Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 176

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Луугар овгийн Баярсайханы Өлзийбаярыг давтан үйлдлээр  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Оргил, Д.Ганбат, Г.Номин-Эрдэнэ нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Өлзийбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Б.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар  3 жил  6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан Б.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасч, үлдэх 1 жил 6 сар хорих ялыг эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Өлзийбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийбаярын цагдан хоригдсон 173 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Хохирогч Б.Оргил, Д.Ганбат, иргэний нэхэмжлэгч Б.Манийдарь нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийбаяраас 756.840 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Г.Номин-эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуул нарт олгосугай.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагаас 7.490.910 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Ганбат, Г.Номин-Эрдэнэ нар нь энэ хэргийн улмаас учирсан /шинжээчийн дүгнэлтэнд заагдсан/ гэм хорын хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Б.Өлзийбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

11. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өлзийбаярыг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ОЮУНЧИМЭГ