээ байна уу гэж хэлээд манай эхнэрийг сураад байсан гэсэн. Тухайн үед манай гэрийн хаалгыг тогшиж байх үедээ баахан үзүүртэй зүйлээр зурчихсан байсан. Гэрч *******ын 2021 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө намайг охинтойгоо унтаж байтал ******* байна уу гэж сурч орж ирсэн. Тухайн үед би газар унтаж байсан болохоор намайг харалгүй гараад явчихсан. Би гэх хүнийг танина. Миний ажилдаг газрын захирал. Эхнэрийг нь Энхээ гэдэг. Намайг тэр дүүгийнд хоносны маргааш нь Энхээ захирал залгаад ******* манай машиныг зурчихсан юм шиг байна гэж байсан. Хохирогч ын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай Онцгой байдлын газрын эзэмшлийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 330000 төгрөгөөр худалдан авч байсан аккумляторыг Хужирт сум дахь эрэн хайх аврах бүлэг рүү явуулахаар , нар Өвөрхангай аймгийн 5 дугаар багт байрлах орон нутгийн тээврийн зогсоолд зогсож байсан Бат-Өлзий сумын унаанд явуулсан талаар ярьж байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хужирт сумын алба хаагч нар Бат-Өлзий сумын унаанд явуулсан аккумлятор байхгүй байна гэсэн.  Гэрч гийн би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гийн хамт өөрийн албаны аккумляторыг Хужирт сумын аврах бүлэг рүү явуулах гээд Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах орон нутгийн автобус явдаг зогсоол дээр очтол Хужиртын унаа байхгүй байсан тул Бат-Өлзий сумын 21-11 ӨВО дугаартай автобусанд өгч явуулахаар болж жолооч нарт нь хэлтэл наанаа тавьчих гэхээр нь арын хаалгаар нь оруулж суудал доогуур нь хийчихээд явсан. Гэрч ын 2021 оны 12 дугаар сарын сүүлээр захаар тэнээд байдаг ******* гэх Уянга сумын гаралтай хүн автомашины хайрцаггүй аккумлятор барьж ирэхээр нь би юу бариад яваа талаар нь асуухад би хүнээс мөнгөний авлагатай байсан юм. Өнөөдөр таараад мөнгөө нэхэхэд миний аккумляторыг тайлаад ав гэхээр нь машинаас нь 80000 төгрөгийн авлагдаа авчихлаа гэсэн. Гэрч ы би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Бат- Өлзий сум руу явах гээд Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах орон нутаг руу явдаг автобусны зогсоолд 21-11 ӨВО улсын дугаартай машиндаа сууж байтал 12 цагийн орчим 2 залуу ирээд Хужирт сум руу аккумлятор явуулъя гэхээр нь машины дотор талын зааланд оруулаад тавьчих гэсэн. Тэгээд тэр хоёр залуу машинд оруулаад тавьсан шүү гээд яваад өгсөн. Тэгээд Хужирт сум руу ороод нөгөө аккумляторыг өгөх гэсэн чинь байхгүй байсан. Гэрч ын ******* 2021 оны 12 дугаар сарын сүүлээр та аккумлятор авах уу гээд бариад ирэхээр нь 80000 төгрөг өгөөд аккумляторыг хэд хоног зах дээр тог тасрахад гэрэл асааж байсан. Тэгээд явуулын жолоочид аккумляторыг өгөөд явуулсан. Тухайн аккумляторыг сүүнээс өгчихсөн. Гэрч гийн ******* гэх 50 орчим насны эрэгтэй аккумлятор барьж ирээд манай хажуу талын Шинэжаргал эгчийн контейнер руу барьж ороод хүнээс авлагад авсан гэж ярьж байхыг сонссон. Тэгээд барьж ирсэн аккумлятороо үлдээгээд явж байсан. Эргэж ирж авахыг нь хараагүй гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/24 дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/28 дугаартай үнэлгээний тайлангууд, таньж олуулах ажиллагаа  явуулсан тэмдэглэл, хохирогч *******, нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/24 дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/28 дугаартай үнэлгээний тайлангууд, таньж олуулах ажиллагаа  явуулсан тэмдэглэл, хохирогч *******, нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн 901 дүгээр байрны гадна байсан иргэн ******* өмчлөлийн 07-06 ӨВЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 загварын автомашины урд хэсэг /копуд, баруун урд кирло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд кирло/ зэргийг мохоо зүйлээр зурж бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн авто тээврийн зогсоол дээрээс 21-11 ӨВО улсын дугаартай автобусны дотор талын суудал доор байрлуулсан Өвөрхангай аймаг дахь Онцгой байдлын газрын өмчлөлийн ачааны автомашины 90 ампертай 1 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

           

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нарт хохирол төлбөр төлсөн. Прокурортой ял тохиролцсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлсөн” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял болох гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгч *******ы нийт эдлэх ялыг зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэх  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ЦХШЗ/86 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч *******д 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 20 минутаас эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гарсан тул шүүгдэгч *******ыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар 46 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/225 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хоригдол *******ы эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ХМШЗ/07 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 3 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 сар 11 хоногийн хорих ялыг эдэлсэн, 30 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ХМШЗ/07 дугаартай шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 30 хоногийн хугацаагаар хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

 

Шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 2.200.000 төгрөг төлсөн, хохирогч д аккумулятор авч өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

           

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял болох гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгч *******ы нийт эдлэх ялыг зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 30 хоногийн хугацаагаар хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                    

8.  Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 2.200.000 төгрөг төлсөн, хохирогч д аккумулятор авч өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                       Х.ОТГОНЖАРГАЛ