Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 168/2022/0026/Э |
Дугаар | 2022/ШЦТ/19 |
Огноо | 2022-01-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* д холбогдох 22200000005 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* /РД: /.
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хутгаар зүсэж биед нь баруун шууны шарх, хуйханд зүүн зулай, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 2 ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... хадам аав нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орой 18 цагийн орчим машинтайгаа ганцаараа ирсэн. Тэгсэн хөрш айлын 2 залуу аймгаас ирсэн юмаа авах гээд гэрт орж ирсэн бөгөөд хадам аав нь аймгаас авчирсан 1 шил архиа оруулж ирсэн. Тэгээд бид 4 нэг шил 0.75 граммын Экс нэртэй архийг хувааж уусан бөгөөд манайд ирсэн 2 залуу явсан. Тэрний дараа хадам аав нь дахиж нэг шил 0.5 граммын архи оруулж ирж бид хоёр уусан ба тухайн үед цаг 23 цаг болж байсан байх. Тэгсэн хадам аав нь над руу агсараад миний шүдрүү хэд хэдэн удаа, мөн толгойруу хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэнээ шургуулганаас хутга гаргаж ирээд миний баруун гарны шуунд нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би зугтааж гараад манай гэрээс орчим км байдаг гэх айлд үүрээр гэгээ орж байхад очоод хадам аавд нь хутгалуулчихлаа мөн зодуулсан гэж хэлсэн. ... одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. ... миний хохирлыг бүрэн барагдуулсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... нь 62 настай тэтгэвэрт байдаг бөгөөд сонсгол нь муу чихэнд нь ойрхон хэлэхэд сонсдог юм. Тиймээс би байнга хамт явж юмийг нь хэлж өгдөг юм. ...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хөдөө охин малыг хардаг Ганбат гэх хүнтэй хоёулаа хамт архи уусан. Тэгээд тэр орой Ганбат нь согтуурсан үедээ хутгаар гаранд нь хатгасан гэж гомдол гаргасан. Нөхөр нь тухайн үед согтуу байсан тул энэ талаар сайн санахгүй байгаа, гэхдээ тухайн үед тэр хоёроос өөр хүн байгаагүй тул Ганбатын хэлж байгааг хүлээн зөвшөөрч байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот дүгнэлтэд: 1.ын биед баруун шууны шарх, хуйханд зүүн зулай, хамрын нурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи баруун шууны шарх нь хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хуйханд зүүн зулай, хамрын нурууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт 3 хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй ... гэжээ. /ххийн 19-20 тал/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 07-08 тал/
-Эмчийн магадлагаа /хх-ийн 18 тал/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ -Шүүгдэгч сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* ******* овогт ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хутгаар зүсэж биед нь баруун шууны шарх, хуйханд зүүн зулай, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч , гэрч , У.Даваадорж нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, эмчийн магадлагаа, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн 4 хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч ад 0.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул ******* Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн шаргал өнгийн хуванцар бариултай төмөр хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болцогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний /тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн 5 хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн шаргал өнгийн хуванцар бариултай төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 0.000 /нэг зуун мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ