| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/01546/И |
| Дугаар | 1516 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У газарт холбогдох
17,072,419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.Ц г Дорноговь аймгийн улсын бүртгэл статистикийн газрын даргаар ажиллаж байхад нь О газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүү 2016 оны 9 сарын 14-ний өдөр албан тушаалаас нь үндэслэлгүй халжээ. Иймд Ч.Ц нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 221/МА2017/0137 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүухийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 сарын 24-ний өдрийн 152 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон юм. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн 2017 оны 2 сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 сарын 2-ны өдөр хүртэл түүнийг албан тушаалд нь томилохгүй 13 сар 17 өдөр ажилгүй байлгаж хохироосон болно. Ч.Ц гийн нэг сарын цалин нь 821,779 төгрөг бөгөөд үүний 20 хувиар зэрэг дэвийн, 20 хувиар төрийн захиргааны алба хаасан хугацааны, 10 хувиар төрийн захиргааны алба хаагчдаас хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээн авах, бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл тус тус авах ёстой байсан тул дээр дурдсан хугацаанд 17,072,419 төгрөгөөр хохирчээ. Иймд хариуцагч О газраас 17,072,419 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Ч.Ц гийн гаргасан О газраас ажилгүй байсан хугацааны хохирол 17,072,419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ч.Ц г ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнтэй холбогдуулж нэхэмжлэгч Ч.Ц д 5,221,602 төгрөгийн нэг удаагийн тэтгэлгийг олгож ажлаас чөлөөлсөн байна. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 сарын 24-ний өдрийн 152 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ч.Ц г Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна. О газрын даргын 2018 оны 3 сарын 29-ний Б/232 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон байна. Нэхэмжлэгч Ч.Ц г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдэж, хуулийн дагуу өөр ажлын байр санал болгож, нийт 5,224,602 төгрөгийн нэг удаагийн тэтгэлгийг олгосон байхад 17,072,419 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн манай байгууллагын 2018 оны батлагдсан төсөвт шүүхтэй холбоотой зардал тусгагдаагүй байх тул олгох боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч О газарт холбогдуулан шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон 2017 оны 2 сарын 15-ны өдрөөс түүнийг ажилд буцаан томилсон 2018 оны 4 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,072,419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Ц нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байранд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөн, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 221/МА2017/0137 дугаар магадлал /хх-5-11 тал/-аар Ч.Ц г Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг О газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,858,302 төгрөгийг О газраас гаргуулж нэхэмжлэгч Ч.Ц д олгож шийдвэрлэсэн байна.
О газрын даргын 2018 оны 3 сарын 29-ний өдрийн Б/232 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-20 тал/-аар Ч.Ц г Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар 2018 оны 4 сарын 2-ны өдрөөс эхлэн томилсон байна.
Нэхэмжлэгч нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 221/МА2017/0137 дугаар магадлал гарсан өдрөөс Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон 2018 оны 4 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,072,419 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ ажлаас чөлөөлөхдөө 5,224,602 төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгосон, байгууллагын 2018 оны төсөвт шүүхтэй холбоотой зардал тусгагдаагүй гэх үндэслэлээр тайлбарласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтад “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Ч.Ц г ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг түүний ажил олгогч буюу О газар заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажилтныг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.
Иймд нэхэмжлэгчид түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 221/МА2017/0137 дугаар магадлал гарсан өдрөөс Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон 2018 оны 4 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан Ч.Ц г ажлаас чөлөөлөхдөө 5,224,602 төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгосон, байгууллагын 2018 оны төсөвт шүүхтэй холбоотой зардал тусгагдаагүй гэх шалтгаан нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 221/МА2017/0137 дугаар магадлалд дурдсан 2016 оны 9 сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин болох 3,858,302 төгрөгөөс тооцох бөгөөд уг дүнгээс тооцоход нэг өдрийн цалингийн хэмжээ нь 55,118.6 төгрөг болж байх ба 55,118.6 төгрөгийг Ч.Ц г ажилд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 221/МА2017/0137 дугаар магадлал гарсан өдрөөс Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон 2018 оны 4 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын 294 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,204,868.4 төгрөгийг хариуцагч О газраас гаргуулан нэхэмжлэгч Ч.Ц д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаас 867,550.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ч.Ц гийн болон хариуцагч О газрын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч О газарт даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР