Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
Хэргийн индекс | 173/2022/0146/э |
Дугаар | 2022/ШЦТ/150 |
Огноо | 2022-07-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Бавуудорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: Ц.Даваасүрэн, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Цоодой овгийн Цоодолын Даваасүрэнд холбогдох 2226002330171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 27-24 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Цоодой овгийн Цоодолын Даваасүрэн /ЙН80120901/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Даваасүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 5-1 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Цэрэннадмидын баруун гарын булчин хэсэгт хазсаны улмаас эрүүл мэндэд нь баруун гарын бугалга хэсэгт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Даваасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Л.Цэрэннадмид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өглөөний 08 цагийн үед Ц.Даваасүрэн нь манай гэрт орж ирээд манай нөхөр Түмэнбаярыг өшигчөөд байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь та нарыг алчихсан ч байсан яадаг юм гээд дөрвөлжин дотор байсан модыг авч бид хоёр руу шидээд байсан. Тэгснээ Эрдэнэ-Очир руу галын хайч аваад шидсэн. Намайг сууж байсан чинь нуруу хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд би босоод орон дээр сууж байсан чинь миний толгойтой үснээс зулгаагаад байхаар нь хоёр гарыг бариад авсан чинь миний баруун талын гарын булчингаас хазсан. Тэгэхээр нь би нөхөр Түмэнбаярыг энийг барьж аваад хүлчих гэж хэлээд нөхөртэйгөө хамт Даваасүрэнг хоёр гарыг нь уясан чинь уяагаа шүдээрээ тайлчихаад би боож үхнэ гээд байхаар нь тэр уяаг нь булааж аваад цагдаад дуудлага өгсөн юм. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 67-68 хуудас/,
Гэрч Ц.Түмэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багт 5-1 тоотод гэртээ байж байхад Эрдэнэ-Очир манай гэрт орж ирсэн. Эрдэнэ-Очир орж ирээд удаагүй байхад араас нь Эрдэнэ-Очирын эхнэр Даваасүрэн орж ирсэн. Даваасүрэн гаднаас орж ирээд Эрдэнэ-очир руу архи уугаад гэр орноос зайл гэж хөөгөөд дөрвөлжинд байсан мод авч шидээд байсан. Мөн галын хайч сэтгүүр төмөр шидсэн. Тэгээд манай эхнэр Л.Цэрэннадмид руу дайраад гэр орондоо архичид цуглуулж янхандаад гээд Л.Цэрэннадмидыг өшиглөж байгаа харагдсан. /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч Б.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө гэрээсээ гараад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багт 5-1 тоотод Ц.Түмэнбаярын гэрт очсон. Намайг очиход Ц.Түмэнбаяр ах эхнэр Л.Цэрэннадмид нар байсан. Намайг гэрт ороод удаагүй байхад эхнэр Ц.Даваасүрэн араас орж ирсэн. Манай эхнэр Ц.Түмэнбаяр, Л.Цэрэннадмид нар руу яагаад гэртээ хүн орогнуулаад архидаад байдаг юм гэж уурласан. Тэгээд над руу уурлаад дөрвөлжинд байсан түлээний мод шидсэн. Мөн галын хайч, сэтгүүр төмөр шидсэн. Л.Цэрэннадмид эгч рүү дайраад намайг Л.Цэрэннадмид эгчтэй өвөр түрүүндээ ордог гэж хэлсэн. Л.Цэрэннадмид эгч би өөрийнхөө дүү шиг хүнтэй юу гэж тэгж байдаг юм. Чи өөрөө байрныхантайгаа янхандаж явдаг юм байгаа биз гэсэн чинь Ц.Даваасүрэн Л.Цэрэннадмид эгчийг өшиглөсөн. Л.Цэрэннадмид эгч орон дээр сууж байхад Ц.Даваасүрэн Л.Цэрэннадмид эгчийн үснээс зулгаасан. Л.Цэрэннадмид эгч гарыг нь барихад Л.Цэрэннадмид эгчийн баруун гарын булчин хэсэгт хазсан. Тэгээд дийлдэхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. /хх-ийн 17-18 хуудас/,
Шүүгдэгч Ц.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-85 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Л.Цэрэннадмидын биед баруун бугалга хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25-26 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Л.Цэрэннадмидын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 76-77 хуудас/,
Шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 87-93 хуудас/,
Шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Даваасүрэнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Даваасүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 5-1 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Цэрэннадмидын баруун гарын булчин хэсэгт хазсаны улмаас эрүүл мэндэд нь баруун гарын бугалга хэсэгт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.Даваасүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 5-1 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Цэрэннадмидын баруун гарын булчин хэсэгт хазсаны улмаас эрүүл мэндэд нь баруун гарын бугалга хэсэгт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Цэрэннадмидын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өглөөний 08 цагийн үед Ц.Даваасүрэн нь манай гэрт орж ирээд манай нөхөр Түмэнбаярыг өшигчөөд байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь та нарыг алчихсан ч байсан яадаг юм гээд дөрвөлжин дотор байсан модыг авч бид хоёр руу шидээд байсан. Тэгснээ Эрдэнэ-Очир руу галын хайч аваад шидсэн. Намайг сууж байсан чинь нуруу хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд би босоод орон дээр сууж байсан чинь миний толгойтой үснээс зулгаагаад байхаар нь хоёр гарыг бариад авсан чинь миний баруун талын гарын булчингаас хазсан. Гэрч Ц.Түмэнбаярын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багт 5-1 тоотод гэртээ байж байхад Эрдэнэ-Очир манай гэрт орж ирсэн. Эрдэнэ-Очир орж ирээд удаагүй байхад араас нь Эрдэнэ-Очирын эхнэр Даваасүрэн орж ирсэн. Даваасүрэн гаднаас орж ирээд Эрдэнэ-очир руу архи уугаад гэр орноос зайл гэж хөөгөөд дөрвөлжинд байсан мод авч шидээд байсан. Мөн галын хайч сэтгүүр төмөр шидсэн. Тэгээд манай эхнэр Л.Цэрэннадмид руу дайраад гэр орондоо архичид цуглуулж янхандаад гээд Л.Цэрэннадмидыг өшиглөж байгаа харагдсан. Гэрч Б.Эрдэнэ-Очирын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө гэрээсээ гараад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багт 5-1 тоотод Ц.Түмэнбаярын гэрт очсон. Намайг очиход Ц.Түмэнбаяр ах эхнэр Л.Цэрэннадмид нар байсан. Намайг гэрт ороод удаагүй байхад эхнэр Ц.Даваасүрэн араас орж ирсэн. Манай эхнэр Ц.Түмэнбаяр, Л.Цэрэннадмид нар руу яагаад гэртээ хүн орогнуулаад архидаад байдаг юм гэж уурласан. Тэгээд над руу уурлаад дөрвөлжинд байсан түлээний мод шидсэн. Мөн галын хайч, сэтгүүр төмөр шидсэн. Л.Цэрэннадмид эгч рүү дайраад намайг Л.Цэрэннадмид эгчтэй өвөр түрүүндээ ордог гэж хэлсэн. Л.Цэрэннадмид эгч би өөрийнхөө дүү шиг хүнтэй юу гэж тэгж байдаг юм. Чи өөрөө байрныхантайгаа янхандаж явдаг юм байгаа биз гэсэн чинь Ц.Даваасүрэн Л.Цэрэннадмид эгчийг өшиглөсөн. Л.Цэрэннадмид эгч орон дээр сууж байхад Ц.Даваасүрэн Л.Цэрэннадмид эгчийн үснээс зулгаасан. Л.Цэрэннадмид эгч гарыг нь барихад Л.Цэрэннадмид эгчийн баруун гарын булчин хэсэгт хазсан гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Л.Цэрэннадмидын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Л.Цэрэннадмидын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Даваасүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Л.Цэрэннадмидын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Даваасүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 5-1 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Цэрэннадмидын баруун гарын булчин хэсэгт хазсаны улмаас эрүүл мэндэд нь баруун гарын бугалга хэсэгт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Цоодой овгийн Цоодолын Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Ц.Даваасүрэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Даваасүрэн “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн.
Шүүгдэгч Ц.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Даваасүрэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ц.Даваасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Цэрэннадмид нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр галын хайч 1 ширхэг, цэнхэр өнгийн уяа 1 ширхгийг устгаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Цоодой овгийн Цоодолын Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваасүрэнг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваасүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Даваасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Цэрэннадмид нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр галын хайч 1 ширхэг, цэнхэр өнгийн уяа 1 ширхгийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ