Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2018/00500

 

 

 

 

 

20************** оны 06 сарын 0******* өдөр

Дугаар *******3*******/ШШ20**************/00500

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын *******-*******/Б/ тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/РД:ЖЭ5*******053*******6*******/-гийн,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын *******-******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн /РД:ЖИ770930*******2/-д холбогдох

Гэрийн тэжээвэр амьтны үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол *******3**************50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20************** оны ******* сарын 0*******-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа

Иргэдийн төлөөлөгч Э.Жавхлант

Нэхэмжлэгч Г.*******

Хариуцагч А. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20************** оны 2 дугаар сарын *******0-ны өглөө 9-*******0 цагийн хооронд нь хашаандаа хогоо шатааж байсан. Манай хашаанд цаас нь хийсээд байхаар нь хийсэж ирсэн хогийг нь гал руу нь очиж хийсэн. Тэгэхэд нохой нь над руу дайрч миний бугалганд нэг хазаж, өгзгөнд хоёр удаа хазсан. нь тухайн үед хүүгээ нохойгоо өөр газар шилжүүлж уя гэсэн юм билээ. Тэгээд хүү нь нохойгоо дийлээгүй бололтой, нохой нь дүүлээд надруу ирээд дайрсан. Тухайн үед нь хүүхдээ өшиглөөд хүн хазуулчихлаа гэхээр нь би нэгэнт хазуулсан юм чинь хүүхдээ зодоод яах юм гэсэн. Тэгээд би машин олж эмнэлэг явъя гэсэн. Тэгэхэд нь олон дахин хэлүүлж байж эмнэлэг явж хүлээн авахад үзүүлсэн. Тухайн үед гийн эхнэр нь надтай хамт явсан. Мэс заслын эмч зөөлөн эд гэмтсэн байна гээд цэвэрлэж өгөөд гэмтлийн эмчид үзүүлээрэй гэсэн. Мэс заслын эмчид үзүүлэхэд өгзөгний тэнд хатуу юм байна ЭХО-д харуул гэсэн. Үүний дагуу ЭХО-д үзүүлэхэд шингэн юм байна гэсэн. Ингээд эмч шарханд зүсэлт хийх боломжгүй байгаа тул дотор байгаа шингэнийг шимэгдүүлдэг тариа хийх шаардлагатай гэсэн. Үүний дагуу би 7 хоног шарлага хийлгэж, физик эмчилгээ хийлгэж, өвчин намдаах эм ууж, шимэгдүүлэх тариа хийлгэсэн. Би тухайн үед хөлөө чирээд хазганаж явдаг байсан. Эмчилгээнд явахад гийн эхнэр нь миний хүүтэй хамт намайг хоёр талаас түшиж явдаг байсан. Би 20 хоног бусдын асаргаанд эмчилгээ хийлгэсэн байдалтай байсан. Удалгүй шархаа дийлэхээ больж явж чадахаа больсон. Тэгээд би түргэн дуудахад түргэний эмч ирж нацилкаар намайг авч явсан. Эмч үзээд өмхий ногоон /вишневский/ тос түрхэээрэй гээд өвчин намдаах эм бичиж өгч маргааш мэс заслын эмчид үзүүл гэсэн. Маргааш нь намайг очиход эхлээд ЭХО-д үзүүл гэсэн. Гэтэл улсын эмнэлгийн ЭХО-ны очер *******0 гаруй хоногийн дараа байсан. Тэгээд би д хандан улсын эмнэлэг очер ихтэй байна, би хувийн эмнэлэгт ЭХО-д харуулмаар байна гэхэд нь би ЭХО-ны мөнгийг чинь өгч чадахгүй та хэлдэг газар нь хэл гэсэн. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Цагдаа намайг шүүх эмнэлэгт үзүүл гэсний дагуу би шинжилгээний төлбөр *******000 төгрөгийг нь төлөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Үүний дараагаар гийн эхнэр надад цалин нь буусан бололтой унааны мөнгө 2*******500 төгрөгөө авах уу гэхэд нь би одоо авахгүй, эмчилгээ хийлгэсэн мөнгөн дээрээ нэмж авна гэж хэлсэн.. Би айл хөрш улсууд тул хэл ам гаргахгүй байя гэж хичээсэн. Гэтэл нь намайг хориод хоног бусдын асрамжид байхад нэг ч удаа биеийг маань асуугаагүй мөртлөө надтай утсаар Таны хаана чинь хатуураад байгаа юм, би маргааш тантай хамт явна гээд эвгүй харьцсан. Иймд би *******3**************50 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилж байна. Үүнд: Унааны төлбөр 2*******500 төгрөг /Үүнийг эхнэр нь өгнө гэдэг байсан/, ЭХО-д харуулахаар ирж очих унааны төлбөр *******600 төгрөг, хувийн ЭХО-ны төлбөр 20000 төгрөг, Шүүх эмнэлэгт төлсөн шинжилгээний үнэ *******000 төгрөг, эм тарианы зардалд 5*******350 төгрөг, нэг удаагийн физик эмчилгээнд явсан унааны төлбөр 7000 төгрөг, физик эмчилгээний төлбөр *******000 /хагас сайн өдөр төлбөртэй байдаг/ төгрөг болж байгаа. нь надад **************0000 төгрөг төлсөн гээд байгаа боловч энэ мөнгийг надад бэлнээр нь өгөөгүй, *******-5 хоногийн унааны мөнгийг даасан, өвчин намдаах эмийг ганц нэг ширхэгээр нь надад авчирч өгдөг байснаас надад май гэж бэлнээр мөнгө өгч байгаагүй. Тэгээд ч би эдний дааж байсан өдрүүдийн унааны төлбөр, эм авч өгснийг нь нэхэмжлээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 20************** оны 2 дугаар сарын *******0-ны өдөр намайг хашаандаа юм хийж байхад хашаан дотор шатааж байсан хог дээр ******* нь хог авчирч шатааж байгаад манай нохойд хазуулсан нь үнэн. Тухайн үед хүү маань нохойныхоо байршлыг өөрчилж уях гэж байгаад дийлэлгүй алдсан байсан. Уул нь нохой маань уяанаасаа суларч хашаандаа сул байсан ч хүн хаздаггүй байсан. Тухайн үед эзнийхээ хажууд байсан тул дайрсан байх. Би тэр үед ******* эгчийг манай хашаанд орж ирснийг мэдээгүй. Тэгээд хүн хашгирах чимээ гарахаар нь очиж нохойгоо салгаж авсан. Тэгээд ******* эгч гэр лүүгээ яваад орсон. Би хүүхдээ нохойгоо алдлаа гэж загнасан. Тэгээд ******* эгчийн гэрт орж багийн эмнэлэг рүү авч явсан. Тэнд вакцин байхгүй байсан тул хүлээн авах руу явж иодоор арчиж ариутгал хийлгэж, эм бичүүлж авсан. Тэгээд эхнэр маань орой болгон шархыг нь ариутгаж өгдөг байсан. Манай эхнэр байнга биеийг нь асууж, эмнэлэг хамт явдаг байсан. Тэгээд биднийг биеийг нь асуухад гайгүй ээ гэдэг байснаа *******0 хоногийн дараа босож чадахгүй байна гэж хэлэхээр нь түргэн дуудаж үзүүлсэн. Маргааш нь ЭХО-д харуулж өдрийн эмчилгээнд явж, физик эмчилгээнд орж бие нь гайгүй болсон. Ингээд сүүлийн хэд хоног эхнэр маань цуг эмчилгээнд нь хамт явж чадаагүй. Гэтэл хувийн ЭХО-д харуулна олон хоног хүлээж чадахгүй гээд эхнэрээс маань 20000 төгрөг нэхсэн. Тэр үед нь мөнгөгүй байна гэхэд манай эхнэрийг загнаж цагдаад мэдэгдэнэ гэсэн. ******* эгч өмнө нь байнга эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэдэг байсан. Гэртээ өвчтэй хэвтэж байхад нь би ороод цайг нь авч өгч л байсан.. Би ажил хийдэггүй бөгөөд манай гэрээс эхнэр маань ганцаараа ажил хийдэг. Эхнэр маань Шүр захад үйлчлэгч ажилтай. Бид эмчилгээний зардал болон бусад зардалд нийт **************0000 төгрөг гаргасан. Одоо дахиж нэмж мөнгө төлж чадахгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч А.гээс түүний гэрийн тэжээвэр амьтан буюу түүний нохойд хазуулсны улмаас өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд *******3**************50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

20************** оны 02 сарын *******0-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын *******-******* тоотод буюу хариуцагч А.гийн хашаанд түүний эзэмшлийн гэрийн тэжээвэр нохой нь нэхэмжлэгч Г.******* руу дайрч, түүний баруун бугалга болон зүүн өгзгөн тус газарт хазаж, нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь унааны зардалд 2*******500 төгрөг, хувийн эмнэлгийн ЭХО-д харуулахаар ирж очих унааны зардалд *******600 төгрөг, нэг удаагийн физик эмчилгээнд явсан унааны зардалд 7000 төгрөг, хувийн эмнэлгийн ЭХО-д харуулсны төлбөр 20000 төгрөг, Шинжээчийн дүгнэлтийн үнэ *******000 төгрөг, эм тарианы зардалд 5*******350 төгрөг, физик эмчилгээний төлбөр *******000 төгрөг гэж нэхэмжлэлийнхээ задаргааг тайлбарлаж байх ба хариуцагч А. нь нэхэмжлэгчид эмчилгээний зардалд **************0000 төгрөгийг төлсөн тул дахин хохирол төлж чадахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 50******* дүгээр зүйлийн 50*******.2-т зааснаар гэрийн тэжээвэр амьтны үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч, эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоотой бол гэм хорыг хариуцахаар заажээ.

Хариуцагч А. нь өөрийн тэжээвэр нохойгоо уяатай байлгаж, бусдад гэм хор учруулахаас сэргийлэх үүрэгтэй бөгөөд нохойныхоо уяаг өөрчлөх үед хүн рүү дайрах боломжтой эсэхийг мэдэх ёстой байсан бөгөөд хариуцагчийн дээрх илт болгоомжгүй үйлдэл нь нэхэмжлэгч Г.*******гийн биед гэм хор учирсантай шалтгаант холбоотой байх тул хариуцагч А. нь гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь дээрх гэмтлийн улмаас нийт 5*******350 төгрөгийн эм тариа хэрэглэсэн, эмчийн үзлэгээр хэт авиа буюу ЭХО-д харуулах шаардлагатай байсны улмаас 20000 төгрөгийн төлбөр төлж хувийн эмнэлгийн ЭХО-д харуулсан болох нь түүний эрүүл мэндийн картаар тогтоогдож байхаас гадна Шүүхийн шинжилгээний албанд шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд *******000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул дээрх зардлууд болох нийт *******6350 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нь унааны зардалд нийт *******0*******00 төгрөг, физик эмчилгээнд *******000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас *********************00 төгрөгийг хангах боломжгүй байна.

Хариуцагч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Манай эхнэр нийт **************0000 төгрөгийн хохирлыг төлсөн, энэ нь *******-5 удаагийн ирж очих унааны зардал, шаардлагатай эм тариа гээд нийт **************0000 төгрөг гаргасан тул дахин эмчилгээний зардал төлж чадахгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгчид **************0000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан гэх өөрийн татгалзлыг нотлох бичгийн баримтыг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.*******-д зааснаар шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан гэм хор учрах үед болон *******-5 хоногийн хугацаанд эмчилгээнд ирж очих унааны төлбөрийг Г.гийн эхнэр гаргасан тул уг мөнгийг нэхэмжлээгүй, надад өгөөгүй хохирлыг л нэхэмжилсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иймд шүүх дээрх үндэслэлээр хариуцагч А.гээс гэрийн тэжээвэр амьтны үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт *******6350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *********************00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, ********************* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Монгол Улсын Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.*******, 50******* дүгээр зүйлийн 50*******.2-т тус тус зааснаар хариуцагч А.гээс гэрийн тэжээвэр амьтны үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт *******6350 /наян зургаан мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *********************00 /дөчин найман мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6*******3 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч А.гээс улсын тэмдэгтийн хураамжид *******550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******-т зааснаар талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ************** хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь ************** хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Т.БАЙГАЛМАА