| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2018/00331/И |
| Дугаар | 138/ШШ2018/00485 |
| Огноо | 2018-05-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2018/00485
| 201******* оны 05 сарын 2 өдөр | Дугаар 13*******/ШШ201*******/00*******5 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******гийн ******* дүгээр гудамжны 5*******/В/ тоотод оршин суух, ******* овогт Бархасбадийн *******/РД:ЖК**************11020*******/-ийн,
Хариуцагч Дорнод аймгийн сумын дүгээр баг, ын *******- тоотод оршин суух, овогт гийн /РД:ЖЯ**************0*******3072/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 201******* оны 3 сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн
Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд
Хариуцагч Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд танилцаж, улмаар хайр сэтгэлтэй болж хамтран амьдрах болсон бөгөөд гэрлэлтээ 2012 онд батлуулсан. Энэ хугацаанд бид нэг хүүхдийн эцэг эх болсон бөгөөд охин 2012 оны 3 сарын 20-ны өдөр төрсөн. Бид хамт амьдарч байхдаа хадам ээжийндээ хамт амьдардаг байсан ба охиноо төрснөөс хойш тусдаа хашаа байшинд амьдардаг болсон. Анх танилцахдаа нөхөр маань архи уух дуртай байсан ба гэрлээд засрах байх гэж боддог байсан. Гэвч архинаас гарах нь бүү хэл нэг сарын бараг нэг л өдөр эрүүл байдаг бөгөөд ээж аав, ах дүү нартай нь хамт архинаас гаргах бүх л арга хэмжээг авсан боловч ямар ч засал аваагүй. Арга ядаад би түүнээс салаад явахаар араас гуйгаад хүрээд ирдэг. За хань минь юм, охины минь эцэг юм гэж бодоод эвлэрэх хэдий ч улам л зан авир нь хувирч сүүлдээ надад гар хүрдэг болсон. ...Ингээд 2013 оны өвөл түүнд зодуулж гэртээ ирснээс хойш түүнтэй дахин хамт амьдраагүй. Биднийг тус тусдаа амьдарсан цагаас хойш охин маань аавынхаа асрамжинд үлдсэн. Хадам тал маань их сайн хүмүүс байдаг бөгөөд хадам ээж маань охиныг маань хүний дайтай өсгөж хүмүүжүүлж байдагт нь би сэтгэл амар байдаг. Гэвч охинтойгоо уулзая гэхээр хадмууд маань жаахан дургүй байдаг. Охин маань ч байнга хамт байхгүй болохоор надаас гэрэвшээд байдаг болсон байсан. Гэхдээ би охиноо их санадаг. Иймээс бид хамт амьдрах аргагүй болж бидний гэр бүлийн харилцаа хөндрийч, улмаар 2013 оны 02 сараас эхлэн тус тусдаа амьдарсан ба одоо 5 жил орчим болж байна. Одоо миний бие найз залуутайгаа хамт амьдардаг бөгөөд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо аавынх нь асрамжинд үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч гэрлэлт цуцлахтай холбогдуулан хүүхдийн асрамжийн асуудлыг заавал шийдвэрлэх ёстой. Хариуцагчийн хувьд архины хамааралтай болсон учраас архины асуудал, гэр бүлийн хүчирхийлэлийн асуудлаас болж эдгээр хүмүүс тус тусдаа амьдраад 5 жил болж байна. Нэхэмжлэгч одоо өөр хүнтэй гэр бүл болж байгаа учраас эдгээр хүмүүсийн хувьд эвлэрэх боломжгүй байгаа. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн асрамжинд амьдарч байгаа охиныхоо асрамжийн талаар маргаангүй байгаа учраас охиныг эцгийнх нь асрамжинд үлдээхэд татгалзахгүй. Эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* бид хоёр 2010 онд танилцаад хамт амьдарч, 2012 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2012.03.20-ны өдөр охин М. маань мэндэлсэн. Миний бие архи уудаг нь үнэн. Архины асуудлаас болж бид 2013 оны 02 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа минь ч үнэн. Охин маань миний асрамжинд үлдсэн учраас охиноо би өөрийнхөө асрамжинд өсгөнө. *******ийг охинтойгоо уулзахад нь саад болдоггүй. Ээж аав маань дургүй байдаг гэдгийг ******* надад хэлээгүй, би сая л сонсож байна. Бүх юм надаас болсон. Энэ бүхэнд би буруутай. Гэхдээ ******* намайг их харддаг байсан. Ажлаасаа болж орой үдэш гэртээ ирэх бүрт хардаж хэрүүл хийдэг байсан. Тэгээд л би гэрээсээ гарч яваад архи уучихдаг байсан. ******* одоо өөр хүнтэй амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. *******ээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Гэрлэгчид нь 2010 онд танилцан гэр бүл болж, 2012 оны сарын 27-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2012 оны 3 сарын 20-ны өдөр охин М. төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа нөхөр Г. нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэгийн улмаас гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болж, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр тэдний харилцаа хөндийрч улмаар 2013 оны 02 сараас эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, цаашид дахин хамт амьдрах хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох бөгөөд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь охин М.гийн асрамжийн талаар маргаангүй байх ба охиныг эцэг Г.гийн арсамжинд үлдээхээр тохиролцсон байх тул шүүх талуудын тохиролцоог үндэслэн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д зааснаар охин М.г эцэг Г.гийн арсамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага тус бүрт 70200 төгрөг буюу нийт *******000 төгрөг төлөх атал 70200 төгрөгийг төлсөн байх тул түүний төлсөн 70200 төгрөгийг Дорнод аймгийн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид *******000 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 70200 төгрөгийг Дорнод аймгийн сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт гийн /РД:ЖЯ**************0*******3072/, ******* овогт Бархасбадийн *******/РД:ЖК**************11020*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д зааснаар 2012 оны 3 сарын 20-ны өдөр төрсөн охин гийн /РД:ЖЮ1223200*******/-г эцэг Г.гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Дорнод аймгийн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид *******000 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 70200 төгрөгийг Дорнод аймгийн сумын төсвийн орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь ******* хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН