Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 26-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* /РД:*******/,

             

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 35-08 тоотод ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хувцаснаас нь татаж газарт унагасны улмаас  толгойн хуйханд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 200000 төгрөг төлсөн гэв.

                                                                                                                                  

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 8 цагийн үед гэртээ байж байсан чинь ******* манай гэрт ирсэн. Тэгээд манайд байж байгаад 09 цагийн үед ******* бид хоёр айлд очъё гэж гараад Арвайхээр сумын 6 дугаар хороонд байх ******* гэх айлд очоод тэнд *******, ******* нартай 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд тэднийхээс яаж гарснаа санахгүй байна. Цааш нь гэрт ирээд юу болсон талаар санахгүй байна. Өглөө сэрсэн чинь толгойны ард хөндүүрлээд байсан. Юу болсон талаар эхнэрээс асуусан чинь болсон асуудлын талаар хэлсэн. Би *******тай юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Миний толгойн ард үүссэн гэмтэл юунаас болж үүссэн талаар санахгүй байна. Манай эхнэр намайг *******тай ноцолдож байгаад зуухны доод талын төмрийн ирмэг дээр толгойгоороо унасан гэж хэлсэн. ******* манай эгч ******* нөхөр байгаа юм. ******* бид хоёр архи уухаараа хоорондоо маргалдчихаад байдаг юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 200000 төгрөг авсан. /хх-ийн 13 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед айл руу явчихаад 17 цагийн үед гэртээ ирэхэд , ******* хоёр гэрт ирчихсэн байсан. 18 цагийн үед Вокзал явчихаад эргээд гэртээ ирсэн чинь , ******* хоёр хоорондоо хэрүүл хийчихсэн байж байсан. Би гадаа бие засчихаад ороод ирсэн чинь , ******* хоёр босоод зогсчихсон барилцаж авах гээд байж байхаар нь би больцгоо гэж загнаад *******ыг харь гэсэн. Тэгсэн чинь орон дээр суугаад ******* гэрийн хойд талд ширээний урд сандал дээр сууж байснаа босч ирээд ийн хацар руу гараараа 1 удаа цохьсон. Би боль та хоёр гээд загначихаад гадаа гарчихаад ороод ирсэн чинь ******* гэрийн зүүн талын орон дээр боочихсон байсан. *******ыг аллаа шүү дээ гээд араас нь татсан чинь ******* заамдаад татсан чинь зуухны доод талын тавиур төмрийн ирмэг мөргөөд газар унасан. /хх-ийн 17-18 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн үед гэртээ байж байсан чинь манай бэр над руу залгаад ******* ийн толгойг хагалчихлаа хүрээд ир гэсэн. Би гэх эгчтэйгээ хамт очсон чинь ийн толгойны ар хэсгээс цус гараад байсан. Манай нөхөр ******* байхгүй байж байтал гаднаас манай нөхөр хашгираад гараад ир гээд орилоод байсан. Тэгсэн манай эгч гэрийн хаалгыг дотроос нь түгжчихсэн. Гаднаас гэрийн хаалгыг өшиглөсөн чинь хоёр унь унасан. Тэгээд цагдаа ирсэн. Гэрийн хаалгыг тайлж өгөөд аваад бид хэд эмнэлэг явсан. ******* ******* нар эрүүлдээ бол зүгээр харилцаатай байдаг юм. , ******* нар согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. /хх-ийн 15 хуудас/,

           

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Амгалангийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 389 дугаартай дүгнэлтэнд:...Иргэн *******ийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх   гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-29 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 34-35 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний 981 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хх-ийн 45-50 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 35-08 тоотод ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хувцаснаас нь татаж газарт унагасны улмаас  толгойн хуйханд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 35-08 тоотод ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хувцаснаас нь татаж газарт унагасны улмаас  толгойн хуйханд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн Өглөө сэрсэн чинь толгойны ард хөндүүрлээд байсан. Юу болсон талаар эхнэрээс асуусан чинь болсон асуудлын талаар хэлсэн. Би *******тай юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Миний толгойн ард үүссэн гэмтэл юунаас болж үүссэн талаар санахгүй байна. Манай эхнэр намайг *******тай ноцолдож байгаад зуухны доод талын төмрийн ирмэг дээр толгойгоороо унасан гэж хэлсэн. ******* манай эгч ******* нөхөр байгаа юм. ******* бид хоёр архи уухаараа хоорондоо маргалдчихаад байдаг юм. Гэрч гийн орон дээр суугаад ******* гэрийн хойд талд ширээний урд сандал дээр сууж байснаа босч ирээд ийн хацар руу гараараа 1 удаа цохьсон. Би боль та хоёр гээд загначихаад гадаа гарчихаад ороод ирсэн чинь ******* гэрийн зүүн талын орон дээр боочихсон байсан. *******ыг аллаа шүү дээ гээд араас нь татсан чинь ******* заамдаад татсан чинь зуухны доод талын тавиур төмрийн ирмэг мөргөөд газар унасан. Гэрч Л.******* 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн үед гэртээ байж байсан чинь манай бэр над руу залгаад ******* ийн толгойг хагалчихлаа хүрээд ир гэсэн. Би гэх эгчтэйгээ хамт очсон чинь ийн толгойны ар хэсгээс цус гараад байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Амгалангийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Амгалангийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

           

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 35-08 тоотод ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хувцаснаас нь татаж газарт унагасны улмаас  толгойн хуйханд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж“... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ