Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/801

 

 

 

 

 

 

 

 

 

2022        06            23                              2022/ШЦТ/801

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

шүүх хуралдаан нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Ширэндэв /томилолтоор/,

шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **оны ** дүгээр сарын **-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,Алтангадас ирээдүй” ХХК-д харуулаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр Толгойтын 68 дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягт бүртгэлтэй, Баянгол дүүргийн**, ---р байр ** тоотод амьдардаг, урьд: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сумд дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 67 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2 жил 1 сар 17 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, М овогт Б Т /**** /.    

            Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч Б.Т Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Толгойтын 67 дугаар гудамжны **  тоотод оршин суух иргэн Э.Г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэвтэрч түүний өмчлөлийн “Самсунг” маркийн 48 инчийн зурагт, “Самсунг эс-3” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 580.000 төгрөг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

           

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

           

1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Т 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Толгойтын 67 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн Э.Га орон байранд нэвтэрч “Самсунг” маркийн 48 инчийн зурагт, “Самсунг эс-3” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

-  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-20/, 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, илтгэх хуудас бүхий бичсэн баримт /хавтаст хэргийн 21-24 дахь тал/,  

            - Э.Г хохирогчоор өгсөн...2020 оны 08 дугаар сарын 22-ны өглөө   Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын 67 дугаар гудамжны 17 тоотод гэрээ түгжээд ажилдаа явсан. Орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга болон хашааны хаалга онгорхой байса, гэрийн эд зүйл эмх замбараагүй, хар өнгийн “Самсунг” маркийн 48 инчийн хар өнгийн зурагт, мөн саарал өнгийн “Самсунг эс-3” маркийн утас алдагдсан...Манай хажуу талын айлд ирсэн эгч надад “ намайг гудамжинд явж байхад халзан толгойтой, биедээ таарсан махлаг, шар залуу зурагт тэвэрчихсэн хажуугаар зөрөөд явсан гэж хэлсэн.../хавтаст хэргийн 38, 40-41 дахь тал/, гэрчээр өгсөн...Манай хажуу айлын хүн 16 цаг өнгөрч байхад гудамжны үзүүрт халзан, цагаан фудволк, хар өмдтэй, эрэгтэй хүн ганцаараа зурагт өргөөд явж байсан гэж хэлсэн гэх мэдүүллэг /хх-60/,   

- гэрч Х.О...2020 оны 08 дугаар сарын 22-ны орой, гадаа гэгээтэй байсан, би 2 хүүхэдтэйгээ хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Толгойтын 66 дугаар гудамжинд машинтайгаа явж байхад хуучин манай найз Энхбаатарын дүү Төгөлдөр нь зурагт тэвэрчихсэн Орбитын тойрог руу алхаж байсан...Намайг 67-16 тоотод ээжийнхээ гэрт байхад хажуу айлын буюу 67-17 тоотод байх айлын эхнэр нь манайд хулгай орсон байна, мэдэж байгаа зүйл байна уу гэхээр нь би түрүүн гудамжинд явж байхад зурагт тэвэрсэн хүнтэй таарсан, тэр хүүхдийг нь танина гэж хэлсэн, цагдаад мөн хэлсэн, таньж олсон...Би Төгөлдөрийг хулгай орсон гэх гудамжны урд гудамжинд харсан. Би Төгөлдөрийг хүүхэд байхаас нь танидаг, би Толгойтод хүүхэд байхаасаа амьдарсан тул энэ хавийн хүүхдүүдийг танидаг. Надтай таарахдаа цэнхэр өнгийн жинсэн шорт, цагаан футболктой, халзавтар, богинохон үстэй, би Төгөлдөрийг гадна төрх царайгаар шууд танина гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дахь тал/,         

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 29-32 дахь  тал/,   

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан :...“Самсунг” маркийн 48 инчийн хар өнгийн зурагт 480,000 төгрөг, Самсунг эс-3” маркийн гар утас 100,000 төгрөг, нийт хохирлын үнэлгээ 580.000 төгрөг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.   

 

            2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :        

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдсон бөгөөд тус гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч, гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тус мэдүүлгийн эх сурвалжууд харилцан зөрүүгүй бөгөөд таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр давхар нотлогдсон.

Мөн шүүгдэгч Б.Т...Тухайн өдөр Сонгинохайрхан дүүрэг, толгойтын 68-12 тоотод байх ахындаа очиж хоносон, би багаа насаа өнгөрөөсөн, олон жил Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороонд амьдарч байсан учраас тэр хавьд хүмүүс танина...Отгонжаргал намайг таньж байгаа байх...Отгонжаргалд намайг хэрэгт гүтгэх шалтгаан нөхцөл байхгүй.../шүүх хуралдааны тэмдэглэл/   мөн гэрчээр 2022.03.25-ны өдөр өгсөн мэдүүлэгт :...Тухайн үед  Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын 68-12 тоотод байх ахындаа хоносон. Өглөө нь 10-11 цагийн үед босч, ус авсан, тэгээд энэ хавиар ойрд ирээгүй танидаг хүн байна уу гээд Толгойтын 66-р гудамж руу орсон, Орбитын тойрог руу алхсан, тойрог орчихоод буцаад 67-р гудамжаар алхсан, буцаад ахынхаа гэрт очсон...буцаж гарч, Толгойтын 68-р гудамжаар Орбитын тойрог руу алхаад, автобуссанд сууж найзынх руу явсан...2020.08.22-ны өдөр ахынхаас гэрээс гарсан...тухай /хх-67-68/ мэдүүлсэн нь гэрч Х.Отгонжаргалын мэдүүлэг бодит эх сурвалжтай, эргэлзээгүй болохыг бодитой илэрхийлсэн эх сурвалжид хамаарна.    

2.3. Тус хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул дахин мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх үндэслэл тогтоогдоогүй.

Шүүгдэгч нь...Манай ойролцоох 5 камер бий, тухайн үед тэр 5 камерыг яагаад шалгаагүй вэ гэдэг асуудал байгаа тухай мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх боловч :   

- тус хэрэг үйлдэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагч 2020.08.22-ны мөрдөх зохих ажиллагаа хийсэн байх буюу “Б.Т нь гэрээсээ гараад ирээгүй, түүний гэх гар утасны дугаараар залгахад холбогдохгүй байсан” тухай илтгэх хуудас бичсэн /хх-24/,

- Б.Т шүүгдэгчээр...Тухайн өдөр Сонгинохайрхан дүүрэг, толгойтын 68-12 тоотод байх ахындаа очиж хоносон, би багаа насаа өнгөрөөсөн, олон жил Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороонд амьдарч байсан учраас тэр хавьд хүмүүс танина...Цагдаагаас дуудсан талаар ах хэлсэн, би хэрэг хийгээгүй учраас тухайн үед цагдаа дээр очоогүй.../шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрчээр өгсөн :...Би 2020.08.22-ны өдөр СХД-ийн 1-р хороо, Толгойтын 68-12 тоотод байх ахындаа хоносон. Өглөө нь 10-11 цагийн үед босч, ус авсан, тэгээд энэ хавиар ойрд ирээгүй танидаг хүн байна уу гээд Толгойтын 66-р гудамж руу орсон, Орбитын тойрог руу алхсан, тойрог орчихоод буцаад 67-р гудамжаар алхсан, буцаад ахынхаа гэрт очсон...буцаж гарсан...2020.08.22-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагад дуудахад ирээгүй тухайд :  Манай бэр эгч цагдаа нар ирээд намайг асуусан гэж хэлсэн ба би хэрэг хийгээгүй болохоор тоогоогүй...тухай мэдүүлэг /хх-68/ зэрэг баримтаас үзэхэд тус шүүгдэгч нь цагдаагийн байгууллагаас дуудсаныг хэрэг үйлдэгдсэн тухайн цаг үед мэдсэн атлаа очилгүй алга болсон, тухайн цаг үеэс хойш 2 жил орчмын хугацаа өнгөрсөн байх тул “гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн гудамжинд 5 камер байсан эсэх”-ийг шалгуулах үндэслэлгүй гэж үзнэ.

2.4. Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нь тухайн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх үндэслэл, нотлох баримтгүй гэж үзнэ.       

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болохоо зөвшөөрөөгүй байх нь түүнд хуулиар олгогдсон эрхэд хамаарах асуудал болно.

Иймд шүүгдэгч Б.Тийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

3. Хохирол, хор уршиг :    

 

Шүүгдэгч нь хохирогч Э.Ганцэцэгт алдагдсан эд зүйлийн үнэлгээ 580.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул тус тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь 2014 онд 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2, 146.2, 148.2, 216.2-т заасан гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байсан, улмаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.03-ны өдрийн 67 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Б.Тийг хорих ял эдэлсэнд тооцож, сулласанд хамаарах баримтууд авагдсан байх тул /хх-69, 72-77, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.       

Шүүгдэгч нь гэрлэсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-69, 72-78, 82, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.                

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Тт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.   

 Харин шүүгдэгчийн 2020.08.22-ны үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тус гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн  солих үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар : шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг Баянгол дүүрэг болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэс дотор зорчих үүргийг 2 жил 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, өршөөлд хамруулж шийдвэрлэв.   

Тус шүүгдэгчид тийнхүү зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгоход :  Баянгол дүүргийн 16-р хороо, 35-р байрны 86 тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдарч байгаа, мөн Хан-Уул дүүрэгт орших “Алтангадас ирээдүй” ХХК-д харуулаар ажилладаг тухай шүүгдэгчээс гаргасан баримт, мэдүүлэг, түүний хөдөлмөр эрхлэх  боломж нөхцөл /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг бүх талаас харгалзсан  болохыг тодотгох нь зүйтэй.             

 

  1. Бусад асуудал     

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Б.Тийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Тийг 2 /хоёр/ жил  2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг Баянгол дүүрэг болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэс дотор зорчих үүргийг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮ