| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/0568/И |
| Дугаар | 287 |
| Огноо | 2018-06-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байрлах “*******” ХХК-ийн
Хариуцагч: *******, ******* хороо, *******ийн ******* гудамж, оршин суух ын /РД:/-ээс
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.567.392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н. нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10-206 тоот зээлийн гэрээгээр 4.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 1.537.500,38 төгрөг дээр нэмээд 8.462.499,62 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай “цалингийн зээл”-ийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан. Иймд 2.172.393,81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.090.109,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 493.885,96 төгрөг, нийт 5.756.398,3 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Н.ийн тэтгэврийн данснаас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 64.000 төгрөг, 03 дугаар сарын 16-ны өдөр 62.000 төгрөг, 05 дугаар сарын 31-ний өдөр 63.000 төгрөгийг тус тус татаж нийт 189.000 төгрөгийн төлөлт хийгдсэнийг үндсэн зээлээс хасч тооцсон. 5.756.398,3 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж зээлийн хүү 3.090.109,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493.885,96 төгрөг нийт 3.583.995,49 төгрөгөөс татгалзаж үндсэн зээл 1.983.393,81 төгрөг гаргуулахыг хүсч байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2010 онд 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авсантай маргахгүй. Харин 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр урьд зээлийн үлдэгдэл дээр нэмж 8.377.900 төгрөгийн цалингийн зээл аваагүй. Миний бие 2006 оноос хойш “Сонин зул” хоршооны захирал асан Н.Чойжхорлоо гэгч эмэгтэйн дэлгүүрт өдрийн 5.000 төгрөгийн цалинтайгаар худалдагчийн ажил эрхэлж ирсэн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй юм. Н.Чойжхорлоо маш их өр зээлтэй байсны улмаас миний нэр дээр зээлийн баримт бүрдүүлж өөрөө хөөцөлдөж танил талаа ашиглан зээл гаргаж авсан. “*******” ХХК миний нэр дээр өөр хүнд зээл олгосон нь буруутай учраас би зээлийг төлөхгүй гэв. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.756.389,3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж үндсэн зээлийн үлдэгдэл 1.983.393,81 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагаас татгалзсан.
Хариуцагч Н. уг зээлийг “Сонин зул” хоршооны захирал байсан Н.Чойжхорлоо авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзсан.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 1.537.500,38 төгрөг дээр нэмээд 8.462.499,62 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж Н. мөнгийг хүлээж авсан үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч зээлийг олгохдоо “*******” ХХК-ийн захирлын 2012 оны 0******* сарын 26-ны өдрийн 22 дугаар тушаалаар батлагдсан Хэрэглээний зээлийн журмыг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учраас нэхэмжлэгч тал 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээг үндэслэн Н.ээс Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1.-т зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрх зүйн үндэслэлгүй байна.
Харин Н.ээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар шаардах эрхтэй.
Хариуцагч Н. 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “*******” ХХК-ийн Налайх салбараас 8.046.499,62 төгрөгийг хүлээж аваагүй гэж маргах боловч түүний мөнгө хүлээн авсан үйлдэл нь хавтаст хэргийн 10******* хуудсанд авагдсан “*******” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. Уг баримтад зурагдсан гарын үсэг нь хариуцагч Н.ийнх мөн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүлээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3490 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас хүлээж авсан мөнгө эргэн төлөгдөөгүй үлдэгдэл 1.983.393,81 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзсэн.
Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хариуцагч Н. нь 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 10.243.059 төгрөг төлсөн байна. Үүнийг гэрээний хариуцлагад тооцох үндэслэлгүй учраас Н.ийн төлөх ёстой 8.377.900 төгрөгөөс хасч тооцоход тэрээр нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үлдэгдэлгүй, гэрээний бус үүрэг Иргэний хуулийн 23******* зүйлийн 236.1.1.-д зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107.503 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн хариуцагч ын ээс 1.983.393,81 /нэг сая есөн зуун наян гурван мянга гурван зуун ерэн гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Н.ээс зээлийн хүү 3.090.109,53 /гурван сая ерөн мянга нэг зуун есөн төгрөг, тавин гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493.885,96 /дөрвөн зуун ерэн гурван мянга найман зуун наян таван төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг, нийт 3.583.995.49 /гурван сая таван зуун наян гурван мянга есөн зуун ерэн таван төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагаас тус тус татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107.503 /нэг зуун долоон мянга таван зуун гурав/ төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ