Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/575

 

 

 

 

 

 

 

    2022         08          17                                      

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.Б-, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000318 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 хэсэг, ХААИС 1-р байр 120 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03  жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Б-гийн Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Соёмботын 1-2 тоот хашаанд иргэн Д.Х-ын гээгдүүлсэн Айфоне-8 плас загварын гар утсыг олж авч, бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 800,000  төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн, үнэн зөв, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн гар утсыг олсон, хохирлын 800,000 төгрөгийг төлнө, хохирогчийнх гэж мэдэж байсан, гар утсыг олоод Монтел орж зараад мөнгөөр нь архи авч уугаад дуусгасан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сарын 19-ний орой ...00-н хажуу талын ус авдаг өрөөнд Янсанжав ганцаараа орж ирсэн араас нь Улаанаа ороод ирсэн. Тэгээд архи аваад өг, ах нь шоронгоос гарч ирлээ гээд миний зүүн хацраас хазсан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гээд хэлсэн чинь Янсанжав утсыг чинь авчих уу гэж хэлсэн, тэгэхээр нь би юм хэлээгүй, тэгээд Янсанжав миний барьж байсан усыг аваад гараад дэлгүүрийн урд очсон, тэгээд тэр үед дансанд цалин орчихсон байсан болохоор дэлгүүрээс архи авч өгчхөөд түрүүлээд гарах гэхэд чи аваад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө архиа Улаанаад өгсөн, ...надад архинаас Янсанжав эхлээд нэг хундагыг хийж өгсөн, тэгээд уухгүй гэсэн чинь нэг балгачих гэж хэлсэн, тэгээд би нэг балгаад гарлаа, явлаа гэхэд Янсанжав жоохон суучих, удахгүй машинаар хүргээд өгчихнө гэсэн, тэр хэд архиа хувааж уугаад дуусгасан ба би ганц л балгасан. Тэгээд Янсанжав дахиад нэг юм аваад өг гэж хэлсэн, тэгэхээр нь надад мөнгө байхгүй гээд хэлсэн чинь Янсанжав намайг цохичих уу гэж хэлсэн, тэгээд мөнгө байхгүй шүү дээ гээд хэлсэн чинь хоёр шил архи аваад өг, аль эсвэл утсыг чинь авчих юм уу гэсэн. Тэгээд ...дэлгүүр хаах гэж байхад Янсанжав дагуулж яваад дахин нэг шил архи надаар авхуулсан ба буцаад нөгөө газартаа ирсэн чинь намайг нөгөө архийг хундагал гэж хэлсэн, тэгээд би тэд нарт архи тойруулаад байж байтал Янсанжав надад стаканаар дүүрэн архи хийж өгөөд заавал ёроолыг нь харуулна шүү гэж хэлээд намайг уулгасан. Тэгээд би уучхаад одоо явлаа гэхэд ...Янсанжав намайг алгадаад миний хамар луу бас цохисон чинь миний хамраас цус гарсан ба Улаанаа нь миний өөдөөс гараа далайсныг санаж байна. Тэгээд Б-ээ Янсанжавыг боль гээд намайг өмөөрч, миний араар ороод хэвт гэж хэлсэн. Тэгээд тэр айлын гэрэл нь унтраад би харин муужраад унасан ба шөнө намайг Б-тэй хэвтэж байхад Янсанжав зодоод байсан. Тэгээд дахиад Б-ээ намайг өмөөрөөд байж байсан ба нэг ухаан орсон чинь миний нүүрнээс цус гарчихсан байсан ба Янсанжав намайг хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь өглөө болчихсон байсан ба миний гар утас халаасанд байхгүй байсан. Янсанжав надад хандаж чиний нүүр цээж рүү би цохисон юм гэж хэлсэн...” /хавтас хэргийн 5-8 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.Жамбалдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өглөө Янсанжав, Б- нар манай гэрт хүрч ирээд ахтайгаа ойрд уулзаагүй байна, ахаа гаръя гэж хэлээд төв рүү орчхоод ирье гэж хэлсэн тэгээд төв зам дээрээс такси Монтел рүү явсан, тэнд очоод Б- Янсанжав хоёр бууж яваад 10 минутын дараа нэг залуу дагуулж хүрч ирээд ахаа дансаа өгчих гээд жолоочийн дансыг авсан. Тэгээд Монтел руу нөгөө залуугаа дагаж орсон яваад удалгүй буцаж ирээд таксинд суугаад Зайсан оръё дансанд мөнгө орсон биз дээ гэхэд жолооч дансанд мөнгө орсон гэж хэлээд Зайсан руу явсан. ...Янсанжав, Б- хоёр Зайсан явж байх замдаа гар утас зарсан талаараа яриад байх шиг байхаар нь ямар утас юм бэ гэхэд Б- манай эхнэрийн утас гэж хэлсэн...” /хавтас хэргийн 11-12 дахь тал/ гэсэн,

 

Х.Янсанжав мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өглөө Батбаярын гэрээс гараад явж байхад Б-ээ ах нь өнөөдөр чамайг дайлна гэж хэлсэн. Тэгээд Б-ийг дагаад Жамбаа ахынд очсон. ...Б- хүнтэй уулзаад байсан, таксины жолоочийн дансыг аваад байсан. ...Б-ээс хаанаас мөнгө гаргаад ирэв гэхэд эхнэрийнхээ гар утсыг зарсан гэж хэлсэн...” /хавтас хэргийн 27-29 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Би хохирлын мөнгө болох 800,000 төгрөгийг хохирогч Д.Х-т төлнө, гол нь тэр хүүхдийнх гэдгийг сайн мэдээгүй...” / хавтас хэргийн 47-48  дахь тал/ гэсэн мэдүүлгүүд

 

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 34-35 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Б-ий хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 50 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 51 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтас хэргийн 53 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 64-68/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-2 тоот хашаанд иргэн Д.Х-ын гээгдүүлсэн айфоне-8 плас загварын гар утсыг олж авч, бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 800,000  төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Х-ын “...2021 оны 03 дугаар сарын 19-ний орой ...00-н хажуу талын ус авдаг өрөөнд Янсанжав ганцаараа орж ирсэн араас нь Улаанаа ороод ирсэн. Тэгээд архи аваад өг, ах нь шоронгоос гарч ирлээ гээд миний зүүн хацраас хазсан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гээд хэлсэн чинь Янсанжав утсыг чинь авчих уу гэж хэлсэн, тэгэхээр нь би юм хэлээгүй, тэгээд Янсанжав миний барьж байсан усыг аваад гараад дэлгүүрийн урд очсон, тэгээд тэр үед дансанд цалин орчихсон байсан болохоор дэлгүүрээс архи авч өгчхөөд түрүүлээд гарах гэхэд чи аваад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө архиа Улаанаад өгсөн, ...надад архинаас Янсанжав эхлээд нэг хундагыг хийж өгсөн, тэгээд уухгүй гэсэн чинь нэг балгачих гэж хэлсэн, тэгээд би нэг балгаад гарлаа, явлаа гэхэд Янсанжав жоохон суучих, удахгүй машинаар хүргээд өгчихнө гэсэн, тэр хэд архиа хувааж уугаад дуусгасан ба би ганц л балгасан. Тэгээд Янсанжав дахиад нэг юм аваад өг гэж хэлсэн, тэгэхээр нь надад мөнгө байхгүй гээд хэлсэн чинь Янсанжав намайг цохичих уу гэж хэлсэн, тэгээд мөнгө байхгүй шүү дээ гээд хэлсэн чинь хоёр шил архи аваад өг, аль эсвэл утсыг чинь авчих юм уу гэсэн. Тэгээд ...дэлгүүр хаах гэж байхад Янсанжав дагуулж яваад дахин нэг шил архи надаар авхуулсан ба буцаад нөгөө газартаа ирсэн чинь намайг нөгөө архийг хундагал гэж хэлсэн, тэгээд би тэд нарт архи тойруулаад байж байтал Янсанжав надад стаканаар дүүрэн архи хийж өгөөд заавал ёроолыг нь харуулна шүү гэж хэлээд намайг уулгасан. Тэгээд би уучхаад одоо явлаа гэхэд ...Янсанжав намайг алгадаад миний хамар луу бас цохисон чинь миний хамраас цус гарсан ба Улаанаа нь миний өөдөөс гараа далайсныг санаж байна. Тэгээд Б-ээ Янсанжавыг боль гээд намайг өмөөрч, миний араар ороод хэвт гэж хэлсэн. Тэгээд тэр айлын гэрэл нь унтраад би харин муужраад унасан ба шөнө намайг Б-тэй хэвтэж байхад Янсанжав зодоод байсан. Тэгээд дахиад Б-ээ намайг өмөөрөөд байж байсан ба нэг ухаан орсон чинь миний нүүрнээс цус гарчихсан байсан ба Янсанжав намайг хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь өглөө болчихсон байсан ба миний гар утас халаасанд байхгүй байсан. Янсанжав надад хандаж чиний нүүр цээж рүү би цохисон юм гэж хэлсэн...” /хавтас хэргийн 5-8 дахь тал/ гэсэн, гэрч Д.Жамбалдоржийн “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өглөө Янсанжав, Б- нар манай гэрт хүрч ирээд ахтайгаа ойрд уулзаагүй байна, ахаа гаръя гэж хэлээд төв рүү орчхоод ирье гэж хэлсэн тэгээд төв зам дээрээс такси Монтел рүү явсан, тэнд очоод Б- Янсанжав хоёр бууж яваад 10 минутын дараа нэг залуу дагуулж хүрч ирээд ахаа дансаа өгчих гээд жолоочийн дансыг авсан. Тэгээд Монтел руу нөгөө залуугаа дагаж орсон яваад удалгүй буцаж ирээд таксинд суугаад Зайсан оръё дансанд мөнгө орсон биз дээ гэхэд жолооч дансанд мөнгө орсон гэж хэлээд Зайсан руу явсан. ...Янсанжав, Б- хоёр Зайсан явж байх замдаа гар утас зарсан талаараа яриад байх шиг байхаар нь ямар утас юм бэ гэхэд Б- манай эхнэрийн утас гэж хэлсэн...” /хавтас хэргийн 11-12 дахь тал/ гэсэн, Х.Янсанжавын: “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өглөө Батбаярын гэрээс гараад явж байхад Б-ээ ах нь өнөөдөр чамайг дайлна гэж хэлсэн. Тэгээд Б-ийг дагаад Жамбаа ахынд очсон. ...Б- хүнтэй уулзаад байсан, таксины жолоочийн дансыг аваад байсан. ...Б-ээс хаанаас мөнгө гаргаад ирэв гэхэд эхнэрийнхээ гар утсыг зарсан гэж хэлсэн...” /хавтас хэргийн 27-29 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ий “...Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Би хохирлын мөнгө болох 800,000 төгрөгийг хохирогч Д.Х-т төлнө, гол нь тэр хүүхдийнх гэдгийг сайн мэдээгүй...” / хавтас хэргийн 47-48  дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 34-34 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашиглах нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Б.Б- нь хохирогч Д.Х-ын гээгдүүлсэн гар утсыг олсон боловч өмчлөгчид нь эсхүл Цагдаагийн байгууллагад өгөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулж, барьцаанд тавьж, өөрийн хэрэгцээнд ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Б-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, хохирол төлөгдөөгүй нөхцөл, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Б- шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсны улмаас түүнд холбогдох хэргийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 239 дугаартай захирамжаар Эрүүгийн 2110005870212 дугаартай хэргээс тусгаарлаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Б-д холбогдох хэрэгт 2210000000318 эрүүгийн хэргийн дугаар олгож, тус шүүхэд ирүүлсэн болно.  Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 834 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Б-д холбогдох 2210000000318 дугаартай хэргийг түдгэлзүүлж, Б.Б-ийг эрэн сурвалжилж, олж ирүүлсэн өдрөөс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсээс шүүгдэгч Б.Б-ийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олж, цагдан хорих 0461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн тухай албан бичгийг тус шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ий 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х-ын эд хөрөнгөд төгрөгийн 800,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид нь олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210000000318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-ий иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн Б-д 400 /дөрвөн зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ий цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 800,000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Х-д олгосугай.

 

5. Эрүүгийн 2210000000318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-ий иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР