Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/771

 

 

 

 

 

 

 

 

 

      2022          6            16                                      2022/ШЦТ/771

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110 01678 0863 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Таван богд” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 1, Хан

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ц нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зам дээр хагалгааны төлбөрөөс үүдэлтэйгээр маргалдаж, эхнэр А.Аийн нүүрэн тус газар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.Ц.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч А.Ц нь хохирогч А.Атэй гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, нөхрийн харилцаатай байсан байх ба 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зам дээр хагалгааны төлбөрөөс үүдэлтэйгээр маргалдан эхнэр А.Аийн нүүрэн тус газар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч А.Аийн “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өглөө ажилдаа явж байхдаа нөхөр бид хоёр миний хагалгааны төлбөрөөс болж маргалдсан. Миний хувьд зүрхний цоорхой бөглүүлэх мэс засал хийлгэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн юм. Тухайн үед би өөрөө мөнгөө олно, ажлынхнаасаа тусламж хүснэ гэж нөхөртөө хэлтэл манай нөхөр надад хандаж хүмүүст зээлсэн мөнгөө авчихвал асуудал алга. Би хагалгааны мөнгийг чинь өгнө. Аавд чинь зээлсэн мөнгөө авчихвал асуудалгүй гэхээр нь би нөхөртөө хандаж чи эхлээд найздаа зээлсэн мөнгөө аваач гэсэн чинь надад уурлаад байсан. Тэгээд миний мөр хэсэг рүү цохиод байсан. Тэгээд машинаас буу зайл гээд би машинаас нь буухгүй гээд тэнд хэрүүл маргаан болсон юм. Би машинаас нь буугаад үлдсэн чинь буцаж машинтайгаа ирээд машинаараа дайрч ална гээд хөөгөөд би авраарай, туслаарай гээд зугтаасан чинь миний урд машинаараа тулж шахаж зогсоогоод машинаасаа бууж ирээд жүжигчин пизда гээд намайг нүүр хэсэг рүү цохиж унагаасан. Ингээд би газар унаад уйлаад байж байсан чинь чирээд машинд суулгасан... Нөхөр бид хоёрын хувьд хамтран амьдраад 10 гаран жил болж байна. Ер нь бол цохиж зоддог байсан ба тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна... нүүр хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Энэ үед л хамар хугарсан байх гэж бодож байна. Харин шуунд учирсан гэмтлийг газар унахдаа үүссэн байх гэж бодож байна...миний хувьд ямар нэгэн гомдол санал алга, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх19-23/,

шүүгдэгч А.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед эхнэр Аийн хамтаар Ар гүнтэд байдаг зуслангаас ажил руу өөрийнхөө эзэмшлийн 51-73 УАС улсын дугаартай машинтай Ар гүнтийн даваан дээр явж байгаад эхнэртэйгээ машин дотор байраа сольж хүүхдүүдийнхээ сургуулийн хажууд байр авч ойртох хэрэгтэй, Аийн аавд нь зээлүүлсэн 13 сая төгрөг, манай найз Соёл-Эрдэнэд зээлүүлсэн 10 сая төгрөг зэргээ авч байрандаа нэмэрлэе гэх зэргээр Аийг эмчилгээнд явуулах талаар ярилцаад явж байгаад А уурлаад бид 2-н хооронд маргаан үүссэн. Тухайн үед Гүнтийн даваа давах гэж байхад битүү манан ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Тухайн үед би уур хүрээд хажууд сууж байсан эхнэрээ хойд талын сандал дээр суу гэж хэлээд машинаа зогсооход эхнэр А уурлаад цүнхээ аваад машинаас буугаад манан дундуур буцаад алхаад явсан. Тэгээд би араас нь машинтайгаа очоод буугаад “чамайг өөдөөс ирж яваа машин харахгүй мөргөчихвөл яах юм" гэж хэлээд гараас нь татахад эргэж хараад орилоод хашхираад байхаар нь би баруун хацар луу 1 удаа алгадсан. Тэгэхэд А уйлаад нүүрээ дараад доошоо суугаад бага зэрэг тайвшрахаар нь би босгоод аргадаад машиныхаа арын суудал дээр суулгаад хот руу орж эхнэрээ ажил дээр нь буулгаад би ажил руугаа явсан. Би өөрийн эхнэр А.Аийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Энэ үйлдэлдээ өөрийн эхнэр А.Аээс уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх86-87/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8229 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “А.Аийн биед хамар ясны хугарал, хамар, баруун шуунд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх48/

            4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчтой гараараа цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

6. Шүүгдэгч нь урьд нь хохирогчийн бие махбодод халдаж хүчирхийлэл үйлдэж байсан талаар хохирогч мэдүүлсэн байх бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь зөв байна.

            7. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

8. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

9. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

11. Шүүгдэгч А.Цгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

13. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч А.Ц нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР