Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 923

 

 

 

 

 

      2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/00923

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 2 дугаар гудамжны 74 тоотод оршин суух Боржин овогт Санжаагийн Х /РД: /-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 2 дугаар гудамжны 74 тоотод оршин суух Дансран овогт Бямбасүрэнгийн Э /РД: /-д холбогдох

 гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Х, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2004 онд Б.Этой танилцаж, 2005 оноос гэр бүл болж, гэрлэлтээ 2005 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах явцад 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Эрхэмбилэг, 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү Э.Хосбилэг, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Э.Энхриймаа, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Энхрийлэн нар төрсөн. Б.Э нь архи хэрэглэдэг, хүүхдийн хажууд намайг зоддог. Ер нь хардалтаас болоод бидний хооронд тааламгүй байдал үүссэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй учир 2018 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асраминд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй.

Хариуцагч Б.Э шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр байнгын хэрүүл маргаантай байдаг,  таарамжгүй харьцааны улмаас салсан бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Миний зүгээс гэрлэлт цуцлуулахад татгалзахгүй учраас хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Хүүхдүүдийг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Б.Эод холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

               Гэрлэлт цуцлагдахтай холбоотойгоор хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоох асуудал хамт шийдвэрлэгдэх учир нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгохоор шаардсан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Х, хариуцагч Б.Э нар 2004 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2005 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Эрхэмбилэг, 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү Э.Хосбилэг, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Э.Энхриймаа, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Энхрийлэн нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч Б.Э нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэгдэг, хардалтын улмаас эхнэр С.Хг зоддогийн улмаас гэрлэгчдийн хооронд  зан харьцааны таарамжгүй байдал үүсэж, улмаар 2018 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

     Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

    Насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбарыг харгалзан хүү Э.Эрхэмбилэг, хүү Э.Хосбилэг, охин Э.Энхриймаа, охин Э.Энхрийлэн нарыг эх С.Хгийн асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Э.Эрхэмбилэг, хүү Э.Хосбилэг, охин Э.Энхриймаа, охин Э.Энхрийлэн нарыг эцэг Б.Э нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлэг тогтоох үндэслэлтэй байна.

     Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байгаа боловч эцэг, эх гэрлэлтээ цуцлуулснаар тэдгээрийн эцэг, эх байх эрх дуусгавар болдоггүй тул хариуцагч Б.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

    Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

    Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь  хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржин овогт Санжаагийн Х, Дансран овогт Бямбасүрэнгийн Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Эрхэмбилэг, 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү Э.Хосбилэг, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Э.Энхриймаа, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Энхрийлэн нарыг эх С.Хгийн асрамжинд үлдээсүгэй.

         3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2  дахь  хэсэгт  заасныг  баримтлан хүү Э.Эрхэмбилэгийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,  хүү Э.Хосбилэг, охин Э.Энхриймаа, Э.Энхрийлэн нарыг 11 насхүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.Э нь  тэжээн тэтгэсүгэй.

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Эоос улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 152.526 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

         5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

         6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР