Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 168/2022/0071/Э |
Дугаар | 2022/ШЦТ/64 |
Огноо | 2022-02-26 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Х.Насанжаргал |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/64
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Х.Насанжаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 222*******00000006******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын *******5-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* 9б-4в тоотод оршин суух, ******* овогт ******* /РД: *******/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр таксинд зогсож байгаад Сүхжингийн байрнаас ******* дүгээр сургууль руу хүн хүргэж өгөх гээд явсан. ******* захын хойд талын гэрлэн дохиотой уулзварын ******* дүгээр эгнээнд явж байхад эсрэг талын уулзвараас машин эргэж орж ирэхэд нь сандарсандаа машинаа баруун тийш нь дарахад машин гулгаад тэнд байсан эгчийг мөргөсөн. Хохирогчид хохирлын мөнгө болох 5000.000 төгрөгийг төлсөн. Гэм буругаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...******* захын хойд талын гэрлэн дохиотой уулзварын хойд хэсгээр зүүнээс баруун тийш ганцаараа алхаад явж байхад миний араас нэг машин ирээд мөргөчихсөн бөгөөд би тэр даруй газар унасан. ...40 орчим насны залуу бууж ирээд надад тусламж үзүүлсэн. Улмаар би алхаж чадахгүй байсан бөгөөд шууд эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд эмч “таны умдагны яс хугаралтай байна” гэсэн. ...жолооч эрүүл байсан бөгөөд надад хэд хэдэн удаа эм тариа авч өгсөн ...” гэжээ. /хх-ийн *******9 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...би тухайн уулзвараас хойд зүгт эргэх дохио өгөөд зогсож байгаад хойшоо эргэх үйлдэл хийх гэж байхад тухайн осол гарсан. Тээврийн хэрэгслийн жолоочийг зүүнээс баруун зүгт чиглэлтэй ирж байгааг хараад байрандаа зогссон. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай явж байсан бөгөөд жолооны хүрдээ баруун гар тийш дарж чигээ бага зэрэг өөрчлөн замаас гаран явган зорчигчийг мөргөсөн. Миний хувьд хөдөлгөөнд нь саад болсон зүйл байхгүй, тухайн тээврийн хэрэгслийг хурдтай ирж байгааг хараад байрандаа зогссон. ... түүний ирж байсан урсгал замыг нь хааж зогсоогүй. ... гэжээ. /хх-ийн 2*******-23 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн *******04 тоот дүгнэлтэд:
*******.ийн биед зүүн талын умдаг ясны дээд салааны хоёрлосон, доод салааны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Эмнэлгийн бичиг баримтаар 2022.0*******.26-ны өдөр үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.*******-д зааснаар тогтоогдсон зүүн талын умдаг ясны дээд салааны хоёрлосон, доод салааны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ...гэжээ. /хх-ийн 35-36 тал/
Мөрдөгчийн магадлагаа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр .... ******* нь 2022 оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* захын хойд талын гэрлэн дохиотой уулзвар дээр 66-42 ДОА улсын дугаартай цагаан өнгийн prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал хий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн *******2.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. ... гэжээ. /хх-ийн 37 тал/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 57-58 тал/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, Toyota prius-30 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 08-*******2, *******4 тал/
-Вендо хөрөнгийн үнэлгээний компани “ Авто машин техникийн үнэлгээний тайлан”, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 32-33 тал/
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн *******3 тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн *******5 тал/
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 55, 6******* тал/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал /
-Шүүгдэгч *******ыг сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2022 оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* захын хойд талын гэрлэн дохиотой уулзвар дээр Toyota prius-30 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.3-т ...“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн *******2.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч , гэрч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, Toyota prius-30 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургын үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоодох эрхийн лавлагаа, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компани “ Авто машин техникийн үнэлгээний тайлан”, гэрэл зургын үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн *******04 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, *******.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “ эмчилгээний зардалд шаардлагтай 5000.000 /таван сая/ төгрөгийг бэлнээр хүлээн авч байгаа тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 69/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* /нэг/ ширхэг сидийг /CD/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4, 36.2 дугаар зүйлийн *******-4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч ******* овогт ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* /нэг/ ширхэг сидийг /CD/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болцогц хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5000.000 /таван сая төгрөг/ төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ