Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: С.Цэдэндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Санжмятавын Цэдэндоржид холбогдох 2226002140156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Услалтын системийн засварчин мэргэжилтэй, ам бүл 1,  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд . Боржигон овгийн Санжмятавын Цэдэндорж /РД:ЙЮ72101617/,

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Цэдэндорж нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 07-01 тоот хашааны гадна иргэн Ц.Баасансүрэнгийн зүүн далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “зүүн далны гадна доод хэсэгт хутгалагдсан, цээжний хөндий нэвтрээгүй шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Цэдэндорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч Ц.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 30 минутын үед Энхбаяртай таарахад надад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 7-1 тоотод хүмүүс байна гээд бид хоёр хамт очсон. Энхбаяр хаалгыг нүдэхэд Цэдэндорж гэрийнхээ хаалгаар гарч ирж байгаа харагдсан. Хашааны хаалгыг дотроос нь тайлж гарч ирээд яах гээд байгаа юм пиздануудаа гээд миний нуруу руу хутгаар дүрсэн. Би шууд дэлгүүр орсон. Эмчилгээний зардалд 200000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 13 хуудас/,

 

Гэрч Д.Батдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 04 дүгээр  сарын 09-ний өдөр 21 цаг 40 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг “Ханхөгшин” гэх нэртэй миний эзэмшлийн дэлгүүрт хутгалуулсан хүн ороод ирлээ гэж манай худалдагч Сугарсүрэн утсаар надад хэлсэн. Тэгээд би дэлгүүрт очоод цагдаа дуудаад, түргэн дуудсан. /хх-ийн 15 хуудас/,

 

Гэрч Г.Майдаржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 7-1 тоотод эхнэр Алимаагийн хамт 2 шил архи ундаатай очсон. Бид нар хоол унд идэж ууж дуусаад унтаад өгсөн. Шөнө цагдаа нар орж ирээд сэрээхэд Цэдэндорж нэг хүнийг хутгалсан талаар мэдсэн. Унтаж байгаад сэрэхэд Цэдэндорж би хүн хутгалчихлаа баларсан гэж байсан. /хх-ийн 17 хуудас/,

 

Шүүгдэгч С.Цэдэндорж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №254 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч Ц.Баасансүрэнгийн биед зүүн далны гадна доод хэсэгт цээжний хөндийн нэвтрээгүй шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-24 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ц.Баасансүрэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1-2 хуудас/,

 

Шүүгдэгч С.Цэдэндоржийн хувийн байдлыг тогтоосон байнга оршин суугаа хаягийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа  /хх-ийн 46-50 хуудас/,

 

Шүүгдэгч С.Цэдэндоржийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч С.Цэдэндоржид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Цэдэндорж нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 07-01 тоот хашааны гадна иргэн Ц.Баасансүрэнгийн зүүн далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “зүүн далны гадна доод хэсэгт хутгалагдсан, цээжний хөндий нэвтрээгүй шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч .Цэдэндорж нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 07-01 тоот хашааны гадна иргэн Ц.Баасансүрэнгийн зүүн далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “зүүн далны гадна доод хэсэгт хутгалагдсан, цээжний хөндий нэвтрээгүй шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цэдэндоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Баасансүрэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 30 минутын үед Энхбаяртай таарахад надад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 7-1 тоотод хүмүүс байна гээд бид хоёр хамт очсон. Энхбаяр хаалгыг нүдэхэд Цэдэндорж гэрийнхээ хаалгаар гарч ирж байгаа харагдсан. Хашааны хаалгыг дотроос нь тайлж гарч ирээд яах гээд байгаа юм пиздануудаа гээд миний нуруу руу хутгаар дүрсэн. Гэрч Д.Батдоржийн 2022 оны 04 дүгээр  сарын 09-ний өдөр 21 цаг 40 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг “Ханхөгшин” гэх нэртэй миний эзэмшлийн дэлгүүрт хутгалуулсан хүн ороод ирлээ гэж манай худалдагч Сугарсүрэн утсаар надад хэлсэн. Тэгээд би дэлгүүрт очоод цагдаа дуудаад, түргэн дуудсан. Гэрч Г.Майдаржавын 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 7-1 тоотод эхнэр Алимаагийн хамт 2 шил архи ундаатай очсон. Бид нар хоол унд идэж ууж дуусаад унтаад өгсөн. Шөнө цагдаа нар орж ирээд сэрээхэд Цэдэндорж нэг хүнийг хутгалсан талаар мэдсэн. Унтаж байгаад сэрэхэд Цэдэндорж би хүн хутгалчихлаа баларсан гэж байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Цэдэндоржийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Баасансүрэнгийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №254 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ц.Баасансүрэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч С.Цэдэндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.Цэдэндорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №254 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ц.Баасансүрэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч С.Цэдэндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

           

Шүүгдэгч С.Цэдэндорж нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 07-01 тоот хашааны гадна иргэн Ц.Баасансүрэнгийн зүүн далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “зүүн далны гадна доод хэсэгт хутгалагдсан, цээжний хөндий нэвтрээгүй шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Боржигон овгийн Санжмятавын Цэдэндоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Цэдэндорж нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Цэдэндорж өөрөө өөрийгөө өмгөөлж“... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч С.Цэдэндоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Цэдэндоржийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Цэдэндоржийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Цэдэндорж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч С.Цэдэндорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Баасансүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цэдэндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Цэдэндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Санжмятавын Цэдэндоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэдэндоржийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэдэндорж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч С.Цэдэндорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Баасансүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгасугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цэдэндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Цэдэндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ