Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ундрахбаяр,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                              

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн 1980 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .............. тоотод оршин суух хаягтай, урьд  ялаар шийтгүүлсэн, *******, /РД:..................../,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* газар унагааж хөлөөрөө мөр хэсэгт нь дэвсэж, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргих” төвийн орчимд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* боож нүүрэн тус газарт гараараа алгадаж, чулуугаар зүүн нүд рүү цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний үүдэн 2 шүдний эмтрэл, баруун нүдний зовхи, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

           

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад 17 цагийн үед ******* очъё. Ганц нэг юм ууя гэхээр нь би дагаад явсан. ******* өөрөө мотоцикльтойгоо яваад би мотоцикльд сундлаад гэрт очсон. очоод ******* бид гурав Нийслэл нэртэй 2.5 литрийн хэмжээтэй пиво гурвыг хувааж уусан. Тэгээд ууж дуусгаад манай хадам ээжийг үхээсэй энэ тэр гээд доромжлоод байхаар нь би өмөөрөөд настай хүн чамд гэм хийсэн биш. Чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь чи өмөөрөөд байхдаа яадаг юм гэсэн. Тэгээд маргалдаад барилцаж аваад намайг газар унагаагаад хөлөөрөө мөрөн дээр нэг удаа дэвсээд, нүүр лүү өшиглөчихсөн. Тэгсэн миний зүүн талын нүдний хөмсөг сэтрээд цус гараад юм харахгүй байсан. Тэгээд эхнэр лүүгээ залгаад хүнд зодуулчихлаа гээд дуудсан. Удалгүй манай эхнэр машинтай ирээд намайг аваад явахад ******* машины арын хаалгаар орж ирээд хойд талын суудал дээр суучихсан. Тэгсэн манай эхнэрийг араас боогоод нүд рүү нь 2-3 удаа цохиж авсан. Би машинаас буугаад барилцаж аваад салгасан. Тэгээд тэндээс явсан. ******* тэнд ******* үлдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний зүүн талын нүд хавдаад юм харахгүй тагларчихсан, хөмсөг сэтэрч нэг оёдол тавиулсан. Мөн баруун талын шанаа зулгарсан. Толгой, нүд өвдөж байна. Харин манай эхнэрийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан. Зүүн талын мөр нь гэмтсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 7-8 хуудас/,

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ 2 хүүхэдтэйгээ хамт байсан юм. Орой 21 цаг өнгөрөөгөөд манай нөхөр ажлаасаа тараад ирэх ёстой ирэхгүй байсан. Тэр өдөр утсаа үлдээгээд явчихсан байсан бөгөөд ирэхгүй болохоор нь би хамт ажилладаг Мөнгөөнөө гээд залуугийн утас руу нь залгасан чинь Мөнгөөнөө хэн бэ гэхээр нь би ийн эхнэр нь байна. той яръя гэсэн чинь ид утсаа өгөөд ярьсан. Тэгсэн намайг ирээд аваадах хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед 10 дугаар хороонд байдаг. гэрт очих гээд олохгүй явж байтал Мөнгөөнөө хоёр зам дээр гараад ирсэн. Тэгээд машинд суулгаад явж байтал ******* зам дээр алхаж явж байсан чинь манай нөхөр зогсоод аваадах гэхээр нь би зогсоод *******ийг машиндаа суулгаад явсан. Би *******эд яагаад юунаас болж хэрэлдээд байгаа юм. Нэгнийгээ яагаад ингэж зодож байгаа юм гэсэн. чи манай хадам ээжийг доромжлоо биз дээ гэж хэлсэн. Өмнө нь ууж байгаад ******* намайг дуудаад би очиход тэр үед намайг таксинд явж байсан юм уу хүнтэй явалдаж байсан юм уу гээд манай нөхөр ид хэлсэн байсан юм. Тэгэхээр нь чи эр эмийн хооронд яс хаяж байдаг,. Хооронд нь хэрэлдүүлж байдаг гэж хэлсэн чинь ******* би тэгж хэлээгүй гэсэн. Тэгээд 12 дугаар баг “Оргих” төвийн тэнд явж байгаад замаасаа гараад машинаа зогсоогоод одоо буу гэж хэлсэн чинь намайг боогоод нүүр лүү алгадаад авсан. Тэгсэн чинь манай нөхөр урд сууж байгаад арагшаа *******тэй барилцаад авсан. Тэгээд би машинаас буугаад зогсож байсан чинь ******* манай нөхрийг угз татаж хаячхаад машинаас буугаад гартаа чулуу аваад миний зүүн талын нүд рүү нэг удаа л цохисон. Тэгээд ******* хоёр зууралцаад ноцолдоод байж байгаад *******ийг боосон чинь ******* тавиарай гээд байсан. тавьсан чинь ******* цаашаа гүйгээд явчихсан. Зүүн талын нүд нь хавдаад тагларчихсан, хөмсөг нь сэтэрч нэг оёдол тавиулсан. Мөн баруун талын шанаа нь зулгарсан. Толгой тархи нь өвдөөд байгаа. Миний баруун талын нүд шанаа хөхөрч хавдсан. Зүүн талын чамархай хэсэг нил өвчтэй байгаа, зүүн талын мөр өвчтэй байгаа. Өвдөг шалбарсан. Гар бас бага зэрэг шалбарсан. Бас урд талын дээд үүдэн шүд доогуураа эмтэрчихсэн байгаа. Цохиулаад газар унахдаа шүдээрээ шороон дээр унасан. Тэгэхэд л эмтэрсэн байх гэж бодож байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 7-8 хуудас/,

 

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 410  дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2-оос дээш удаагийн хатуу мохоо хүчний үйлчлэлээр хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, гэмтлүүд нь дан дангаараа хөнгөн, зүүн нүдний зовхины хаван хавдар, баруун шанааны зулгаралт гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. /хх-ийн 18-19 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 409  дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч *******ын биед дээд эрүүний үүдэн 2 шүдний эмтрэл, баруун нүдний зовхи, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2-оос дээш удаагийн хатуу мохоо хүчний үйлчлэлээр хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх 2 шүдний эмтрэл, баруун нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа хөнгөн, баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 21-22 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******, ******* нарын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 33-34 хуудас/,

           

            Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-45, 49-54  хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргих” төвийн орчимд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 409, 410 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд дээрх гэмт хэргийг үйлдсэн *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Прокурорын дүгнэлттэй маргах зүйлгүй. Зүйлчлэлтэй маргах зүйлгүй. ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* газар унагааж хөлөөрөө мөр хэсэгт нь дэвсэж, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргих” төвийн орчимд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* боож нүүрэн тус газарт гараараа алгадаж, чулуугаар зүүн нүд рүү цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний үүдэн 2 шүдний эмтрэл, баруун нүдний зовхи, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* газар унагааж хөлөөрөө мөр хэсэгт нь дэвсэж, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргих” төвийн орчимд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* боож нүүрэн тус газарт гараараа алгадаж, чулуугаар зүүн нүд рүү цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний үүдэн 2 шүдний эмтрэл, баруун нүдний зовхи, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ийн ******* надтай маргалдаад барилцаж аваад намайг газар унагаагаад хөлөөрөө мөрөн дээр нэг удаа дэвсээд, нүүр лүү өшиглөчихсөн. Тэгсэн миний зүүн талын нүдний хөмсөг сэтрээд цус гараад юм харахгүй байсан. Тэгээд эхнэр лүүгээ залгаад хүнд зодуулчихлаа гээд дуудсан. Удалгүй манай эхнэр машинтай ирээд намайг аваад явахад ******* машины арын хаалгаар орж ирээд хойд талын суудал дээр суучихсан. Тэгсэн манай эхнэрийг араас боогоод нүд рүү нь 2-3 удаа цохиж авсан. Хохирогч *******ын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Мөнгөөнөө гээд залуугийн утас руу нь залгаад той яръя гэсэн чинь ид утсаа өгөөд ярьсан. Тэгсэн намайг ирээд аваадах хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед 10 дугаар хороонд байдаг гэрт очих гээд олохгүй явж байтал Мөнгөөнөө хоёр зам дээр гараад ирсэн. Тэгээд машинд суулгаад явж байтал ******* зам дээр алхаж явж байсан чинь манай нөхөр зогсоод аваадах гэхээр нь би зогсоод *******ийг машиндаа суулгаад явсан. Би *******эд яагаад юунаас болж хэрэлдээд байгаа юм. Нэгнийгээ яагаад ингэж зодож байгаа юм гэсэн. чи манай хадам ээжийг доромжлоо биз дээ гэж хэлсэн. Өмнө нь ууж байгаад ******* намайг дуудаад би очиход тэр үед намайг таксинд явж байсан юм уу хүнтэй явалдаж байсан юм уу гээд манай нөхөр ид хэлсэн байсан юм. Тэгэхээр нь чи эр эмийн хооронд яс хаяж байдаг. Хооронд нь хэрэлдүүлж байдаг гэж хэлсэн чинь ******* би тэгж хэлээгүй гэсэн. Тэгээд 12 дугаар баг “Оргих” төвийн тэнд явж байгаад замаасаа гараад машинаа зогсоогоод одоо буу гэж хэлсэн чинь намайг боогоод нүүр лүү алгадаад авсан. Тэгсэн чинь манай нөхөр урд сууж байгаад арагшаа *******тэй барилцаад авсан. Тэгээд би машинаас буугаад зогсож байсан чинь ******* манай нөхрийг угз татаж хаячхаад машинаас буугаад гартаа чулуу аваад миний зүүн талын нүд рүү нэг удаа л цохисон гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 409, 410 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 409, 410 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогчийн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* газар унагааж хөлөөрөө мөр хэсэгт нь дэвсэж, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргих” төвийн орчимд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ******* боож нүүрэн тус газарт гараараа алгадаж, чулуугаар зүүн нүд рүү цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний үүдэн 2 шүдний эмтрэл, баруун нүдний зовхи, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

           

Улсын яллагч “Хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Яллагдагч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “ Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна. ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.Отгонжаргал, *******, тэдний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын шүүхэд ирүүлсэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн” хүсэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

           

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ