Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2018/00481

 

 

 

 

 

20*******8 оны 05 сарын 23 өдөр

Дугаар *******38/ШШ20*******8/0048*******

Дорнод аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 8******* дугаар байранд байрлах, "******* *******" Сууц өмчлөгчдийн холбоо/РД:*******/-ны

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ы ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт ы /РД:ЖЮ890*******899/-т холбогдох,

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал *******30000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******8 оны 3 сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "******* *******" Сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Сууц өмчлөгчдийн холбооны харъяа ******* дугаар байрны тоотод оршин суух Э. нь сар бүр төлөх ёстой засвар үйлчилгээний төлбөрийг 20*******5 оны *******2 сараас эхлэн 20*******8 оны 0******* сар дуустал хугацаанд огт төлөөгүй байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Э. нь 20*******5 оны *******2 сарын төлбөр *******00 төгрөг, 20************** оны төлбөр *******0000 төгрөг, 20*******7 оны төлбөр *******0000 төгрөг, 20*******8 оны 0******* сарын төлбөр *******00 төгрөг буюу нийт *******30000 төгрөгийг төлөөгүй байх тул Э.аар төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж, тус холбооны гүйцэтгэх захирал ажилтай С.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.ынх бол энэ байрандаа тогтмол амьдардаг боловч энэ төлбөрийг төлдөггүй айлуудын нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Э. нь дээрх төлбөрөөс 3*******00 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 9*******00 төгрөгийг төлөхгүй гээд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3*******00 төгрөгийг татгалзаж үлдэгдэл 9*******00 төгрөгийг Э.аас гаргуулж өгнө үү. Э. тайлбартаа СӨХ ажил хийдэггүй гэж бичсэн байх тул энэ талаар тайлбар гаргая.

Манай Сууц өмчлөгчдийн холбоо нь ******* сумын ******* дүгээр багийн харъяа *******ы ******* дугаар байрны дундын өмчлөлийг хариуцан ажилладаг. ******* дугаар байр нь нийт дөрвөн орцтой, 80 айлтай бөгөөд ******* сумын Засаг даргын 2009.05.24-ний өдрийн №*******2******* дугаар захирамжаар манай СӨХ-ны мэдэлд шилжүүлсэн байдаг. ******* дугаар байрнаас сард 400000 төгрөгийн засвар үйлчилгээний хураамж төлөгдөх ёстойгоос дунджаар 7*******00 төгрөгийн хураамжийн орлого орж ирдэг. Энэ байрны ихэнх айлууд сар бүр төлөх ёстой хураамжаа төлдөггүй. Миний бие энэ СӨХ-ны захирлаар 20*******5 оны ************** сард сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Сууц өмчлөгчдийн холбоо тус байрны *******, 3 дугаар орцуудыг цөмөрсөн байсан шатыг цутгамал хийх, тааз хана, хаалганууд, хүүхдийн тоглоом зэргийг будаж засварлах зэргээр 20************** оны 8 сард, 20*******7 оны ******* саруудад тус тус засварласан. Мөн 20*******7 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр бохир, магистрал шугам зэргийг засварласан. Холбооноос хурал зарлахад ихэнх айлууд нь хуралд ирж санал бодлоо хэлдэггүй. СӨХ бол орон сууц өмчлөгчдийн сард төлбөл зохих хураамжаар санхүүжиж, засвар үйлчилгээгээ хийдэг. Гэвч энэ хураамж засвар үйлчилгээ хийхэд маш хангалтгүй байдлаар цуглардаг, Мөн орцны жижүүр ажиллуулахаар айлууд жижүүрийн мөнгөө өгөхгүй байсаар байгаад явуулчихдаг, Олон үйлчлэгч солигддог. Энэ байрны айлууд хогоо ил хаядаг, орцондоо тавиад хаячихдаг, орцны цонхыг шиллээд тавьчихаар хагалаад хаячихдаг. Энэ мэт байдлаас болж орц болон байрны гадна орчин бохир байгаад байгаа. Хамгийн гол нь айлууд жижүүрийн мөнгөө өгөхгүй болохоор жижүүрүүд нь тогтдоггүй, жижүүр байхгүй болохоор л хог шороондоо дарагдчихдаг гэдгийг хэлмээр байна гэв.

 

Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх ******* дугаар байрны тоотод амьдардаг. СӨХ-ийн төлбөрөөс 3*******00 төгрөгийг төлж барагдуулсан. Харин 9*******00 төгрөгийг төлөхгүй. Учир нь тус СӨХ нь хоёр жил ажиллахдаа хүний нүдэнд харагдах зүйл хийгээгүй, Засварын ажил хийсэн нэртэй халтуурдаж, хүний нүд хуурсан засвар хийсэн. Орцонд ганц ч удаа чийгтэй цэвэрлэгээ хийдэггүй, Орцонд байнга муур нохой, хогтой байдаг, Цэвэрлэгч нь тогтдоггүй, ихэнх сард цэвэрлэгчгүй байдаг, Хүүхдийн тоглоом огт нэмээгүй, хүүхдийн тоглох орчинг бүрдүүлэх талаар хийсэн ажил байхгүй тул мөнгийг нь төлөхөөс татгалзаж байна. Цаашид ажлаа хийсэн сард нь мөнгийг төлнө гэжээ.

 

Хариуцагч Э. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдааны зарыг мэдсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр ажил давхцаж байгаа тул намайг шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Э.аас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт *******30000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад хариуцагч зарим төлбөрийг буюу 3*******00 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 3*******00 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 9*******00 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т заасантай нийцэж байна.

Хариуцагч Э. нь ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны харъяа ******* дугаар байрны тоот орон сууцанд амьдардаг бөгөөд тэрээр дээрх орон сууцны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 20*******5 оны *******2 сард төлбөл зохих *******00 төгрөг, 20************** онд төлбөл зохих *******0000 төгрөг, 20*******7 онд төлбөл зохих *******0000 төгрөг, 20*******8 оны 0******* сард төлбөл зохих *******00 төгрөг буюу нийт *******30000 төгрөгийг тус Сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байх ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 3*******00 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн *******47 дугаар зүйлийн *******47.*******, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.2.3-тус тус зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Э. нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...СӨХ огт ажил хийдэггүй, засвар хийсэн нэртэй хүний нүд хуурсан засвар хийсэн, хогоо цэвэрлэдэггүй, орцондоо засвар үйлчилгээ хийдэггүй, орц маш бохир байдаг, хүний нүдэнд харагдахаар ажил хийвэл мөнгө төлж болно... гэж өөрийн татгалзлаа тайлбарлаж маргажээ.

Гэвч Монгол Улсын Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд тус тус зааснаар сууц өмчлөгч нь холбооны бүх гишүүдийн хуралд аливаа асуудлаар саналын эрхтэй оролцож, хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэ зөв эсэхийг хянах, засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх, улмаар Сууц өмчлөгчдийн холбоо хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд энэ хууль болон Иргэний хуульд заасан үүргээ биелүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ биелүүлсний эцэст Сууц өмчлөгчдийн холбоо, улмаар холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлүүдэд тус тус холбогдох асуудлаар шаардлага гаргах эрхийг эдэлнэ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн СӨХ хийх ёстой ажлаа хийдэггүй, байрны орчин болон орцыг маш бохир байлгадаг, хүний нүдэнд харагдахаар ажил хийдэггүй тул мөнгө төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч Э.аас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын үлдэгдэл 9*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 45******* төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.*******-т зааснаар хариуцагч Э.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба өөрийгөө шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг харгалзан мөн хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-т зааснаар хариуцагч Э.ын эзгүйд хэрэгт цуларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, *********************, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

*******. Монгол Улсын Иргэний хуулийн *******47 дугаар зүйлийн *******47.*******-т зааснаар хариуцагч Э.аас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 9*******00 /ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******" Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3*******00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзсаныг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45******* төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 45******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "******* *******" Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай,

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.5тус тус зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагчид шийдвэрийг *******4 хоногийн дотор гардуулах, ийнхүү гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор түүний оршин суугаа хаягаар хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН