Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагва,

Шүүгдэгч: Л.*******, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цэрэнхүү овгийн Лүндаагийн *******д холбогдох *******1 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Уянга сумын ........ дугаар багийн Бараан чулуут гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цэрэнхүү овгийн Лүндаагийн ******* /РД: *******/.

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бараан чулуутын бүүргийн ёроол” гэх газарт өөрийн эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт нь баруун гараараа цохиж, цээж хэсэг рүү гараараа түлхэн унагааж дэвсэн баруун талын гуя хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө нөхөр ******* зодуулсан. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхдаа “Их Монгол” гэдэг нэртэй 0.75 литрийн 2 шил архи, “Нутгийн Буян” гэдэг нэртэй 1 шил архи уусан. Тухайн өдөр манайх болон манай айлынх ямаагаа самнасан. Сумын төв рүү орж ноолуураа тушаасан. 13 цагийн үед сумаас ирэхдээ 2 том пиво 4 ширхгийг авч ирсэн. Тухайн пивоо айлын ,, манай нөхөр, эгч бид нар хувааж уусан. Ууж байсан пивонуудаа 15 цаг гэхэд ууж дуусгасан. Би малаа харах, хоол хийх, ишиг хургаа хөхүүлэх зэрэг ажлаа хийж байгаад 18 цагийн үед гэртээ орсон. Гэртээ ороход манай нөхөр ******* тасраад уначихсан байсан. Тэгээд гэрээсээ гарч яваад 20 цагийн үед манай нөхөр гэртээ ирсэн. Гэртээ ирээд намайг яв, намайг шорондоо явуулаад өг би хангалттай ялаа үүрсэн гэж хашгираад байсан. Тэгж дайрч байгаад унтаад өгсөн. Шөнө 00 цаг өнгөрөх үед ******* хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд, хөөгөөд байсан. 01 цагийн үед би бага хүү гэрээсээ аваад гартал араас гарч ирээд толгой руу баруун гараараа 2 удаа цохисон. Тэвэрч байсан хүүхэд аваад явахаар нь хүүхдээ авах гээд дагаад явтал дахиад толгой руу гараараа 2 удаа цохисон. Хүүхдээ аваад буцаад гэр лүүгээ орчихсон. Хүүхдээ авах санаатай орсон чинь намайг чирч гаргаад гараараа миний цээж рүү түлхэж унагаасан. Би газарт унасан чинь цээжин дээр дэвссэн. Би цээжээ бариад газар хэвттэл миний баруун талын гуя хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ******* гарч намайг тэврээд гэрт оруулаад зүүн талын шал хэсэгт хэвтүүлчихээд өөрөө газар унтаад өгсөн. Би , нарыг дуудаж хажуу талын айлын ах эгч нарыг дуудуулж, өвчин намдаах эм уугаад унтсан. Өглөө сэрэхэд манай нөхөр ******* гэртээ байхгүй байсан. Намайг зодуулж байхыг манай том хүү , нар харсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 36 хуудас/,

 

Шүүгдэгч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 326  дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. *******ын биед 7 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19-20 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 6-8, 40 хуудас/,

 

Шүүгдэгч Л.*******гийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 23-30 хуудас/,

 

Шүүгдэгч Л.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Л.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Л.*******гийн хүсэлтийг хангаж, яллагдагч Л.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч Л.******* нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Л.******* холбогдох *******1 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бараан чулуутын бүүргийн ёроол” гэх газарт өөрийн эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт нь баруун гараараа цохиж, цээж хэсэг рүү гараараа түлхэн унагааж дэвсэн баруун талын гуя хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.       

 

Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бараан чулуутын бүүргийн ёроол” гэх газарт өөрийн эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт нь баруун гараараа цохиж, цээж хэсэг рүү гараараа түлхэн унагааж дэвсэн баруун талын гуя хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын шөнө 00 цаг өнгөрөх үед ******* хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд, хөөгөөд байсан. 01 цагийн үед би бага хүү гэрээсээ аваад гартал араас гарч ирээд толгой руу баруун гараараа 2 удаа цохисон. Тэвэрч байсан хүүхэд аваад явахаар нь хүүхдээ авах гээд дагаад явтал дахиад толгой руу гараараа 2 удаа цохисон. Хүүхдээ аваад буцаад гэр лүүгээ орчихсон. Хүүхдээ авах санаатай орсон чинь намайг чирч гаргаад гараараа миний цээж рүү түлхэж унагаасан. Би газарт унасан чинь цээжин дээр дэвссэн. Би цээжээ бариад газар хэвттэл миний баруун талын гуя хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.*******гийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

                                                                    

Шүүгдэгч Л.*******гийн согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бараан чулуутын бүүргийн ёроол” гэх газарт өөрийн эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт нь баруун гараараа цохиж, цээж хэсэг рүү гараараа түлхэн унагааж дэвсэн баруун талын гуя хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Цэрэнхүү овгийн Лүндаагийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Л.*******гийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир мэтгэлцэх зүйл байхгүй. Шүүгдэгч Л.******* нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа, 0-13 насны 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Амьдарлаа цааш авч явахдаа төлөв түвшин байж, хүүхдүүддээ болон эхнэрийнхээ дахин айлгаж цочоод ийм байдал хүргэхгүй үүднээс өөрөө сайн дураараа архинаас гарах эмчилгээнд явж ирсэн. Тэрнээс хойш 2 сарын турш архи уугаагүй. Мөн сая уурхайд ажилд орсон. Цалин мөнгө нь тодорхойгүй, ажилд ороод 10 хонож байгаа. Торгуулийн хувьд прокурортойгоо тохиролцсон хэмжээг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрч байгаа ч 800.000 төгрөг гэдэгт шүүхээс энэ асуудалд харгалзан үзнэ үү. Л.******* нь ажилд ороод 10 хонож байгаа, цалин мөнгө тодорхойгүй, 90 толгой малтай, *******ын ч амьдрал, хохирогчтойгоо эвлэрсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд хуульд заасан хамгийн бага хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн.

 

Шүүгдэгч Л.******* “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн.

 

Шүүгдэгч Л.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Л.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

           

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Цэрэнхүү овгийн Лүндаагийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ