Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Насанд хүрээгүй хохирогч Б.А*******ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******,

Иргэний нэхэмжлэгч Т.Э,

Шүүгдэгч Э.М*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн М*******д холбогдох эрүүгийн 2207 00000 0149 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, өдөр аймагт төрсөн, халх, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******,

******* овогт *******гийн М*******.

 

Холбогдсон хэргийн талаар:                                                                       

 

Шүүгдэгч Э.М******* нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* урд замд улсын дугааргүй мотоцикл жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ******* улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчигч Б.А*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид гэмт хэргийн талаар дараах

байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Э.М******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би архи уудаггүй...Миний мотоцикль, аймгаас хүнээс авсан...Улсын дугаартай байсан, номер нь хаягдчихсан. Бичиг баримт нь олдохгүй байгаа...хохирлоо төлөөгүй... Сая өвөө, дүү өнгөрч, ажил явдал гарсан тул төлөх боломжгүй байсан... 1,000,000 төгрөг төлнө... манай хүүхдийн хааяа хөл нь өвддөг... хүүхэд маань эмчилгээ хийлгэсэн... ” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.А*******ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Одоо хамтран амьдарч байгаа. М******* бид хоёр хамт амьдраад 6 жил болж байна. Одоо гурав дахь хүүхэд гаргах гэж байгаа. А*******э миний дагавар хүүхэд. Аав нь салаад 5, 6 жил болж байна. М******* бид хоёрын дундаас охин гарсан, одоо дөрвөн настай. Би одоо жирэмсэн хоёр ихэр хүүхэдтэй... Охины биеийн байдал гайгүй байгаа... Хөлнийх нь гипсыг авсан. Бага багаар гишгүүлж байгаа... Би охин Амин-*******с аав нь шүүх хурлаар орох гэж байна, гомдолтой юу гэж асуухад аавдаа гомдолгүй гэж хэлсэн... Хүүхдийн мөнгөөр амьдардаг. М******* хэрэгт холбогдохоос өмнө тоосгоны үйлдвэрт ажилладаг, цалингаа авсан байсан. Тэр мөнгөөр охиндоо эмчилгээ хийлгэсэн. М******* сая өдрийн 20,000-30,000 төгрөгийн халуурын ажил хийсэн. Сая өвөө, дүү нар ойр ойрхон нас барсан. М******* 7, 8 хоног хөдөө явж байгаад саяхан ирсэн...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би Тэрэлжээс хот руу орж явсан. М******* постны хажуугаас дарж орж ирсэн. Гомдолгүй. Машинд учирсан хохирол 1,030,000 төгрөг, үнэлгээ хийсэн зардал 78,000 төгрөг нийт 1,108,000 төгрөг болсон. М******* над руу утсаар ярьсан. Би талыг нь ч болов өгчихгүй юу гэж хэлсэн... шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шаардлагаа 2 дахин багасгаж 554.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа... ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.А*******э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав бид 2 Налайх дүүргийн 1 дүгээр хороо мөнгө хураадаг пост өнгөрөөд Цайзын зам дагуу замаа дагаад замын хажуугийн шороотой хэсгээр мотоциклтойгоо явж байтал аав зам руугаа орох гээд зүүн эргэх дохио өгөөд, хөдөлгөөнөө зогсоохгүй чигээрээ явж байсан. Тухайн үед би хойшоогоо машин явж байгаа эсэхийг харахад саарал өнгөтэй машин араас ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би аавдаа машин ирж байна шүү гэж хэлсэн чинь надад за гэж хэлэх шиг болсон. Тэгсэн чинь ардаас явсан саарал өнгөтэй машин манай мотоциклтой хажууд зэрэгцээд ороод ирсэн чинь манай аав үүнийг нь анзаараагүй бололтой шууд зүүн эргээд тэр машины хаалгыг мөргөөд зам тээврийн осол болсон...” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед Тэрэлжээс Улаанбаатарын чиглэлд машинтай явж байсан. Налайх дүүргийн 1 дүгээр хороо мөнгө хураадаг пост өнгөрөөд засмал замаар чигээрээ явж байтал замын баруун талаас хүүхэд сундалдчихсан, мотоцикптой залуу шууд буцаж эргэж миний машины баруун талаас орж ирж мөргөөд газар онхолдоод уначихсан...” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би

автомашинаа үнэлүүлж, үнэлгээгээр гарсан төлбөрийг нэхэмжилж байна...” /хх-16/

гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед Тэрэлжээс Улаанбаатар хотын чиглэлд нөхөр Т.Эын хамтаар ******* улсын дугаартай Тоёота Сай маркийн машинтай явж байсан. Налайх дүүргийн 1 дүгээр хороо мөнгө хураадаг пост өнгөрөөд засмал замаар чигээрээ урсгалаа дагаад явж байтал замын баруун талын хөвөө хэсгээр манай машины урдхан ардаа бага насны хүүхэд сундалдчихсан мотоциклтой залуу явж байсан. Тэгээд манай нөхөр тэр мотоциклийн хажуугаар өнгөрөх гээд явж байтал гэнэт тэр мотоцикп засмал зам руу зүүн тийшээ дарж орж ирээд манай машиныг мөргөөд онхолдчихсон...” /хх-22/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №08 шэ/271 дугаартай дүгнэлт:

  1. Б.А*******ийн биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-28-29/ гэх дүгнэлт,

 

Мөрдөгчийн “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. ******* улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна” /хх-41/ гэх магадалгаа,

 

“” хөрөнгийн үнэлгээний 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “******* улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашинд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 1,030,000 төгрөг” / хх-35-36/ гэх үнэлгээ,

 

Шүүгдэгч Э.М*******н яллагдагчаар өгсөн:  “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн баярын өдөр байсан тул тухайн үед миний ажиллаж байсан тоосгоны үйлдвэрийнхэн Туул гол орцгоосон. Манай охин А*******э надтай хамт мотоцикп дээр сундлаад гол орчхоод 17 цагийн үед ******* зам хэсэгт байрлах Шүрэн гуанзны орчимд Тэрэлжээс Налайх руу буцаад засмал замын зах ирмэг хэсгээр явж байсан. Тэгээд зүүн тийш эргэх дохио өгөх үед засмал зам дээр бүтэн эргэх үйлдэл хийсэн. Энэ үед миний мотоциклтой зэрэгцээд автомашин ороод ирснийг би мөргөөд уначихсан. Ингээд миний мотоциклын хойно сундалдаж явсан манай охин унахдаа хөл нь хугарчихсан байсан. Ингээд эмнэлэг цагдаа дуудсан...” /хх-50-51/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4/,

Насанд хүрээгүй хохирогч Б.А*******ийн  нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед би хойшоогоо машин явж байгаа эсэхийг харахад саарал өнгөтэй машин араас ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би аавдаа машин ирж байна шүү гэж хэлсэн чинь надад за гэж хэлэх шиг болсон. Тэгсэн чинь ардаас явсан саарал өнгөтэй машин манай мотоциклтой хажууд зэрэгцээд ороод ирсэн чинь манай аав үүнийг нь анзаараагүй бололтой шууд зүүн эргээд тэр машины хаалгыг мөргөөд зам тээврийн осол болсон...” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би автомашинаа үнэлүүлж, үнэлгээгээр гарсан төлбөрийг нэхэмжилж байна...” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх нөхөр Э.М******* нь архи дарс уудаггүй. Бүр тамхи ч татдаггүй. Ар гэрийхэндээ хайр халамжтай, элдэв янзын зан авир гаргаж үр хүүхдүүдээ гомдоодоггүй, төлөв даруу зантай хүн байгаа юм. Э.М******* нь сурууль сурч байгаагүй учир бичиг үсэггүй, мэргэжилгүй энд тэнд олдсон хар бор ажил юу ч л байна голдоггүй хийж ар гэрээ тэжээдэг хүн байгаа юм...”/хх-25/ гэх мэдүүлэг,

Ял шалгах хуудас /хх-53/,

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-72-75/,

Шүүгдэгчийн эхнэрийн жирэмсний хяналтын карт, солилцох хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “Шүүгдэгч Э.М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М*******гаас иргэний нэхэмжлэгч Э нь хохиролд 554.000 төгрөг нэхэмжилсэн. Хохирол төлөгдөөгүй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсонтой маргах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Насанд хүрээгүй хохирогч Б.А*******ийн өгсөн: “...Тухайн үед би хойшоогоо машин явж байгаа эсэхийг харахад саарал өнгөтэй машин араас ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би аавдаа машин ирж байна шүү гэж хэлсэн чинь надад за гэж хэлэх шиг болсон. Тэгсэн чинь ардаас явсан саарал өнгөтэй машин манай мотоциклтой хажууд зэрэгцээд ороод ирсэн чинь манай аав үүнийг нь анзаараагүй бололтой шууд зүүн эргээд тэр машины хаалгыг мөргөөд зам тээврийн осол болсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Эын өгсөн: “...Налайх дүүргийн 1 дүгээр хороо мөнгө хураадаг пост өнгөрөөд засмал замаар чигээрээ явж байтал замын баруун талаас хүүхэд сундалдчихсан, мотоцикптой залуу шууд буцаж эргэж миний машины баруун талаас орж ирж мөргөөд газар онхолдоод уначихсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Нгийн өгсөн: “...Налайх дүүргийн 1 дүгээр хороо мөнгө хураадаг пост өнгөрөөд засмал замаар чигээрээ урсгалаа дагаад явж байтал замын баруун талын хөвөө хэсгээр манай машины урдхан ардаа бага насны хүүхэд сундалдчихсан мотоциклтой залуу явж байсан. Тэгээд манай нөхөр тэр мотоциклийн хажуугаар өнгөрөх гээд явж байтал гэнэт тэр мотоцикл засмал зам руу зүүн тийшээ дарж орж ирээд манай машиныг мөргөөд онхолдчихсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №08 шэ/271 дугаартай дүгнэлтэд “Б.А*******ийн биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна “ гэх дүгнэлт, Мөрдөгчийн: “ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.”  гэх магадалгаа

Шүүгдэгч Э.М*******н өгсөн:  “...Тэрэлжээс Налайх руу буцаад засмал замын зах ирмэг хэсгээр явж байсан. Тэгээд зүүн тийш эргэх дохио өгөх үед засмал зам дээр бүтэн эргэх үйлдэл хийсэн. Энэ үед миний мотоциклтой зэрэгцээд автомашин ороод ирснийг би мөргөөд уначихсан. Ингээд миний мотоциклын хойно сундалдаж явсан манай охин унахдаа хөл нь хугарчихсан байсан. Ингээд эмнэлэг цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэрэг  нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М******* нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* урд замд улсын дугааргүй мотоцикл жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ******* улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчигч Б.А*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Э.М*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас: “ ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын бүсээс гарахгүй байх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...М******* нь гэмт хэрэгт холбогдсоноос хойш тодорхой ажил хийгээгүй, түүний ойрын хоёр хүн нас барснаас болоод иргэний нэхэмжлэгч Эын хохирол төлбөрийг барагдуулж чадаагүй. М******* нь Налайхын тоосгоны үйлдвэр удаан жил ажилласан. Ажил нь улирлын чанартай, 9 сар гээд зогсдог. Эхнэр нь жирэмсэн, 10 сард хоёр ихэр нь хүүхэд төрнө. М*******н нуруун дээр гэр бүлээ авч явах үүрэг хүлээгдэж байгаа. Иймд улсын яллагчийн санал болгосон зорчих эрх хязгаарлах ял шүүгдэгчид болон ар гэрт нь хүндрэл учруулах учраас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс талуудын дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгч Э.М*******г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцон мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн мотоцикл жолоодох үедээ удаа дараа Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.М******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.А*******ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б******* нь гомдолгүй, саналгүй, гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн зүйлгүй,

Иргэний нэхэмжлэгч Т.Э нь 1,108,000 төгрөгийн хохирлын баримт бүрдүүлсэн нэхэмжлэлээс 50 хувийг буюу 5,540,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч Э.М******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс 5,540,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж  гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*******д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*******д оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйл, 168 дугаар зүйл, 170 дугаар зүйл заасан заалтуудыг тус тус зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.М******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510

дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М*******гаас нийт 5,540,000 төгрөгийг  гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Эт олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД