Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1030

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.А, өмгөөлөгч Т.Даваажав,

шүүгдэгч П.Б, өмгөөлөгч Н.Тэрбиш,

шүүгдэгч Г.Э, өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.А, П.Б, Г.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .. дугаар 2 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. гудамж, .. тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 80,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, .. овогт Б.А (РД:..),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. байр, .. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .. овогт П.Б (РД:..),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “..” ХХК-д .. ажилтай, ам бүл 2, эхийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. байр, .. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .. овогт Г.Э (РД:..).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг П.Бд хууль бусаар борлуулсан, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авсан буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Эаас худалдан авсан, мөн 5.56x45мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 355 ширхэг сумыг улсын дугааргүй, “Lexus RX 450” маркын тээврийн хэрэгсэлд хадгалсан,

шүүгдэгч П.Б нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Агаас 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан, мөн уг сумыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу, 47 дугаар байр, 11 тоот байранд хадгалсан,

шүүгдэгч Г.Э нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэн улмаар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ад борлуулсан, мөн 5.56х45мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 120 ширхэг сумыг 79-67 УБЧ улсын дугаартай “Ланд круйзер-200” маркын тээврийн хэрэгсэлд хадгалсан, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5.56х45мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 21 ширхэг сумыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байр, 289 тоотод хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “5040 ширхэг сум минийх биш, Эых. 355 ширхэг байлдааны сум надад байхгүй. Надад байлдааны сум огт байгаагүй. 1680 ширхэг сумыг ангийн сум гэж хүнээс лацтай чигээр нь авч байсан. Бд байлдааны сум гэж хэлээгүй. Эаас сум авсан гэдгийг зөвшөөрөхгүй, би худалдаагүй. Би 2 сая төгрөг шилжүүлсэн. Эаас 2 хайрцаг сум авч машиндаа хийсэн байхад цагдаа нар ирсэн. Бгаас бэлэн мөнгө авсан. Миний болон хүүхдийн бие муу байгаа. Гомдолтой байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Агаас сум авахдаа 4,8 сая орчим төгрөг өгсөн. Лацыг огт хөдөлгөөгүй, ангийн зориулалттай зөөлөн сум гэж хэлж байсан. Байлдааны зориулалттай сум гэж мэдээгүй. Гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Нэгжлэг хийхэд намайг оролцуулаагүй. Тухайн үед би нэг сумыг 3000 төгрөгөөр бодож авсан. Насны эцэст ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2101000210293 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хойшлуулшгүйгээр тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн: “...79-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, RX450 маркын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж сум, хонгио, бусад эд зүйлс хураан авсан...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтас хэргийн 99-111 дэх тал),

Хойшлуулшгүйгээр орон байранд нэгжлэг хийсэн: “...Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Их тойруугийн 47 дугаар байр, 11 тоотос 5 хайрцаг, 250 ширхэг сум, нэг модон хайрцагтай 1680 ширхэг сум хураан авсан...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтас хэргийн 116-125 дахь тал),

Зэвсэгт хүчний жанжин штабын шинжээчийн 2021.06.23-ны өдрийн дүгнэлтэд: “...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа хэрэг бүртгэлийн 210100021 дугаартай хэрэгт хоблогдох 7,62мм-ийн ПС загварын галт хэрэглэл нь Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу байлдааны зориулалттай зэвсэгт хэрэглэгддэг ган зүрхэвчтэй, байлдааны галт хэрэглэл юм.

 Шинжилгээнд өгсөн 7,62мм-ийн ПС загварын галт хэрэглэл нь ялгах будаг нь арилаагүй, хонгионд хонхолт, зэврэлт үүссэн ул мөргүй, бялт асаагуур нь цохигдоогүй, цаашид байлдааны зориулалтаар ашиглах боломжтой, ажиллагаатай галт хэрэглэл байна. Шинжилгээнд хүргүүлсэн 16 нэр төрлийн 32 ширхэг сумыг буцаан хүргүүлэв. Үүнээс шинжилгээ хийсэн 2 ширхэг 7,62мм ПС загварын сумыг үзэж, бусад 15 нэр төрлийн галт хэрэглэлийг Зэвсэгт хүчинд ашиглагддаггүй шалтгаанаар тус бүрийн савласан уутнаас задлаагүй хүргүүлсэн. Шинжилгээ хийсэн ширхэг галт хэрэглэлийг зориулалтын дагуу ашиглах боломжтой гэж үзэн буудлага хийгээгүй. Шинжилгээнд өгсөн галт хэрэглэл нь 711, 90 гэх бүлгийн дугаартай байна. Энэ нь 1990 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 711 дүгээр бүлгийн дугаартайг илтгэнэ. /711 гэдэг нь тухайн онд үйлдвэрийн нэг дамжлагаар үйлдвэрлэсэн галт хэрэглэлд оноосон тоо юм/. Уг галт хэрэглэл нь 7,62х39мм-ийн байлдааны зэвсэгт /7,62мм АК, АКМ, АКМС, СКС зэрэг буунд/ ашиглагддаг, ган зүрхэвчтэй, нэг удаа ашиглагддаг, целийг устгах, хөнөөл үзүүлэх, сургууль-байлдааны буудлага үйлдэх зориулалттай, ган зүрхэвч, шидэх цэнэг бүхий байлдааны галт хэрэглэл юм. 7,62мм ПС загварын сум нь амьд биетэд хөнөөл үзүүлэх зориулалттай, ган зүрхэвч, шидэх цэнэгтэй, Зэвсэгт хүчин болон үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын байлдааны зориулалттай зэвсэгт хэрэглэгддэг, байлдааны буудлага явуулах зориулалттай галт хэрэглэлд хамаарна. Тус сум нь галт зэвсгээр буудах үед дарин хийн үйлчлэлээр гол төмрөөс шидэгдэж, амьд биетэд хөнөөл үзүүлдэг бөгөөд энэ нь галт зэвсгийн буудлага явуулах үйл явцын нэгэн хэсэг болно. Уг галт хэрэглэл нь 7,62х39мм-ийн сумны байр бүхий гол төмөртэй зэвсэглэлд таарах боловч, ган зүрхэвчтэй байлдааны зориулалттай сум юм. 7,62мм-ийн ПС загварын байлдааны зориулалттай галт хэрэглэлийг Зэвсэгт хүчин болон үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хэрэгцээ, бие бүрэлдэхүүний сургалт, дадлага, байлдааны буудлагад зориулан ашигладаг бөгөөд зах зээл дээр энгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад худалдаалагддаггүй болно. Уг галт хэрэглэлийг Монгол Улсад үйлдвэрлэдэггүй” гэжээ (1 дэх хавтас хэргийн 67-69 дэх тал),

Шинжээч Б.Энхмагнайн: “...Шинжилгээнд ирүүлсэн сумнуудаас байлдааны зориулалт бүхий 2 ширхэг сумыг ялгаж шинжилсэн. Бусад 15 нэр төрлийн 30 ширхэг сумыг үзэхэд ангийн зориулалттай байсан, Зэвсэгт хүчинд ашиглагддаггүй болохоор шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзсэн. Байлдааны зориулалттай буюу 7,62*39мм-ийн Пс загварын 2 ширхэг сумыг нарийвчлан шинжилсэн. ...Монгол Улсад Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын баталсан тушаалаар пуужин, артелерийн галт хэрэглэл /байлдаан сум/-д зэрэг тогтоох зааврын дагуу ашиглалтын баталгаат хугацаа дуусаагүй, нэгдүгээр зэрэглэлийн галт хэрэглэл гэж заасан байсныг үндэслэж асуултанд хариулсан. ...Галт зэвсэг нь сутайгаа харилцан ажиллаж үүрэг, зориулалтыг хангадаг. Тэгэхээр зэвсэгт хүчинд галт зэвсгийг галт зэвсгээр, сумыг галт хэрэглэл гэж тодорхойлж үздэг тул энэ асуултад орсон галт зэвсэг, галт хэрэгсэл гэдгийг галт зэвсэг, галт хэрэглэл гэдэгтэй адилтгаж ойлгож байна. 7,62мм-ийн ПС загварын сум нь галт хэрэгсэл гэдэгт хамаарна гэж үзэж байна. ...Галт зэвсэг гэдгийг Галт зэвсгийн тухай хуульд дарийн шаталтаас үүссэн, өндөр даралтын хүчээр, сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж, амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Үүнийг тайлбаргүй ойлгож болно. Харин галт хэрэгсэл гэдгийг хуульд тодорхойлсон тодорхой заалт байхгүй. Зэвсэгт хүчинд сумыг галт хэрэглэл гэж ойлгодог. Тэгэхээр Эрүүгийн хуульд заасан галт зэвсэг гэдгийг галт зэвсэг буюу буу, галт хэрэгсэл гэдгийг галт хэрэглэл буюу сум гэж ойлгож байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 73-75 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Галт зэвсгийн шижнилгээний лабораторийн шинжээчийн 2021.10.13-ны өдрийн 2942 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь ажиллагаатай. Уг сумнуудаар буудлага үйлдэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудыг хаана үйлдвэрлэсэн, ямар зориулалттай болохыг дүгнэлтийн “Үзлэг ба шинжилгээний” хэсгийн (хүснэгт №1)-ээс үзнэ үү. 3. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь (хүснэгт №1)-т тусгасан зориулалтаар үйлдвэрлэгдсэн байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 79-89 дэх тал),

Шинжээч З.Мөнх-Эрдэнийн: “...Шинжилгээнд 17 ширхэг цаасан дугтуйтай, дугтуй бүрд 2 ширхэг, нийт 34 ширхэг сум ирүүлсэн байсан. Сумуудыг хүлээж аваад нэгбүрчлэн үзлэг хийж сумуудыг ялгах зорилгоор 1-17 хүртэлх дугаарлаж үзлэгийн талаар дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгасан. Дээрх сумнуудыг буудлага үйлдэх боломжтой эсэхийг тогтоох зорилгоор сум тус бүрт тохирох калибртай галт зэвсгээр буудлага үйлдэхэд бүгд буудлага үйлдэж байсан. Дээрх сумнуудыг хаана үйлдвэрлэгдсэн, ямар төрлийн буунд зориулагдсан болохыг тогтоохоор 1-11 хүртэл дугаарласан дугтуйнд байх 22 ширхэг сумны хошууг зүсэж үзэхэд 4,5,7 гэж дугаарласан сумнуудын хошуунууд ган зүрхэвчтэй (Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Галт зэвсгийн тухай хуульд) буюу байлдааны зориулалттай ердийн гэж тодорхойлсон сум байсан. Ер нь сумны хошуу нь сумны зориулалтыг тодорхойлдог. Мөн 10 гэж дугаарласан дугтуйнд байх сум нь Өмнөд Солонгос улсад цэргийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн, сумны хошуу нь ган зүрхэвчгүй сум байсан. Энэ нь манай улсын хуулиар байлдааны сум гэсэн тодорхойлолтод хамаарахгүй. Бусад 12-17 хүртэл дугаарласан дугтуйнд байх сумнууд нь буудлага үйлдэхэд хошуу үйлдэхгүй, бянтгүй гөлгөр гол төмөртэй галт зэвсэгт зориулагдсан сумнууд байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 94-95 дахь тал),

Гэрч Л.Нгийн: “...Манай гэрээс илэрсэн сумнуудын талаар мэдэх зүйл байхгүй. Гадуур ажил хөөцөлдөөд завгүй гэртээ байдаггүй болохоор сумны талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн хураагдсан сумнуудыг манай гэрт байсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал),

Гэрч П.Ггийн: “Би өөрийн нэг ажилчин залууд “надад сум олоод өгөөрэй, хөдөөнөөс надад сум захисан байгаа” гэж хэлсэн байсан. Тэгээд “би сум олчихлоо, энэ данс руу 200,000 төгрөг хийгээрэй” гээд над руу ...дугаарын данс явуулсан. Тэгээд би хүнээр авахуулсан калибр бууны сумаа хөдөө өгч явуулсан. Миний авсан сумаар ан агнаад дууссан байх гэж бодож байна. Би сум зардаг дэлгүүрээс авсан юм байх гэж бодож байсан чинь хувь хүнээс авсан гэдгээ мэдлээ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтас хэргийн 72-73 дахь тал),

Гэрч Б.Хийн: “Хөдөөнөөс ах утсаар холбогдоод “хотоос унаа гарах гэж байна, сум аваад өгөөд явуулчих, 400,000 төгрөг шилжүүлчихлээ” гэсэн. Би аймаг руу явах гэж байгаа хүнтэй холбогдоход “Нарантуул зах дээр явж байна” гэсэн. Тухайн үед би нялх хүүхэдтэй байсан болохоор зах руу очих боломжгүй байсан. Тэгээд сумны мөнгийг зах дээр байгаа хүний данс руу шилжүүлээд аймаг явж байгаа хүн сум аваад явсан. Мал сүргээ чоно боохойноос хамгаалах, хотондоо дуу гаргах гэж сум захисан байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтас хэргийн 88-89 дэх тал),

Гэрч Д.Тийн: “2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би Нарантуул зах дээр явж байтал “сум зарна” гэсэн хүн байсан. Тэр хүнээс “бууны сум ямар үнэтэй байдаг вэ” гээд тус бүр нь 6000 төгрөгийн үнэтэй, 5 ширхэг сумыг худалдан авсан. Манай нөхөр ангийн зориулалттай буу эзэмшдэг болохоор би авсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтас хэргийн 92-93 дахь тал),

Шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Э над руу утсаар залгаад “АК-ны сум авах уу” гэсэн. Тэгэхээр нь “хэд байгаа юм, хэдээр өгөх вэ” гэхэд Э “5,000 сум байна 2,200 төгрөгөөр ав” гэсэн. Тэгээд би “надад 2 сая төгрөг л байна, бусдыг нь зээлээр өгөх үү” гэхэд “тэгвэл над руу 2 сая төгрөгөө шилжүүлчих” гэсэн. Тэгээд би өөрийн 5064098857 дугаарын данснаас 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эы 5447092169 дугаартай данс руу 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Э “манай гэрийн гадаа .. байрны гадаа хүрээд ир” гэсэн. Ингээд Эаас сум авч байгаад цагдаа нарт баригдсан. Би урьд нь Эаас сум худалдаж авч байгаагүй. Би Бд 7,62 мм-ийн ПС гс загварын 1680 ширхэг сумыг худалдсан. Би нэг модон хайрцагтай сумыг Бгийн гэр буюу 3-р сургуулийн орчимд аваачиж өгсөн. Миний нэр дээр сум худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байхгүй. Миний .. дугаартай данс руу ангийн зориулалттай сум худалдан авсан хүмүүс над руу сумны төлбөрөө шилжүүлсэн юм. Би Нарантуул ОУХТ зах дээр ангийн зориулалттай сум зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 56-58 дахь тал),

Шүүгдэгч П.Бгийн яллагдагчаар өгсөн “...Намайг Нарантуул захын өргөтгөл дээр явж байтал эмэгтэй хүн “сум зарна” гээд зогсож байсан. Тэрээр нэг ширхэг АК-47 бууны 7.62 мм-ийн сумыг 3000 төгрөгөөр буюу дэлгүүрийн ханшаас 500 төгрөгөөр хямд үнэ хэлэхээр нь нэг авдар буюу 1680 ширхэг сумыг худалдан авсан. Төлбөрийг бэлнээр хийсэн. Би АК-47 бууны 7.62 мм-ийн сумыг худалдаж аваад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 47 дугаар байрны 11 тоотод гэртээ хадгалж байсан. Би гэртээ сум оруулаад тавьсан байсан, надаас өөр хүн манай гэрт сум байгааг мэдээгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 68-69 дэх тал),

Шүүгдэгч Г.Эы яллагдагчаар өгсөн “...Миний унаж явсан машинаас 7.62 ПС гс загварын байлдааны, модон хайрцагтай 1680 ширхэг сум, 5.56 мм-ийн ВаН М855 загварын байлдааны 120 ширхэг сум, үргээлэгт хэрэглэдэг, хошуугүй, дуу гаргадаг 3 ширхэг сум, 223 бууны сум 1 ширхэг, 30x0.6 мм-ийн 1 ширхэг сум хураалгасан. Тэгээд манай гэрээс 223 бууны сум 21 ширхэг сум, сумны 2 ширхэг хонгио хураасан. Би зах дээр явж байхад 7.62 ПС гс загварын сум 2000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хямд зарна гэхээр нь худалдаж аваад А руу “чи сум авах уу” гэж асуухад А “би мөнгө муутай байна, зээлээр өгөх үү” гэхээр нь “тэг” гэж хэлээд сумаа Ад өгч байгаад баригдсан. Ад 7.62 мм-ийн ПС гс загварын 5040 ширхэг сум худалдахаар тохирсон. Ингээд Агийн машинд 2 модон хайрцагтай 3360 ширхэг сумыг оруулж тавиад, 3 дахь хайрцагтай сумыг оруулж өгч амжаагүй байхад цагдаа хүрээд ирсэн...АК бууны 7,62 мм-ийн сумыг байлдааны зориулалттай гэдгийг мэдэж байсан. Харин 223 бууны сумнууд байлдааны сум гэдгийг мэдээгүй, уг бууны сумнууд нь маш олон төрөл байдаг болохоор байлдааны, ангийн гэдгийг ялгаж мэдээгүй..." гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 83-85 дахь тал),

                 Г.Эы эзэмшлийн Хаан банкны .. тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 147-149 дэх тал), Мобиком корпорациас ирүүлсэн .., .., .. дугааруудын орсон гарсан дуудлага, мессежний дугаарын жагсаалт (1 дэх хавтаст хэргийн 176-200 дахь тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 116-118 дахь тал), мөрдөгчийн 2021.06.22-ны өдрийн “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай” тогтоол (1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал), Зэвсэгт хүчин жанжин штабын албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал), Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал), Прокурорын 2021.10.22-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (2 дахь хавтаст хэргийн 44-45 дахь тал), мөрдөгчийн санал (1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал), прокурорын “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол (1 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал),

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.11.23-ны өдрийн 21-253 дугаартай тайланд: “...Lexus RX450h загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 62,792,216 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх (2 дахь хавтаст хэргийн 98-103 дахь тал),

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.11.23-ны өдрийн 21-252 дугаартай тайланд: “...Toyota land Gruiser-200 маркын тээврийн хэрэгслийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 53,634,917 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх (2 дахь хавтаст хэргийн 109-113 дахь тал),

Шүүгдэгч Б.Агийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (2 дахь хавтас, 195 дахь тал), хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэр (2 дахь хавтас, 197-198 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дахь хавтас, 199-201 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (1 дэх хавтас, 225-233, 236-243, 245-250 дахь тал, 2 дахь хавтас,1-3 дахь тал), прокурорын 2021.12.15-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (2 дахь хавтаст хэргийн 208-209 дэх тал),

Шүүгдэгч П.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дахь хавтас, 179 дэх тал), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (2 дахь хавтас, 165 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны 2022.04.27-ны өдрийн 114-3/3464 дугаар албан бичиг” 12 хуудас,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон шүүх хуралдаанд гаргасан өгсөн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт 1 хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас, үрчилсний бүртгэлийн лавлагаа 1 хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүгдэгч Г.Эы гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтас, 37-38)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.А нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг П.Бд хууль бусаар борлуулсан, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авсан буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Эаас худалдан авсан, мөн 5.56x45 мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 355 ширхэг сумыг улсын дугааргүй, “Lexus RX 450” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан, шүүгдэгч П.Б нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Агаас 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан, мөн уг сумыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруугийн 47 дугаар байрны 11 тоот байранд хадгалсан, шүүгдэгч Г.Э нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэн улмаар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ад борлуулсан, мөн 5.56х45мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 120 ширхэг сумыг 79-67 УБЧ улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5.56х45мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 21 ширхэг сумыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 289 тоотод хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, борлуулсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Мөрдөгч хойшлуулашгүйгээр сумыг харагдах байдал, шууд үсгээр нь тэмдэглэл үйлдсэн, шинжээчийн дүгнэлтээр 355 ширхэг 5.56х45 мм-ийн сум болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,040,000 төгрөг, шүүгдэгч Г.Эаас 2,000,000 төгрөг олсон тул шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод олгуулах, гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан тул шүүгдэгч Б.Агаас 64 сая, Г.Эгаас 53 сая төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулах саналтай” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажав “Мөрдөн байцаалтад хэргээ хүлээсэн, хэнээс хэдэн ширхэг сум авсан, хэнд хэдэн ширхэг сум өгснөө ярьсан. Харин прокурорын зүгээс янз бүрийн тоо ширхэгтэй яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн. Галт хэрэглэл, сум гэж Галт зэвсгийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг хэлнэ” гэж заасан байдаг. Шинжээч эмч Мөнх-Эрдэнэ галт зэвсэг үү, галт хэрэглэл үү гэдэгт хариулаагүй. Хойшлуулахгүйгээр хийсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах саналтай байна. Учир нь ойлгомжгүй, яллах дүгнэлтэд үйлдсэн байгаа 5,16мм сум хойшлуулахгүй ажиллагаагаар хураагдаагүй. Бүгд зөрүүтэй, тааж бичсэн байна. 6 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газрын нэгжлэг хийсэн тэмдэглэл хөтлөөд 6 дугаар сарын 18-ны өдөр өөрөөр буюу 17 нэр төрлийн сум байсан бол дараагийн удаа 13 ширхэг нэр төрлийн буюу 4 нэр төрлийн сум нь хаачсан бэ? ийм нотлох баримтаар хүнийг яллаж болох эсэх нь эргэлзээтэй. Эд мөрийн баримтаар хураагдсан архи, бэлэн мөнгө, хаан банкны посс, Агаас хурааж авсан сум зэрэг хаана байгаа нь тодорхойгүй. Мөн шинжээч Мөнх-эрдэнийн дүгнэлтэд галт хэрэгсэл гэх зүйлийн талаар асуугаагүй. Өнөөдрийн байдлаар галт хэрэглэл гэдгийг тогтоогоогүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэрбиш “Шинжээчийн дүгнэлтэд 7.62мм сум олон марктай, байлдааны сум, сайро маркын буудлага үйлдэгдэх сум гээд байгаа. 7,39мм нь Сайрогоор дуудагдана. 7,62мм ангийн зориулалттай ч байж болно. Ангийн зориулалттай гэдгийг мэдээгүй. 7.62, 7.39 мм нь Бгийн гэрээс гарсан эсэх нь эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан, үүний шалтгааныг ойлгохгүй байгаа. Нэг л үйлдэл хийсэн байгаа. 1680 ширхэг, 250 ширхэг сум хураагдсан. Сумны тоо алдаатай. Өнөөдөр өгсөн 12 хуудас баримтыг нотлох баримтаас хасаж өгнө үү. Улсын дээд шүүхийн 570 дугаар тогтоол дээр бичсэн байгаа. Шүүх хуралдааныг хойшлуулж, хугацаа олгож өгнө үү. Обьектын андуурал болсон байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон “Гэм буруугийн талаар маргаагүй тул шийдэх боломжтой” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “5.56x45 мм-ийн калибртай байлдааны зориулалттай 355 ширхэг сумыг улсын дугааргүй, “Lexus RX 450” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Агийн тээврийн хэрэгсэл дотроос хураан авсан гэх 5.56x45 мм-ийн 355 ширхэг сум нь хаана үйлдвэрлэгдсэн, ямар зориулалттай болох нь хэрэгт авагдсан хойшлуулшгүйгээр тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн: “...79-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, RX45 маркын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх ажиллагаа ....” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 99-111 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.10.13-ны өдрийн 2942 дугаар дүгнэлтэд “...хүснэлт 1-ийн 5. “Хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, 56х45мм калибрын ган зүрхэвчтэй ердийн сум...” гэжээ. (1 дэх хавтас, 82 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.А нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг П.Бд хууль бусаар борлуулсан, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авсан буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Эаас худалдан авсан,

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Агаас 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан, мөн уг сумыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруугийн 47 дугаар байрны 11 тоот байранд хадгалсан,

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 7.62х39мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэн улмаар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ад борлуулсан, мөн 5.56х45мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 120 ширхэг сумыг 79-67 УБЧ улсын дугаартай “Ланд круйзер-200” маркын тээврийн хэрэгсэлд хадгалсан, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5.56х45мм-ийн калибртай, байлдааны зориулалттай 21 ширхэг сумыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 289 тоотод хадгалсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь гэрч П.Гын: “...хөдөөнөөс надад сум захисан байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд Баяраа би сум олчихлоо энэ данс руу 200,000 төгрөг хийгээрэй гээд над руу 5064098857 дугаарын данс явуулсан. Тэгээд би хүнээр авхуулсан калибр бууны сумаа хөдөө хүнд өгч явуулсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 72-73), Гэрч Б.Хийн “...Тэгээд сумны мөнгийг зах дээр байгаа хүний данс руу шилжүүлээд хотоос аймаг явж байгаа хүн сум аваад явсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 88-89), Гэрч Д.Тийн “...2021 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр би нарантуул зах дээр явж байтал сум зарна гэсэн хүн байсан. Тэгээд тэр хүнээс бууны сум ямар үнэтэй байдаг вэ гээд тус бүр нь 6000 төгрөгийн үнэтэй, 5 ширхэг сумыг худалдан авсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 92-93), Хойшлуулшгүйгээр тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн “...цагаан өнгийн ланд-200 маркын 79-67 убч улсын дугаартай тээврийн хэрэгслээс цагаан өнгийн Лексус450 маркын тээврийн хэрэгслийн баруун хаалга онгойлгон хийж байхыг зогсоож нэгжлэг хийхэд...10 ширхэгтэй сум, нийт 9 хайрцаг, 25 ширхэгтэй сум, 3 хайрцаг нийт 74 ширхэг, 8 ширхэг улаан өнгийн сум, sako 308 хар хайрцагтай сум, шаргал өнгийн сум 20 ширхэг, өөр нэг sako 308 хайрцагт 15 ширхэг сум,...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 99-111), Хойшлуулшгүйгээр орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 116-125), шүүгдэгч Б.Агийн “...2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Э над руу утсаар залгаад “АК-ны сум авах уу” гэсэн. Тэгэхээр нь “хэд байгаа юм, хэдээр өгөх вэ” гэхэд Э “5,000 сум байна 2,200 төгрөгөөр ав” гэсэн. Тэгээд би “надад 2 сая төгрөг л байна, бусдыг нь зээлээр өгөх үү” гэхэд “тэгвэл над руу 2 сая төгрөгөө шилжүүлчих” гэсэн. Тэгээд би өөрийн 5064098857 дугаарын данснаас 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эы 5447092169 дугаартай данс руу 2 сая төгрөгийг шилжүүлсэн... Би Бд 7,62 мм-ийн ПС гс загварын 1680 ширхэг сумыг худалдсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 56-58), шүүгдэгч Г.Эы “...Миний унаж явсан машинаас 7.62 ПС гс загварын байлдааны, модон хайрцагтай 1680 ширхэг сум, 5.56 мм-ийн ВаН М855 загварын байлдааны 120 ширхэг сум, үргээлэгт хэрэглэдэг, хошуугүй, дуу гаргадаг 3 ширхэг сум, 223 бууны сум 1 ширхэг, 30x0.6 мм-ийн 1 ширхэг сум хураалгасан. Тэгээд манай гэрээс 223 бууны сум 21 ширхэг сум, сумны 2 ширхэг хонгио хураасан. Би зах дээр явж байхад 7.62 ПС гс загварын сум 2000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хямд зарна гэхээр нь худалдаж аваад А руу “чи сум авах уу” гэж асуухад А “би мөнгө муутай байна, зээлээр өгөх үү” гэхээр нь “тэг” гэж хэлээд сумаа Ад өгч байгаад баригдсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 83-85), шүүгдэгч П.Бгийн “...Намайг Нарантуул захын өргөтгөл дээр явж байтал эмэгтэй хүн “сум зарна” гээд зогсож байсан. Тэрээр нэг ширхэг АК-47 бууны 7.62 мм-ийн сумыг 3000 төгрөгөөр буюу дэлгүүрийн ханшаас 500 төгрөгөөр хямд үнэ хэлэхээр нь нэг авдар буюу 1680 ширхэг сумыг худалдан авсан... гэртээ оруулаад хадгалсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 68-69) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Агийн байлдааны зориулалттай сумыг хууль бусаар борлуулсан, олж авсан, шүүгдэгч П.Бгийн байлдааны зориулалттай сумыг Б.Агаас худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан, хадгалсан, Г.Эы байлдааны зориулалттай сумыг хууль бусаар олж авч тээвэрлэн Б.Ад борлуулсан, хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгсэлийг хууль бусаар олж авсан, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу шүүгдэгч Б.А шүүгдэгч П.Бд 7.62 мм-ийн 1680 ширхэг сумыг 5,040,000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Э шүүгдэгч Б.Ад 7.62 ПС гс загварын 5000 ширхэг сумыг зарж, урьдчилгаа болгож 2,000,000 төгрөгөөр тус тус зарж орлого олсон нь хэрэгт авагдсан баримт, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Агаас 5,040,000 төгрөг, шүүгдэгч Г.Эаас 2,000,000 төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод шилжүүлж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 1 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийг хорих ял нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгч П.Бг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Эд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас 64 сая, Г.Эаас 53 сая төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 5,040,000 төгрөгийг шүүгдэгч Б.Агаас, 2,000,000 төгрөгийг Г.Эаас тус тус гаргуулж, улсын орлогод оруулах саналыг тус тус гаргаж байна гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажав “Тоо ширхэг тодорхойгүй хэргийг шийдэж байгаад харамсаж байна. Цаана нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг шалгаж тогтоогоогүй. Торгох ял оногдуулж өгнө үү, 3 хүүхдийн хувь заяаны асуудал яригдаж байгаа шүү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.6-д “нөхцөл байдлын андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн насны байдал, үнэн зөвшөөр мэдүүлж байгааг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээж, гэм буруугаа хүлээж байсан, ам бүл 2, өндөр настай эхийгээ хардагбайдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсоныг дурдаж байна.   

Шүүгдэгч П.Б, Г.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч Б.А байлдааны зориулалттай 1680 ширхэг сумыг П.Бд хууль бусаар борлуулсан, мөн байлдааны зориулалттай 5040 ширхэг сумыг Г.Эаас хууль бусаар олж авсан буюу худалдаж авсан, шүүгдэгч П.Б байлдааны зориулалттай 1680 ширхэг сум худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан, гэртээ хадгалсан, шүүгдэгч Г.Э байлдааны зориулалттай 5040 сумыг хууль бусаар олж авч тээвэрлэсэн, Б.Ад борлуулсан, өөрийн гэртээ байлдааны зориулалттай 21 ширхэг сумыг, машиндаа байлдааны зориулалттай 120 ширхэг сумыг тус тус хадгалсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (галт хэрэгсэлийг эзэмших, хадгалах талаар тогтоосон журам, олон нийтийн аюулгүй байдал байна), шүүгдэгч Б.Агийн хувийн байдал (тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч П.Бгийн хувийн байдал (гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насны байдал)-ыг, шүүгдэгч Г.Эы хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ял шийтгэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ад энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоолоо.

Шүүгдэгч Б.Ад оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Мон голд” ХХК-д ажилладаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Г.Эыг 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч П.Бгийн гэрээс хойшлуулашгүй ажиллагаагаар хураан авсан гэх “tenex eley 22LR-40gr-50rds 5х50 хайрцаг буюу 250 ширхэг” сум нь сургалт, спортын зориулалттай болох нь шинжээчийн “...хүснэгт 1-ийн 3. Англи улсад спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, ган зүрхэвчгүй сум...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, 82 дахь тал), шинжээч З.Мөнх-Эрдэнийн “...ган зүрхэвчгүй сум ...манай улсын хууль тогтоомжоор байлдааны зориулалттай сум гэсэн тодорхойлолтод хамаарахгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, 94-95 дахь тал), Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "сумны зүрхэвч" гэж хуяг нэвтлэх чанарыг сайжруулахын тулд тусгай хайлшаар хийж сумны дотор байрлуулсан хэсгийг ойлгоно. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “спорт сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна” гэж заасныг тус тус үндэслэн шүүгдэгч П.Б нь дээрх сумыг албан ёсны зохих зөвшөөрөлтэй худалдан авсан болох нь тогтоогдож байна. Иймд “tenex eley 22LR-40gr-50rds 5х50 хайрцаг буюу 250 ширхэг сумыг шүүгдэгч П.Бд, Eden (0,75) архи 2 шил, Соёрхол (0.75) архи 3 ширхэг, Архи Экспорт (0,75) архи 6 шил, Чингис (0,75) архи 2 шил, бэлэн мөнгө 114,300 төгрөг, хаан банкны POS машин 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Ад тус тус буцааж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Эрүүгийн Цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 7,62мм-ийн ПС гс загварын сум 5395 ширхэг, 7.62x54R мм-ийн Barnaul загварын сум 231 ширхэг, 2006 5,56х45 гэсэн бичиглэлтэй сум 1 ширхэг, 7,62х39 мм-ийн Barnaul загварын сум 3 ширхэг, 5,56х45 мм-ийн Ball M855 загвсарын сум 120 ширхэг, 12х70 мм-ийн Sellier Bellot загварын сум 39 ширхэг, 12х70 Патроны охотничьи загварын сум 120 ширхэг, 7,62х51 мм-ийн Sako загварын сум 35 ширхэг, 7,62х54R мм-ийн Sellier Bellot загварын сум 127 ширхэг, 5,56х15R мм-ийн Стандарт 22 загварын сум 840 ширхэг, 5,56х45 мм-ийн Barnaul загварын сум 40 ширхэг, 12х70 мм-ийн Winchester загварын сум 74 ширхэг, 5,56х15R мм-ийн Eley 22LR загварын сум 3739 ширхэг зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, 39-89 УБХ улсын дугаартай “LexusRX450h маркын тээврийн хэрэгсэл, 79-67 УБЧ улсын дугаартай “Toyota Land Gruiser-200” маркын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 511 дугаар прокурорын “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.А, П.Б, Г.Э нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Шүүгдэгч Б.Агийн 2008 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Я.Хонгорзул (байнгын асаргаа шаардлагатай иргэн), 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин А.Хүслэн, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.Нандин-Эрдэнэ нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэйг тэмдэглэж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 5.56x45 мм-ийн калибртай байлдааны зориулалттай 355 ширхэг сумыг улсын дугааргүй, “Lexus RX 450” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч .. овогт Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгсэлийг хууль бусаар олж авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч .. овогт П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгсэлийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч .. овогт Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 2 (хоёр) жилийн хорих ял,

Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж,

шүүгдэгч Г.Эг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 1 жилийн хорих ял шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ад энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жил, 6  (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас 5,040,000 (таван сая дөчин мянга) төгрөг, шүүгдэгч Г.Эаас 2,000,000 (2 сая) төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.

13. Эд мөрийн баримтаар хураагдан Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “tenex eley 22LR-40gr-50rds 250 ширхэг сумыг шүүгдэгч П.Бд, Eden (0,75) архи 2 шил, Соёрхол (0.75) архи 3 ширхэг, Архи Экспорт (0,75) архи 6 шил, Чингис (0,75) архи 2 шил, бэлэн мөнгө 114,300 төгрөг, хаан банкны POS машин 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Ад тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгож, 7,62мм-ийн ПС гс загварын сум 5395 ширхэг, 7.62x54R мм-ийн Barnaul загварын сум 231 ширхэг, 2006 5,56х45 гэсэн бичиглэлтэй сум 1 ширхэг, 7,62х39 мм-ийн Barnaul загварын сум 3 ширхэг, 5,56х45 мм-ийн Ball M855 загвсарын сум 120 ширхэг, 12х70 мм-ийн Sellier Bellot  загварын сум 39 ширхэг, 12х70 Патроны охотничьи загварын сум 120 ширхэг, 7,62х51 мм-ийн Sako загварын сум 35 ширхэг, 7,62х54R мм-ийн Sellier Bellot загварын сум 127 ширхэг, 5,56х15R мм-ийн Стандарт 22 загварын сум 840 ширхэг, 5,56х45 мм-ийн Barnaul загварын сум 40 ширхэг, 12х70 мм-ийн Winchester загварын сум 74 ширхэг, 5,56х15R мм-ийн Eley 22LR загварын сум 3739 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

14. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

15. Хэрэгт 39-89 УБХ улсын дугаартай “LexusRX450h маркын тээврийн хэрэгсэл, 79-67 УБЧ улсын дугаартай “Toyota Land Gruiser-200” маркын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих, шүүгдэгч П.Б, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                                                

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР