| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0778/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/803 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/803
2022 6 23 2022/ШЦТ/803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Н.Б, Г.Бо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нямдоржийн Б, Гантулгын Бо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00141 0905 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт
2. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ, 2021 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 7 дугаар гудамжны 1 тоотод хохирогч Л.Эрдэнэ-Сувдыг шалтаг шалтгаангүйгээр, үснээс зулгааж, улмаар биед нь тархи доргилт гэмтлийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн өдөр шүүгдэгч Г.Бо нь эхийгээ өмөөрөн Б.Чиын нүүрэн тус газарт нь мөргөх, өшиглөх зэргээр зодож улмаар биед нь дух, зүүн хөмсөг, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 734 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Б, Г.Бо.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 7 дугаар гудамжны 1 тоотод хохирогч Л.Эрдэнэ-Сувдыг шалтаг шалтгаангүйгээр үснээс нь зулгааж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч Г.Бо нь эх Н.Бг өмөөрөн хохирогч Б.Чиын нүүрэн тус газарт нь мөргөх, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Чиын “...Б би үр хүүхэдтэй хүн, намайг өмөөрөх хүн байна гэж хэлэх үед Чимдээ ирээд намайг мөргөөд газар унагаагаад нүүр лүү нэг удаа өшиглөөд би ухаан балартсан. Тэгээд нүд, хамраас цус гарахаар нь би та нар ингэдэг болсон юм уу гэхэд Чимдээ та нарын үе өнгөрсөн гэж хэлсэн. Намайг Чимдээ нэг удаа мөргөөд газар унахад нүүр рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх10/,
Хохирогч Л.Эын “...Б гэрийнхээ гадаа гарч ирээд Няыг цохиж байхаар нь гэрээс гарч очоод та болиоч гэхэд намайг хэл амаар доромжлоод үстсэн. Тухайн үед Чи гарч ирээд бид нарыг салгаад гэртээ ороод байж байхад Б араас гэрт орж ирээд намайг үсдээд цохисон. Чи маргааныг салгаад гаргахад Б гарч яваад удаж байснаа эргэж орж ирээд намайг үсдээд хараагаад зодох үед Бгийн хүү Чимдээ гэх залуу бас орж ирсэн. Тэгээд Чит хандаж, манай ээжийг зодлоо гээд Чиыг гараараа цохиод байсан. Би зодуулж байсан болохоор сайн харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх15-16/,
- гэрч Ч.Няын “...Б орж ирээд Сувд-Эрдэнэтэй маргалдаад харааж байгаад бие биеэ үсдэхээр нь би дундуур нь ороод салгасан. ...Чиын нүүр нь цус болсон байсан. ...Бгийн хүү гэх залуу Чиыг зодож байсан. Сувд-Эрдэнэ, Б нар маргалдаад зууралдаж байсан. Өөр хүн зодоонд оролцоогүй..” гэсэн мэдүүлэг /хх19-20/,
- гэрч С.Мөын “...Бгийн гэрээс Чи ганцаараа гарч ирэхээр нь би юу болоод байна гэж асуухад Сувдаа, Баяраа эгч хоёр хэрэлдээд байна. Б эгчийг гэрт нь оруулчихлаа гэж хэлсэн. Би Чиыг гэрт нь оруулаад чи хэрүүл хийж болохгүй, унтаж амар гэхэд за гэж хэлээд орондоо ороод байж байхад Баяраа нь гэрт орж ирээд би та нарыг хүүхэддээ хэлчихлээ. Та нарыг ирж ална гээд орж ирээд Сувдаа руу дайрахаар нь би дундуур нь ороод боль гэж хэлээд Бг гаргаад гадаа зогсож байсан хүүхдүүдийг аваад яв гэж хэлэхэд хүүхдүүдийг аваад явсан. Тэгээд би Чиыг унтуулах санаатай байж байхад 20-30 минутын дараа уг хашаан Приус-11 машинтай Бгийн том хүү нь ирсэн. Би хүүг нь зүс мэддэг юм. Уг залуу эхнэрийн хамт Бгийн гэр рүү ороод удалгүй гарч ирээд Чиын гэрт орж ирээд Няыг 3 удаа мөргөөд газар унагаасан. Чи босож ирээд Бгийн хүүхдийг хүзүүнээс нь бариад орон дээр дарж суулгаад зодоон болсон асуудал байхгүй гэж хэлэхэд уг залуу тайвшраад суусан. Би гараад явж байхад Баяраа гэрээсээ гараад Чиын гэр рүү гүйгээд орохоор нь би араас нь очоод цонхоор харахад Б нь Эыг үсдээд орилсон. Бгийн хүүхэд Чиын нүүр лүү нь нэг удаа мөргөөд, газар унахад нь өшиглөөд боосон...” гэсэн мэдүүлэг /хх21-22/,
- 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх5/, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 396 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Л.Эрдэнэ-Сувдын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэжээ. /хх31/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 326 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Чиын биед дух, зүүн хөмсөг, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх шарх тусдаа, зулгаралт болон цус хуралт нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх38/,
4. Хохирогч нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шүүгдэгч Н.Б нь Л.Эын үснээс татаж, зулгаасан, мөн шүүгдэгч Г.Бо нь Б.Чиыг мөргөх, өшиглөх зэргээр зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Шүүгдэгч нарын хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Б, Л.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 1 (нэг) сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Г.Боэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 2 (хоёр) сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
9. Шүүгдэгч Н.Б, Г.Бо нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалтай гэж дүгнэн, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Н.Б, Г.Бо нар нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 1 (нэг) сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Г.Боэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 2 (хоёр) сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б, Бо нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 1 /нэг/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Боийг 2 /хоёр/ сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 1 (нэг) сарын хугацаанд явахыг хориглох, шүүгдэгч Г.Боэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 2 (хоёр) сарын хугацаанд явахыг хориглох үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР