Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

 

 

   2022            3           31                                      2022/ШЦТ/243

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч *******-, С.О-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хүйцэлэг овогт *******-ыг холбогдуулан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жаарайсаг овогт Самбуугийн С.О- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005027390837 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

                         Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2020 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хотхонд хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

С.О- нь “Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 218 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О-: “Хохирогч гэх Д.М- өөрийнхөө зодоон хийсэн хүнийг олохгүй болохоор миний унаж явсан машинаар барьцаалан *******-ыг буруутгаж байна гэж үзэж байна. *******- нь гэрээсээ орой 21 цагаас хойш гэрээсээ гардаггүй. Хохирогч гэх Д.М- нь биднийг хэлмэгдүүлж байна. Өөрийнхөө зодоон хийсэн хүнийг тухайн цаг минутад барьж аваагүй байж одоо болохоор биднийг хэлмэгдүүлж, намайг машин барьж явснаар минь дөрөөлж эзэнгүй хэргийг бидэнд тохоод байх шиг санагдаж байна. Би Д.М-ад гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ын: Хохирогч Д.М-тай Баянголын цагдаагийн хэлтэс дээр анх уулзахад  “мөн юм шиг байна, би сайн санахгүй байна, харанхуй байсан” гэж хэлж байснаа гадаа гараад Оюун-Эрдэнэтэй маргасан. Тэгэнгүүтээ шууд эргэж ороод “энэ хүн яг мөн байна” гэдэг мэдүүлэг өгсөн. Би цагдаа, шүүхийн байгууллагаар явж үзээгүй туршлагагүй учраас мэдүүлгийг хагас дутуу уншаад “би ээжтэйгээ хамт амьдардаг гэхдээ чамайг ээжтэйгээ уулзуулахгүй” гэсэн үг хэллэг мэдүүлэг дээр тусгагдаагүй байгааг анзааралгүй гарын үсэг зурсан нь миний алдаа болсон. Миний машинаар барьцаалж намайг гэмт хэрэгт гүтгэж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М-ын: “2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 05-нд шилжих шөнө Нарны хороолол дээр найзыгаа хүргэж өгөөд явж байсан. Тэгтэл өөдөөс нэг машин ороод ирсэн. Тэгэхээр нь би машины цонхоороо “зам тавьж өгнө үү, дүрмээрээ гармаар байна” гэхэд нөгөө машины жолооч эмэгтэй “чи өөрөө хойшоо ухар” гэсэн. Тэгтэл жолооч эмэгтэйн  хажууд нь сууж явсан эрэгтэй машинаасаа бууж над руу хүрч ирээд “би чиний бурхан чинь байна чи надад зам тавьж өгөх ёстой” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад “би дүрмээрээ явж байна чи надаа зам тавьж өгөх ёстой”  гэхэд намайг заамдаад, хоолой руу шахахаар нь би гараараа хамгаалах гэсэн чинь миний хурууг эргүүлсэн. Тэгэхээр нь би “хуруу хугалчихлаа” гэхэд “битгий худлаа шаагаад бай” гэж хэлээд цаашаа машиндаа суусан. Жолоо барьж байсан С.О- намайг харангаа машины цонхоороо толгойгоо цухуйлгаж надтай маргалдаад байсан. Тухайн үед цагдаа руу залгаад болсон процессоо хэлсэн. Тэгээд би гэмтэлд очиж үзүүлээд Баянгол цагдаагийн хэлтэс дээр өргөдөл өгсөн. Миний хурууг *******- гэмтээсэн нь үнэн. Хохиролтой  холбоотой 2 ширхэг баримт шүүхэд өмнө нь гаргасан,  үнийн дүнг сайн санахгүй байна. Түүнийгээ  нэхэмжилнэ.” гэв.

 

 

           Эрүүгийн 2005027390837 дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.М-ын хохирогчоор өгсөн:

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө миний бие нь өөрийн эзэмшлийн 00-00 УНГ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байгаад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороололд үл таних иргэнийг хүргэж өгөөд хөлсөө аваад буцаад гарах гээд хөдөлсөн юм. Тухайн үед нэг урсгалтай замд  өөдөөс 00-00 УНУ улсын дугаартай хар өнгийн машин тулаад зогсохоор нь би цонхоо онгойлгоод “хойшоо ухар, дүрмээрээ би гарах ёстой” гэж хэлээд орилоход тухайн машины жолооч эмэгтэй нь “чи өөрөө ухрахгүй юу” гэж цонхоо онгойлгоод хэлсэн...Тэр үед машины урд жолоочийн эсрэг талд сууж байсан үл таних, 35-40 орчим насны махлаг, хар өнгийн үстэй, 175-178 сантиметр өндөртэй, нэлээн согтуу эрэгтэй бууж ирээд миний машины хажууд ирээд “би бурхан чинь байна, чи надад зам тавьж өгөх ёстой” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад “би дүрмээрээ гарах ёстой, чи хойшоо ухар” гэж хэлэхэд миний хоолойг нэг гараараа багалзуурдаад түлхсэн юм. Тэгэхээр нь би тухайн залууг холдуулахаар цээж рүү нь түлхэх үед миний зүүн гарын долоовор хуруунаас атгаад, гадагшаа хүчтэй эргүүлчихсэн. Миний долоовор хуруу үеэрээ мултраад унжаад эргэсэн бөгөөд тухайн махлаг залууд хандаж “чи хуруу хугалчихлаа” гэж хэлэхэд тухайн залуу нь “шаагаад бай” гэж хэлээд машиндаа суугаад миний машины цагдаагийн байгууллага дээр ирээд шууд таньсан. Хоолойны өнгө, яриа, гадаад байдал нь адилхан бөгөөд 40 орчим насны махлаг, хар өнгийн үстэй, 175-178 сантиметр өндөртэй эрэгтэй байсан. 00-00 УНУ улсын дугаартай хар өнгийн машины жолооч эмэгтэйн нөхөр гэх эрэгтэй нь миний хурууг хугалсан хүн мөн байсан юм...Тухайн эрэгтэй нь намайг түүнд зам тавьж өгөх ёстой” гэж хэлээд миний хоолойг багалзуурдаад хойш нь түлхсэн. Тэр үед би тухайн эрэгтэйг холдуулах гээд түлхэхэд миний зүүн гарын долоовор хуруунаас гараараа атгаад, гадагшаа хүчтэй эргүүлчихсэн юм...Тэр үед миний хурууг хугалсан гэх эрэгтэй ирчихсэн байсан бөгөөд мөрдөгч, тухайн эрэгтэйн хамт уулзаад “энэ эрэгтэй миний хурууг хугалсан хүн мөн байна” гэж хэлэхэд тухайн эрэгтэй нь “би чиний хурууг хугалаагүй, би тэр өдөр чинь гэртээ байсан” гэж хэлсэн. Улмаар энэ эрэгтэй намайг зодсон хүн мөн байна гэдгийг мөрдөгчид хэлээд салцгаасан юм. Үүдэнд гарах үед машин жолоодож явсан эмэгтэй машиндаа сууж байсан бөгөөд мөн надад хандаж “Манай нөхөр тэр үед чинь явж байгаагүй, би таксинд явж байсан, танихгүй хүнтэй явж байсан” гэж хэлээд орилоод байхаар нь би “Танай нөхөр чинь миний хурууг хугалсан хүн мөн байна, хуулийн байгууллага шийдэж өгнө” гэж хэлээд явсан юм. Миний бие нь тухайн эмэгтэйг такси үйлчилгээнд явахаар хүн биш гэж бодож байгаа бөгөөд худлаа яриад байгаа юм...Тухайн эрэгтэй нь хэрэг болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд “чи ууж идсэнээ шингээ” гэж хэлэхэд тухайн эрэгтэй нь “би чамайг ална шүү” гэж хэлээд дайрч байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Солонгын гэрчээр өгсөн:

“...Миний бие нь *******- гэх хүнтэй 2008 оноос хамтран амьдарч байсан бөгөөд гэрлэлтийн баталгаагүй. 2019 оны намраас хойш хамтран амьдрахаа больсон. Дундаасаа 1 хүүхэдтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 20 дугаар байрны 23 тоот байрыг 2014 оны зун худалдан авч байсан. Одоогийн байдлаар миний бие нь ээж, хүүгийн хамтаар оршин сууж байна. *******- гээд хүн уг хаяган  дээр 2014 оноос 2019 он хүртэл хамт амьдарч байсан бөгөөд 2019 оны намраас тусдаа гарч хамт амьдрахаа  больсон. *******- гэх хүн нь 2019 оны намар надаас салснаас хойш манай гэрт ирээгүй. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө уг хаяган дээр байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 62-66 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №10233 дугаартай  “Д.М-ын биед зүүн сарвууны долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.О- 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “Би нөхрийн машин болох 00-00 УНУ улсын дугаартай Киа машинаар 2020 оны 9 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ганцаараа таксинд явж байхад циркийн урд байрлах бензин колонкийн хажуугаас нэг эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байхаар нь би колонки руу эргээд гараа өргөж байсан хүнийг суулгахад уг залуу нарны хороолол явна гэхээр нь Энхтайваны гүүр өнгөрөөд хүүхдийн паркийн урд байрлах нүхэн гарцаар гараад Нарны хороолол ороод байрнуудын урд замаар явчих гэхээр нь урд замаар явж байтал урдаас жижиг суудлын  машин ирээд тулчихсан. Тэгэхэд такси барьсан залуу “чи явах эрхтэй яв” гэхээр нь явах гэхэд урдаас машин тулчихсан байсан тул явж чадаагүй. Тэгээд хэсэг зогсож байхад миний баруун талд сууж байсан уг такси барьсан залуу буугаад урдаас тулсан машины жолоочтой маргаж муудалцаад заамдалцаад зууралдаад байх шиг байсан. Тухайн үед харанхуй байсан би сайн харж чадаагүй. Би болиоч ээ гээд машинууд сигналдаад байсан урдаас тулж зогссон залуу машиндаа замыг чөлөөлөөд тэгээд би явсан. Такси барьсан залуу тэр жолоочоос өндөр залуу байсан. Хувцас болон зүс царайг нь харж чадаагүй.  Манай нөхөр гэрээс орой 21.00 цагаас хойш гардаггүй гэртээ байсан. Тухайн үед такси барьсан залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал)

 

8. *******-, С.О- нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 128, 129 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 81, 85 дахь тал)

 

9. Хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дэх тал)  болон хэрэгт авагдсан  бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

*******-, С.О- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

          Хоёр: Хэргийн үйл баримт болон шүүхийн дүгнэлт.

          2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол”-ын хороолол доторх нэг урсгалтай замд нэг талаас С.О- жолоодож явсан  00-00 УНУ улсын дугаартай Киа автомашин, нөгөө талаас Д.М-ын жолоодож явсан 00-00 УНГ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн автомашин хоёр талаас тулж зогсоод Д.М- нь С.О- “хойшоо ухар, дүрмээрээ би гарах ёстой” гэж хэлэхэд С.О- “чи өөрөө ухрахгүй юу” гэж маргалдсаны улмаас С.О- жолоодож явсан автомашинаас түүнтэй гэр бүлийн харилцаатай гэх *******- бууж ирээд Д.М-ын “зүүн гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Д.М-ын “...тэр үед машины урд жолоочийн эсрэг талд сууж байсан үл таних, 35-40 орчим насны махлаг, хар өнгийн үстэй, 175-178 сантиметр өндөртэй, нэлээн согтуу эрэгтэй бууж ирээд миний машины хажууд ирээд “би бурхан чинь байна, чи надад зам тавьж өгөх ёстой” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад “би дүрмээрээ гарах ёстой, чи хойшоо ухар” гэж хэлэхэд миний хоолойг нэг гараараа багалзуурдаад түлхсэн юм. Тэгэхээр нь би тухайн залууг холдуулахаар цээж рүү нь түлхэх үед миний зүүн гарын долоовор хуруунаас атгаад, гадагшаа хүчтэй эргүүлчихсэн. Миний долоовор хуруу үеэрээ мултраад унжаад эргэсэн бөгөөд тухайн махлаг залууд хандаж “чи хуруу хугалчихлаа” гэж хэлэхэд тухайн залуу нь “шаагаад бай” гэж хэлээд машиндаа суугаад миний машины хажуугаар шүргэх шахуу зөрж гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал) мөрдөн шалгах ажиллагааны шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 62-66 дахь тал) гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал), шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №10233 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Д.М- мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан бөгөөд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...иргэн Д.М-аас гаргасан Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын орчимд 2020 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн орчимд үл таних хүнд машин зам тавьж өгсөнгүй гэж маргалдан улмаар зодуулсан гэх гэмт хэргийн талаар амаар гаргасан гомдол мэдээллийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 40 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Санаатайгаар худал мэдээлбэл Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хариуцлага хүлээлгэхийг мэдээлэл өгөгчид сануулав.” гэсэн тэмдэглэл  (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал)

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд “...царайн дүр төрх, гадаад байдлаар нь танина. Тухайн эрэгтэй нь 40 орчим настай, хар өнгийн үстэй, 175-178 см өндөртэй, махлаг эрэгтэй байсан бөгөөд 6767 УНУ улсын дугаартай хар өнгийн машиныг тухайн үед жолоодож байсан эмэгтэйн нөхөр нь байсан...эдгээр хүмүүсийн дотор миний хурууг мушгиж гэмтээсэн эрэгтэй байна.  3 дугаартай зураг дээр байна. Миний  хурууг хугалсан гэх эрэгтэйг цагдаагийн байгууллага дээр ирж анх удаа уулзаад хоолойны өнгө, яриа, гадаад дүр төрх байдал, өндөр зэргээр нь шууд таньсан...миний хурууг мушгиж гэмтээсэн хүн мөн гэж хохирогч Б.Мөнхбат зургийг зааж байснаар таньж олуулах ажиллагааг дуусгав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 62-66 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №10233 дугаартай  дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогдсон байх тул хохирогч Д.М-ын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Хэргийн хохирогч Д.М-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-ын үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хэргийн шүүгдэгч *******- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг би үйлдээгүй, тухайн цаг хугацаанд өндөр настай ээжтэйгээ гэрт нь хамт байсан” гэж мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж зааснаар шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүгдэгч *******-ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгч С.О- тухайд:

Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...00-00 УНУ улсын дугаартай автомашиныг нэг эмэгтэй /С.О-/ жолоодон явсан, зам тавьж өгөхөөс болж тэр эмэгтэйтэй маргалдахад түүний автомашинд сууж явсан залуу бууж ирээд /*******-/ “миний хурууг гэмтээсэн...” гэж эх сурвалжаа шууд заасан мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогдсон тул хохирогчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.

 

Энэ  хэргийн гэрч  С.О-д /*******-той гэр бүлийн харилцаатай гэх/   мөрдөгч Ж.Отгонбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүргийг танилцуулж, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд “ Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...ял шийтгэнэ” ...гэж заасныг, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг тайлбарлан сануулахад С.О- гэрчийн мэдүүлэг өгнө гэж хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан байна. (хавтаст хэргийн 24 дэх тал)

 

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 218 тоот өрөөнд  С.О- 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...миний машинд миний баруун талд сууж байсан уг такси барьсан залуу буугаад урдаас тулсан машины жолоочтой маргаж муудалцаад заамдалцаад зууралдаад байх шиг байсан...манай нөхөр гэрээс орой 21 цагаас хойш гардаггүй, гэртээ байсан...” гэж мэдүүлсэн нь  хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар давхар нотлогдож тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа         гэрч нь болсон үйл явдлыг үнэн бодитойгоор сэргээн тогтоож, гэмт этгээдийг олж тогтооход чухал үүрэг бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бөгөөд хэргийн талаар гагцхүү үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.

 

Энэ үүргээ биелүүлээгүй буюу санаатайгаар болсон үйл явдлыг гуйвуулж, худал мэдүүлсэн С.О- гэрчийн мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн гэж үзнэ.

 

Худал мэдүүлэх гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

 

         Худал мэдүүлэх гэмт хэрэг нь хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх чөлөөнд халдаж, зөрчдөг, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд халдаж, улмаар хүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулдаг,  онцлогтой.  Худал мэдүүлэг өгөх нь идэвхтэй үйлдэл байх ба энэ үйлдлийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн байхыг ойлгоно. 

 

Иймд шүүгдэгч С.О- гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч С.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох санал дүгнэлт;

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...*******-, С.О- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн санал дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэж оролцлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь, мөн шүүгдэгч С.О- мөрдөн байцаалтын явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан атлаа  зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэнийг  тус тус нотлон тогтоосон дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх болон эргэлзээтэй нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Улсын яллагчаас гаргасан гэм буруугийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч С.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч нарт тус бүр “...есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,

шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт гаргалаа.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд *******-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй.

*******- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

*******-, С.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч С.О-, хохирогч Д.М- нарын замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодож оролцохдоо бие биедээ хүндэтгэлгүй хандсан харилцаанаас үүдэлтэйгээр гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нар урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал, *******-ын үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч *******-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

Шүүгдэгч *******- нь гэм буруугийн талаар маргадаг,  хохирогч Д.М-ад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй учир 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Бусад асуудлын талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч  Д.М-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Д.М- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй. 

 

Хохирогч Д.М- нь хохиролтой холбогдох нийт 309.800 төгрөгийн үнийн дүнтэй 2 ширхэг (хавтаст хэргийн 189-190 дэх тал)-д авагдсан баримттай байна.

 

Хохирлын баримт нь энэ хэрэгт хамааралтай байх ба нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч *******-оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 309.800 төгрөг гаргуулж хохирогч Д.М-ад олгох нь зүйтэй.

 

   Шүүгдэгч С.О- бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-, С.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

С.О- “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2.  Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-, С.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******-, С.О- нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шүүгдэгч *******-оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 309.800 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-ад олгосугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ