Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагва,

Шүүгдэгч: Д.Отгонсүрэн, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарнууд овгийн Доржготовын Отгонсүрэнд холбогдох 2226003060199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..................... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шарнууд овгийн Доржготовын Отгонсүрэн /ЙП93123112/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Отгонсүрэн нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт 12 дугаар багийн 11-1126 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Пүрэвдуламын толгойн дух хэсэгт цохиж, баруун, зүүн хоёр хөл рүү хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн ташаа, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                   

Хохирогч Б.Пүрэвдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрч байхад нөхөр бид хэд Баян-Өндөр сумаас Өвөрхангай аймагт гэртээ ирсэн юм. Тэгээд манай нөхөр Д.Отгонсүрэн миний гар утсыг үзэж байгаад над руу хамаатны эрэгтэй залгасан байсан чинь энэ хүмүүстэй юу ярьсан юм гэж уурлаад намайг хардаад утас барьж яадаг юм. Хоёр  хүүхдээ харахгүй ажил хийлээ гээд миний гар утсыг гал руу хийгээд миний толгойн дух хэсэгт цохиод баруун, зүүн хоёр хөл рүү хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн асуудал болох үед доошоо хараад хэвтсэн. Тэгээд Д.Отгонсүрэнг зодохоо болихоор нь би хажуу талын гэрт чанаж байсан гэдсээ гаргана гэж хэлж гараад хойд талын хашаа даваад зугтаагаад цагдаа руу дуудлага өгсөн. Тухайн асуудал болох үед Д.Отгонсүрэн миний толгойн дух хэсэгт гараараа 2 удаа цохиод баруун, зүүн хөл хэсэгт хөлөөрөө өшиглөөд байсан. Яг   хэдэн удаа өшиглөснийг нь санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 31-32 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Найманжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 07 дугаар сарын 13-ны орой Отгонсүрэн ах, эхнэр хүүхдийн хамт хөдөөнөөс ирсэн. Тэгээд хонь гаргаад гэдсээ манай гэрт чанасан тэгээд би гэдэс гаргах сав авах гээд орсон чинь Отгонсүрэн ах, Пүрэвдулам эгч нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь орж саваа аваад буцаад гараад явчихсан. Намайг сав авах гээд ороход хоорондоо хэрүүл хийгээд байсан. Нэгнийгээ цохиж зодсон асуудал болоогүй. Намайг гарсны дараа юу болсон талаар мэдэхгүй байна. /хх-ийн 36-37 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Алтанбагана мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:....2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ээж, дүү бид гурвыг аав Отгонсүрэн хөдөөнөөс очиж аваад аймагт гэртээ ирсэн. Тэгээд би Найманжин эгчийнд тоглож байгаад гэртээ орсон чинь манай аав, ээж хоёр хэрэлдээд байхаар айгаад буцаад хажуу талын Найманжин эгчийн гэрт орчихсон. Би аав, ээж хоёр хэрэлдээд байхлаар нь гараад явчихсан болохоор аав ээжийг зодсон эсэх талаар мэдэхгүй байна. /хх-ийн 34-35 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Б.Пүрэвдуламын биед баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн ташаа, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19-20 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Пүрэвдуламын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 41-42 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэнгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ...... дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52-59 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Отгонсүрэнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэн нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 91 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Г.Отгонсүрэнгийн хүсэлтийг хангаж, яллагдагч Г.Отгонсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч Г.Отгонсүрэн нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Г.Отгонсүрэнд холбогдох 2226003060199 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Отгонсүрэн нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт 12 дугаар багийн 11-1126 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Пүрэвдуламын толгойн дух хэсэгт цохиж, баруун, зүүн хоёр хөл рүү хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн ташаа, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Отгонсүрэн нь 2022 оны 07 дугаар сарын-13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт 12 дугаар багийн 11-1126 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Пүрэвдуламын толгойн дух хэсэгт цохиж, баруун, зүүн хоёр хөл рүү хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн ташаа, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Отгонсүрэнгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Пүрэвдуламын манай нөхөр Д.Отгонсүрэн намайг хардаад утас барьж яадаг юм. Хоёр  хүүхдээ харахгүй ажил хийлээ гээд миний гар утсыг гал руу хийгээд миний толгойн дух хэсэгт цохиод баруун, зүүн хоёр хөл рүү хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн асуудал болох үед доошоо хараад хэвтсэн. Тэгээд Д.Отгонсүрэнг зодохоо болихоор нь би хажуу талын гэрт чанаж байсан гэдсээ гаргана гэж хэлж гараад хойд талын хашаа даваад зугтаагаад цагдаа руу дуудлага өгсөн. Насанд хүрээгүй гэрч Д.Найманжингийн 2022 оны 07 дугаар сарын 13-ны орой Отгонсүрэн ах, эхнэр хүүхдийн хамт хөдөөнөөс ирсэн. Тэгээд хонь гаргаад гэдсээ манай гэрт чанасан тэгээд би гэдэс гаргах сав авах гээд орсон чинь Отгонсүрэн ах, Пүрэвдулам эгч нар хоорондоо хэрэлдээд байсан. Насанд хүрээгүй гэрч О.Алтанбаганын 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ээж, дүү бид гурвыг аав Отгонсүрэн хөдөөнөөс очиж аваад аймагт гэртээ ирсэн. Тэгээд би Найманжин эгчийнд тоглож байгаад гэртээ орсон чинь манай аав, ээж хоёр хэрэлдээд байхаар айгаад буцаад хажуу талын Найманжин эгчийн гэрт орчихсон гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Отгонсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Пүрэвдуламын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Пүрэвдуламын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Г.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.Пүрэвдуламын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

                                                                    

Шүүгдэгч Д.Отгонсүрэн нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт 12 дугаар багийн 11-1126 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Пүрэвдуламын толгойн дух хэсэгт цохиж, баруун, зүүн хоёр хөл рүү хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн ташаа, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Шарнууд овгийн Доржготовын Отгонсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Отгонсүрэн нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Г.Отгонсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Г.Отгонсүрэн нь байнгын оршин суух хаягтай. Тогтмол эрхэлсэн ажилтай. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           

Шүүгдэгч Г.Отгонсүрэн “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн.

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Г.Отгонсүрэнгийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэнгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Г.Отгонсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Отгонсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Отгонсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Шарнууд овгийн Доржготовын Отгонсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонсүрэнг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонсүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч Г.Отгонсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Отгонсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Отгонсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ