Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Ж.Батхуяг,

иргэдийн төлөөлөгч Д.Болорцэцэг,

шүүгдэгч Г.Жаргал, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

хохирогч Л.Сүхбаатар,

гэрч Б.Ундармаа, Л.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайчууд овогт Галсангийн Жаргалд холбогдох эрүүгийн 201526031147  дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, яс үндэс баяд, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 3 дүүгийн хамт, Увс аймгийн Өлгий сум, 3 дугаар баг, Хулст нуур гэх газар оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар, 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Увс аймаг дах сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар, 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан “Өршөөл Үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил, 16 хоногийн хорих ял, 50.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  Тайчууд овогт Галсангийн Жаргал /РД:ОТ91032718/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Жаргал нь урьд хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн буюу ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Л.Сүхбаатарт “Т-Приус-20” маркийн автомашины урьдчилгаа 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг өнөөдрийн дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны төлөөд үлдсэн төлбөрийг лизингээр авч болно. Лизингээр авбал 1 жил 6 сарын хугацаатайгаар хүүгүй 4.500.000 төгрөг төлж болно” гэж хуурч мэхлэн авч бусдад 2.000.000 /хоёр сая/, төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаагч болон хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 19-нөөс 2016 оны 5 дугаар ссарын 27-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Сүхбаатарын: “...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Жаргал гэх хүн манай дүү Түвшинбаярт “миний найз Мурат машины ченж хийдэг, Японоос 2015 оны 11 дүгээр сарын 18-нд улаан өнгийн Приус-20 маркийн машин оруулж ирэх гэж байгаа, баталгаатай хүн, манай ах бас машин захиалсан, авах гэж байгаа” гэж утсаар хэлэхэд нь би дүүтэйгээ боломжийн юм байна, ах нь хүнээс мөнгө зээлээд тэр машиныг авдаг юм уу” гээд би Приус-20 маркийн автомашиныг авахаар шийдсэн. Тэгээд би Жаргал гэх хүнтэй ярихад Мурат урьдчилсан захиалгатай машин оруулж ирдэг, энэ удаад харин контейнерээ дүүргэх гээд 1 ширхэг улаан өнгийн “Приус-20” маркийн машин илүү ачсан юм. Урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өнөөдрийн дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөд үлдсэн төлбөрийг Лизингээр авч болно, Лизингээр авбал 1 жил 6 сарын хугацаатайгаар хүүгүй 4.500.000 төгрөг төлнө” гэж хэлэхэд мөнгө олдвол худалдаж авъя гэж хэлсэн юм. Тэр өдөр мөнгө олох гээд найз Дарьсүрэнд хэлэхэд Дарьсүрэн өөрийнхөө “Сузуки Карри” амьжиргааны машиныг Улаанхуарангийн “Сайн” ломбарданд 2.000.000 төгрөгөөр тавиад 2.000.000 төгрөгийг надад зээлсэн юм. Хан-Уул дүүргийн Соёлын ордны хажууд байдаг “Хаан банк”-ны дээр уулзсан. Тэгээд би дүү Түвшинбаяр руу “шилжүүлчихлээ гэж хэлээрэй” гэж ярьсан. Тэгээд Түвшинбаяр “маргааш тушаасан баримтаа иргэний үнэмлэхтэйгээ канондоод байж байгаарай, Мурат өөрөө тань руу яриад аль гааль дээр машин буусныг хэлнэ. Тэгээд очоод уулзаарай” гэж Жаргал хэлсэн гэж ярьсан. Тэгээд маргааш нь яриагүй. Тэгээд Жаргал гэх хүнтэй утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Мөнгө шилжүүл гэхдээ ярьсан 88720972 утаснаас залгаж яриад байсан юм. Тэгээд тэр дугаар луу нь ярихад Одонцэцэг гэх хүн “Жаргал байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Одонцэцэгтэй нь ярихад “би чиний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, одоо машин нь хаана бууж байгаа юм бэ” гэж асуухад “тэр мөнгийг чинь Жаргал тэр чигээр нь аваад явсан, надад ямар ч хамаагүй” гэж ярьсан. Тэгээд цагдаад хандсан юм. Найз Дарьсүрэн 12-63 УНУ улсын дугаартай Сүзүки Кари автомашиныг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Цайз, 16 дугаар хороололд байрлах Сайн ломбарданд 1 сарын 5.5 хувийн хүүтэй, зогсоол нь өдрийн 1000 төгрөгөөр 1 сарын хугацаатай 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Надад машинаа барьцаанд тавьчихаад 2.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Соёлын төвийн Хаан банкин дээр авчирч өгсөн. Уг машиныг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл барьцаанд тавьсан. Тэгээд 1 сарын хугацаа өнгөрч 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болоход найзынхаа машиныг би авч чадаагүй. Тэгээд би найзынхаа машиныг ломбарднаас авч өгөхийн тулд аав Лхагвасүрэнг малчны зээл авхуулан банкнаас 4.000.000 төгрөгийн зээл авхуулж би ааваас 2.500.000 төгрөгийг нь авсан. Манай аав Лхагвасүрэн нь Булган аймгийн Сэлэнгэ суманд байдаг. Булган аймгийн Сэлэнгэ сумынхаа банкнаас надад зээл аван банкаар миний данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сайн ломбарданд нийт 2.459.830 төгрөгийг төлж машиныг нь найздаа авч өгсөн. Уг асуудлыг хурдан шуурхай шийдэж өгөхийг хүсч байна. Б.Ундармаа, Г.Жаргал нараас 2.000.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна. Би зээлсэн 2.500.000 төгрөгөө сар бүрд аавдаа зээлийн мөнгө гэж төлдөг. Би аавд зээлсэн мөнгөнөөс төлөөд одоо 1.000.000 гаруй төгрөг дутуу байгаа. Би машин чөлөөлсөн нийт 2.459.830 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 34-40, 240, 2 дугаар хх-ийн 52 дугаар хуудас/,

Гэрч Л.Түвшинбаярын: “...Жаргал нь 2015 оны 11 дүгээр сарын эхээр суллагдаад манай гэрт нөгөөдөр нь ирсэн. Манайд ирээд “манай найз Мурат Японоос 10 машин оруулж ирж байгаа, уг машины 9 нь захиалгатай байгаа 1 машин нь илүү машин орж ирж байгаа. Уг машины өнгө нь улаан өнгөтэй юм, авах хүн байна уу” гэж хэлсэн. Энэ тухай манай хашаанд хамт байдаг манай төрсөн ах Сүхбаатар энэ тухай сонссон. Сүхбаатар ах өмнө машин авна гэж ярьж байсан. Жаргал надад хэлэхдээ урьдчилгаа 2.000.000 төгрөг төлөөд машиныг гааль дээрээс ав гэсэн. Тэгээд Жаргал Сүхбаатар хоёр хоорондоо утсаар холбогдон Жаргалын яриад байсан машиныг авахаар болсон. Жаргал манайд нэг хоночихоод явсан. Тэгээд манайд хоносны маргааш нь Жаргал 89664663 дугаараас миний 99960010 дугаар луу залгаад Одонцэцэг гэх хүн Японоос машин авч орж ирж байгаа. 3 дахь өдрийн өглөө бууна. 3 дахь өдрийн өглөө мөнгө хийсэн баримтаа аваад Гааль дээрээс аваарай гэж хэлсэн. Тэр үед Сүхбаатар ах надтай хамт байсан. Жаргал бид 2-ыг утсаар ярихыг сонссон юм. Тэгээд ингэж утсаар ярьсны маргааш нөгөөдрөөс нь Жаргал над руу 88720972-той дугаараас залгаад “Японоос захисан машин 6.500.000 төгрөгөөр орж ирж байгаа, урьдчилгаа 2.000.000 төгрөгөө өгчих, үлдсэн 3.500.000 төгрөгийг Мурат Японоос ирээд 1 жил 6 сарын хугацаатай лизингийн гэрээ байгуулна гэж хэлж байна” гэсэн. Тэгээд уг өдрөө Жаргал нь 88720972 дугаараас миний утас руу Хаан банкны дансны дугаар явуулсан. Би яг хэд гэсэн дансны дугаар явуулсныг одоо санахгүй байна. Тэгээд би ах Сүхбаатарт Жаргал энэ данс руу урьдчилгаа 2.000.000 төгрөгөө шилжүүл гэж байна гээд түүнд Жаргалын мессежээр явуулсан дансны дугаарыг явуулсан. Тэгээд ах Сүхбаатар тэр оройноо Хаан банкаар Жаргалын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг орой шөнийн 3 цагийн үед Жаргал, Одонцэцэг, Ундармаа, бас 2 залуугийн хамт манай гэрт согтуу ирсэн. Манайд байж байгаад удалгүй явсан юм.  Маргааш өглөө нь Жаргал над руу 88720972 дугаараас залгаад Мурат машин хэдэн цагт явахыг өөрөө хэлнэ гэж байна. Чиний дугаарыг өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр Сүхбаатар ах бид 2 Мурат гэх хүнийг ярихыг хүлээсэн боловч яриагүй. Сүхбаатар ах Мурат гэж хүн ярихгүй болохоор Жаргалын яриад байсан 88720972 дугаар луу залгаж “би өчигдөр орой Одонцэцэг гэх хүний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, машин тэрэг юу болсон бэ” гэхэд “мэдэхгүй, Жаргал миний дансаар мөнгө шилжүүлж авсан” гэж хэлсэн. Тэгээд ах бид хоёр Жаргалыг худлаа ярьсан гэдгийг мэдсэн юм. Үүнээс хойш Жаргал Ундармаа 2 манай гэрт ирээгүй. Жаргал утсаа авахаа больж алга болсон. Тэгээд Сүхбаатар ах цагдаад өргөдөл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч А.Дарьсүрэнгийн “...Л.Сүхбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр Цэрэнноров руу яриад би орж ирсэн Япон тэрэг авах гээд байна, маргааш Гааль дээр бууна гэж байна, тэрийг авмаар байна, манай дүүгийн найз оруулж ирж байгаа, гаалийн мөнгөнд 2.000.000 төгрөг өгнө, 2.000.000 төгрөг яаралтай зээлээч” гэсэн. Манай нөхөр бид 2 яг найдвартай юм уу” гэхэд Сүхбаатар “манай дүүгийн найзууд байгаа юм. Найдвартай” гэж хэлсэн. Тэгээд нөхөр, Сүхбаатар бид нар гэр бүлийн найзууд учраас 2014 оны 9 дүгээр сард авсан 1263УНУ улсын дугаартай “Сузуки” маркийн машиныг нөхөр бид хоёр                   БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Сайн” нэртэй ломбарданд тавьсан. Уг машин нь миний нэр дээр байдаг 2014 оны 9 дүгээр сард 6,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд бид 2 машинаа Ломбарданд тавин бэлэн 2.000.000 төгрөг авч найз Сүхбаатартай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр 16 цаг өнгөрч байхад уулзаад Үйлдвэр комбинатын Хаан банк орж Сүхбаатар бид хоёр мөнгийг Одонцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ харин Сүхбаатартай утсаар ярихад цаад хүмүүс нь утсаа авахгүй байна. Машин орж ирнэ гэсэн нь худлаа юм шиг байна. Цагдаа руу явах тухай ярьсан. Тэгээд үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрөхөд Сүхбаатар бид хоёроос зээлсэн 2.000.000 төгрөгийг өгөөгүй. Барьцаат зээлийн гэрээний хугацааг сунгуулаад явж байгаа. Гэрээний хүүний мөнгийг Сүхбаатар өгч байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Р.Отгонцэцэгийн: “ ...Түвшинбаяр 2015 оны 11 дүгээр сарын эхээр гарч ирсэн хэзээ  гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Жаргал гэдэг хүн хамт шоронд байсан гэж өөрийгөө танилцуулж байсан. Манайд 2 удаа ирсэн, эхний удаа ирэхдээ хоол эрүүл хоол цай идэж уучихаад явсан, дараа нь согтуу шөнийн 03 цагийн үед 2 танихгүй залуугийн хамт Одонцэцэг, Ундармаа нарын хамт ирсэн орж ирчихээд хашгираад байхаар нь “хүүхэд сэрэх гээд байна” гээд нөгөө 2 залуу нь аваад 5-луу гараад явсан. Сүхбаатар ах манай нөхөр хоёр “нөгөө залуу Жаргал гэх залилуулчихлаа, Одонцэцэг нь Жаргалын найз нь юм байна. Ундармаа нь Одонцэцэгтэй нь хамт байгаа юм шиг байна.” намайг “Ундармааг найз Одонцэцэгтэй нь хамт дуудаадах гээд тэгээд би залгасан чинь утсаа авахгүй байсан тэгээд  удаагүй Одонцэцэгийн хамт ирсэн. “Юу болоод байгаа” юм бэ гэж асуухад Одонцэцэг “би мэдэхгүй Жаргал, Ундармаа надаас данс асуугаад байсан тэрнээс би огт хамаагүй ээ” Ундармаа болохоор “би залилж байна гэж мэдээгүй данснаас мөнгө авсан” гэж бодсон тэрнээс өөр юм мэдэхгүй байна...” / 1 дүгээр хх-ийн 248 дугаар хуудас /

Гэрч Б.Ундармаагийн: “...Би 2015 оны 11 дүгээр сард Түвшинбаяр ахынд очиход Түвшинбаяр ахын найз гээд Даваанямын Даваажаргал гэх залуу байсан. Тэгээд би Даваажаргал гэх залуутай танилцан улмаар бид 2 үерхсэн юм. Би сүүлд цагдаа дээр ирж тайлбар өгөхдөө Даваанямын Даваажаргал гэх нэргүй Жаргал гэх нэртэй болохыг мэдсэн. Жаргал бид 2 үерхээд 2-3 хонож байхдаа талбай дээр уулзан болзоход “ 2-лаа манай найзынд очъё” гээд Баянхошууны Хөтөлд байдаг эмэгтэй найзынд очсон. Тэр эмэгтэй найзыг нь Одонцэцэг гэдэг юм байна лээ.  Бид хоёр Одонцэцэгийнд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны хавьцаа очсон. Бид хоёр тэнд 3-4 хоносон. Тэднийд байхад Жаргал бид хоёр “байр хөлслөн хамт амьдаръя” гэж ярьсан. Тэгээд би “ ямар мөнгө төгрөгөөр хөлслөх юм бэ, мөнгө төгрөг байгаа юм уу” гэхэд би “эмээ, ах, эгчээс мөнгө олно” гэж ярьсан. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Одонцэцэгийн гэрт бид 3 хамт  байхад Жаргал нь Одонцэцэгийн утсаар яриад гэрээс орж гараад байсан. Би гар нүүрээ угаах гээд гарч ороод байсан юм. Тэгтэл орой 16 цагийн үед Жаргал “Би мөнгөтэй болсон” гэхээр нь “би юун мөнгө юм бэ” гэхэд “Ахаас 2.000.000 төгрөг орж ирсэн та 2-т хамаагүй” гэж хэлсэн. Одонцэцэг бид 2 “юун учиртай мөнгө юм бэ” гэж шалгаахад “Та хоёрт хамаагүй ээ” гээд байсан. Тэгээд “Жаргал 2-лаа гаръя”  гэхээр нь хашаа гарах юм бэ” гэхэд “АТМ орж мөнгө авъя” гэсэн. Одонцэцэг бид 2 “хэрэгт унагаагаад иймээ тиймээ юм болох юм биш биздээ” гэхэд “ Үгүй ээ тийм зүйл огт болохгүй”  гээд бид 3 гадуур хувцасаа өмсөөд гарсан. Бид 3 Хөтөлийн автобусны буудлын тэнд байрлах “Хаан банк”-ны АТМ орсон. Тэгээд Жаргал карт гаргаж ирээд АТМ-ээс мөнгө авсан. Одонцэцэг бид 2 АТМ-ний бүхээгний гадаа байсан юм. Тэгээд бид 3 такси бариад суутал Жаргал “3-лаа бөмбөгөрийн тийшээ очиж ахтай уулзая”  гээд Одонцэцэгийг замдаа Хөтөл дээр буулган бид 2 цаашаа такситай Бөмбөгөрийн урд талын гүүрэн дээр ирсэн. Бид 2 2 автобусны буудлын зүүн талд такси хүлээлгэж байхад Жаргал “би ахтай уулзая” гээд буун удаагүй буцаж ирсэн. Тэгээд эргэж ирсэнээ 2-лаа бөмбөгөр оръё ганц юм авъя” гээд бөмбөгөр орж Жаргал өөртөө өмд, мөнгөн гинж, гутал авсан. Жаргал надад куртик 90,000 төгрөгөөр, Самсунг Эс-3 маркийн гар утсыг теди төвөөс 210,000 төгрөгөөр, мөн үсний индүү, гутал авч өгсөн. Тэгээд Тэди төвөөс гараад явах замдаа Жаргалын дүү гэх нэг залууг аваад хамт Одонцэцэгийнд очсон. Тэднийд очиход Одонцэцэг гурван хүүхэдтэйгээ байсан. Бид хэд тэднийд хамт байж байтал Жаргал “гадагшаа гаръя, шоудая” гээд орой 20 цагийн үед бид 4 хороололд нэг караокед орсон. Тэнд бид нар архи уун, юм идэж байгаад 4-лээ удаагүй гараад буцаад Хөтөл орж тэнд байдаг бас нэг караокед суун тэндээс 00 цагийн үед гараад Одонцэцэг, Жаргал бид гурав Одонцэцэгийн гэр лүү очсон. Маргааш нь бид гурав  гэрт нь байхад манай эгч Отгонцэцэг над руу яриад “дүүгээ хараад өг” гээд би эгчийнд очих гээд Нарангийн гол руу явж байтал Түвшинбаяр утасдаад “Жаргал яасан бэ ахтайгаа утсаар ярьж байна уу машин тэрэг нь орж ирсэн үү” гэсэн би эгчид “мэдэхгүй байна” гээд хэлсэн. Тэгээд би эгчийнд очоод Жаргал нь Сүхбаатар гэх хүнээс 2.000.000 төгрөгийг авсныг мэдсэн. Жаргал нь надад тэр өдрөө манай нэг найз машин оруулж ирж байгаа гэж хэлсэн. Жаргал надад Мурат гэх найз утсаар залгаж байна гэж нэг удаа хэлсэн. Би хэн юм гэхэд манай найз л гэж хэлсэн бусад зүйлийн талаар би мэдэхгүй байна. Би Мурат гэх хүнтэй уулзаж байгаагүй. Тухайн 2.000.000 төгрөгийг би Сүхбаатар ахын мөнгө гэж мэдээгүй. Маргааш нь харин Сүхбаатар ах надад хэлэхэд би Сүхбаатар ахын мөнгө гэдгийг нь мэдсэн. Би энэ үед Түвшинбаяр ахын гэрт нь байсан. Энэ үед би Сүхбаатар ахтай тааралдаж огт ийм зүйл яриагүй...” гэх мэдүүлэг \ 2 дугаар хх-ийн 55-58 дугаар хуудас\  

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Г.Жаргал мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ “...Би Түвшинбаярыг танина. Ах Сүхбаатарыг нь хоёр удаа зүс харсан. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр над руу “Чи мөнгө залилаад явчихлаа” гээд мессеж бичсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэхэд “чи Одонцэцэг гэдэг хүний данс руу мөнгө хийлгэсэн биз дээ, тэр хүн чинь машинаа яасан юм бэ” гэсэн мессеж бичсэн. Тэгээд юу болсон талаар дахин асуухад “Ундармаа, Одонцэцэг та гурвыг цагдаад өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Ундармаа ирсэн. Тэгээд Ундармаа ирээд  “Одонцэцэгийн данснаас 2,000,000 төгрөг авсан. Чамд ямар ч хамааралгүй гэсэн.” Тэгээд Одонцэцэгийн 88720972 дугаар луу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд орой нь Ундармаагаас дахин асуухад “Түвшинбаяр, Сүхбаатар нартай ярьчихсан. Одонцэцэг бид хоёр Сүхбаатар, Түвшинбаяр хоёртой очиж уулзсан. Чамайг мөнгийг авчихсан гэж хэлсэн. Чи цагдаа дээр очоод бид хоёрт ямар ч хамааралгүй гээд хэлчихэд болно” гэж Ундармаа ярьсан. Тэгээд өглөө нь Ундармаа яваад өгсөн. Тэгээд тэр өдөр цагдаа ирээд намайг авч явсан. Тэгээд тайлбар өгөхдөө Одонцэцэг, Ундармаа хоёртой ямар ч хамааралгүй, би мөнгийг нь авсан гэж худал тайлбар өгсөн. Энэ мөнгөний асуудлыг би мэдээгүй байж байгаад сүүлд Түвшинбаярыг мессеж бичихэд мэдсэн....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дахин сэжигтнээр мэдүүлэхдээ “...2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар ярьсан. Ярихдаа би Одонцэцэг, Ундармаа нарт хэлээгүй, нууж гэрийнх нь гадаа ярьсан. Би Түвшинбаярт “Приус-20” маркийн машин авах хүн байна уу” гэж асуусан. Түвшинбаяр хариуд нь “яаж авах юм бэ” гэхэд урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд ав гэж хэлсэн. Түвшинбаяр манай нэг ах машин авна гээд байсан. Би асууя” гэсэн. Тэгээд маргааш нь мөн Одонцэцэгийнд байхад Түвшинбаяр миний 89664363 дугаар луу залгаад манай ах машиныг чинь авъя, одоо мөнгийг нь шилжүүлье” гэж хэлсэн. Тэр үед надад бичиг баримт байгаагүй. Данс байхгүй болохоор би найз Одонцэцэгийн “Хаан банк”-ны дансыг гуйж аваад 88720972, 89664363 дугаарын аль нэгнээс нь Одонцэцэгийн дансны дугаарыг Түвшинбаярын утас руу явуулсан. Би Одонцэцэгийн дансны дугаарыг авахдаа түүнд мөнгөний талаар хэлээгүй, надаас “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад нь” хөдөөнөөс мөнгө ирж байгаа, авах гэсэн юм” гээд авсан. Тэгээд орой 18 цагийн үед Түвшинбаяр машин авах хүн болох манай ах Сүхбаатар 2.000.000 төгрөг чиний данс руу явуулсан шүү” гэж хэлсэн. Тэгээд би Одонцэцэгийн виза картыг гуйж аваад Ундармаа, Одонцэцэг нартай хамт Баянхошууны Хөтөлийн дараагийн автобусны буудал дээр байдаг Хаан банкны АТМ-ээс би өөрөө АТМ-д Одонцэцэгийн картыг хийн 2.000.000 төгрөг авсан. Уг мөнгийг аваад Ундармаагийн цүнхэнд хийсэн. Ундармаа нь “юу мөнгө юм бэ” гэхэд “хөдөөнөөс гэрээс мөнгө ирээд авсан юм” гэж хэлсэн. Тэндээс Ундармаа, Одонцэцэг бид 3 такси барин Одонцэцэг замдаа гэртээ үлдсэн. Ундармаа бид хоёр Бөмбөгөр орон би түүнд куртка, гутал, үнэртэй ус, мөнгөн ээмэг бөгж авч өгсөн. Би өөртөө өвлийн гутал авсан. Тэндээс Тэди төв ороод би Ундармаад 230.000 төгрөгөөр “Галакси самсунг Эс-3” маркийн гар утас авч өгсөн. Ундармаад би нийт 400.000 орчим төгрөгөөр юм авч өгсөн. Би өөртөө 50.000 төгрөгөөр гутал авсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

 

Хэргийн бусад нотлох баримтууд:

-Хаан банкны 5064281231 тоот Очирбатын Одонцэцэг гэх дансанд 2015 оны 11 дүгээр сарын 17-нд Дарьсүрэнгээс 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1 дүгээр хх-ийн 9 дүгээр хуудас/,

-2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 24-32 дугаар хуудас/,

-2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/,

-“Тайгын булаг авто” ХХК-ны Сайн авто ломбардны барьцааны зээлийн 0102090 дугаартай гэрээ /1 дүгээр хх-ийн 41 хуудас/,

-2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №01 дугаартай “Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол”, Оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах тогтоол /1 дүгээр хх-ийн 232-233 дугаар хуудас/,

-2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн тасагт Г.Жаргалыг эрэн сурвалжлан олуулах талаар бичсэн мөрдөн байцаагчийн даалгавар / 2 дугаар хх-ийн 32 дугаар хуудас/,

-2016 оны 4 дүгээр сарын 23-наас Асап санд Г.Жаргалын эрэн сурвалжлалт зарласан баримт /2 дугаар хх-ийн 33-37 дугаар хуудас/,

-2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 228 дугаартай “Мөрдөн байцаалтыг түтгэлзүүлэх тогтоол, 32 дугаартай “Сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол /2 дугаар хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Г.Жаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би суллагдаж гарч ирээд Түвшинбаярынд 2 удаа очсон. Тэднийд очихдоо гэрт нь хонодог байсан. Намайг гэрт нь очиход гэрт нь эхнэр Ооноо, хүүхдийн хамт, мөн Ундармаа байдаг байсан. Эхлээд 1 хоночихоод тэднийхээс гараад түрээсийнхээ байранд байсан. Тэгээд удалгүй дахиад 2015 оны 11 дүгээр сарын 09-ний үеэр очиж хоносон. Эхлээд очиход Түвшинбаярын ах Сүхбаатар гэх хүнийг 2 удаа зүс харж байсан. Тухайн үед би машин унаа зарна гэж ярьж байгаагүй. Би Түвшинбаярын гэрт байхдаа Ундармаатай дотно харилцаатай болоод уулздаг болсон. Тэгээд Ундармаатай хамт Одонцэцэгийн гэрт хамт очдог байсан. Намайг Сүхбаатараас  2.000.000 төгрөг залилаж авсан гэж гүтгэж байна. Би энэ хэргийг үйлдээгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг хоригдож байх хугацаанд манай аав нас барсан байсан тул ээжтэйгээ уулзах зорилгоор Увс аймаг явсан. Бусдын батлан даалтанд байх хугацаандаа оргож таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй...” гэв.

Хохирогч Б.Сүхбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Жаргал нь манай дүү Түвшинбаяраар дамжуулж надаас 2.000.000 төгрөг авсан.  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Жаргал гэх хүн манай дүү Түвшинбаярт “миний найз Мурат машины ченж хийдэг, Японоос 2015 оны 11 дүгээр сарын 18-нд улаан өнгийн “Приус-20” маркийн машин оруулж ирэх гэж байгаа, баталгаатай хүн, манай ах бас машин захиалсан, авах гэж байгаа” гэж утсаар хэлэхэд нь би дүүтэйгээ боломжийн юм байна, ах нь хүнээс мөнгө зээлээд тэр машиныг авдаг юм уу” гээд би Приус-20 маркийн автомашиныг авахаар шийдсэн. Манай дүү Түвшинбаярт Жаргал Хаан банкны данс өгсөн байсан. Тэр дансаар нь  би 2.000.000 төгрөгийг шилжүүлэхэд Одонцэцэг гэх хүний данс байсан. Түүнээс хойш Жаргалын утас холбогдохгүй сураггүй болохоор нь залиулсан гэдгээ мэдээд цагдаад өгсөн. Би 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.

Гэрч Л.Түвшинбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2015 онд хоригдож байх хугацаандаа анх Жаргалтай танилцсан. Хорих ангиас суллагдаад Жаргал манай гэрт хамт хэд хоног амьдарсан. Хорих ангид байхад Жаргал манай найз Мурат Японоос машин оруулж ирдэг гэж хэлдэг байсан. Тэгээд хорих ангиас гарч ирээд Жаргал манай найз Мурат 10 машин оруулж ирж байгаа 9 машин нь захиалгаар ирж байгаа, харин 1 машиныг зарах гэж байгаа авах хүн байна уу гэхээр нь би ах Сүхбаатарт санал болгосон. Тэгтэл ах зөвшөөрөөд урьчилгаа мөнгөө шилжүүлэхээр болсон. Тэгээд уг өдрөө Жаргал 88720972 дугаараас миний утас руу Хаан банкны дансны дугаар явуулсан. Би яг хэд гэсэн дансны дугаар явуулсныг одоо санахгүй байна. Тэгээд би ах Сүхбаатарт Жаргал энэ данс руу урьдчилгаа 2.000.000 төгрөгөө шилжүүл гэж байна гээд түүнд Жаргалын мессежээр явуулсан дансны дугаарыг явуулсан. Тэгээд ах Сүхбаатар тэр орой нь Хаан банкаар Жаргалын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг орой шөнийн 3 цагийн үед Жаргал, Одонцэцэг, Ундармаа, бас 2 залуугийн хамт манай гэрт согтуу ирсэн. Манайд байж байгаад удалгүй явсан юм.  Маргааш өглөө нь Жаргал над руу 88720972 дугаараас залгаад Мурат машин хэдэн цагт явахыг өөрөө хэлнэ гэж байна. Чиний дугаарыг өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр Сүхбаатар ах бид 2 Мурат гэх хүнийг ярихыг хүлээсэн боловч яриагүй. Сүхбаатар ах Мурат гэж хүн ярихгүй болохоор Жаргалын яриад байсан 88720972 дугаар луу залгаж “би өгчигдөр орой Одонцэцэг гэх хүний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, машин тэрэг юу болсон бэ” гэхэд “мэдэхгүй, Жаргал миний дансаар мөнгө шилжүүлж авсан” гэж хэлсэн. Тэгээд ах бид хоёр Жаргалыг худлаа ярьсан гэдгийг мэдсэн...” гэв.

Гэрч Б.Ундармаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Одонцэцэг, Жаргал бид гурав хамт байхад Жаргал манай ахаас мөнгө ирж байгаа АТМ орж мөнгөө авна гээд бид гурав явж 2.000.000 төгрөг авсан. Тухайн үед АТМ-ээс авсан 2.000.000 төгрөгийг би юун мөнгө юм бэ, хэнээс авсан юм гэж асуухад Жаргал чамд хамаагүй гэж хэлж байсан. Тухайн мөнгийг аваад Жаргал бид хоёр Бөмбөгөр худалдааны төв орж хүнтэй уулзсан. Тухайн мөнгөнөөс надад авч өгсөн эд зүйлийг бүгдийг буцааж өгсөн. Харин үлдсэн мөнгийг Жаргал өөрөө авсан...” гэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / 1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1 дүгээр хх-ийн 103 дугаар хуудас/

2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын шүүхийн 76 тоот шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас/,

2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын шүүхийн 10 тоот шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 113-116 дугаар хуудас/,

2014 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1441 тоот шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 117-119 дүгээр хуудас/,

2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 252 тоот шүүгчийн захирамжийн хуулбар /1 дүгээр хх-ийн 133 дугаар хуудас/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Г.Жаргал нь урьд хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн буюу ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Л.Сүхбаатарт “Т Приус-20” маркийн автомашины урьдчилгаа 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг өнөөдрийн дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны төлөөд үлдсэн төлбөрийг лизингээр авч болно. Лизингээр авбал 1 жил 6 сарын хугацаатайгаар хүүгүй 4.500.000 төгрөг төлж болно” гэж хуурч мэхлэн авч бусдад 2.000.000 /хоёр сая/, төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаагч болон хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 19-нөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн,

хохирогч Б.Сүхбаатарын: “...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Жаргал гэх хүн манай дүү Түвшинбаярт “миний найз Мурат машины ченж хийдэг, Японоос 2015 оны 11 дүгээр сарын 18-нд улаан өнгийн Приус-20 маркийн машин оуулж ирэх гэж байгаа баталгаатай хүн, манай ах бас машин захиалсан, авах гэж байгаа” гэж утсаар хэлэхэд нь би дүүтэйгээ боломжийн юм байна, ах нь хүнээс мөнгө зээлээд тэр машиныг авдаг юм уу гээд би Приус-20 маркийн автомашиныг авахаар шийдсэн. Тэгээд би Жаргал гэх хүнтэй ярихад Мурат урьдчилсан захиалгатай машин оруулж ирдэг, энэ удаад харин контейнерээ дүүргэх гээд 1 ширхэг улаан өнгийн Приус-20 маркийн машин илүү ачсан юм. Урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өнөөдрийн дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөд үлдсэн төлбөрийг лизингээр авч болно, лизингээр авбал 1 жил 6 сарын хугацаатайгаар хүүгүй 4.500.000 төгрөг төлнө гэж хэлэхэд мөнгө олдвол худалдаж авъя гэж хэлсэн юм. Тэр өдөр мөнгө олох гээд найз Дарьсүрэнд хэлэхэд Дарьсүрэн өөрийнхөө “Сузуки Карри” амжиргааны машиныг Улаанхуарангийн “Сайн” ломбарданд 2.000.000 төгрөгөөр тавиад 2.000.000 төгрөгийг надад зээлсэн юм. Хан-Уул дүүргийн Соёлын ордны хажууд байдаг “Хаан банк” дээр уулзсан. Тэгээд би дүү Түвшинбаяр руу “шилжүүлчихлээ гэж хэлээрэй” гэж ярьсан. Тэгээд Түвшинбаяр “маргааш тушаасан баримтаа иргэний үнэмлэхтэйгээ канондоод байж байгаарай, Мурат өөрөө тань руу яриад аль гааль дээр машин буусныг хэлнэ. Тэгээд очоод уулзаарай” гэж Жаргал хэлсэн гэж ярьсан. Тэгээд маргааш нь яриагүй. Тэгээд Жаргал гэх хүнтэй утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Мөнгө шилжүүл гэхдээ ярьсан 88720972 утаснаас залгаж яриад байсан юм. Тэгээд тэр дугаар луу нь ярихад Одонцэцэг гэх хүн “Жаргал байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Одонцэцэгтэй нь ярихад “би чиний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, одоо машин нь хаана бууж байгаа юм бэ” гэж асуухад “тэр мөнгийг чинь Жаргал тэр чигээр нь аваад явсан, надад ямар ч хамаагүй” гэж ярьсан. Тэгээд цагдаад хандсан юм.”гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 34-40, 240, 2 дугаар хх-ийн 52 дугаар хуудас/,

Гэрч Л.Түвшинбаярын: “...Жаргал нь 2015 оны 11 дүгээр сарын эхээр суллагдаад манай гэрт нөгөөдөр нь ирсэн. Манайд ирээд “манай найз Мурат Японоос 10 машин оруулж ирж байгаа, уг машины 9 нь захиалгатай байгаа 1 машин нь илүү машин орж ирж байгаа. Уг машины өнгө нь улаан өнгөтэй юм, авах хүн байна уу” гэж хэлсэн. Энэ тухай манай хашаанд хамт байдаг манай төрсөн ах Сүхбаатар энэ тухай сонссон. Сүхбаатар ах өмнө машин авна гэж ярьж байсан. Жаргал надад хэлэхдээ урьдчилгаа 2.000.000 төгрөг төлөөд машиныг гааль дээрээс ав гэсэн. Тэгээд Жаргал Сүхбаатар хоёр хоорондоо утсаар холбогдон Жаргалын яриад байсан машиныг авахаар болсон. Жаргал манайд нэг хоночихоод явсан. Тэгээд манайд хоносны маргааш нь Жаргал 89664663 дугаараас миний 99960010 дугаар луу залгаад Одонцэцэг гэх хүн Японоос машин авч орж ирж байгаа. 3 дахь өдрийн өглөө бууна. 3 дахь өдрийн өглөө мөнгө хийсэн баримтаа аваад Гааль дээрээс аваарай гэж хэлсэн. Тэр үед Сүхбаатар ах надтай хамт байсан. Жаргал бид 2-ыг утсаар ярихыг сонссон юм. Тэгээд ингэж утсаар ярьсны маргааш нөгөөдрөөс нь Жаргал над руу 88720972-той дугаараас залгаад “Японоос захисан машин 6.500.000 төгрөгөөр орж ирж байгаа, урьдчилгаа 2.000.000 төгрөгөө өгчих, үлдсэн 3.500.000 төгрөгийг Мурат Японоос ирээд 1 жил 6 сарын хугацаатай лизингийн гэрээ байгуулна гэж хэлж байна” гэсэн. Тэгээд уг өдрөө Жаргал нь 88720972 дугаараас миний утас руу Хаан банкны дансны дугаар явуулсан. Би яг хэд гэсэн дансны дугаар явуулсныг одоо санахгүй байна. Тэгээд би ах Сүхбаатарт Жаргал энэ данс руу урьдчилгаа 2.000.000 төгрөгөө шилжүүл гэж байна гээд түүнд Жаргалын мессежээр явуулсан дансны дугаарыг явуулсан. Тэгээд ах Сүхбаатар тэр орой нь Хаан банкаар Жаргалын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч А.Дарьсүрэнгийн “...Л.Сүхбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр Цэрэнноров руу яриад би орж ирсэн Япон тэрэг авах гээд байна, маргааш Гааль дээр бууна гэж байна, тэрийг авмаар байна, манай дүүгийн найз оруулж ирж байгаа, гаалийн мөнгөнд 2.000.000 төгрөг өгнө, 2.000.000 төгрөг яаралтай зээлээч” гэсэн. Манай нөхөр бид 2 яг найдвартай юм уу” гэхэд Сүхбаатар “манай дүүгийн найзууд байгаа юм. Найдвартай” гэж хэлсэн. Тэгээд нөхөр, Сүхбаатар бид нар гэр бүлийн найзууд учраас 2014 оны 9 дүгээр сард авсан 1263УНУ улсын дугаартай “Сузуки” маркийн машиныг нөхөр бид хоёр БЗД-ийн нутаг дэвгэрт байрлах “Сайн” нэртэй ломбарданд тавьсан. Уг машин нь миний нэр дээр байдаг 2014 оны 9 дүгээр сард 6,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд бид 2 машинаа Ломбарданд тавин бэлэн 2.000.000 төгрөг авч найз Сүхбаатартай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр 16 цаг өнгөрч байхад уулзаад Үйлдвэр комбинатын Хаан банк орж Сүхбаатар бид хоёр мөнгийг Одонцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Б.Ундармаагийн: “...Би 2015 оны 11 дүгээр сард Түвшинбаяр ахынд очиход Түвшинбаяр ахын найз гээд Даваанямын Даваажаргал гэх залуу байсан. Тэгээд би Даваажаргал гэх залуутай танилцан улмаар бид 2 үерхсэн юм. Би сүүлд цагдаа дээр ирж тайлбар өгөхдөө Даваанямын Даваажаргал гэх нэргүй Жаргал гэх нэртэй болохыг мэдсэн. Жаргал бид 2 үерхээд 2-3 хонож байхдаа талбай дээр уулзан болзоход “ 2-лаа манай найзынд очъё” гээд Баянхошууны Хөтөлд байдаг эмэгтэй найзынд очсон. Тэр эмэгтэй найзыг нь Одонцэцэг гэдэг юм байна лээ.  Бид хоёр Одонцэцэгийнд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны хавьцаа очсон. Бид хоёр тэнд 3-4 хоносон. Тэднийд байхад Жаргал бид хоёр “байр хөлслөн хамт амьдаръя” гэж ярьсан. Тэгээд би “ ямар мөнгө төгрөгөөр хөлслөх юм бэ, мөнгө төгрөг байгаа юм уу” гэхэд би “эмээ, ах, эгчээс мөнгө олно” гэж ярьсан. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Одонцэцэгийн гэрт бид 3 хамт  байхад Жаргал нь Одонцэцэгийн утсаар яриад гэрээс орж гараад байсан. Би гар нүүрээ угаах гээд гарч ороод байсан юм. Тэгтэл орой 16 цагийн үед Жаргал “Би мөнгөтэй болсон” гэхээр нь “би юун мөнгө юм бэ” гэхэд “Ахаас 2.000.000 төгрөг орж ирсэн та 2-т хамаагүй” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 55-58 дугаар хуудас/,

Хаан банкны 5064281231 тоот Очирбатын Одонцэцэг гэх дансанд 2015 оны 11 дүгээр сарын 17-нд Дарьсүрэнгээс 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1 дүгээр хх-ийн 9 дүгээр хуудас/,

-2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 24-32 дугаар хуудас/,

-2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №01 дугаартай “Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол”, Оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах тогтоол /1 дүгээр хх-ийн 232-233 дугаар хуудас/,

-2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн тасагт Г.Жаргалыг эрэн сурвалжлан олуулах талаар бичсэн мөрдөн байцаагчийн даалгавар / 2 дугаар хх-ийн 32 дугаар хуудас/,

-2016 оны 4 дүгээр сарын 23-наас Асап санд Г.Жаргалын эрэн сурвалжлалт зарласан баримт /2 дугаар хх-ийн 33-37 дугаар хуудас/,

-2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 228 дугаартай “Мөрдөн байцаалтыг түтгэлзүүлэх тогтоол, 32 дугаартай “Сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол /2 дугаар хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Жаргал шүүхийн хэлэлцүүлэгт “... Намайг Сүхбаатараас 2.000.000 төгрөг залилаж авсан гэж гүтгэж байна. Би энэ хэргийг үйлдээгүй. Бусдын батлан даалтанд байх хугацаандаа оргож таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй...”  гэж мэдүүлж байх боловч тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дах хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй бөгөөд мөн хуулийн 36.4 дэх хэсэгт зааснаар яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй  болно.

 

Гэтэл хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Л.Сүхбаатар, гэрч Л.Түвшинбаяр, Б.Ундармаа, А.Дарьсүрэн сэжигтэнээр байцаагдсан О.Одонцэцэг нарын мэдүүлгээр шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаагаас гадна, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй, өөр бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Жаргал нь дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаагч болон хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 19-нөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн байна.

 

Шүүгдэгч Г.Жаргал нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1441 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 250 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэсэн заалтад хамрагдан үлдсэн 4 жил, 16 хоногийн хорих ял, 50.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж суллагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байх тул прокуророос шүүгдэгч Г.Жаргалыг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Жаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан урьд хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Жаргалд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй буюу гэм хор арилаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Хохирол төлбөрийн хувьд

Шүүгдэгч Г.Жаргалаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Сүхбаатарт олгож, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Жаргалын нь цагдан хоригдсон 181 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон