Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагва,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 31-01 тоотод оршин суух хаягтай, урьд нь  шийтгэсэн, ******* /РД: .............../.

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай Арвайхээр сумын 6 дугаар багийн 31-01 тоот хаягтай хашааны үүдэнд таксины мөнгө байхгүй гэх зүйлээр шалтаглан ******* баруун нүдэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, нүүрэн тус газарт  толгойгоороо нэг удаа мөргөсний улмаас баруун нүдний алим, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 200000 төгрөг төлсөн гэв.

                                                                                                                                   

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр гэртээ байж байх үед 20-21 цагийн үед миний утас руу 93258898 дугаарын утаснаас залгаад “таксидъя. 9 дүгээр хороонд хүрээд ир” гэж хэлээд тасалчихсан.  Өдөр нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт 93258898 дугаартай утасны эзэнг хүргэж өгсөн болохоор би тухайн газартаа яваад очсон. Цэнхэр хаалгатай хашааны урд очоод зогстол өдөр таксидсан залуугаас өөр хүн гарч ирээд машинд суусан. Машинд суусан залуу “6 дугаар хороо оръё” гээд би тэр залууг ардаа суулгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар хороонд очсон. Нөгөө залуу гэртээ ороод мөнгө аваад ирье гэж ороод хэсэг хугацааны дараа гарч ирээд “мөнгө байхгүй байна. Хоёулаа “Их богд” оръё” гэхээр нь “орохгүй, мөнгөө өг” гэж хэлсэн. Тухайн залуу арын суудал дээр суучихаад буухгүй байсан. Би бууж очоод арын баруун талынхаа хаалгыг онгойлгоод нөгөө залуугийн өмсөж явсан хувцаснаас нь татаад буулгасан. Тэгтэл нөгөө залуу машинаас гарч ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Би тэр залуугийн баруун мөрнөөс барилцаад авахад, нөгөө залуу миний нүүр хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд би газар унасан. Би нөгөө залуугаас зугтаагаад машиндаа сууж хөдлөөд цагдаа дуудсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролд 200000 төгрөг авсан. /хх-ийн 39-40 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би *******тэй хамт 1997 оноос хойш хамтран амьдарч байгаа. Гэрлэлтийн баталгаатай. Эхнэр, нөхөр хоёр байгаа юм. Тухайн өдөр орой 20-21 цагийн үед манай нөхөр намайг ажлаас авсан. Бид хоёр гэртээ очоод хоолоо хийж идэх гэж байтал ******* утас нь дуугараад хүн таксидъя гэж байна гээд гараад явсан. Нээх удаагүй байж байтал ******* над руу залгаад “таксидаж явсан хүн намайг зодчихлоо” гэж хэлсэн. Яагаад зодчихсон юм бэ гэж асуухад мөнгөө өгөхгүй байсан юм гэж хэлсэн. ******* нь гэртээ ирэх үед нь баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байдалтай, хувцас хунар нь шороо, цус болчихсон ирсэн. Гэрээсээ гараагүй 10 хоносон. Тэр хугацаанд баруун нүд нь арай гайгүй болсон. Анх гэрээсээ гарахдаа зүгээр байсан. Харин буцаж орж ирэхдээ баруун нүд нь хөхрөөд хавдчихсан ирсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн гэж байсан. /хх-ийн 42 хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 404 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. ******* биед баруун нүдний алим, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19-20 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ******* 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 2-3, 71 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, /хх-ийн 59-66 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч *******гийн хүсэлтийг хангаж, яллагдагч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч ******* нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай Арвайхээр сумын 6 дугаар багийн 31-01 тоот хаягтай хашааны үүдэнд таксины мөнгө байхгүй гэх зүйлээр шалтаглан ******* баруун нүдэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, нүүрэн тус газарт  толгойгоороо нэг удаа мөргөсний улмаас баруун нүдний алим, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай Арвайхээр сумын 6 дугаар багийн 31-01 тоот хаягтай хашааны үүдэнд таксины мөнгө байхгүй гэх зүйлээр шалтаглан ******* баруун нүдэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, нүүрэн тус газарт  толгойгоороо нэг удаа мөргөсний улмаас баруун нүдний алим, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* тухайн залуу арын суудал дээр суучихаад буухгүй байсан. Би бууж очоод арын баруун талынхаа хаалгыг онгойлгоод нөгөө залуугийн өмсөж явсан хувцаснаас нь татаад буулгасан. Тэгтэл нөгөө залуу машинаас гарч ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Би тэр залуугийн баруун мөрнөөс барилцаад авахад, нөгөө залуу миний нүүр хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд би газар унасан. Гэрч *******ийн ******* утас нь дуугараад хүн таксидъя гэж байна гээд гараад явсан. Нээх удаагүй байж байтал ******* над руу залгаад “таксидаж явсан хүн намайг зодчихлоо” гэж хэлсэн. Яагаад зодчихсон юм бэ гэж асуухад мөнгөө өгөхгүй байсан юм гэж хэлсэн. ******* нь гэртээ ирэх үед нь баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байдалтай, хувцас хунар нь шороо, цус болчихсон ирсэн. Гэрээсээ гараагүй 10 хоносон. Тэр хугацаанд баруун нүд нь арай гайгүй болсон. Анх гэрээсээ гарахдаа зүгээр байсан. Харин буцаж орж ирэхдээ баруун нүд нь хөхрөөд хавдчихсан ирсэн гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 404 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ******* 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 404 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ******* 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

                                                                    

Шүүгдэгч *******гийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай Арвайхээр сумын 6 дугаар багийн 31-01 тоот хаягтай хашааны үүдэнд таксины мөнгө байхгүй гэх зүйлээр шалтаглан ******* баруун нүдэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, нүүрэн тус газарт  толгойгоороо нэг удаа мөргөсний улмаас баруун нүдний алим, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ *******гийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ