Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2018/01197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн **************** оршин суух, Б овогт Х-ын З /**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********************** оршин суух, Б овогт А-н Х ***************/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Х.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.З шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Халтар овогтой З би А.Хтэй 2006 оны 10 дугаар сарын 04-нд хууль ёсоор гэртэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Насанбат 2006 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн. Эхний жилүүдэд үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалддаг болсон. Энэ байдал хүүхдэд муугаар нөлөөлж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 онд бид хоёр гэртэлтээ цуцлуулсан юм.

Ийм учраас хүү А.Насанбатад эцгээс нь хууль ёсны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Х шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Х нь Х.Згийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Х.Зтай 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж нэг гэрт орсон ба улмаар бидний дундаас хүү Насанбат нь 2006 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн юм. Бид хоёр хамт амьдарч байгаад заан байдлын хувьд таарамжгүй байснаас Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 581 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед бид хоёр хүүхдийн тэтгэлэгийн талаар тохирсон, эд хөрөнгийн маргаангүйгээр салсан юм. Гэтэл одоо З нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн байна. Миний хувьд хүү Х.Н ад хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байгаа ба би тус тэтгэлэгийн мөнгийг хүү Насанбатдаа хадгаламжийн данс нээлгэн тэр дансанд нь хийх хүсэлтэй байна.

Иймд Х.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.З нь хариуцагч А.Хд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Х.З, хариуцагч А.Х нар нь гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас хүү Х.Насанбат төрсөн, мөн гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Б овогт А-н Х /***************/, Б овогт Х-ын З / **********/ нарын гэр бүлд 2006 оны 12 дугаар сарын 22-нд төрүүлсэн хүү Х.Н  /**************/-ыг 2007 оны 01 дүгээр сарын 08-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төрөлтийн бүртгэлийн 05-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх 115/001215 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 581 дугаартай шийдвэрийн ...1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Х-ын З /**********/, Б овогт А-н Х /***************/ нарын гэрлэлтийг цуцласугай. ... гэж бичигдсэн хуулбар, / Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн архивын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас олгосон 0000038265/01 дугаартай ... ***************, Монгол улсын иргэн, Б овогт А-н Х, **********, Монгол улсын иргэн, Б овогт Х-ын З нар нь Шүүх байгууллагын шийдвэрээр 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан тул 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлт цуцласны бүртгэлийн 1-рт бүртгэж гэрчилгээ олгов. гэж бичигдсэн Гэрлэлт цуцлалтын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Сарантуяа, эмчлэгч эмч Р.Нармандах нарын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Х овогтой Насанбат нь 2006 оны 12 дугаар сарын 22-нд Эрдэнэбулган сумын төрөх тасагт төрсөн, нас 11 сар 4, Одоо эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Иймд 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б овогт Х.Н  /**************/-д ын эцэг А.Хэс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Х.З нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 50.900 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ба үүнээс тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох 50.009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 891 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 50.009 төгрөгийг хариуцагч А.Хэс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.140.1.2-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.Н  /**************/-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч А.Хэс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.900 /тавин мянга есөн зуу/ төгрөгөөс 50.009 /тавин мянга ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 891/найман зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Хэс 50.009 /тавин мянга ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Зд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА