Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 171

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон  

 

   ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Л.Б, Б.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Б.Т-г эцэг Л.Б-ын асрамжинд, 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Б.Б-ийг эх Б.Х-ийн  асрамжинд тус тус үлдээсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Б-аас нийт 20 000 000 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 

- 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 

- мөн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор Старекс маркын 35-50 АРА улсын дугаартай автомашин буюу 5 000 000 төгрөг,

- 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5 000 000  төгрөг, 

- 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Х-д олгосугай. 

 

4. Зохигч нь харилцан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй  гэсэн болохыг дурдсугай. 

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 583 600 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Л.Б-аас  398 350 төгрөг гаргуулан Б.Х-д  олгосугай. 

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ