| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2018/00369/И |
| Дугаар | 138/ШШ2018/00494 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2018/00494
| 2018 оны 0******* сарын 30 өдөр | Дугаар 138/ШШ2018/00494 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг/*******/-т оршин суух ******* овогт *******гийн *******/РД:*******/-ын,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах, Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга/РД:*******/-д холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа
Нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч В.Давааням,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* миний бие Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот захирамжаар ******* сумын ******* ээр томилогдон ажилласан. Миний бие нь 2006 оноос 2016 он хүртэл 10 жил хөгжмийн багшаар ажилласан. Сумын ******* ээр ажиллаж байх хугацаанд соёлын олон арга хэмжээг тууштай хэрэгжүүлж үүрэгт ажлаа зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа захиргааны болон сахилгын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Эрхлэгчийн ажил хүлээн авснаас хойш удалгүй Боловсрол соёлын газар болон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан мэргэжлийн ур чадварын шалгалтад манай ******* төв 13 сумаас тэргүүн байр эзэлж батламж авч байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус үндэслэн намайг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Төрийн үйлчилгээний албан хаагч намайг Төрийн албаны тухай хуулийн хамааралгүй заалт баримталсан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр халсан хэдий ч намайг мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэж шалгаж тогтоосон зүйл байхгүй байгаа. Сумын Засаг даргын зүгээс намайг удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт ор, ******* ийн сонгон шалгаруулалт зарлагдсан гэж нэг ч удаа хэлж, албан бичгийг явуулж байгаагүй. Сонгон шалгаруулалт зарлагдаж байсан гэдгийг би урьд нь мэдээгүй, хэргийн материалтай танилцаж байхдаа аймгийн Засаг даргын тамгын газрын албан бичгүүдтэй танилцсан. Гэхдээ дээрх албан бичгүүд ******* сумын Тамгын газарт ирсэн албан бичиг биш байсан. ******* нэр дээр ч ийм албан бичиг ирж байгаагүй. Үнэхээр удаа дараа албан бичиг хүргүүлээд би санаатайгаар сонгон шалгаруулалтад ороогүй бол би өөрөө хариуцлагаа хүлээнэ. Түүнчлэн миний бие нягтлантайгаа хэл амаа ололцоогүйгээс хамтран ажиллах боломжгүй болж ажлаасаа гарах тухай өргөдлийг нэг удаа л сумын Засаг даргад хандан гаргаж байсан. Энэ хүсэлтийг минь Засаг дарга тухайн үед шийдвэрлээгүй, тэгээд ч нягтлан маань үл ойлголцол гаргаснаа хүлээн зөвшөөрч бид учраа ололцсон байсан. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний шуурхай хурал дээр намайг Улаанбаатар хотоос техник хэрэгсэл шинэчлэн авахаар яв гэсэн. Үүний дагуу би Засаг даргын орлогч Ганцогтын хамт Уяачдын тэмцээнд оролцсон баг тамирчдын унаанд сууж явахаар болсон. Унаандаа суугаад явах үед Засаг дарга над руу ярьж чөлөөний хуудас авсангүй гэсэн. Тэгэхээр нь би Засаг даргад хандан чөлөөний хуудсыг дараа авъя, харин та надад томилолт бичиж өгөхгүй юм уу гэсэн. Үүнээс болж маргаан үүсэж намайг замд явж байхад дахин залгаад хот руу ажилд явах шаардлага байхгүй. Ирж ажлаа хүлээлцэж өг, чамайг ажлаас чөлөөлж байна гэсэн. Тэгээд би буцаад очиход надад ажлаас чөлөөлсөн захирамж өгсөн. Сумын Засаг дарга болон бусад удирдлагуудтай харилцах харилцаа маань хэвийн л байдаг, гэтэл тэр өдөр бидний дунд тийм асуудал болсноос болж намайг ажлаас халсан. Мөн сумын наадам болон шинэ жилийн үеэр манай ******* төвөөс зохион байгуулдаг концерт, урлагийн үзүүлбэрийг харин ч чадлынхаа хирээр зохион байгуулж ирсэн, нэг ч удаа сум орон нутгийн соёлын ажлыг цалгардуулж үзээгүй. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Засаг даргын ажлаас халсан захирамжийг хүчингүй болгож, сумын ******* ийн үүрэгт ажилд минь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинд 1781939 төгрөгийг олгож өгнө үү. Нэг өдрийн дундаж цалингаа 326*******0 төгрөгөөр тооцсон. Би сумын Засаг дарга болон аймгийн Боловсрол, соёлын газрын даргатай гурвалсан гэрээ гэж байгуулаад жил бүр уг гэрээгээ дүгнэдэг, харин хөдөлмөрийн гэрээ гэж сумын Засаг даргатай тухайлан байгуулаагүй, гурвалсан гэрээгээр л зохицуулагддаг гэж боддог гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга нэхэмжлэгч Л.*******ыг ажлаас нь чөлөөлсөн тухай захирамжаа гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.2-т заасныг тус тус үндэслэн гаргасан байдаг. Гэтэл Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалт нь шийдвэр гаргах ерөнхий эрхийг тусгасан зохицуулалт юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-г баримталсан байгаа нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй заалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх заалтыг гол үндэслэл болгон тусгасан байдаг ч энэ зүйл заалт нь салбарын болон мэргэжлийн түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг шаарддаг. Гэтэл мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэдгийг шалгаж тогтоосон зүйл байхгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч өөрөө тухайн өдрийн үл ойлголцлоос болж нэхэмжлэгчийг ажлаас халсан болохоо мэдүүлж байна. ******* тухай хуулийн 1*******.2-т зааснаар сумын Засаг дарга нь аймаг, нийслэлийн ******* байгууллагатай зөвшилцөн ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Зөвшилцөнө гэдэг нь зөвшөөрөл авна гэсэн үг биш хэдий зөвшилцсөн болохоо нотлох албан бичиг байх ёстой юм. Хариуцагчийн төлөөлөгч утсаар зөвшилцсөн гэж ярьж байгаа ч энэ талаараа нотолсон зүйл байхгүй байна. Нэхэмжлэгчийг түр томилсон гэж тушаал дээр нь байгаа ч гурвалсан гэрээ байгуулж, байнгын ажлын байран дээр хугацаагүйгээр томилсон болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.******* нь сумын Засаг даргын 2016.11.01-ний өдрийн Б/21 тоот захирамжаар түр томилогдсон тул томилох, чөлөөлөх нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь хэсэгт заасан Засаг даргын бүрэн эрхэд хамаарна. Тиймээс тухайн албан хаагчийг чөлөөлөхдөө дээрх заалтын дагуу аймгийн Боловсрол, соёл урлагын газрын даргатай зөвшилцсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.*******-д заасны дагуу үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасны дагуу уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг үндэслэсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан гагцхүү мэргэжлийн хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй нь нотлогдсон болно. Хувийн хэрэгт хавсаргасан үнэмлэх нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг бүрэн хангахгүй байна гэж үзсэн. Л.******* нь 2016 онд томилогдсоноос хойш одоог хүртэлх хугацаанд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад огт ороогүй. Тухайн албан тушаалд жинхлэх боломж байсан ч шалгаруулалтад ороогүй нь тухайн албан тушаалын болзол шаардлагыг хангахгүй байх үндэслэл болж байх ба дээрх хугацаанд өөрийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх идэвхи чармайлт гаргаагүй. Мөн үүрэгт ажлаа хийх хугацаандаа ажлын ид ачаалалтай үед өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар болон бичгээр өгч, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, сумын соёлын үйл ажиллагааг тасалдуулах үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Тухайлбал 2017 оны сумын баяр наадмын үеэр амаар, шинэ жилийн үеэр бичгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ тус тус ирүүлж байсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Б/06 тоот захирамжаар Л.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн орон тоон дээр түр томилогдон ажиллаж байсан. Иймд Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд түр томилогдсон ажилтанг мэргэжлийн хувьд хөгжимчин мэргэжлийн үнэмлэхтэй тул тэнцэхгүй гэж үзсэн бөгөөд тухайн орон тоон дээр жинхлэх хүсэл эрмэлзэлгүй байна гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь хилийн цэргийн үлээвэр хөгжмийн дамжаанд сурснаас өөр мэргэшсэн зүйл байхгүй тул мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж үзсэн. Ажлын ачаалал ихтэй үед ажил цалгардуулдаг байсан. Энэ талаар нь сахилгын арга хэмжээ аваагүй. Амаар хэлж байсан. Үүний дагуу нэхэмжлэгч ажлаас халагдах өргөдөл өгч байсан ч бид энэ талаар нь хариу арга хэмжээ аваагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Сумын Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй байна. Гурвалсан гэрээ байгуулсан бол байгаа байх гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул сумын Засаг даргын ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 3 сарын 13-ны өдрийн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын ******* ийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 1781939 төгрөг гаргуулах тухай гомдлыг шүүхэд ирүүлжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Л.******* нь 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс Дорнод аймгийн ******* сумын ******* ээр тус сумын Засаг даргын 2016.11.01-ний өдрийн №Б/21 дүгээр захирамжаар түр томилогдон, 2018 оны 3 сарын 13-ны өдрийг хүртэл тус сумын ******* ээр ажиллаж байсан болох нь батлагдаж байна.
Ажил олгогч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга нь 2018 оны 3 сарын 13-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Л.*******ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч нь дээрх захирамжийг эс зөвшөөрч, ...намайг ажил албан тушаалд мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлүүдийн аль үндэслэлээр ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тухай ямар нэгэн комиссын дүгнэлт гараагүй байхад ажлаас буруу халсан гэх гомдол гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийг ...мэргэжлийн хувьд уг албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад удаа дараа ороогүй тул ажлаас нь чөлөөлсөн гэж нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч маргажээ.
Ажил олгогчийн дээрх захирамжийн хууль зүйн үндэслэлийг хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн дүгнэн үзвэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг дараах үндэслэлээр зөрчсөн байна. Үүнд:
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох тухай заажээ.
Өөрөөр хэлбэл дээрх зүйлийн ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Л.******* нь хөгжмийн дамжаанд суралцаж төгсөөд хилийн цэргийн ангид хөгжимчин хийж байсан, хөгжимчний үнэмлэхтэй хүн байгаа. Иймд мэргэжлийн хувьд сумын ******* ийн албан тушаалд тэнцэхгүй гэж үзсэн учраас аймгийн Боловсрол, соёл урлагын газрын даргатай зөвшилцөн ажлаас нь чөлөөлсөн. Мөн удирдах албан тушаалтын сонгон шалгаруулалтад ордоггүй, шалгалтанд оръё гэж өөрийгөө дайчилдаггүй, сумын шинэ жил, наадам гэх мэт ажлын үеэр ажлаасаа гаръя гэж өргөдөл удаа дараа гаргаж, сум орон нутгийн соёлын ажил цалгардуулдаг гэж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэлээ тайлбарлажээ.
Гэтэл нэхэмжлэгч Л.*******ын хөгжимчин мэргэжлийн үнэмлэхтэй байдал нь сумын ******* ийн ажил албан тушаалд мэргэжлийн хувьд тэнцэхгүй тухай тус сумын Засаг даргын захирамжаар батлагдсан, эсхүл ******* асуудал эрхэлсэн төрийн байгууллагын мэргэжил, ур чадварын комиссын дүгнэлт тус тус хэрэгт авагдаагүй байх ба дээрх байдлыг тогтоосон комиссын дүгнэлт байхгүй байхад зөвхөн хөгжимчин мэргэжлийн үнэмлэхтэй гэх үндэслэлийг нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх шалтгаан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Хариуцагч нь сумын ******* ийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орохыг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсээр байтал Л.******* нь дээрх сонгон шалгаруулалтад удаа дараа ороогүй гэх үйл баримтыг нотлох бичгийн баримтууд, мөн Л.*******ын ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг албан ёсоор шийдвэрлэсэн тухай бичгийн баримт, Л.*******ыг ажлаас нь чөлөөлөхдөө Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагын газрын даргатай зөвшилцсөн гэх баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгөөгүй нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.
Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо шийдвэртээ ажилтныг чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, Хөдөлмөрийн болон бусад холбогдох бусад хуулийг баримталсан байвал зохино. Гэвч хариуцагч нь Л.*******ыг ажлаас нь чөлөөлсөн захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан хэдий ч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлан маргаад байгаа дээрх үндэслэлүүдээ захирамжиндаа тодорхой тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******-д зааснаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлах тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл тус сумын Засаг дарга Л.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа урьдчилан нэг сарын өмнө мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг Л.*******од гардуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...сумын Засаг дарга Л.*******той хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй, гурвалсан гэрээ байгуулсан байх, Л.*******ыг Засаг даргын захирамжаар түр томилсон байгаа гэж, нэхэмжлэгч Би сумын Засаг дарга болон аймгийн Боловсрол, соёлын газрын даргатай гурвалсан гэрээ гэж байгуулаад жил бүр уг гэрээгээ дүгнэдэг, харин хөдөлмөрийн гэрээ гэж сумын Засаг даргатай тухайлан байгуулаагүй гэж тус тус тайлбар гаргажээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйл, 231 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцлийг харилцан тохиролцон, гэрээг хугацаатай, эсхүл хугацаагүйгээр байгуулахаас гадна ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болох ба гэрээнд туршилтын хугацаа заагаагүй тохиолдолд хугацаагүйгээр ажилд авсанд тооцох тухай тус тус зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл уг хуулинд ажилтныг түр томилох тухай зохицуулалт байхгүй сумын ******* ийн албан тушаал нь байнгын ажлын байр болохыг хариуцагч тал маргаагүй .
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах ба ажил олгогч ажилтан нар харилцан тохиролцсон тохиолдолд хугацаатай байж болдог. Гэтэл хариуцагч талаас ажил олгогчийн Л.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эсхүл дээрх гурвалсан гэрээг тус тус шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд шүүх ажил олгогч, ажилтан нарын хооронд туршилтын хугацаатай, эсхүл хугацаагүй гэрээ байгуулагдсан эсэх, ямар тохиолдолд гэрээ цуцлах үндэслэлийг харилцан тохиролцсон болохыг дүгнэх боломжгүй байх тул шүүх нэхэмжлэгчийг ******* сумын ******* ийн үүрэгт ажилд туршилтын хугацаагүйгээр томилогдсон гэж үзэн уг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай захирамжид баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтууд нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралгүй заалтыг баримталсан гэж маргажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д сумын Засаг дарга нь хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй тухай заалт байх ба уг заалтыг Засаг дарга захирамжиндаа удирдлага болгосон нь уг хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлийг заасан төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай заалт бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамааралгүй албан тушаал юм.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.*******-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан нь төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийг баримтал гэсэн утга бүхий заалт биш бөгөөд төрийн үйлчилгээний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой эрх зүйн байдлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Хөдөлмөрийн тухай хууль юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Л.*******ыг ажлаас нь чөлөөлсөн тухай 2018 оны 3 сарын 13-ны өдрийн Б/06 дугаартай захирамж нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Л.*******ыг ******* сумын ******* ийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг түүнд нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.******* нь өөрийн нэг өдрийн цалингийн дундажийг 326*******0 төгрөгөөр тооцон 2018 оны 3 сарын 13-ны өдрөөс 0******* сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 1781939 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсэргүүцээгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ******* сумын ******* ийн 2018 оны 01-3 сард авсан цалингийн картаас үзвэл нэхэмжлэгч Л.******* нь 2018 оны 01 сард 61**************79 төгрөг, 02 сард 61**************79 төгрөг, 3 сард 463738 /ажилласан хугацааны амралтын мөнгийг тооцсон/төгрөг буюу нийт 1694896 төгрөгийн цалин авч, мөн оны 01 сард ажлын 21 хоног, 02 сард ажлын 19 хоног, 3 сард ажлын 7 хоног тус тус ажилласан байх бөгөөд нэхэмжлэгчийн ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй байх тул тухайн хугацаанд буюу сүүлийн 3 сард авсан цалин хөлсний нийлбэр дүн болох 1694896 төгрөгийг нэхэмжлэгчийн жинхэнэ ажилласан хоног болох нийт 47 хоногт хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг 36062 /1694896:47/ төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2018 оны 3 сарын 13-ны өдрөөс ******* сарын 30-ний өдрийг хүртэл нийт *******6 хоногоор тооцон, ажилгүй байсан хугацааны олговорт 2019472 төгрөгийг /*******6 хоног х 36062/ гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговорт 1781939 төгрөгийн нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилснээр 1781939 төгрөгийг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын ажлын алба болох түүний Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 1781939 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг ******* сумын ******* санхүүд үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Л.******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 3 сарын 13-ны өдрийн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргажээ. Ажил олгогчийн дээрх захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх дээрх захирамжийг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл буюу ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргахдаа зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангасан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заажээ.
Хариуцагч нь төсвийн байгууллага боловч шүүхийн зардал төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар үнэлж болохгүй нэхэмжлэл буюу ажлаас буруу халсны улмаас үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор болох 1781939 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 43461 төгрөг буюу нийт 113661 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ыг Дорнод аймгийн ******* сумын ******* ийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоон, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 1781939 /нэг сая долоон зуун наян нэгэн мянга есөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******од олгож, нэхэмжлэгчийн гомдлоос тус сумын Засаг даргын 2018 оны 3 сарын 13-ны өдрийн №Б/06 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******од олгох 1781939 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн ******* сумын ******* санхүүд үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 113661 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН