Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 112

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дугаар зүйлд зааснаар 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай нэхэмжлэгч Г.Б-н, хариуцагч Ц.Д-ж нарын гэрлэлтийг цуцалж, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүү Д.М-л, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн охин Д.М-г, 2014 оны 00 дугаар сарын 00-нд хүү Д.Эл нарыг эцэг Ц.Д-н асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.М-г, хүү Д.Э-л нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Г.Б-р тэтгүүлсүгэй.

3.Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүү Д.М-д тэтгэлэг тогтоогоогүй болохыг дурдсугай.

4.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүү Д.М-л, охин Д.М-г, хүү Д.Э-л нар нь хүссэн үедээ эх Г.Будсүрэнтэй уулзахад, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эх Г.Б-г эхийн үүргээ биелүүлэхэд тус тус саад учруулахгүй байхыг хариуцагч Ц.Д-д мэдэгдсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан, тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдөрт багтаан Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэний бүртгэлийн ажилтанд энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний бүртгэлийн Ерөнхий газарт тус тус хүргүүлсүгэй.

6.Шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүү Д.М-л, охин Д.М-г, хүү Д.Э-л нарын төрсний гэрчилгээнүүдийг эцэг Ц.Д-д олгохыг Г.Б-д даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тэхай хуулийн 57 дугаар зүйлийнх 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-н гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Д-с 70.200 төгрөг гаргуулан Г.Б-д олгож, нэхэмжлэгч Г.Б-с 48.665 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                         

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.НАРАНТУЯА