Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 294

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, “*******” ХХК-ийн байранд байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, гудамж, Удирдлагын ордон, ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 62.379.000 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  ******* дүүргийн нь Засгийн газрын 2014 оны 400 дүгээр тогтоолыг өөрийн дүүрэгт хэрэгжүүлэх буюу Монгол улсын гурван сая дахь иргэнийг шагнах түүний нас чацуутанд тэтгэмж олгох нийтэд алдаршуулах ажлын хүрээнд манай компанитай  2015 оны 0******* сарын 07-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж ******* дүүргийн ******* хороо, Ану хотхоны 31Б байрны 5 давхарын 21 тоот 51.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын талбайн үнийг 1.300.000 төгрөгт тооцож нийт 66.586.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгч, гурван сая дахь иргэний нас чацуутан Х.Хишигбаатарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. ******* дүүргийн нь орон сууцны төлбөрт 25.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 1******* сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Компанийн зүгээс ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрыг гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж хүлээцтэй хандсан. Иймд ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас орон сууцны үлдэгдэл төлбөр 41.586.000 төгрөг, алданги 20.793.000 төгрөг, нийт 62.379.000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэв.

Хариуцагч ******* дүүргийн , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Г. нар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодорхойлох алдаршуулах тухай 400 дүгээр тогтоол, Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны “Монгол Улсын гурван сая дахь иргэн түүний нас чацуутныг тодорхойлох тухай” А/10 дугаар тушаалыг тус тус үндэслэн гурван сая дахь иргэн түүний нас чацуутныг тодорхойлон ******* дүүргийн , “*******” ХХК-тай 2015 оны 0******* сарын 07-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж гурван сая дахь иргэнд тус компанийн 51.22 м.кв бүхий 66.586.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байр бэлэглэсэн. Гэрээний үүргийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 41.586.000 төгрөгийг 2017, 2018 оны нутгийн төсөвт тусгуулахаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгдчдийн хуралд хүсэлт хүргүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим  арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын дагуу төсөв хэмнэх шаардлагатай гэж үзэн батлагдаагүй. Жил бүрийн төсөв буурсан. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороогоор тус компанид олгох үлдэгдэл 41.586.000 төгрөгийн төлбөрийг хэлэлцүүлсэн бөгөөд 2018 оны төсвийн тодотгол хийгдсэн тохиолдолд орон нутгийн төсөвт батлахаар санал дэмжигдээд байна. Тиймээс Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал муудаж төсөвт гэнэтийн шийдвэр гарч төсөв хэмнэгдэж, батлагдаагүй тул алдангийн төлбөрөөс *******лж үндсэн төлбөрийн үлдэгдэл 41.586.000 төгрөгийг 2018 оны төсвийн тодотголоор батлагдсанаар бүрэн төлнө гэв. ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 0******* сарын 07-ны өдрийн 15/21 дугаартай орон сууц худалдах худалдан авах гэрээг үндэслэж орон сууцны үлдэгдэл үнэ 41.586.000 төгрөг, алданги 20.793.000 төгрөг, нийт  62.379.000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хугацааны дотор гаргажээ.

Хариуцагч ******* дүүргийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй oрон сууц худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байх бөгөөд  худалдагч буюу нэхэмжлэгч орон сууцны үлдэгдэл үнэ 41.586.000 төгрөгийг худалдан авагч буюу хариуцагч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас шаардах эрхтэй.

Хариуцагч ******* дүүргийн нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 400 дугаар тогтоолыг хэрэгжүүлж гурван сая дахь иргэний нас чацуутан Х.Хишигбаатарыг 2 өрөө орон сууцаар шагнах зорилгоор нэхэмжлэгч “*******” ХХК-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж орон сууцны үлдэгдэл үнэ 41.586.000 төгрөгийг төлөөгүй үйл баримтад маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээний 5.2-т худалдан авагч нь орон сууцны үнийг 2015 онд багтаан төлөх, 7.2-т талууд харилцан тохиролцож хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд гэрээнд заасан  төлбөр төлөх хугацааг худалдан авагч хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувьтай  тэнцэх хэмжээний алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн хэдий ч хариуцагч тал хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь өөрсдөөс нь шалтгаалаагүй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр төсөв батлуулах саналаа өгдөг, санал дэмжигдэхгүй санхүүжилт байхгүйгээс үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 23******* зүйлийн 232.6.-д зааснаар нэхэмжлэгч тал анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан учраас хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Хариуцагч талыг хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд гуравдагч этгээдээс шууд хамааралтайгаар хугацаа хэтрүүлснийг үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд шүүх энэ хуулийн 23******* зүйлийн 232.8.-д заасныг баримтлан алдангийн хэмжээг багасгаж нэхэмжлэлийн шаардлагаас 51.982.500 төгрөгийг хангаж, 10.396.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 23******* зүйлийн 232.8.-д заасныг баримтлан ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас 51.982.500 /тавин нэгэн сая есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж “******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.396.500 /арван сая гурван зуун ерэн зургаан мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469.845 /дөрвөн зуун ерэн зургаан мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 417.862 /дөрвөн зуун арван долоон мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар  энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ