Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2018/00563

 

 

 

 

 

*******08 оны 06 сарын ******* өдөр

Дугаар 38/ШШ*******08/00563

Дорнод аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******-******* тоотод түр оршин суух, ******* овогт *******ын *******/РД:ЖИ*******608*******3*******/-ын,

Хариуцагч Дорнод аймгийн сумын -р баг, *******3-0******* тоотод оршин суух, овогт /РД:ЖИ*******606**************/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, *******3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******08 оны 4 сарын 6-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Баттулга

Нэхэмжлэгч Г.*******

Хариуцагч А.,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А. бид хоёр нэг ангийн хүүхдүүд бөгөөд тэрээр өмнө нь өөр амьдрал зохиож байсан ба хүүхдээ өөр дээрээ авч үлдсэн. Бид *******004 онд ойр дотно харилцаатай болж, *******006 оноос хамт амьдарч, *******00******* онд гэрлэлтээ батлуулсан. ын хүү Б. өөрийн төрсөн ээжийнхээ нэр дээр гэрчилгээтэй байхад нь бид өөрсдийн нэрээр овоглон төрсний гэрчилгээг нь авч байсан бөгөөд 6 настай байхдаа бидний гар дээр ирж, би хүүг нь өөрийн хүү шиг хайрлан өсгөсөн. Би *******0******* оны 05 сард Зэвсэгт хүчний 03*******9 дүгээр ангиас цэргийн тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахдаа тэтгэмжийн мөнгө гэж ******* сая гаран төгрөг авсан. Тэтгэвэрт гараад Сүмбэр сумын ийн ШТС-д ажиллаж байсан. Намайг ажил хийж байхад нөхөр маань наймаа хийж ашиг олно гэж тэтгэмжийн мөнгөнөөс маань авсан байсан. Гэтэл гэдэг хүүхэнтэй хөдөө явж үндэс авдаг байхдаа холбоотой болсныг *******0******* оны 9 сард сонсоод сэтгэл санааны дарамтанд орж, энэ үеэс эхлэн бидний харьцаа таарамж муутай, хэрүүл маргаантай байдаг болсон. Сүүлдээ манай нөхөр хэд хоногоор алга болоод байхаар нь та хоёрын хооронд юу болоод байна гэж хэлэхэд эсэргүүцдэг байсан боловч холбоотой байсныг нь би мэдсэн.., Ингээд би гэрийнхээ эд зүйлийг аваад Улаанбаатар хот явсан. ...Энэ хүүхнээс л болж бидний салах шалтгаан болсон. Үүнээс хойш А.тай эвлэрэх тухайгаа ярилцаад хамтран амьдарч байсан. Гэвч удалгүй гэдэг хүүхэн нь залгаж А.ын хүүхдийг тээж байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй А. тэр хүүхэнрүүгээ хамт амьдрахаар явсан. Хүний амьдралд үр хүүхэд хэрэгтэй болохоор энэ хүний өөр амьдрал, үр хүүхэдтэй болсон гээд надаас салсныг би эсэргүүцээгүй. Иймд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү нь *******003.0.*******3-ны өдөр төрсөн. Одоо 5 настай. Аавынх нь асрамжинд үлдээхэд татгалзахгүй. Би энэ хүнээс *******3 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг би нарийн тооцолгүйгээр дунджаар нэхэмжилсэн. А. болон түний ах нар нь миний тэтгэмжийн мөнгөнөөс мөнгөө өсгөнө гэж авдаг байсан бөгөөд надаас авсан мөнгөний үлдэгдэл 0000000 төгрөгийг нэхэмжилсэн. Хамгийн гол нь миний улсаас олгосон тэтгэмжийн мөнгө надад өөрт маань байсан бол би өөртөө орох орон байр худалдан авах байсан. Гэтэл болон түүний ах дүү нар энэ мөнгөнөөс маань аваад өч төчнөөн ашиг олсныг би мэднэ. Гэхдээ А.ын 9 000 000 төгрөгийг өгнө гэж байгааг нь би хүлээн зөвшөөрч байна. Цалингийн зээлийн хувьд бид хамт амьдарч байхдаа гэр орондоо эд хогшил авах гэж, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулахын тулд зээл авсан байсан. Нэхэмжлэл гаргахын өмнө зээлийн үлдэгдэл 0 5*******3 3*******0 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба төлсөөр байгаад яг одоо бол 8 049 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгөнийхөө тал хувийг ч гэсэн төлүүлмээр байгаа ба А. тавин хувийг нь төлье гэж байгааг зөвшөөрч байна. Машиныг бид тэтгэмжийн мөнгөөрөө 6 *******00 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Машины үнэ дээр маргахгүй, Машин байгаа тул түүнд үлдээнэ. Гэрийн эд хогшлын хувьд 3 нэр төрлийн бүх эд хогшлийг бид хоёр өмгөөлөгчийн өрөөнд уулзахдаа ярилцаж байгаад 4 *******80 000 төгрөгөөр үнэлсэн. Уг нь бол эд хөрөнгийн ашигласан хугацаа элэгдлийг тооцож болох боловч дээрх үнэлгээнд маргах зүйлгүй, дээрх эд хогшлууд бүгд надад байгаа. авна гэвэл авна гэснээ авч болно. Өмгөөлөгчийн хийсэн тооцоог бид хамт сууж байгаад ярилцсан. А. дундын эд хөрөнгөө тооцохдоо миний авч явсан гэрийн эд хогшлуудыг нарийвчлан тооцож хуваагаад байгаад эсэргүүцэх юм алга байна. Гэхдээ хамгийн гол нь эд нар мөнгийг маань авч хэрэглэж ашиг олчихоод би энэ мөнгийг чинь төлөх ёсгүй гэж надад хэлсэн, мөн өвчтэй хэвтэж байх үед мөнгө хэрэгтэй байна, мөнгийг маань өгөөч гээд байхад хэн нь ч надад туслаагүй, 0-аад жил ханилчихаад тусалж дэмжээгүйд нь би гомдож явдаг. Үүнээс болж би эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирч үлдэж байна гэдгээ ойлголоо гэв.

Хариуцагч А. болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.******* бид хоёр *******004 оноос эхлэн гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Би гэдэг хүүхэнтэй хамтран үндэсний наймаа хийж байсан. Үндэс цуглуулах гэж *******, 3 хоногоор явдаг байсан. Тухайн үед дотно харьцаагүй байсан. Аавын бие муу байсан тул хоёулаа Улаанбаатар хотруу цуг явъя гэж хэлсэн. Тэрнээс сална гэж хэлээгүй. Би тэгээд Улаанбаатар хот орж аатайгаа уулзаад буцаад гэртээ иртэл гэрт юу ч байхгүй хоосон байшин л үлдсэн байсан. Тэгээд хүүгээсээ ээж нь хаашаа явсан бэ гэж асуухад хүү маань мэдэхгүй байсан. Би одоо тай хамт амьдарч байгаа нь үнэн бөгөөд Г.******* бид хоёр цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Хүү маань миний асрамжинд байгаа, *******аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Би нэхэмжлэгч Г.*******аас 3 *******00 000 төгрөг авсан нь үнэн. 6 000 000 төгрөгийг бэр эгчрүүгээ үндэс аваад байж бай гэж хэлээд явуулсан. ******* *******0 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******тай ярилцаад дүүдээ зээлүүлэхээр болсон. Манай дүү 3 *******00 000 төгрөгийг нь эргүүлж өгсөн байсан. Тийм учраас эгчрүүгээ явуулсан 6 000 000 төгрөг, дүүдээ зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 3 000 000 төгрөг нийт 9 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Цалингийн зээлийг аваад гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан нь үнэн учраас зээлийн үлдэгдэл 8 049 000 төгрөгийн тавин хувийг төлөхийг зөвшөөрнө. Харин бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Истана маркийн автомашины үнэ 6 *******00 000 төгрөгөөр авсан нь үнэн учраас үнэ дээр маргахгүй, гэрийн эд хогшил болох 3 нэр төрлийн хөрөнгийг нэхэмжлэгч өөрөө аваад явсан. Эдгээр 3 нэр төрлийн эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч бид гурав хамт харилцан ярилцаж байгаад нэхэмжлэгчийн хэлсэн үнээр нь үнэлсэн бөгөөд бүгд 4 *******80 000 төгрөг болсон. Ачааны автомашин болон гэрийн эд хогшлийн нийт үнэ 0 980 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг хүүхдэд хуваахгүйгээр хоёрт хуваахаар нэг хүнд 5 490 000 төгрөг болж байна. Үүнээс 4 *******80 000 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн эд хөрөнгө Г.*******д үлдэж байгаа учраас зөрүү *******0 000 /5 490 000 - 4 *******80 000/ төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Ингээд нийт 4 *******34 500 төгрөгийг хариуцагчийн зүгээс Г.*******д ойрын хугацаанд төлж барагдуулна. Ачааны автомашин маань одоо хөдлөхгүй байгаа учраас би өөртөө үлдээнэ. Гэрийн эд хогшлоос авахгүй гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч А.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, *******3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэрлэгчид нь *******004 онд танилцан гэр бүл болон амьдарч, *******00******* оны 8 сарын 0*******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба улмаар *******003 оны 0 сарын *******3-ны өдөр төрсөн хүү ын гийн хууль ёсны эцэг эх болсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байх бөгөөд нэхэмжлэгч нь дагавар хүү Б.гийн төрсний гэрчилгээнд өөрийн нэрийг оруулж, түүний хууль ёсны эх болсон талаар маргаагүй байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн асуудлаас болж үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр тэдний харилцаа таарамжгүй болж улмаар *******0******* оны 9 сараас эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, нөхөр А. нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаагаас хэн алин нь цаашид дахин хамт амьдрах хүсэл сонирхолгүй болсон, гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох бөгөөд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алин нь хүүхдийг хэн нэгний асрамжинд үлдээх талаар нэхэмжлэл гаргаагүй боловч гэрлэлт цуцалж байгаатай холбогдуулан хүүхдийн асрамжийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд зохигч талууд нь хүү Б.г эцэг А.ын асрамжинд үлдээх талаар хэн алин маргаагүй байх тул Монгол Улсын Гэр бүлийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар хүү Б.г эцэг А.ын арсамжинд үлдээхээр шийдвэрлэв. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлдээ тэтгэмжийн мөнгөний үлдэгдэл *******3 000 000 төгрөгийг нэхэмжлэх талаар тусгасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч А.аас *******3 000 000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлээ цэргийн тэтгэвэрт гарахад улсаас өгсөн тэтгэмжийн мөнгөнөөс наймаа хийнэ гэж авсан мөнгөний үлдэгдэл 0 000 000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 8 049 000 төгрөг, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Истана маркын ачааны автомашины мөнгө 6 *******00 000 төгрөг буюу дундажаар *******3 000 000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 3*******9 дүгээр тусгай ротод ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарахад нь улсаас түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон байх ба уг тэтгэмжийн мөнгөнөөс наймаа хийнэ гэж авсан мөнгөний үлдэгдэл 0 000 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч А. нь дээрх мөнгөнөөс 9 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас 9 000 000 гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.******* нь А.тай хамтран амьдарч байх хугацаандаа Хаан банкны Сүмбэр тооцооны төвтэй зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл авч гэр бүлийн хэрэгцээнд ашигласан байх ба энэ талаар гэрлэгчид маргаагүй болно. Хариуцагч А. нь цалингийн зээлийн үлдэгдэл 8 049 000 төгрөгөөс 4 0*******4 500 төгрөгийг төлөх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас 4 0*******4 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Истана маркын автомашины үнэ 6 *******00 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч А. нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн нийт үнийг өөрийн өмчлөлд байгаа Истана маркийн автомашины үнэ 6 *******00 000 төгрөг, нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлд байгаа 3 нэр төрлийн гэрийн эд хогшлийн үнэ 4 *******80 000 төгрөгийг нэмж, нийт 0 980 000 төгрөгөөр үнэлэн, үүнийг хүүхдэд хуваахгүйгээр хоёрт хуваан нэг хүнд ногдох хэсгийг 5 490 000 төгрөгөөр тодорхойлж, 4 *******80 000 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн гэрийн эд хогшил Г.*******ын өмчлөлд байгаа гэх үндэслэлээр зөрүү *******0 000 /5 490 000 - 4 *******80 000/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөх санал гаргасныг нэхэмжлэгч Г.******* хүлээн зөвшөөрч эсэргүүцээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчийн гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөө хуваахдаа 4 *******80 000 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн гэрийн эд хогшлийг оруулан тооцсоныг нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрч эсэргүүцээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь ачааны авто машин болон 3 нэр төрлийн гэрийн эд хогшлийн үнийг өөрсдөө тохиролцон үнэлж, уг үнэлгээний талаар маргаагүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******-т зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болох бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг хүүхдийг оролцуулалгүйгээр хэн алиндаа адил тэнцүү хэмжээгээр өөрсдөө хуваарилсан байх тул шүүх тэдний хуваарилсны дагуу хариуцагч А.аас гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн үнийн зөрүүнд *******0 000 төгрөг, улсаас олгосон цэргийн тэтгэмжийн мөнгөнийн үлдэгдэлд 9 000 000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл хэсгээс 4 0*******4 500 төгрөг буюу нийт 4 *******34 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн нийт шаардлагаас үлдэх 8 *******65 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагч нар нь 3 нэр төрлийн гэрийн эд хогшил Г.*******ын өмчлөлд, ачааны автомашин А.ын өмчлөлд тус тус байгаа талаар харилцан маргаагүй байх тул дээрх эд хөрөнгүүдийг зохигчдын хэн алины өмчлөлд шилжүүлэх талаар шийдвэрт тусгах шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 343 50 төгрөг төлсөн байх ба түүний төлсөн 343 50 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад *******0*******00 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад *******0*******00 төгрөг, 4 *******34 500 төгрөг гаргуулах тухай шаардлагад **************9 *******3 төгрөг, нийт 369 5*******3 төгрөгийг гаргуулан, 343 50 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д олгож, үлдэх *******0 *******00 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь шүүх хуралдааны явцад өөрөө шүүх хуралдаанд оролцож байгаа гэх үндэслэлээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.5, 3 дүгээр зүйлийн 3.-т тус тус заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.*******, 6, 8, 3******* дугаар зүйлийн 3*******.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт заасныг баримтлан овогт /РД:ЖИ*******606**************/, ******* овогт *******ын *******/РД:ЖИ*******608*******3*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар *******003 оны 0 сарын *******3-ны өдөр төрсөн хүү Б.г эцэг А.ын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

4. Монгол Улсын Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******, *******.3-т зааснаар хариуцагч А.аас тэтгэмж, цалингийн зээлийн үлдэгдэл хэсэг болон гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн үнэд нийт 4 *******34 500 /арван дөрвөн сая хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 *******65 500 /найман сая долоон зуун жаран таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Хариуцагч А. нь нэхэмжлэгч Г.*******аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.., *******..*******-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжид 369 5*******3 төгрөгийг гаргуулан 343 50 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д олгож, үлдэх *******0 *******00 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, 9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоногийн хугацаа өнгөрмөгц 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 4 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН