Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2018/00480

 

 

 

 

 

2**************8 оны *******5 сарын 23 өдөр

Дугаар *******38/ШШ2**************8/**************48*******

Дорнод аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 8******* дугаар байранд байрлах, "******* *******" Сууц өмчлөгчдийн холбоо/РД:**************27**************5/-ны

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-************** тоотод оршин суух, овогт ын /РД:ЖЯ8*********************3**************9/-т холбогдох,

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал *******3**************************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2**************8 оны 3 сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Эрдэнэцэцэг

Хариуцагч Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "******* *******" Сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Сууц өмчлөгчдийн холбооны харъяа 5******* дугаар байрны 2******* тоотод оршин суух Б. нь сар бүр төлөх ёстой засвар үйлчилгээний төлбөрийг 2**************5 оны *******2 сараас эхлэн 2**************8 оны ************** сар дуустал хугацаанд огт төлөөгүй байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Б. нь 2**************5 оны *******2 сарын төлбөр 5********************* төгрөг, 2********************* оны төлбөр *********************************** төгрөг, 2**************7 оны төлбөр *********************************** төгрөг, 2**************8 оны ************** сарын төлбөр 5********************* төгрөг буюу нийт *******3**************************** төгрөгийг төлөөгүй байх тул Б.аар төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж, тус холбооны гүйцэтгэх захирал ажилтай С.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Сууц өмчлөгчдийн холбоо нь ******* сумын ******* дүгээр багийн харъяа Бунханы 5******* дугаар байрны дундын өмчлөлийг хариуцан ажилладаг. 5******* дугаар байр нь нийт дөрвөн орцтой, 8******* айлтай бөгөөд ******* сумын Засаг даргын 2**************9.*******5.24-ний өдрийн №*******2******* дугаар захирамжаар манай СӨХ-ны мэдэлд шилжүүлсэн байдаг. 5******* дугаар байрнаас сард 4*********************************** төгрөгийн засвар үйлчилгээний хураамж төлөгдөх ёстойгоос дунджаар 75********************* төгрөгийн хураамжийн орлого орж ирдэг. Энэ байрны ихэнх айлууд сар бүр төлөх ёстой хураамжаа төлдөггүй. Миний бие энэ СӨХ-ны захирлаар 2**************5 оны ************** сард сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Сууц өмчлөгчдийн холбоо тус байрны *******, 3 дугаар орцуудыг цөмөрсөн байсан шатыг цутгамал хийх, тааз хана, хаалганууд, хүүхдийн тоглоом зэргийг будаж засварлах зэргээр 2********************* оны 8 сард, 2**************7 оны ******* саруудад тус тус засварласан. Мөн 2**************7 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр бохир, магистрал шугам зэргийг засварласан. Холбооноос хурал зарлахад ихэнх айлууд нь хуралд ирж санал бодлоо хэлдэггүй. СӨХ бол орон сууц өмчлөгчдийн сард төлбөл зохих хураамжаар санхүүжиж, засвар үйлчилгээгээ хийдэг. Гэвч энэ хураамж засвар үйлчилгээ хийхэд маш хангалтгүй байдлаар цуглардаг, Мөн орцны жижүүр ажиллуулахаар айлууд жижүүрийн мөнгөө өгөхгүй байсаар байгаад явуулчихдаг, Олон үйлчлэгч солигддог. Энэ байрны айлууд хогоо ил хаядаг, орцондоо тавиад хаячихдаг, орцны цонхыг шиллээд тавьчихаар хагалаад хаячихдаг. Энэ мэт байдлаас болж орц болон байрны гадна орчин бохир байгаад байгаа. Хамгийн гол нь айлууд жижүүрийн мөнгөө өгөхгүй болохоор жижүүрүүд нь тогтдоггүй, жижүүр байхгүй болохоор л хог шороондоо дарагдчихдаг гэдгийг хэлмээр байна.

Б.ынх өвөлдөө байрандаа ирж амьдардаг, зундаа хашаандаа гараад явчихдаг. Эдний цонхны доогуур бохир, халуун усны шугамыг халхалж барьсан таамбар байдаг, Айлууд энэ таамбарт хогоо хийчэхдэг, мөн дээр нь хогоо гаргаад хаячихдаг байснаас өмхий үнэр гарах, ялаа батгана шавдаг байсан нь үнэн. Тэгээд тусад нь хогийн пункер хийгээд тавьсан, хаалгыг нь цоожтой байлгадаг, дээрээс нь хогоо хийхээр бодож дээд талын амсар нь онгорхой пункер байгаа. Хаалгыг нь түгжихгүй бол нохой орж хогийг нь гадагш гаргаж задлаад тэрүүгээр дүүрэн хог новш болоод байдаг. Б.ын цонхоор одоо өмхий үнэртэх байдал арилсан гэж үзэж байгаа. Миний бие Б.т шүүх хуралдаанд нэхэмжилж байгаа төлбөрийн тавин хувийг төлүүлэхээр эвлэрэх санал тавьсан боловч тэрээр эвлэрэхгүй гээд байгаа учир нэхэмжилсэн төлбөр болох *******3**************************** төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 5******* дугаар байрны 2******* тоот байрны өмчлөгч мөн боловч энэ байрандаа амьдардаггүй. Яагаад гэхээр цонхны доороос өмхий үнэртдэг, ялаа батгана шавдаг учраас амьдрах аргагүй болоод хашаандаа амьдардаг, хүнд ч түрээслүүлдэггүй. С.Эрдэнэцэцэг СӨХ-ийн дарга болсноос хойш энэ байр маш бохир орчинтой болсон, хогоо цэвэрлэдэггүй, орц нь бохир, шээс үнэртдэг гээд гадна орчин маш бохир байдаг, орцондоо засвар үйлчилгээ хийдэггүй, Манай цонхны доор шугам хоолойн трубо бүхий маш гүнзгий нүх байдаг, түүнд нь хүүхэд унах вий гэж бодсондоо би олон жилийн өмнө туйпуугаар өндөрлөөд хаах маягаар юм хийсэн байсныг СӨХ өндөрлөөд таамбар маягийн юм барьснаас хойш айлууд хогоо хийдэг, жижүүрүүд нь хогоо хийдэг хогийн сав болсон. Айлууд дээр нь хогоо тавьчихдаг, жижүүр нь тэр хогийг нь авдаггүй, Үүнээс болж манай цонхны доороос өмхий үнэртээд амьдрах аргагүй болсон. Хогийн пункер хийж тавьсан гэх боловч хаалга нь түгжээтэй, хүмүүс хогоо гадуур нь хаячихдаг, байрны гадуур маш их хог хөглөрсөн ийм л орчинтой байр. Манай орцны ханыг замаскдаж байна гээд алаглуулаад хаячихсан байсан. Энэ байдлынх нь талаар би зургийг нь аваад угаалгаад шүүхэд өгсөн байгаа. Энэ мэтээр СӨХ үнэхээр юм хийдэггүй, юм хийдэг бол бид мөнгөө төлж болно, Төсвөөс өгдөг тэр олон сая төгрөгийг юунд зарцуулдаг нь тодорхойгүй. Хүүхэд тогтлох тоглоом байхгүй байхад нь би олон жилийн өмнө хүүхдүүдийг тоглуулахын тулд хувиараа хүн авчирч төмрөөр тоглоом хийлгэснээс хойш одоо болтол нэг ч тоглоом нэмээгүй, яг тэр хэвээрээ байгаа. Иргэн хүн СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй гэдгийг би мэднэ, гэхдээ СӨХ ямар ч ажил хийдэггүй учраас дээрх *******3**************************** төгрөгийг төлөөгүй нь үнэн. Цаашид СӨХ ажлаа хийх юм бол энэ мөнгийг төлж болно, огт төлөхгүй гэж хэлэхгүй, хамгийн гол нь хүнд харуулах хийсэн ажилтай байж хүнээс мөнгө нэхэх хэрэгтэй. Иймд СӨХ ажлаа хийсэн цагт би иргэнийхээ үүргийг биелүүлж төлбөрөө төлнө. Одоо нэхэмжлээд байгаа төлбөрийг төлж чадахгүй гэв.

 

Шүүх зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.аас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт *******3**************************** төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Б. нь тус байгууллага хийх ёстой ажлаа гүйцэтгээгүй тул дээрх зардлыг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б. нь ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны харъяа 5******* дугаар байрны 2******* тоот орон сууцанд одоо амьдардаггүй боловч уг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохоо зөвшөөрч байгаа ба энэ талаар маргаагүй байна. Тэрээр дээрх орон сууцны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2**************5 оны *******2 сард төлбөл зохих 5********************* төгрөг, 2********************* онд төлбөл зохих *********************************** төгрөг, 2**************7 онд төлбөл зохих *********************************** төгрөг, 2**************8 оны ************** сард төлбөл зохих 5********************* төгрөг буюу нийт *******3**************************** төгрөгийг тус Сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн *******47 дугаар зүйлийн *******47.*******, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.2.3-тус тус зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ байрандаа амьдрах аргагүй болсны улмаас одоо амьдардаггүй, СӨХ огт ажил хийдэггүй, энэ байр маш бохир орчинтой болсон, хогоо цэвэрлэдэггүй, шээс үнэртдэг гээд гадна орчин маш бохир байдаг, орцондоо засвар үйлчилгээ хийдэггүй, Төсвөөс өгдөг тэр олон сая төгрөгийг юунд зарцуулдаг нь тодорхойгүй, хүний нүдэнд харагдахаар ажил хийвэл мөнгө төлж болно... гэж өөрийн татгалзлаа тайлбарлаж маргажээ.

Гэвч Монгол Улсын Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд тус тус зааснаар сууц өмчлөгч нь холбооны бүх гишүүдийн хуралд аливаа асуудлаар саналын эрхтэй оролцож, хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэ зөв эсэхийг хянах, засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх, улмаар Сууц өмчлөгчдийн холбоо хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд энэ хууль болон Иргэний хуульд заасан үүргээ биелүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ биелүүлсний эцэст Сууц өмчлөгчдийн холбоо, улмаар холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлүүдэд тус тус холбогдох асуудлаар шаардлага гаргах эрхийг эдэлнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн *******48 дугаар зүйлийн *******48.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй тухай заасан байх тул хариуцагч Б.ын өөрийн өмчлөлийн дээрх байрандаа амьдардаггүй гэх үндэслэл нь түүнийг дээрх зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн СӨХ хийх ёстой ажлаа хийдэггүй, байрны орчин болон орцыг маш бохир байлгадаг, хүний нүдэнд харагдахаар ажил хийдэггүй тул мөнгө төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч Б.аас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд *******3**************************** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 455******* төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 455******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, *********************, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

*******. Монгол Улсын Иргэний хуулийн *******47 дугаар зүйлийн *******47.*******-т зааснаар хариуцагч Б.аас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд *******3**************************** /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******" Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455******* төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 455******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "******* *******" Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай,

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2******* дугаар зүйлийн *******2*******.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН