Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2018/01236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, Ш  овогт Д.Л  /********** /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** тоотод оршин суух, Х овогт Х.Э /*********** /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагч Л.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Л нь Х.Этай 2005 онд танилцаж, 2006 онд хүү Э.Хыгаа өлгийдөн авч 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр 2010 оноос тусдаа амьдрах болсон бөгөөд одоо тус тусдаа амьдрал зохиосон билээ. Одоо би хүүхдээ өөр дээрээ авахыг хүсэж байгаа тул нөхөртэйгээ харилцан тохиролцсон болно. Бидний дунд эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн талаар болон өөр ямар нэгэн маргаан байхгүй тул миний энэ хүсэлтийг хүндэтгэн үзэж гэр бүлийн баталгааг минь цуцлаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л нь миний төрсөн эгч байгаа юм. Э ах энэ хоёр аль дээр салсан боловч гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа юм байна. Э ах өөрөө тусдаа амьдралтай эхнэртэй үр хүүхэдтэй болсон байгаа. Манай эгч одоогоор гадаадад амьдарч байгаа бөгөөд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй юм.

Хариуцагч Х.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.Э нь Лгийн шүүхэд ирүүлсэн өргөдөлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид хорын дунд хүүхэд болон эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Х.Эад холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Х.Э нар нь 2007 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас хүү Э.Х төрсөн болох нь

Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон 0005248/148 дугаартай РД-*********, Монгол улсын иргэн 1981 оны 05 дугаар сарын 14-нд төрсөн, Х овогт Х-ийн  Э, РД-********** , Монгол улсын иргэн Ш  овогт Д.Л  нар нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсон учир 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 148-рт бүртгэж, гэрчилгээ олгов. ... гэх Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү Х овогт Эын Х /************ /-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Л нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч уригдсан тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд гэрлэгчдийн хувьд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Х.Э, Д.Л нарын гэрлэлтийг цуцлаж хүү Э.Хыг эх Д.Лгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Гэрлэгчид сүүлийн 8 жил хамтран амьдраагүй, нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Х.Э нар нь тусдаа амьдрал зохиосон зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч Х.Э нь хүү Э.Хыг эх Д.Лгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон гэсэн бөгөөд гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй болохыг дурдаж дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д.Л нь гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Эаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Лд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Х.Э /*********** /, Ш  овогт Д.Л  /********** / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Х овогт Эын Х /************ /-г эх Ш  овогт Д.Л  /********** /-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 зааснаар нэхэмжлэгч Д.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Эаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лд олгосугай.

5Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

6Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА