| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00110/И |
| Дугаар | 110 |
| Огноо | 2018-06-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 110
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.460 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баярмагнайгаас 414.000 төгрөг оногдох улсын тэмдэгтийн хураамж 13.070 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоны дараа нотлох баримтаар ирсэн шар өнгийн дэвтрээс шүүх нотлох баримтаар үнэлсэн хэсгийг хуулбарлан авч дэвтэрийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.2-д зааснаар хариуцагч Г.Ба-с 414.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д олгож, үлдэх 113.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.460 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-с 13.070 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоны дараа нотлох баримтаар ирсэн шар өнгийн дэвтрийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэрийг бүрэн эхээр нь бичиж үйлдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Ж.Дм, хариуцагч Г.Б- нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА