| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/0165/И |
| Дугаар | 282 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, ******* оршин суух ******* *******ийн ******* /РД: *******/-ын
Хариуцагч: дүүрэг, хороо, байр, оршин суух ийн /РД: /-аас
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.325.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Д.д Prado-95 маркийн автомашины моторыг 3.350.000 төгрөгөөр зарсан. Д. нь дүүрэг, 7 дугаар хороо, Бадралын 19 дүгээр гудамж, 5 тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 700м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын гэрчилгээг барьцаанд тавиад 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцон зээлийн гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг шалтаг шалтгаан хэлсээр ирлээ. Иймд гэрээнд заасны дагуу үндсэн мөнгө 3.550.000 төгрөг, болон хугацаа хэтэрсний алданги 1.7750.000 төгрөг, нийт 5.325.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Бид гэр бүлээрээ автомашины сэлбэг оруулж ирж зардаг юм. 2017 оны 07 дугаар сард Д. манай компани дээр ирээд Prado-95 маркийн автомашины мотор сурж ирсэн. Тухайн үед Японоос ирсэн сайн мотор байсныг үзчихээд яваад өгсөн. Тэгээд нөхөр бид хоёрыг хөдөө явсан хойгуур мотороо авая гээд ирэхээр нь хүргэн бид хоёртой утсаар яриад худалдах зөвшөөрөл авсан. Тэгээд үнийг нь яриач гэхээр нь 6.500.000 төгрөгийн моторыг 4.500.000 төгрөгөөр өгсөн. 1.000.000 төгрөг урьдчилгаа өгсөнийг хүргэн бид хоёр руу шилжүүлсэн. Мотороо суулгуулж галыг нь тохируулна гэхээр нь манайд хөлсөөр ажилладаг Д.Төгсбаатарт 50.000 төгрөгийн хөлс өгөөд суулгуулж галыг нь тохируулж өгсөн. Ингээд 3.550.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны дотор төлнө гэж хэлээд алга болсон. Моторыг суулгаж байхдаа компьютер, цээж утсыг нь гэмтээснийг хүргэн маань хамт яваад Д.Баасандорж гэдэг засварчнаар янзлуулсан гэсэн. 800.000 төгрөг зарцуулсан гэдэг нь худлаа. Би сүүлд Д.Баасандоржтой очиж уулзсан тэгэхэд 350.000 төгрөг авсан гэж хэлсэн. Хүний мөнгө өгөхгүй удаана, дээр нь мөнгө нэмж худлаа ярина. Энэ хүүхдэд маш их гомдож байгаа учраас гэрээний дагуу үлдэгдэл мөнгө 3.550.000 төгрөгийг, алданги 1.775.000 төгрөгийн хамт авна. Г.******* мөнгө зээлээгүй нь үнэн. Нотариат дээр очоод мөнгөө сүүлд нь авах ёстой юм байна. Гэрээ хийе гэхэд зээлийн гэрээ хий гэж зөвлөсөн байсан. Тэр дагуу л зээлийн гэрээ хийсэн. Худалдсан мотор “Кибо” ХХК-ийн өмч мөн гэхдээ биднийг байхгүй хойгуур манай хүргэн Г.******* моторыг хүлээлгэж өгч, алданги авах эрхтэй гэрээг бичгээр байгуулсан учраас нэхэмжлэгчийг солих шаардлагагүй. Хариуцагч тал цаг хугацаа бүх зүйлийг худлаа ярьж байна. Болохгүй бол хуучин моторыг нь буцааж өгөөд мотороо буцааж авч хохирлоо нэмж шаардана гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сард техникийн захад байрлалтай сэлбэг засвар худалдаагаар Prado-95 маркийн автомашин 4.500.000 төгрөгөөр янзлуулахаар Амраа гэх хүнтэй ярьж тохирсон Янзлуулахдаа урьдчилгаа 1.000.000 төгрөг бэлнээр төлсөн. Гэтэл янзалж байсан хүмүүс нь машины компьютер, цээж утсыг шатааж бүрэн бус үйлчилгээ хийсэн тул өөр хүмүүсээр засуулахдаа цээж утас, компьютер 800.000 төгрөгөөр авч тавьсан. Хөдөө явах замд Амраа гэх хүний засварчин духны схемийг дутуу боосноос болж клап нь мөргөлдөж дахин дахин эвдэрч хөдөөнөөс 500.000 төгрөгөөр ачуулж ирсэн. Хотод ирээд 1.000.000 төгрөгөөр дахин янзлуулсан. Нийтдээ 2.250.000 төгрөг зөвшөөрнө гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 07 дугаар сард манай нөхөр Д. ******* дүүрэгт байрлах техник сэлбэг зардаг “Кибо” ХХК-иас Prado-95 маркийн автомашины моторыг 4.500.000 төгрөгөөр худалдаж авсан. 1.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд 3.500.000 төгрөгийг 08 дугаар сарын 16-ны дотор өгөхөөр тохиролцсон. Манай нөхөр найзтайгаа нийлж уурхай ажиллуулдаг. Тэр уурхай руу техник ачиж хүргээд ажлаа хийгээд хүмүүсээс авах ёстой мөнгөө аваад моторын үлдэгдэл мөнгийг төлөх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл эднийх моторыг суурьлуулж өгөх үйлчилгээгээ чанаргүй хийснээс болж компьютер, цээж утас шатаж Чулуун овооны тэнд Г.Баасандорж гэдэг хүнд 800.000 төгрөг өгч засуулсан. Тэгээд Баянхонгор аймаг руу гараад явсан. Өвөрхангай хүрэхгүй машин эвдэрч цааш явах боломжгүй болж тэндээ 2-3 хоног техникээ ачиж Баянхонгор аймагт хүргэн унаа хайсан, техникээ ачиж аваачаад ажлаа эхлүүлээд буцаж ирж машинаа чирч Улаанбаатарт ирсэн. Улаанбаатараас ад машинаа ачуулж авчирсан. Тэгээд Д.Дамдинсүрэн гэдэг засварчинд 1.000.000 төгрөг өгч засуулсан. Хөдөөнөөс машинаа авчруулахад тээвэрлэлтийн зардал 500.000 төгрөг өгсөн. Машин эвдэрсэн шалтгааныг моторыг суурьлуулж боохдоо эрэг боолтыг дутуу боож суурьлуулснаас эвдрэл гарсан гэж засварчин хэлсэн. Мотор бол сайн мотор байсан. Гагцхүү суурьлуулахдаа муу суурьлуулж өгсөн. Тийм учраас энэ бүх зардлыг моторын үнээс хасч тооцоод 1.700.000 төгрөг төлвөл төлнө. Манай хуучин мотор тийм ч муу мотор байгаагүй. Эднийх хуучин моторыг минь аваад л үлдсэн. Бид ч авна гэж хэлээгүй. Д., Г.******* гэж хүнээс мөнгө зээлээгүй учраас алданги төлөхгүй гэв. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.гаас Prado-95 маркийн автомашины моторын үнэ 3.550.000 төгрөг, алданги 1.775.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Тэрээр шаардлагын үндэслэлийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ гэж тодорхойлсон.
Хариуцагч Д., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ
нар “моторыг суулгаж өгөх явцдаа машины эд ангийг гэмтээж нэмэлт зардал гаргасан, хувь иргэнээс моторыг худалдаж аваагүй, “Кибо” ХХК-иас моторыг худалдаж авсан, нэхэмжлэгч Г.*******аас мөнгө зээлээгүй учир алданги төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагад маргасан.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.д 2017 оны 07 дугаар сард “Prado-95” маркийн автомашины моторыг 4.500.000 төгрөгөөр ******* дүүргийн ******* хороо Цахлайн 1-******* байрлах “Кибо” ХХК-ийн захирал н.Амарбатын зөвшөөрлөөр худалдсан, хариуцагч моторын үнэд 1.000.000 төгрөг төлж, үлдэх 3.500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард төлөхөөр тохиролцсон үйл баримт нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаагийн “Г.******* манай хүргэн. Нөхөр бид хоёрыг хөдөө явсан хойгуур хариуцагч Д. манай нөхөртэй утсаар ярьж байгаад 4.500.000 төгрөгийн үнэтэй моторыг авсан. Урьдчилгаа 1.000.000 төгрөг өгсөн. Үлдэх 3.500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард өгнө гэсэн болохоор хүргэн маань нотариат орж гэрээ хийсэн байсан.” гэсэн тайлбараас үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээ биш худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хариуцагч Д., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ нар моторыг тавих явцад шатаж гэмтсэн компьютер, цээж утасны үнэ, ажлын хөлс, мотор боох ажлыг дутуу гүйцэтгэснээс хөдөө явах замд машинд эвдрэл гарч эд анги, засварын хөлсөнд 1.800.000 төгрөг төлсөн гэж марган нэхэмжлэлийн шаардлагаас 1.700.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хэдий ч тэд нэхэмжлэгч Г.*******аас моторыг худалдаж аваагүй, “Кибо “ХХК-ийн захирал н.Амарбатаас худалдаж авсан, худалдагч тал моторыг суурьлуулах ажлын гүйцэтгэлээс шалтгаалж доголдол гарч хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд нь Г.******* биш болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.Төгсбаатар, Д.Баасандорж нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т зааснаар хэлцэлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү зөвшөөрөл олгосон” Кибо” ХХК-д бий болно.
Нэхэмжлэгч Г.******* нь “Кибо” ХХК-ийн хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр зарж борлуулах үйл ажиллагаанд биечлэн оролцсон ч хуулийн этгээдээс түүнд хариуцагч Д.тай худалдах худалдан авах хэлцэл хийх, анзын гэрээг бичгээр байгуулах эрхийг итгэмжлэлээр олгоогүй байна.
Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаа нэхэмжлэлийг “Кибо” ХХК гаргахгүй, зээлийн гэрээ байгуулснаар Г.******* гаргах ёстой гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр солихыг зөвшөөрөөгүй. Тэрээр Г.*******ыг худалдах худалдан авах гэрээний оролцогч биш гэсэн хариуцагчийн тайлбарыг няцааж баримтаар нотлоогүй.
Хэрэгт авагдсан бичгийн баримт зохигчдын тайлбарыг хэргийн үйл баримттай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Г.*******д Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д зааснаар үүрэг үүсэх үндэслэл бүрдээгүй, хариуцагч Д.гаас гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Худалдагч “Кибо” ХХК нь худалдан авагч Д.гаас гэрээний үүргийн биелэлт шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.150 төгрөгийг улсын орлого болгосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 23 зүйлийн 232.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Д.гаас 5.325.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.150 /нэг зуун мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ