Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/789

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Т-т холбогдох 2108 00160 0244 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо Овоотын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Тахилтын **г тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн З-гийн Т /РД:******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Тахилтын *** тоот хашаанд байрлах Таван толгой түлш ХХК-ийн *** дугаар нүүрс борлуулах цэг дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч У.О-ийг “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, зовхины дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь : 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Тахилтын ** тоот хашаанд байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн *** дугаар нүүрс борлуулах цэг дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч У.О-ийг “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :        

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас...нөхөр согтуу намайг зодчихоод *** унд саарал карина машинтай яваад өгсөн тухай баримт /хх-04/,

- хохирогч У.О-ийн...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ий нүүрс борлуулах ** дугаар цэг дээр ажлаа хийгээд байж байтал хамтран амьдрагч Т согтуу ирсэн. Тэгээд надаас 50,000 төгрөг олж өг гэхлээр нь би надад мөнгө байхгүй гэсэн. Тэгээд Т согтуу машин барьж явах гэхээр нь би машиных нь түлхүүрийг аваад халаасандаа хийсэн. Тэгээд би бутик рүү ороод байж байтал Т араас орж ирээд түлхүүр өг гээд миний үснээс барьж дараад толгой, нуруу хэсэг рүү олон удаа өшиглөж дэвсэж зодсон. Тэгээд миний ороолтоор хоолойг боогоод зуух мөргүүлэх гэж оролдсон. Тэгээд хуванцар сандал аваад миний гар толгой, нуруу хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд би ах руугаа утсаар ярьсан чинь Т гараад зугтаасан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-10-11, 25-26/,  

- гэрч Ц.З-ийн...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэртээ байхад бэр Оюунцэцэг 11 цагийн үед миний гар утас руу залгаад Т архи уучихаад согтуу машин барьж явах гээд байна гэхээр би өөрийн эгчийн охин Ц рүү залгаад цаадах чинь ийм асуудал гаргаад байна гэнэ хэлсэн ба нөхөр нь Т-ийг гэртээ аваад ирсэн байна гэж хэлсний дараа О залгаад Т намайг зодлоо гээд байхаар нь хамт ажиллаж байсан манай хамаатны хүү У-аас асуух гэхэд гар утсыг мэдэхгүй болохоор юу болсон талаар сайн мэдээгүй гэх мэдүүлэг /хх-35-36/,

- гэрч Ш.Л-ын...Тухайн өдөр үеэл дүүгийнх нь эхнэр болох Оюунцэцэг залгаад Т согтуу машин барих гээд байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр намайг очоод Т-ийг аваад ир гэхээр нь би өөрийн машинаар байгаа газар нь очих гэсэн машин асахгүй байсан. Би нүүрс зардаг газар нь яваад очсон чинь машиндаа суугаад хөдлөх гэж байхаар нь машины жолооч талаас буулгаад хажуудаа суулгаад шууд өөрийн гэртээ авч ирээд хашаандаа машиныг нь оруулаад байж байсан чинь цагдаа нар хүрч ирээд Т-ийг аваад явчихсан...гэх мэдүүлэг /хх-39-40/,  

- гэрч Э.У-ын...Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр намайг О нүүрс буулгаад өгөөч гэхээр нь тус болоод 10 тн нүүрс ирсэн, түүнийг буулгаад байж байхад хамаатны ах Т ирчихсэн эхнэр О-тэй маргалдаад байсан. Би ажил ихтэй байсан болохоор тоохгүй ажлаа хийгээд байж байсан бөгөөд гадаа их хүйтэн байсан учир дулаацахаар манаачийн байранд орсон чинь О газар унасан байсан бөгөөд Т ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн машины түлхүүр нэхээд зогсож байсан. Тэгэхээр нь би Т ахыг болиулах гэхэд болихгүй хоорондоо хэрэлдээд байсан учир О-гийг түлхүүрийг нь өгчих гэж хэлээд түлхүүрийг нь Т ахад өгөөд гаргасан гэх мэдүүлэг /хх-43-44/,  

- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-45-46/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-47-51/, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-52-53/,

- шинжээчийн дүгнэлт...У.О-ийн биед баруун нүдний дээд зовхи, зовхины дотор булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-29-30/,

- шүүгдэгч З.Т-ийн...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрч байхад эхнэр бид 2 гэрээс гараад хамаатны дүү У-аар нүүрс буухаар туслуулдаг болохоор зам дагуу гэрээс нь аваад нүүрс борлуулах цэг дээр хүргэж ирсэн. Тэгээд У болон О нарыг ажлаа хийж байх хооронд нь би хажуугийн дэлгүүрээс 0,5 литрийн Нийслэл нэртэй пиво 10 лаазыг худалдан аваад машиндаа ганцаараа ууж эхэлсэн. Түүнээс хойш 7-8 лааз пиво уугаад их согтож байсан болохоор согтуу машинаа унаад харьж унтах гэж бодоод О-ээс машины түлхүүр авах гэхэд өгөхгүй маргалдаж байсан. Түүнээс хойш ямар нэгэн юм санахгүй байгаа бөгөөд миний санаж байгаагаар О-тэй барьцалдаад авсан машины түлхүүр нэхээд байж байхад хамаатны дүү У орж ирээд түлхүүрийг нь өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би түлхүүрээ аваад машиндаа сууж байхад манай хамаатны ах Л хүрч ирээд намайг гэртээ аваачихаар нь гэрт нь ороод унтаж байхад гаднаас цагдаа нар ирээд авч явсан...гэх мэдүүлэг /хх-13, 81-82/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.            

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч З.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримтгүй  /хх-26, 87/ байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, бага насны 1 хүүхдийн хамт амьдардаг, “Неон гэгээ” компанид замчинаар ажилладаг гэх болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-60, 64, 66, 68, 69, 70-72, 73, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн бичгээр ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :      

1. Шүүгдэгч З.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.               

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Т-т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч З.Т-т мэдэгдсүгэй.         

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч З.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР