Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/871

 

 

 

 

 

 

 

 

 

      2022           7         04                                          2022/ШЦТ/

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00872 1012 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил хийдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо щ

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-17б тоотод хохирогч Д.Үг агсам согтуу тавилаа гэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 790 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ш.Г.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 2-17б тоотод хохирогч Д.Үг агсам тавьж согтуурхлаа гэж турба төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Д.Үгийн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед би Ганаа гэх айлд очсон. Тэр Ганаа гэх айлд манай найз Туул байсан. Би Туулыг авах гэж очсон. Тэгээд би Ганаа гэх айлд очтол намайг гэртээ оруулаагүй. Тэгээд би Ганаа гэх хүнтэй муудалцахад миний баруун нүдний хажуу талд турбаагаар 2 удаа цохисон, зүүн талын гуянд турбаагаар 4 цохисон. Тэгээд би гэрт нь орж чадалгүй гэртээ хариад түргэн дуудсан. Тухайн өдөр...Ганаа гарч ирээд намайг гэртээ оруулахгүй гээд маргалдаж, муудалцаад намайг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх10/,

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Агийн “...манай дүү Ү нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр даралт ихсэж тархинд цус харвалт өгч нас барсан. ..би Гээс дүүгийнхээ эмчилгээний зардал гарсан 800.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх16, 80-81/,

            - гэрч Ч.Амгийн “...Би 2022 оны 02 сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 6-37 тоотод гэртээ унтаж байтал өглөө 07 цагийн үед манай гэрийн цонхыг нэг хүн цохиод байхаар нь гараад хартал манай эхнэр Ч.Агийн төрсөн дүү Д.Ү байсан. Тэгээд гэртээ оруулаад хартал толгойн тус газраас нь цус гарчихсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “Г гэх залууд зодуулчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,

            - 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/,

- шүүгдэгч Ш.Гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татах тогтоолтой маргах зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие талийгаач Үг гараараа 2 удаа нүүр хэсэг рүү нь мөн төмрөөр гуя хэсэг рүү нь цохиж гэмтээсэн. ...хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх52-53/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2683 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.Үгийн биед хамрын ясны баруун хажуу хананы зөрүү багатай далд хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун шанаанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дарааллыг тогтоох боломжгүй. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх38/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг зодож, цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хохирогч Д.Ү нь 2022 оны 3 дугаар сарын 25-ний өдөр дээрх гэмтэлтэй хамааралгүйгээр нас барсан нөхцөл байдалтай байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь нэхэмжилсэн хохирлоос шүүгдэгч 150.000 төлөөгүй байгаа гэсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байна. 

7. Иймд шүүгдэгч Ш.Гээс 150.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү гэжээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ш.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэр бүлийн маргаантай асуудлаас болсон, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч Ш.Гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгох оногдуулах боломжтой гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гээс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ад олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР