| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00991/и |
| Дугаар | 155/ШШ2018/01205 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2018/01205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******************* тоотод оршин суух, Х овогт Б.Э /*************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, Х овогт Д.М /*****************/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Э нь Дайчинхүү овогтой Мягмаржавтай 2008 онд үерхэж байгаад 2010 оны 09 дүгээр сарын 27-нд айл гэр бүл болж бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад бидний үзэл бодол зан харилцааны хувьд таарч тохирохгүй болж, бие биенээ үл ойлголцох байдлаар хэрүүл маргаантай байх бболсон. Үүний учир бид хоёр 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах хугацаанд өөрийн охин болох Эрдэнэцэцэг овогтой Баярцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн билээ. Бид буцаж эвлэрэх, хамт амьдрах ямар ч боломжгүй. Бидний хооронд хүүхэд болон эд хөрөнгөний ямар нэг зүйлийн маргаан байхгүй болно.
Иймд 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 155/000047 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Миний бие Дайчинхүү овогтой Мягмаржав нь Х овогт Б.Э тэй 2008 онд үерхэж байгаад 2010 оны 09 дүгээр сарын 27-нд айл гэр болон бүртгүүлсэн билээ.Энэ үеэс эхлэн хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад үзэл бодол зан харилцааны хувьд таарч тохирохгүй болж 2014 оны 09 дүгээр сарын 27-нд Эрдэнэцэцэг нь салж салж явснаас хойш тус тусдаа амьдрах болсон. Эрдэнэцэцэг нь салж явахдаа мал, өмч хөрөнгөө хувааж аваад явсан. Бидний хооронд хүүхэд болон эд хөрөнгөний талаар маргаан, гомдол байхгүй учир 155/000047 дугаартай гэрлэлтийг гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.М т холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.М нар нь 2010 онд гэрлэлтээ батлуулсан болох нь
Тухайлбал:
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн ... Монгол улсын иргэн, ***************** регистрийн дугаартай, Х овогт Д.М , Монгол улсын иргэн, ************* регистрийн дугаартай, Х овогт Б.Э нарын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Түнэл сумын 11 дугаарт 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх 155/000047 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд би охинтойгоо амьдарч байгаа ба охин маань биднийг тусдаа амьдарснаас хойш төрсөн тул хүүхдийн асрамж тэтгэлэгийн асуудлаар маргахгүй учир нэхэмжлэлийн шаардлагадаа тусгаагүй гэж тайлбарлажээ. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, охин Х овогт Э.Б/*************/-ын асрамж, тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлээгүй болохыг дурьдав.
Нэхэмжлэгч Б.Э нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд уригдсан тал болох Д.М нь оролцоогүй, өргөдөл гаргагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Д.М , Б.Э нарын гэрлэлтийг цуцлах зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Гэрлэгчид сүүлийн 2 жил хамтран амьдраагүй зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Э нь гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М аас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Д.М , Х овогт Б.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА