| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/03413/И |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-01-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 31
2018 оны 01 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2018/00031 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Орчлон 84-06 байрлах “Төгөлдөр Бьюти Кэйр" ХХК /РД: 5302277/-ийн З.Наранг эрэн сурвалжпуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Зоригт овогтой Наран нь тус компанийн оруулан ирж худалдан борлуулдаг Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 5.700.000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500.000 төгрөг төлж үүнээс хйш сар бүр 216.670 төгрөгөөр тооцоо хийж 24 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Одоогоор хариуцагч нь урьдчилгаатайгаа нийлээд нийт 3.539.000 төгрөг төлсөн. Мөн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.161.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх өртэй болно. Улмаар төлбөрөө барагдуулахаар нэхэмжлэлийг холбогдох шүүхэд гаргасан боловч хариуцагч нь гэрээ хийхэд өгсөн буюу оршин суух хаягтаа байдаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 07292 дугаартай шүүгчийн захирамжаар тодорхой болсон. Иймд хариуцагч хаана байгаа мэдэгдэхгүй, оршин суух хаяг тодорхойгүй байх тул хариуцагч З.Наранг эрэн сурвалжилж өгнө үү... “Төгөлдөр Бьюти Кэйр” ХХК-ийн З.Наранг эрэн сурвалжпуулах тухай хүсэлттэй шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч миний бие оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Төгөлдөр Бьюти Кэйр ХХК нь З.Наранг эрэн сурвалжпуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь З.Наран нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргээр,
З.Нарангийн оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/шз2017/07292 дугаар захирамжаар тус тус тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Наранг эрэн сурвалжпуулахыг хүссэн нэхэмжпэгч “Төгөлдөр Бьюти Кэйр” ХХК- ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нь шүүх хуралдаанд түүнийг оролцуулалгүйгээр эзгүйд нь шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярыг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Зоригт овогтой Наран /РД: ШВ71041406/-Г эрэн сурвалжилсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар З.Наранг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
4. З.Наран нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХД 28-18 тоот хаягт сүүлд бүртгэлтэй байсан, 99017120, 94017120 дугаарын утастай болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжпэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжпэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР