Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2018/00488

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2018/00488

Дорнод аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* өртөө, өөрийн байранд байрлах Билэг ХХК/РД:*******/-ийн,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт өөрийн байранд байрлах Дорнод аймгийн Засаг дарга,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 142 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Хариуцагчийн төлөөлөгч М.Нямсүрэн, М.Аръяазул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Билэг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2011 оны Улсын төсвийн тухай хуулийн дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотод усан бассейн байгуулахад 650 000 000 төгрөг батлагдан Эрүүл мэндийн сайдаас худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсний дагуу манай компани 2011 онд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын зарласан тендерт оролцож тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан билээ. 2011.06.30-ны өдөр Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавтай УТ-2011/39 дугаартай Дорнод аймаг, ******* сум, Усан бассейны барилга угсралтын ажлын гэрээ-г байгуулан гэрээний үнийг 640 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм.

Ингээд 2011.08.09-ний өдөр Аварга-Геопроект ХХК-тай Инженер судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх Гео-2*******/11 дугаартай гэрээ байгуулж, Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт барих усан бассейны барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлтийг хийлгэж 15 300 000 төгрөгийг тус компанид ажлын хөлсөнд төлсөн. Мөн 2011.02.25-ны өдөр 006/2011 тоот гэрээг Нью Кон ХХК-тай байгуулж барилгын зураг төсөл, төсвийг иж бүрэн хийлгэж, дүгнэлт гаргуулан, зураг төслийн үнэд 25 000 000 төгрөг төлсөн. 2011-2012 онд Билэг ХХК-ийн хуучин барилгын каркасыг Дорнод аймгийн Спортын хороонд шилжүүлж, гадна бохир ус, бассейны онгоцны цутгалтыг хийсэн. 2012 оны 9 сард Лэндс ХХК-иар Билэг ХХК-ийн 800 автомашины засвар үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан барилгын Усан бассейны зориулалтаар өөрчлөгдөж буй дутуу барилгыг үнэлүүлж, хөрөнгө үнэлсэн тухай тайланд тус барилгын зах зээлийн нийг 245 091 565 төгрөгөөр үнэлсэн. 2013.0*******.1*******-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны харъяа Барилгын хөгжлийн төвөөр Зураг төслийн баримт бичгийн магдалалын ерөнхий дүгнэлтийг хийлгэсэн ба уг Усан бассейны барилга угсралтын ажлын төсөвт өртгийг 2.040.335.201 төгрөгөөр тооцсон байдаг.

2011-2012 онд 2013 оны улсын төсөвт Усан бассейны барилгын төсөв нэмэгдэж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлсэн акт үйлдэж, хуучин төмөр каркасын үнэд 134 044 368 төгрөг, зураг төслийн үнэд 9 000 000 төгрөг, барилгын угсралтын ажлын урьдчилгаа санхүүжилт болон барилгын ажлын санхүүжилт гэж нийт 384 3*******3 **************3 төгрөгийг Билэг ХХК-д олгосон бөгөөд үлдэгдэл 142 500 000 төгрөгийн санхүүжилт олгогдох байтал 2013,2014 оны улсын төсөвт усан бассейны хөрөнгө царцаагдсан тул санхүүжилт зогссон юм. Харин 2015 оны төсөвт 560 сая төгрөг тусгагдсан бөгөөд тус компанийн ерөнхий захирал Д.Энхжаргал, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй 2015.08.*******-ны өдөр Дорнод аймаг, ******* сумын Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх УТ-2011/39-А тоот гэрээг байгуулж, 111 000 000 төгрөгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах хүсэлтээ илэрхийлж Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Эрүүл мэнд, спротын сайд /хуучнаар/ Г.Шийлэгдамба, Сангийн яаманд тус тус 2015.09.15-ны өдрийн 1/131, 1/130, 1/132 тоотуудаар хандсан билээ. Иймд Дорнод аймгийн Засаг дарга болон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас барилга угсралтын ажлын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 142 500 000 төгрөгийг гаргуулан тус компанид олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа. Нэхэмжилж байгаа 142.500.000 төгрөгийг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс гэхээсээ илүү гэрээний үүрэг болох барилгын карказын үлдэгдэл төлбөр 111.000.000 төгрөгийг гэрээний үүргийг хэрэгжүүлэхэд гарсан зардал буюу зураг төслийн үнэ болон геологий шинжилгээ судалгааны төлбөрт нийт 31.500.000 төгрөгийн хамт нийт 142 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 142.500.000 төгрөгийг эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрөөд санхүүжүүлэгч байгууллага руу албан тоотуудыг удаа дараа илгээсэн байдаг. Энэ үнийн дүн дээр талууд маргадаггүй. Эрүүл мэндийн яам нь захиалж санхүүжүүлсэн боловч хэрэглэгч нь Дорнод аймгийн иргэд байсан. Тус гэрээ нь өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байгаа. Бидэнд санхүүжилт зогссон, царцсан гэсэн хариу өгч байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх гаргалгаа гарц байхгүй тул өөрийн өмчийн хөрөнгийг орон нутгийн өмчид гэрээний үүргийнхээ дагуу шилжүүлсэн карказны үлдэгдэл төлбөр болон гэрээний дагуу хийж байсан ажлын хөлсний хамт нэхэмжилж байгаа. Тус барилгын газрыг барилгын хамт төр авчихаад байгаа бөгөөд энэ тал дээр хариуцагч маргадаггүй. Иймд карказны үлдэгдэл төлбөр 111.000.000 төгрөг, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зардал болох зураг төслийн үнэ, геологий шинжилгээний төлбөрийн асуудал дээр хэн ч маргахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Бид гэрээний бүх гүйцэтгэлийн талаар нэхэмжлэл гаргаагүй, Хариуцагч гэрээний гүйцэтгэлийн чанарын доголдлын талаар ярьж байгаа ч энэ талаар хавтаст хэрэгт огт баримт байдаггүй. Иймд хавтаст хэрэгт байгаа материалын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрэв доголдол гарсан байгаа гэж үзэж байгаа бол үүнийг мэргэжлийн ямар байгууллага тогтоосон бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Гэрээ цуцлагдаагүй байгаа. Харин эсрэгээрээ Билэг ХХК нь мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулсан байдаг. Аймгийн засаг дарга нь 142,5 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөөд улмаар энэ мөнгийг төсөвт тусгуулъя гэсэн хүсэлт нь хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын 2011 оны төсвийн тухай хуулиар Дорнод аймгийн ******* суманд усан бассейн барих 650 сая төгрөгийн төсөв батлагдсан байдаг. Ингээд Билэг ХХК нь 640 сая төгрөгөөр усан бассейныг барих санал гаргасны дагуу тендерт шалгарсан байдаг. Усан бассейнын барилгын гүйцэтгэлийн ажил 2011 он 2012 онд нийт 384 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Эрх бүхий албан тушаалтнууд удаа дараа гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг хийсэн байдаг. Энэ хяналт шалгалтаар тухайн барилга тодорхой хэмжээгээр доголдолтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Билэг ХХК-н барилгын зураг төсөл удаашралтай байсны улмаас дараа дараагийн санхүүжилт батлагдахгүй байдал үүсэж эхний гэрээний хугацаа дуусгавар болсон. Билэг ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 28-н өдөр барилгын ажлын бодит гүйцэтгэлийг гарган хоёр талаас тооцоо нийлсэн акт гаргасан байдаг. Усан бассейнын барилга угсралтын үйл ажиллагааг 560 сая төгрөгөөр 2015 оны төсөвт баталсан байдаг. Үүний дагуу 201******* онд Эрүүл мэндийн яамнаас Дорнод аймгийн Засаг даргад усан бассейн барих эрх шилжүүлсэн байдаг. Эрх шилжүүлнэ гэдэг нь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдах худалдан авах хуулийн дагуу үндсэн захиалагч буюу Эрүүл мэндийн яам нь үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Эрх шилжүүлнэ гэдэг нь санхүүжилт шууд орон нутгийн төсөв рүү орж ирдэг ойлголт биш бөгөөд тендерийн ажил зохион байгуулах эрх нь ирдэг юм. 2015 оны Билэг ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөл нь гадна инженерийн шугам сүлжээний ажлыг *******0 хувь гүйцэтгэх, хана хамар өрлөгийн ажил *******0 хувь, дээврийн болон хучилтын ажлыг *******0 хувь гүйцэтгэх явдал байсан. Ингээд 2015 оны 8 дугаар сарын *******-ны өдөр хүртэл Дорнод аймгийн ******* сумын Спорт цогцолборын өргөтгөл усан бассейны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Гэрээний гүйцэтгэлийн тайлан Засаг дарга болон түүний ажлын албанд ирүүлэх ёстой байтал ирээгүй байдаг. Өнөөдрийн байдлаар усан бассейны онгоцны цутгалт, гадна дотор шугам сүлжээний ажил хийгдсэн гэх боловч энэ талаар захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, акт үйлдээгүй байдаг. Сангийн сайдын 2012 оны 90 дүгээр тушаал болон төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журмын 3.5-д зааснаар ажлын гүйцэтгэл болон холбогдох материалыг захиалагч байгууллагаар батлуулан Сангийн яаманд явуулах зохицуулалттай боловч Билэг ХХК нь Улсын төсвийн өмнө ажлын гүйцэтгэлээ батлуулаагүй бөгөөд тус буруутай үйл ажиллагааны улмаас энэхүү нөхцөл байдал үүссэн байдаг. Улмаар 2015 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн төсвийн тодотголоор 560.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хасагдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн субъект байдаг. Үүний дагуу Билэг ХХК-ийн ашиг сонирхолд хохирол учруулсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тал нь аймгийн Засаг дарга биш бөгөөд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүсэлтэй юм. Улсын төсөвт өөрчлөлт орж барилга угсралтын үйл ажиллагааны санхүүжилт хасагдах нь аймгийн Засаг даргын хүсэл зоригоос үл хамаарах процесс юм. 142.500.000 төгрөгийн санхүүжилтийг Засаг даргаас хүлээн зөвшөөрч улсын төсөвт оруулах саналаа явуулсан. Дорнод аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газрын зүгээс Билэг ХХК-ийг дэмжих талаар бүхий л арга хэмжээг явуулсан. Төсөвт оруулах асуудлыг аймгийн Засаг дарга дангаараа шийдвэрлэдэггүй. Эрүүл мэнд спортын яаманд саналаа гаргаж, Сангийн яам эцэслэн шийдвэрлэдэг. Иймд энэ мөнгийг манай байгууллагаас бус Эрүүл мэнд, спортын яам болон сангийн яамнаас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийн хариуцагч нь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар биш тул Дорнод аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газрын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аръяазул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн гэрээг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Энэ гэрээний 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Олгосон хөрөнгийг өөр зорилгоор ашигласан, барилга байгууламжийн зураг төслийг өөрийн дураар өөрчлөн гүйцэтгэсэн, гэрээний нөхцөл нормыг чанаргүй дутуу гүйцэтгэсэн, мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд захиалагч санхүүжилтийг зогсоох, гэрээ хугацаанаас нь өмнө цуцалж гүйцэтгэгчээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүл мэнд, спротын яамны сайдаас Дорнод аймгийн Засаг даргад усан бассейн барих асуудлаар албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ албан бичиг барилгын доголдлын талаар тусгасан байдаг. Үүнээс Билэг ХХК-ийн барьсан усан бассейн барилгын чанар нь ямар байгаа нь энэ баримт бичгээс харагддаг. Билэг ХХК-аас Сангийн яаманд санхүүжилт авах талаар хүсэлт гаргахад Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалт санхүүжилтийн тухай журмын 3.5 дахь заалтын дагуу санхүүжилтийн материалыг бэлтгэж ажлын гүйцэтгэл болон бусад холбогдох материалыг захиалагч болон төсвийн ерөнхийлөн захирагчаар хянуулж баталгаажуулж ирэхийг зөвлөсөн байдаг. Манай зүгээс санхүүжилт авах талаар бүхий л арга хэмжээг авсан атал Билэг ХХК нь төсвийн тодотголын өмнө холбогдох материалаа хянуулж явуулаагүй байдаг. Мөн нэхэмжилж байгаа 142.500.000 нь 2015 онд хийгдэх ёстой байсан үргэлжлүүлэх гэрээнд тусгагдсан ажлын санхүүжилт биш байна. Үргэлжлүүлэх гэрээн дээр гадна инженерийн шугам сүлжээний ажил *******0 хувь, хана хамар өрлөгийн ажил *******0 хувь, дээврийн хучилтын ажил *******0 хувь хийгдэхээр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэтэл Билэг ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгө нь зураг төслийн мөнгө болон карказын үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. Энэ нь тухайн онд байгуулсан гэрээтэй нийцэхгүй байна. Бид 2013 онд гэрээг дүгнэхдээ зураг төсвийн мөнгө болон урьдчилгаа зардлыг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжилж байгаа мөнгө нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Билэг ХХК нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнээр дамжуулан хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газарт тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 142 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу усан бассейны барилгыг угсрах хуучин барилгын карказын үлдэгдэл өртөг 111 000 000 төгрөг, зураг төслийн үнийн үлдэгдэл болон геологи шинжилгээний төлбөрт нийт 31 500 000 төгрөг буюу 142 500 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Түүнчлэн хариуцагч нь дээрх хуучин барилгын карказын үлдэгдэл өртөгөөс 111 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, мөн зураг төсөл, геологийн шинжилгээний өртөг нийлээд 31 500 000 төгрөгийн талаар буюу нэхэмжлэлийн үнийн талаар маргадаггүй бөгөөд харин уг гэрээний захиалагч нь Эрүүл мэндийн яам бөгөөд тус яамны сайдын эрх шилжүүлсэн захирамжийн дагуу Дорнод аймгийн Засаг дарга гэрээ байгуулсан тул энэ хэргийн хариуцагч биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

1.Нэхэмжлэгч Билэг ХХК болон Дорнод аймгийн Засаг дарга нарын хооронд 2011 оны 6 сарын 30-ны өдөр Дорнод аймаг, ******* суманд усан бассейны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тухай Усан бассейны барилга угсралтын ажлын №УТ-2011/39 дугаартай гэрээ, 2015 оны 8 сарын *******-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх тухай №УТ-2011/39-А дугаартай гэрээнүүд тус тус байгуулагдсан байх ба тэдний хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу Дорнод аймгийн ******* суманд барьж байгуулах Усан бассейны барилгын үндсэн бүтцээр Билэг ХХК-ийн өмчлөлийн хуучин 800 автомашины техникийн үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан барилгын хуучин карказыг ашиглахаар талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар харилцан маргаагүй байна.

Билэг ХХК-ийн 800 автомашины завсар үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан барилгын Усан бассейны зориулалтаар өөрчлөгдөж буй дутуу барилгыг үнэлсэн тухай Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн дүгнэлтээр уг барилгын өртөг 245 091 565 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Билэг ХХК нь 2011.08.09-ний өдөр Аварга Геопроект ХХК-иар Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт барих усан бассейны барилгын талбайн инженер, геологийн судалгааны ажлыг хийлгүүлэхээр 15 300 000 төгрөгийн үнэ бүхий Инженер, геологийн судалгааны ажил гүйцэтгэх тухай Гео-2*******/11 тоот гэрээ байгуулж, уг судалгааны ажлы дүгнэлтийг хүлээн авч улмаар Аварга Геопроект ХХК нь 2012.05.15-ны өдөр гэрээний дагуу 15 300 000 төгрөгийн төлбөрийг тус компанид төлсөн байна.

Түүнчлэн Билэг ХХК нь Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт барих усан бассейны барилгын ажлын зураг төслийг Нью Кон ХХК-иар гүйцэтгүүлж, тус компанид зураг төслийн үнэд нийт 25 418 982 төгрөгийг 2012 оны 3 сараас 2015 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд цувуулан төлсөн байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар талууд гэрээний дагуу захиалагчаас 2013 оны 8 сарын 28-ны өдөр Чойбалсан хотын усан бассейны барилга угсралтын ажлыг дүгнэн тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар хуучин төмөр каркасын үнэд 134 044 368 төгрөг, зураг төслийн үнэд 9 000 000 төгрөг, барилгын угсралтын ажлын урьдчилгаа санхүүжилт болон барилгын ажлын санхүүжилт гэж нийт 384 3*******3 **************3 төгрөгийг Билэг ХХК-д олгосон нь дээрх эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг бүхий тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Талуудын тохиролцоогоор ажил гүйцэтгэгч тал болох Билэг ХХК нь өөрийн өмчлөлийн 800 автомашины засварын үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан хуучин барилгын карказыг Дорнод аймгийн ******* суманд барьж байгуулах Усан бассейны барилгын үндсэн бүтээцээр ашиглуулахаар орон нутгийн өмчид хүлээлгэн өгснийг хариуцагч тал үгүйсгээгүй ба, мөн барилга угсралтын ажлыг явуулахын тулд гарсан зардал буюу барилга угсралтын зураг төсөл, барилга угсралтын талбайд хийсэн геологи инженерийн судалгаа, шинжилгээний үнэ төлбөрийг холбогдох байгууллагад шилжүүлсэн үйл баримтыг талуудын дунд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил буюу гэрээний үүрэг гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татсан бөгөөд нэхэмжлэлд тус Тамгын газарт холбогдуулан ямар шаардлага гаргасан нь тодорхойгүй байхаас гадна Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар Дорнод аймгийн Засаг даргын ажлын алба бөгөөд уг хуульд зааснаар гэрээний нэг тал болох Засаг даргын эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах чиг үүргийнхээ хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд оролцсоноор түүнийг гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэг бүхий этгээд гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т зааснаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байхаар заасан зэргээс үзвэл Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь дээрх нэхэмжлэлийн хариуцагч биш байхаас гадна түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул тус газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төсвийн тухай 2011 оны хуулиар Эрүүл мэндийн сайдын багцад батлагдсан төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Чойбалсан суманд усан бассейн байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг аймгийн Засаг даргад шилжүүлсний дагуу аймгийн Засаг дарга Билэг ХХК-тай гэрээ байгуулсан, энэ гэрээний захиалагч нь Эрүүл мэндийн яам бөгөөд аймгийн Засаг дарга захиалагч биш тул энэ хэргийн хариуцагч нь аймгийн Засаг дарга биш, харин уг мөнгийг Эрүүл мэндийн яам болон Сангийн яам хамтран хариуцах ёстой, Мөн Билэг ХХК-ийн барьсан барилга угсралтын ажил доголдолтой, манайх гэрээний гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээж аваагүй гэж маргаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын талаарх дээрх татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу усан бассейны барилга угсралтын бүх гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд Билэг ХХК-ийн шилжүүлсэн хуучин барилгын карказ барилга угсралтыг хийхэд доголдолтой байсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримт буюу Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын /хуучнаар/ 2015 оны ******* сарын 08-ны өдрийн Эрх шилжүүлэн ажил гүйцэтгүүлэх тухай №262 дугаар тушаалаар Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XYI.2.1.15-т тусгагдсан Дорнод аймгийн ******* суманд байгуулах Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейны 560 *******0 000 төгрөгийн эрхийг Дорнод аймгийн Засаг даргад шилжүүлсэн байна.

Уг эрхийн дагуу Дорнод аймгийн Засаг дарга Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 46 дугаар зүйлийн 46.1-т тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний оролцогч буюу захиалагчийн эрх үүргийг эдэлж гэрээний харилцаанд оролцсон байна.

Харин Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 45.2, 45.3-т зааснаас бусад болон энэ хуулийн 45.5-д заасан улсын болон бүс нутгийн чанартай бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна гэж зааснаас үзвэл тухайн үеийн буюу хуучнаар Эрүүл мэнд, Спортын сайд захиалагч байсан байж

болох боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 1993 оны Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн /уг зүйлд 2016 оны ******* сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон/ 5-ийн 15-д заасан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Дорнод аймгийн ******* суманд байгуулах Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажил үйлчилгээг төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухай асуудал хамаарагдахгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 26 дугаар зүйлийн 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахаа зөвхөн өөрөө шийдвэрлэдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамыг хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг гаргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус яамны харъяалах нутаг дэвсгэрийн шүүх буюу *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх 2016 оны 4 сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд №*******1/ШШ2016/0359******* дугаартай шийдвэрээр Сангийн яам нь уг хэргийн хариуцагч биш гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт цугларсан тус шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгч нарын Эрүүл мэндийн яам болон Сангийн яам энэ хэргийн хариуцагч тул аймгийн Засаг дарга хариуцагч биш гэх татгалзал үндэслэлгүй байх тул шүүх Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 142 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Билэг ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 142 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 8*******0 450 төгрөг төлөхөөс 8*******1 500 төгрөгийг төлж, *******50 төгрөгийг илүү төлсөн байх тул илүү төлсөн *******50 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Түүнчлэн хариуцагч төсвийн байгууллага боловч шүүхийн зардал төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8*******0 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 142 500 000 /нэг зуун дөчин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Билэг ХХК-нд олгож, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8*******1 500 төгрөгөөс 8*******0 450 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн *******50 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвөөс, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 8*******0 450 төгрөгийг тус тус гаруулан нэхэмжлэгч Билэг ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН