Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/808

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Б.Энэрэл,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-д холбогдох 2008 02559 0113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос хэлний багш мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд Орос хэлний багш ажилтай, ам бүл 4, Завхан аймгийн Ат сум **-р баг суварга ** дүгээр гудамж ** тоотод албан ёсны оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр  хороо *** тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овгийн Б-ын М /РД:*****/,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Их наран *** тоотод байх иргэн Д.С-гийн гэрт иргэн Ч.У-г “өөрийн 6 настай хүү Ч-ийг алгадсан байна” гэх шалтгаанаар маргалдаж, толгойн тус газар нь гараараа 1 удаа цохиж зодон улмаар Ч.У нь унахдаа хувцасны модон шүүгээ мөргөж, эрүүл мэндэд нь “тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Их наран *** тоотод байх иргэн Д.С-гийн гэрт иргэн Ч.У-г “өөрийн 6 настай хүү Ч-ийг алгадсан байна” гэх шалтгаанаар маргалдаж, толгойн тус газар нь гараараа 1 удаа цохиж зодон улмаар Ч.У нь унахдаа хувцасны модон шүүгээ мөргөж, эрүүл мэндэд нь “тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :         

- иргэн Д.С-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-08/,

- хохирогч Ч.У-гийн...2020.08.19-ний өдөр гэртээ ээж 2 дүүгийн хамт байж байхад манай дүү 8 настай С уйлаад ороод ирэхээр нь яасан гэхэд намайг Ч надтай тоглохгүй байна гээд араас чулуу шидээд зүгээр зогсож байхад хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн гэхээр нь харсан чинь манай дүүгийн зүүн хөл булчин хэсэгт нь улайчихсан байхаар нь гэрээсээ дүүгээ дагуулаад гарахад манай нийтийн байрны 2 давхрын айлын хүүхэд Ч зогсож байхаар нь миний дүү “чи яагаад манай дүүг цохиж байгаа юм бэ” гэхэд танай дүү надтай тоглохгүй байна гээд уурлаад над руу газраас том чулуу авч шидээд манай дүүгийн цээж хэсэгт цохихоор нь би гараараа Ч-ийн хацар хэсэгт нь нэг удаа алгадчихсан чинь намайг харж байснаа уйлахаар нь би дүүгээ дагуулаад орчихсон. Гэртээ байж байхад Ч гэх хүүхдийн ээж болох эмэгтэй орж ирээд “чи хэн, юу юм бэ, яахаараа манай хүүхдийг зоддог юм” гээд над руу орилж чарлаад байхаар нь ээж миний урд зогсож байснаа та нар эвээр яриач юу болсон бэ гэхэд ээжийн хувцаснаас татаад ээжийг холдуулж байгаад миний толгой руу нэг удаа түлхэхэд би хажууд байсан хувцас хийдэг шкаф толгойн баруун хэсгээрээ мөргөхөд ахиад миний толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ба ээж уг эмэгтэйг цаашаа байгаач яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гээд гараараа цээж хэсэг рүү нь түлхээд салгасан. Уг эмэгтэй намайг сохор доголон гээд хэл амаар доромжилж байгаад гараад явсан...Удалгүй манай гэрт ахиад орж ирээд та нар шиг юм лай байна гээд хэл амаар доромжлоод байхаар нь та цагдаагаа дуудаад орж ирээд яриач дээ гэхэд уг эмэгтэй гэрээс гараад явсан...Миний толгой өвдөөд байна, өрхийн эмнэлэгт очиж үзүүлэхэд намайг гэмтэл орж үзүүл гэсэн. Толгой хөдөлсөн байж магадгүй. Миний хараа муу -13 нүдний шил зүүгээд эх нялхсын эмчийн хяналтад байдаг, хараанд нөлөөлсөн байж магадгүй...би толгойн томографикт 120,000 төгрөгөөр харуулсан, мөн тухайн үед толгой маань хавантай байсан болохоор хаван буулгах эм авч уусан, уламжлалтын толгой барьдаг хүнээр гурван удаа толгойгоо бариулсан. Хэдэн төгрөгийн эм тариа болсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-16-17, 27-28, 92-93/,

- гэрч Д.С-гийн...Би өчигдөр гэртээ 3 хүүхдийн хамт байж байхад 7 настай С гадаа тоглож байгаад гэртээ уйлчихсан орж ирэхээр нь эгч Уо яасан юу болсон гээд асуухад Ч миний хөл рүү өшиглөсөн гэхээр нь дүүгээ дагуулаад гараад хэсэг хугацааны дараа манай 2 хүүхэд гэртээ орж ирээд байж байтал Ч гэх хүүхдийн ээж гэх эмэгтэй орж ирээд охин Урангоо руу орилж чарлаад байхаар нь би болио юу болсон юм гэж асуухад чамд хамаагүй гээд миний ард зогсож байхад цохисон. Тэгээд баахан хэл амаар доромжилж байгаад гэрээс гараад явсан гэх мэдүүлэг /хх-12-13, 45-46/, 

- насанд хүрээгүй гэрч Э.Ч-ийн...Би шатан дээр үсэрч тоглож байсан чинь Сарангоо миний урдуур орчихоор нь би хөл рүү өшиглөсөн чинь С гэр лүүгээ орчихсон. Тэгээд би гадаа тоглоод байж байсан чинь эгч нь гарч ирээд миний хацар луу алгадсан. Би тэгэхээр нь уйлаад гэр лүүгээ орсон чинь ээж уурлаад доошоо бууж айлд орсон. Би ээжтэй хамт ороогүй гэртээ байж байсан...гэх мэдүүлэг /хх-87-88/,

- шинжээчийн дүгнэлт...Ч.У-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 4.5. хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь цохилт, доргилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй..гэх /хх-31-32/,  

- шүүгдэгч Б.М-ын...Намайг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад 9 настай охин А, 7 настай хүү Ч нар гадаа тоглож байсан юм. Тэгтэл гаднаас хүү Ч уйлчихсан орж ирэхээр нь юу болсон талаар асуухад доод давхрын өрөөний эгч намайг алгадсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгийн хацрыг харсан чинь 5 хурууны мөр гарсан байсан тул доод айлын өрөөнд орсон чинь У гэх хүүг алгадсан охин ээж, бага насны 2 дүүтэйгээ байсан. Би гэрт нь ороод У-д хандан яагаад хүүхэд алгадсан юм бэ гэж асуусан чинь огт дуугарахгүй байсан. Тэгэхээр нь У-оос ямар шалтгаанаар миний хүүхдийг алгадсан талаар юм яриулах гээд чанга дуугарч загнахад ээж нь гэх эмэгтэй манай бага охиныг танай хүү хамт тоглосонгүй гэж хэлээд чулуу шидээд байхаар нь У алгадсан байна гэж хэлээд хүүхдүүдийн хооронд ийм зүйл байх шүү дээ гэхээр нь би Урангоо гэх охинд хандан чи тэгвэл яагаад миний бага насны хүүхдэд гар хүрсэн юм гээд орилж загнасан. Тэгтэл мөн юм дуугарахгүй байхаар нь Урангоог цагдаа руу хамт явна гээд хувцаснаас нь бариад татах үед явахгүй гээд зууралдан эсэргүүцээд байсан...Би түүний хувцаснаас зулгааж, татаж чангаах үед У явахгүй гэж эсэргүүцээд цааш зүтгэж байсан бөгөөд намайг хувцаснаас нь тавих үед эрчиндээ хувцасны шүүгээ мөргөсөн...Ээж нь хажуунаас орж ирээд намайг хөөж гаргах гээд түлхэж эхлэхээр нь У-гийн хувцаснаас тавьсан. Тэгтэл ээж нь гэрээс гар гээд түлхэж байгаад футволк урчихсан. Тэгэхээр нь ээжтэй нь хүүхэд зодлоо гэж маргалдаж байгаад гэртээ ороод тайвшраад байж байхад цагдаагаас хүн ирээд юу болсон талаар асуугаад явсан гэх мэдүүлэг /хх-41-42, 80-81/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүгдэгчийн гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд обьёктив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд тус гэмтлийг хохирогч өөрөө өөртөө эсхүл шүүгдэгчээс өөр бусад этгээд учруулсан гэж үзэх баримтат үндэслэлгүй байна.    

Иймд шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримтгүй /хх-94/ ба хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгчийн хувьд хүүхдэд нь хүчээр, хууль бусаар халдсан хохирогчийн хууль бус үйлдлийн /хх-98/ улмаас буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.      

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, тогтсон цалин хөлсний орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-57-63, 64-71, 72, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГА