| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0149/э |
| Дугаар | 2022/ШЦТ/158 |
| Огноо | 2022-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч, хохирогч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёл судлал мэргэжилтэй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт соёлын хяналтын улсын байцаагч ажилтай, ............. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* /РД:............../,
Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...................... суух хаягтай, урьд , улсаас авсан гавьяа шагналгүй, ******* /РД: ....................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж *******гийн толгойн зулай хэсэгт нь Соёрхол нэртэй 0.75 литрийн архины шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-аас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар цохиж /алгадаж/ эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Миний хувьд төрийн захиргааны байгууллагад нутагтаа 8 жил ажиллаж байна. Би өмнө нь ийм хэрэг, төвөгт холбогдож, хүн, амьтантай ямар нэгэн зөрчил, маргаан үүсгэж байгаагүй. Төрийн албан хаагчийн хувьд болон хувь хүнийхээ хувьд алдаа, дутагдал, зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд биеэ хамгаалж ёс зүйн алдаа, дутагдал гаргаж *******гийн ар дагзан дээр зүсэлт үүсгэж, цус гаргасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ *******д хохирол учраагүй. Хүний урамд 1 оёдол, эмчилгээ хийлгээгүй. Гэхдээ үүнтэй холбоотойгоор гомдол гаргаж, би яллагдагчаар татагдаж, би энд зогсож байна. Миний хувьд өмнө нь 2016 онд *******д зодуулж байсан. Тухайн үед миний өрөөсөн нүд хавдаад, ******* уучлалт гуйгаад өнгөрч байсан. Би цагдаад гомдол гаргаж яваагүй. 2016 оны үйлдэл дээр өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа байсан. Улаанбаатар хотоос манай 10 жилийн ангийн найз ирээд Өшгиг зочид буудал уулзаад байж байхад ******* ирж маргаан үүсгэж, зодоон эхлүүлсэн. Миний хувьд Улаанбаатар хотын Сондор эмнэлэгт нүдний хяналтад байдаг. Энэ хэрэгтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гаргуулах гээд очиж уулзсан. Тэгэхэд надад нэг мөр эмнэлэгт очиж үзүүлээд явчих, хугацааг нь би сунгачихна гэж надад хэлсэн. Эмнэлэгт үзүүлэх давтан үзлэгийн хугацаа нь болж байсан учир би Улаанбаатар хотод очиж үзүүлсэн. Гэтэл миний нүдний торлогийн хаван нь ихсээд яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна гэж хэлсэн. 04 дүгээр сарын 08-ны өдөр би яаралтай хагалгаанд орсон. Үүний дараагаар нэмэлт шинжилгээ хийлгээд, гам барьж байгаад 05 дугаар сарын эхээр Өвөрхангай аймагт ирсэн. Хүрэлсүх гээд шинжээч тухайн үед байсан. Хүрэлсүх шинжээч дээр ирээд дүгнэлтээ гаргуулъя гэхэд өдөрт нь хариу нь гарна гэж надад хэлсэн. Тэгээд хэсэг чимээгүй болсны дараагаад цагдаагаас тогтоолын хугацаа нь дууссан байна. Шинээр дүгнэлт гаргуулъя гэж хэлсэн. Тэр үед Хүрэлсүх шинжээч Улаанбаатар хот руу шилжсэн байсан учир миний дүгнэлтийг Амгалан шинжээч гаргасан. Амгалан шинжээчээс нүдний чинь хаван өмнө нь огт байгаагүй биш байсан. Энэ хэргийн улмаас доргилт үүссэн гэдгийг тогтоох боломжгүй. Харин тархинд чинь учирсан доргилтоос үүссэн гэмтэл гарна гээд дүгнэлт гаргасан. 12 дугаар сард миний нүд зүгээр байсан. Гэтэл 3 сарын дотор хаван нь хагалгаа хийлгэх хэмжээнд очсон. Нөгөө нүдэнд нь бас хагалгаа хийлгэх талаар хяналтад байх хугацаанд шийднэ гэж эмч хэлсэн. Би Улаанбаатар хотод 4.000.000 гаран төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ талаар бүх баримтууд нь байгаа. Миний хувьд эдийн засаг болон эрүүл мэнд, нэр хүнд, ажил төрлөөрөө хохирсон. Гэтэл энэ хүнд бодит хохирол учраагүй. Тэгсэн хэрнээ гомдолтой гээд намайг энд яллагдагчаар зогсоож байна. Би энд зогсож байгаа нь их харамсалтай, гутамшигтай санагдаж байна. Миний хувьд гаргасан ёс зүйн алдаа, хэрэг, зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Энэ хүн намайг 4-5 удаа цохьсон гэж ярьж байна. Би зүгээр энэ хүний нүдний шилийг нь авч ширээн дээр тавиад, мангасдсан. Өмнө нь ийм зүйл болоход зах дээр манай ээж дээр ирээд хэрүүл маргаан хийж байгаад мөнгө, төгрөг аваад салж байсан. Энэ хэрэг дээр маш сонин, хачин зүйлээс болж маргаан болсон. Энэ хэрүүл, маргааныг дахиад би эхлүүлсэн болж таарч байна. Би энийг цохиж, нүдэхгүй, цохих юм бол чи бөөн юм болно гэж байгаад нүдний шилийг нь авч тавьж байгаад мангасдсан. Тэгэхэд хойшоогоо унаагүй, сандал нь ч хөдлөөгүй. Тэр үед , хоёр салгасан. Намайг нойлын тэнд байхад архины шил бариад босоод ирсэн. Наадхаараа яах гэж байгаа юм бэ? гэхэд чамайг ална гэж хэлсэн. Тэгээд шууд намайг архины шилээрээ цохьсон. Би тухайн үед бултах арга байгаагүй. Миний тархи хагарсан байсан учир цусаа гоожуулаад доошоо сууж байхад тэр хавиар дуссан цусыг цэвэрлэсэн. Би уучлалт гуйчих юм болов уу? гээд бараг 1 цаг хүлээсэн. Намайг байдлыг тандаад байж байхад намайг хохино гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа , , гэх хүмүүстэй очиж уулзсан гэсэн. , хоёрт намайг 1 цохьсон гээд хэлээд өгөөч гэж гуйсан байсан. Хэрэв би энэ хүнийг үнэхээр цохьсон бол ингэж гуйгаад байх шаардлага байгаагүй. Үүнийг манай найз надад хэлсэн. Би тэгэхээр нь , хоёртой очиж уулзаад ингэж ярих гэж байгаа юм уу? гэхэд хоёулаа үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Энэ хүн нүдний хагалгаанд орсон гэж ярьж байна. Энэ хагалгаа биш зүгээр нүдний хаван буулгах тариа л хийлгэсэн. Угаасаа нүдний суурь өвчтэй. Цагаан сар өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явна гэж ярьж байсан. Тэгсэн хэрнээ бүх зүйлийг миний буруу болгож яриад байгаад нь гомдолтой байна. эс хялбаршуулсан журмаар шийдүүлье гэхээр нь би дэмжиж байсан. Гэтэл мэдүүлгийг нь уншихад ийм зүйл ярьсан болохоор нь хялбаршуулсан журмаар шийдүүлээгүй гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Шүүхийн хэлэлцүүлэгт бодит үнэн зөвийг ярих ёстой гэдгийг ******* ойлгохгүй байх шиг байна. Энэ хүний мэдүүлэг нь хоорондоо зөрж байна. Эхлээд цохьсон гэж мэдүүлсэн ч дараагаад нь мангасдсан гэж мэдүүлж байна. Би энэ хүнээс болж эрүүл мэнд, эдийн засаг, нэр хүндээрээ 2 удаа хохирсон. 5 жилийн өмнө болон сая нэлээдгүй хэмжээгээр хохирлоо. Энэ хүнийг би үнэн зөв мэдүүлэг өгөөсэй гэж хүсэж байна. Бодит биш, логикоор бодоход ч тэр худал байхаар зүйлийг ярьж байна. Энэ хүн хэрэв түлхүүрээ мартаж ирээд аваад явах гэж байсан бол яах гэж архи барьж орж ирсэн юм бэ? Бид хэд эхнээсээ уулзахдаа зөнтэй юм шиг ангиараа л уулзана шүү, илүү дутуу хүн хэрэггүй шүү гэж тохиролцсон. 5 жилийн өмнө миний нүдэнд том хэмжээний гэмтэл учирсан байсан. Тухайн үед би ажилдаа явж чадахгүй гэртээ 7 хоносон. Би энэ хүнээс мөнгө, төгрөг нэхээгүй. Харин энэ хүн өөрөө манай гэрийн үүдэнд ирээд ээжид миний нүдний шилний үнэ болох 80.000 төгрөгийг өгөөд энэ хэрэг өнгөрсөн. Өөр янз бүрийн мөнгө төгрөг аваагүй. Хэрэв би тэгж мөнгө, төгрөг нэхэх байсан бол цагдаад гомдол гаргаж явах байсан. Мөн 2 гэрч цохьсон гэж мэдүүлэг өгөөгүй. Нэг нь маргалдсан, нөгөөдөх нь тасарчихсан байсан болохоор санахгүй байна гэж л мэдүүлсэн. цагдаа намайг яллагдагчаар мэдүүлэг өг гээд дуудахаар нь очоод гийн мэдүүлэгтэй танилцахад намайг архины шил бариад ална гэж дайрсан гэж мэдүүлсэн байсан. Тэгэхээр нь би гайхаад , , нар дээр дөнгөж ороод гарсан. Би тэд нараас архины шил бариад намайг ална гээд дайрч байхыг харсан юм уу? гэж асуухад тэрийг мэдэхгүй байна, зүгээр архины шил хагарсныг л сонссон гэж хэлсэн. ******* худал мэдүүлэг өгсөн байна. Би гэрчүүдэд намайг цохьсон гээд хэлчих гэж хэлээгүй. Миний хувьд *******г увайгүй байна гэж ойлгож байна. Надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Надад хохирол учраагүй тул гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй.
Гэрч Г. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн өдөр , гэх найзуудтайгаа “Өшгөг” буудалд хэдэн пиво уусан. орой 7-8 цагийн үед г дуудсан. Тэгээд , хоёр гараад явсан. Шөнө түлхүүрээ үлдээсэн байна гээд буцаж орж ирэхдээ 1 шил архитай орж ирсэн. Тэр архийг нь бид 4 хувааж уугаад, хөзөр тоглож байгаад тэрнээсээ болж энэ хоёр маргалдаад бие биеийгээ заамдаж авсан. Тэгээд би г, Тайвнаа барьж авсан. гараараа цохиогүй. Зүгээр нүүр рүү нь 1-2 удаа алгадсан. Тэр хоёрыг салгаад би орон дээр сууж байтал архины шил дуугараад толгойгоо бариад газар сууж байсан. Би нойлын өрөөнөөс цаас аваад гийн цусыг нь арчиж өгөөд, хагарсан шилийг нь шүүрдэж цэвэрлэсэн. Тэрнээс хойш энэ хоёр хэсэг ярилцаж байгаад цагдаа дуудсан гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах “Өшгөг” буудалд манай найз дуудаад намайг хүргээд өг гэхээр 307 тоотод очсон. Очоод би ыг аваад гэрт нь хүргэж өгөхөд гэрийнх нь түлхүүр байхгүй буудалд үлдээчихсэн юм шиг байна гээд буцаж буудал орсон. Ороход түлхүүр нь байхгүй байсан болохоор буудлаас явахаа больсон. Дурак гэх тоглоомыг хоёр хоёроороо талцаж байгаад тоглосон. Хүний 10.000 төгрөгийн бооцоотой тоглоё гээд тоглосон. Манай тал хожоод би мөнгө хий, миний явуулсан мөнгөтэй хожигдсон мөнгөө цуг хий гэсэн. Тэгэхэд чадахгүй гэхээр нь чи чинь яасан хүүхэн шиг зантай юм бэ гээд нэг удаа зүүн хацар хэсэг рүү нь алгадахад , нар салгасан. Би хойшоо ухраад нойлын хажууд зогсож байхад архины шил бариад босоод ирэхээр нь наад архины шилээрэй яах гэж байгаа юм бэ гэхэд чамайг ална гэсэн. Тэгээд миний толгойн зүүн ард дагз хэсэг рүү 0.75 литрийн Экс гэх архины шилээр нэг удаа цохисон. /хх-ийн 44-45 хуудас/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд , нар ирж уулзаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн “Өшгөг” буудалд орж юм ярьж суухаар болоод орсон. Бид нар сууж байхад хэсэг хугацааны дараа ирээд байж байхад удалгүй ирсэн. , нар гарч яваад удалгүй 750 граммын “Соёрхол” нэртэй 1 шил архи орж ирсэн. унтчихсан байхад тэр хоёр орж ирсэн. Бид 4 талцаад хөзөр /Дурак/ тоглоом тоглосон. Тоглоомоос болоод уурлаад намайг заамдаж аваад зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиод, баруун хацар хэсэг рүү 1 удаа алгадсан. Дахиад намайг цохих гэхэд , нар салгаж аваад босгосон. Тэгэхэд ахиж миний араас гар нь орж ирээд 2 шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. , хоёр салгаад г аваад нойлын хэсэг рүү аваад явсан. Би биеэ хамгаалаад архины шилийг аваад хана руу шидсэн. Тэгэхэд яая гээд нойлын хажууд явган суусан. Очоод үзэхэд толгойны ар хэсгээс цус гарч байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Өмнө 2016 онд согтуу байхдаа намайг зодож зүүн нүд рүү цохиж нүд хөхөрч хавдаж байсан. Одоо бас намайг баахан цохиж зодлоо гэхэд миний нэр зодоон эхлүүлэх, зодох хамаагүй. Тархинаас цус гараад байна гэсэн. Тэгээд цагдаа дуудна гэсэн. Би бас зодууллаа яахаа чи өөрөө мэд гэж хэлэхэд би чамайг ажилгүй болгоно пизда, гөлөг минь манай ах цагдаа гээд занаад байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед хөзөр /Дурак/ тоглоомыг тоглож хожигдсон нь 10.000 төгрөг өгөх байсан. Тэгэхэд би хожигдоод д чи надад мөнгөний өртэй наад 10.000 төгрөгийг чинь өгөхгүй, өмнөх өрөө өг гэхэд заамдаж аваад цохисон. Бид нар тавуул 2 шил 750 граммын архи хувааж уусан байсан. Би той уулзаад байдаггүй. ын найз байгаа юм. Ямар нэгэн өс хонзон, өр авлагатай зүйл байхгүй. /хх-ийн 105-106 хуудас/,
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах “Өшгөг” буудалд “Өгшөг” буудал руу 19 цагийн үед , нартай ороод 307 тоотод өрөө авсан. Тэгээд ирээд байж байхад ирж хэсэг сууж байгаад 23 цагийн үед тай яваад өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 26- ны 00:00 цаг өнгөрч байхад , хоёр буцаж орж ирэхдээ нэг шил Соёрхол нэртэй 0.75 литрийн архи авч ирсэн. Архинаас бага зэрэг уусан байдалтай байсан. Яагаад ирсэн талаар асуухад түлхүүрээ орхисон байна. Миний түлхүүр байхгүй байна гэсэн. Хэсэг өрөөнд хайж байгаад олдохгүй болохоор нь авчирсан архийг хамт ууцгаасан. Ууж байгаад хөзөр /дурак/ тоглож байгаад тоглож дуусаад , хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад алгадахад хоорондоо барилцаад авсан. Би г хойш түлхээд салгасан. салгаад авсан. Тэгээд би орон дээр суух гэхэд ард архины шил хагарч байгаа нь дуу гарсан. Тэгээд би эргэж харахад толгойгоо бариад доош суухад толгойноос нь цус гараад шанааг нь дагаад урсаад байсан. Би тэгээд нойлоос цаас авчраад цэвэрлэсэн. Тэгэхэд , хоёр эвлэрэхгүй байж байгаад цагдаа дуудна гээд дуудлага өгсөн. /хх-ийн 49 хуудас/,
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах “Өшгөг” буудал руу 19 цаг өнгөрч байхад би ажлаа тараад , хоёр дээр очсон. Бид нар нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байхад 22 цагийн үед ирээд буудлын гадна уулзаад буудал руу цуг орсон. Ороод хоёр тал болж байгаад хөзөр тоглосон. , хоёр хоорондоо маргалдаад байхаар нь салгачихаад буцаад буйдан дээр суухад шил хагарах чимээ сонсогдсон. Эргэж харахад гийн толгой хагарсан байсан. Удалгүй цагдаа дуудсан. /хх-ийн 50 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед манай найз гэрт хүргээд өг гээд намайг “Өшгөг” буудалд дуудахаар нь очсон. буудлаас гарч ирээд гэр лүү нь явсан. Гэрт нь очиход гэрийнх нь түлхүүр байхгүй байхаар нь дэлгүүр орж 0.75 литрийн “Экс” нэртэй архи аваад “Өшгөг” буудал руу явсан. Буудалд ороод гэрийн түлхүүр хайгаад олдохгүй болохоор нь хөзөр /Дурак/ тоглохоор болсон. Тэгээд нэг хүний 10.000 төгрөгөөр тоглох болсон. Тэгэхэд мөнгөө надад хураалга гэхээр нь би 20.000 төгрөг шилжүүлээд тоглож байгаад манай баг хожсон. Тэгээд мөнгөө шилжүүлсэн болохоор буцааж авъя гэхэд миний өгсөн 20.000 төгрөгийг шилжүүлэхээр нь яаж байгаа юм. 40.000 төгрөг өгөх ёстой шүү дээ гэхэд надад мөнгө байхгүй гэсэн. Тэгэхэд чи яасан өлөн юм бэ гэж хэлсэн. би чамд мөнгө өгөх албатай юм уу гэж хэлээд бид хоёр барилцаж авсан. Чи яах гээд байгаа юм гээд нүднийх нь шилийг аваад чамайг цохих юм бол бөөн юм болдог шүү дээ. Чамайг цохихгүй гээд зүүн шанаа хэсэг рүү нь мангасдсан. Тэгэхэд архины шил барьж босож ирэхээр нь чи яах гэж байгаа юм бэ гэхэд чамайг алъя гээд архины шилээр толгойн зүүн хойд хэсэг рүү 1 удаа цохисон чинь архины шил нь хагарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 125 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд , нар ирж уулзаад Өвөрхангай аймгийн сумын 13 дугаар багт байрлах “Өшгөг” буудалд орж юм ярьж суухаар болоод орсон. Бид нар сууж байхад хэсэг хугацааны дараа ирээд байж байхад удалгүй ирсэн. , нар гарч яваад удалгүй 0.75 граммын “Соёрхол” нэртэй 1 шил архитай орж ирсэн. унтчихсан байхад тэр хоёр орж ирсэн. Бид 4 талцаад хөзөр /Дурак/ тоглоом тоглосон. Тоглоомноос болоод уурлаад намайг заамдаж аваад зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиод, баруун хацар хэсэг рүү 1 удаа алгадсан. Дахиад намайг цохих гэхэд , нар салгаж аваад босгосон. Тэгэхэд ахиж миний араас гар нь орж ирээд хоёр шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. , хоёр салгаад г аваад нойлын хэсэг рүү аваад явсан. Би биеэ хамгаалаад архины шилийг аваад хана руу шидсэн. Тэгэхэд яая гээд нойлын хажууд явган суусан. Очоод үзэхэд толгойны ар хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Өмнө 2016 онд согтуу байхдаа намайг зодож зүүн нүд рүү цохиж нүд хөхөрч хавдаж байсан. Тэгээд цагдаа дуудна гэсэн. Би бас зодууллаа яахаа чи өөрөө мэд гэж хэлэхэд би чамайг ажилгүй болгоно. Хачин болгоно гөлөг минь. Манай ах цагдаа гээд занаад байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 62-63 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №195 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч *******гийн биед тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19-20 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №402 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд буюу 4 долоо хоногоос доош хугацаанд сарниулах боломжтой, уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 109-110 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01 хуудас/,
Шүүгдэгч хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 69-73, 94 хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 130-133 хуудас/,
Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-аас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас *******гийн толгойн зулай хэсэгт нь “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архины шилээр 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-аас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн толгойн тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн Хохирогч *******г, хохирогч *******, гэрч Г., Г. нарын мэдүүлэг, 195 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж ” Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ хүнд санаатайгаар гэмтэл учруулна гэж бодоогүй. Гэхдээ энэ хүний биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн.
Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж ”Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж *******гийн толгойн зулай хэсэгт нь Соёрхол нэртэй 0.75 литрийн архины шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-аас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар цохиж /алгадаж/ эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж *******гийн толгойн зулай хэсэгт нь Соёрхол нэртэй 0.75 литрийн архины шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-аас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар цохиж /алгадаж/ эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******гийн архины шил бариад босоод ирэхээр нь наад архины шилээрэй яах гэж байгаа юм бэ гэхэд чамайг ална гэсэн. Тэгээд миний толгойн зүүн ард дагз хэсэг рүү 0.75 литрийн Экс гэх архины шилээр нэг удаа цохисон. Хохирогч бид 4 талцаад хөзөр /Дурак/ тоглоом тоглосон. Тоглоомоос болоод уурлаад намайг заамдаж аваад зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиод, баруун хацар хэсэг рүү 1 удаа алгадсан. Дахиад намайг цохих гэхэд , нар салгаж аваад босгосон. Тэгэхэд ахиж миний араас гар нь орж ирээд 2 шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Гэрч Г.ын хөзөр тоглож дуусаад , хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад алгадахад хоорондоо барилцаад авсан. Би г хойш түлхээд салгасан. салгаад авсан. Тэгээд би орон дээр суух гэхэд ард архины шил хагарч байгаа нь дуу гарсан. Тэгээд би эргэж харахад толгойгоо бариад доош суухад толгойноос нь цус гараад шанааг нь дагаад урсаад байсан. Би тэгээд нойлоос цаас авчраад цэвэрлэсэн. Гэрч Г.ын , хоёр хоорондоо маргалдаад байхаар нь салгачихаад буцаад буйдан дээр суухад шил хагарах чимээ сонсогдсон. Эргэж харахад гийн толгой хагарсан байсан. Удалгүй цагдаа дуудсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №195 дугаартай, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №402 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч *******, ******* нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №195 дугаартай, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №402 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж *******гийн толгойн зулай хэсэгт нь Соёрхол нэртэй 0.75 литрийн архины шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн зулай хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-аас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өшгөг” зочид буудлын 307 тоот өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар цохиж /алгадаж/ эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч *******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Мөн шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ******* нь “Торгуулийн хэмжээг багасгах хүсэлтэй байна. Миний хувьд эдийн засгийн нэлээдгүй асуудалтай байгаа. Сая зардал, мөнгө гаргаж, зээл авсан учир торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн.
Шүүгдэгч ******* нь “Хэлэх зүйл байхгүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч *******, ******* нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А. есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч *******г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ