Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/456

    2022         06           08                                    2022/ШЦТ/456

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Батбямба /нийслэл/,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************** холбогдох эрүүгийн 2202000920128 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, “Импайр” бааранд ажилладаг гэх, ам бүл 1, ******************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 14,5 грамм бодисыг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Баянгол дүүргийн 6-р хороо, 39-р байрны 60 тоот орон сууцанд үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо, 9-р байрны 60 тоот орон сууцанд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 20 минутад эхэлж, 19 цаг 10 минутад дууссан, хэргийн газар үзлэг хийсэн:

“...гал тогооны өрөөний ширээн дээр байх хүрэн өнгийн хэтэвчний цагаан өнгийн капсултай эм мэт зүйл 1 ширхэг, улаан, цагаан өнгийн капсултай эм мэт зүйлтэй зиплок түгжээ бүхий ууттай зүйлийг цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 57,9 грамм жинтэй байсныг №3 гэж дугаарлав. Гал тогооны ширээний баруун урд талд байрлах хар уут бүхий хогийн саван дотор цагаан өнгийн нунтаг зүйл байсныг зиплок түгжээ бүхий уутанд хийж жинлэхэд 1.8 грамм жинтэй байсныг №4 гэж дугаарлан, унтлагын өрөөний цонхны тавцангийн тавиур хэсэгт дэвтрийн хуудас цаасан дээр байх ногоон өнгийн ургамал мэт зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж жинлэхэд уутны хамт 15.2 грамм жинтэй байсныг №5 гэж дугаарлан, зочны өрөөний тамхины үнсний саван дотор шатсан ургамал мэт зүйлийг №6 гэж дугаарлан, зочны өрөөний баруун хананд байх 4 ширхэг тавиурын дээрээсээ хоёр дахь тавиур дээр байх 1мл тариурыг 7 гэж дугаарлан, шингэн тамхины хар өнгийн төхөөрөмжийг №8 гэж дугаарлан, бор өнгийн шилтэй, дотор хэсэгтээ бага хэмжээний шингэн зүйлтэй №9 гэж дугаарлан, дексаметазон 4мг/1мл гэх бичлэгтэй бор өнгийн шилтэй тариурын шингэнийг №10 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэх зорилгоор түр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-17 дахь тал/,

2. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. №5 гэж дугаарласан 14,5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 151-161 дэх тал/,

3. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 74 дэх тал/,

4. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 251 дугаартай:

“...Э.Б нь хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 146-147 дахь тал/,

5. Гэрч Ц.Э:

 “...Өнөөдөр манай гэрт 15 цаг өнгөрч байхад найз залуу Энхбаясгалан, хүү Нинж нарын хамт И март төв рүү хүнсээ цуглуулах гээд гарч байхад манай гэрийн тог тасарсан. 4 хүн орж ирээд Энхбаясгаланг баривчилсан. Хэсэг хугацааны дараа гэртээ яваад ороход хэргийн үзлэг хийсэн байсан. Надаас цагаан өнгийн нунтаг зүйл, цонхны тавцан дээр байсан өвс зэргийг хэнийх болохыг асуухад нь “минийх биш ээ Энхбаясгалан юм уу эсвэл өчигдөр манай гэрт орж ирсэн Эн найзынх байж магадгүй” гэж хэлсэн. Намайг мөрдөн байцаах албан дээр авч ирж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан биологийн дээж авч шалгахад кетметамин гэсэн зүйл хэрэглэсэн гэж гарсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

6. Гэрч Ж.Эн:

 “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намаг найз эмэгтэй Э гэртээ буюу Баянгол дүүргийн 6-р хороо, 39-60 тоотод гэртээ сууж байх үед орой 20 цагийн орчим миний танил Б надтай утсаар ярьж байгаад гэрт ирсэн. Бтэй юм яриад сууж байтал Б нэг ургамал гаргаж ирээд надад “энийг түр зуур цонхон дээр чинь хатаачихъя буцаагаад аваад явна” гэхээр нь би “тэг тэг” гэсэн ба “ямар учиртай ургамал юм бэ” гэхэд эмийн ургамал гэж байсан. Тэгээд Б цонхон дээр өвсөө дэлгэж тавьсан. Би тухайн өдөр Бтэй өвс татаж хэрэглэсэн асуудал байхгүй. Б өөрөө татсан байж магадгүй. Би Бөд чиний цонхон дээр тавьсан ургамлаас болж шалгагдаж байгаа гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг/ хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

7. Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагаан өнгийн “Аква” маркийн машинаар таксидаж явсан ба машин дотроос гялгар ууттай хувцас болон өвс ургамал олж авсан. Улмаар тухайн олж авсан зүйлээ өөртөө байлгаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр найз Эн гэрт буюу Баянгол дүүргийн 6-р хороо 39-80 тоотод очсон. Тэднийд байж байгаад гарахдаа би нөгөө олж өөртөө байлгаж байсан өвсийг жижиг өрөөний пааран дээр хатаах гэж гаргаж тавьсан ба Энхбаясгалан, Энхсаран 2 хүүхдээ дагуулаад гарчхаад ирэх хооронд нь тагтан дээр нөгөө өвснөөсөө ороож татаж хэрэглэсэн. Ингээд орой нь гарч явахдаа өвсөө мартаад явсан байсан. Би өмнө 2014 онд өвс хэрэглэж байсан. Олсон өвсөө мансууруулах үйлчилгээ бүхий өвс гэдийг эхлээд мэдээгүй. Нойтон ногоон ургамал байсан учраас мэдэгдээгүй. Энхбаясгаланг ярихад л мансууруулах үйлчилгээтэй өвс гэдгийг нь мэдсэн. Би өвсний талаар бол сайн мэдэхгүй өмнө нэг удаа харж байсан. Тухайн үед мансууруулах үйлчилгээтэй өвс байж магадгүй гэж бодож сонирхож татаж үзсэн. Татахад гашуун оргиж хоолоо хорсохоор нь ганц нэг сорж үзээд хаясан. Тухайн үед би ганцаараа байсан ба Энхбаясгалан, Энхсаран нар байгаагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 214-216 дахь тал/,

8. Шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Э.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Б нь:

Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 14,5 грамм бодисыг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Баянгол дүүргийн 6-р хороо, 39-р байрны 60 тоот орон сууцанд үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь:

- 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо, 9-р байрны 60 тоот орон сууцанд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 20 минутад эхэлж, 19 цаг 10 минутад дууссан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дугаартай “...№5 гэж дугаарласан 14,5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт,

- Гэрч Ж.Эн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намаг найз эмэгтэй Э гэртээ буюу Баянгол дүүргийн 6-р хороо, 39-60 тоотод гэртээ сууж байх үед орой 20 цагийн орчим миний танил Б надтай утсаар ярьж байгаад гэрт ирсэн. Бтэй юм яриад сууж байтал Б нэг ургамал гаргаж ирээд надад “энийг түр зуур цонхон дээр чинь хатаачихъя буцаагаад аваад явна” гэхээр нь би “тэг тэг” гэсэн ба “ямар учиртай ургамал юм бэ” гэхэд эмийн ургамал гэж байсан. Тэгээд Б цонхон дээр өвсөө дэлгэж тавьсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.Э “...Надаас цагаан өнгийн нунтаг зүйл, цонхны тавцан дээр байсан өвс зэргийг хэнийх болохыг асуухад нь “минийх биш ээ Энхбаясгалан юм уу эсвэл өчигдөр манай гэрт орж ирсэн Эн найзынх байж магадгүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 251 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

Энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Бийг үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Бийг үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2202000920128 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

- “№1 гэж дугаарласан цагаан капсултай эм мэт зүйл 1 ширхэг, улаан, цагаан өнгийн капсултай эм мэт зүйл 8 ширхэг эм мэт зүйл,

- №2 гэж дугаарласан Coldovr гэсэн бичиглэл бүхий 9 ширхэг нь хоосон, 1 ширхэг эм мэт зүйлтэй эмийн сав,

- №3 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлтэй зиплок түгжээ бүхий ууттай зүйл албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 57,9 грамм жинтэй,

- №4 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл байсныг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 1,8 грамм жинтэй,

- №5 гэж албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 15,2 грамм жинтэй,

- №6 гэж дугаарласан үнсний саван дотор шатсан ургамал мэт зүйл,

- №7 гэж дугаарласан 1 мл тариур,

- №8 гэж дугаарласан шингэн тамхины хар өнгийн төхөөрөмж,

- №9 гэж дугаарласан бор өнгийн шилтэй, дотор хэсэгтээ бага хэмжээний шингэн зүйлтэй шилэн сав,

- №10 гэж дугаарласан Дексаметазон 4 мг/ 1мл гэх бичиглэлтэй бор өнгийн шилтэй тариур” зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* Б-ийг үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-өд оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

- №10 гэж дугаарласан Дексаметазон 4 мг/ 1мл гэх бичиглэлтэй бор өнгийн шилтэй тариур” зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2202000920128 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

- “№1 гэж дугаарласан цагаан капсултай эм мэт зүйл 1 ширхэг, улаан, цагаан өнгийн капсултай эм мэт зүйл 8 ширхэг эм мэт зүйл,

- №2 гэж дугаарласан Coldovr гэсэн бичиглэл бүхий 9 ширхэг нь хоосон, 1 ширхэг эм мэт зүйлтэй эмийн сав,

- №3 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлтэй зиплок түгжээ бүхий ууттай зүйл албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 57,9 грамм жинтэй,

- №4 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл байсныг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 1,8 грамм жинтэй,

- №5 гэж албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 15,2 грамм жинтэй,

- №6 гэж дугаарласан үнсний саван дотор шатсан ургамал мэт зүйл,

- №7 гэж дугаарласан 1 мл тариур,

- №8 гэж дугаарласан шингэн тамхины хар өнгийн төхөөрөмж,

- №9 гэж дугаарласан бор өнгийн шилтэй, дотор хэсэгтээ бага хэмжээний шингэн зүйлтэй шилэн сав,

- №10 гэж дугаарласан Дексаметазон 4 мг/ 1мл гэх бичиглэлтэй бор өнгийн шилтэй тариур” зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* Б-ийг үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-өд оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

- “№1 гэж дугаарласан цагаан капсултай эм мэт зүйл 1 ширхэг, улаан, цагаан өнгийн капсултай эм мэт зүйл 8 ширхэг эм мэт зүйл,

- №2 гэж дугаарласан Coldovr гэсэн бичиглэл бүхий 9 ширхэг нь хоосон, 1 ширхэг эм мэт зүйлтэй эмийн сав,

- №3 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлтэй зиплок түгжээ бүхий ууттай зүйл албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 57,9 грамм жинтэй,

- №4 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл байсныг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 1,8 грамм жинтэй,

- №5 гэж албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 15,2 грамм жинтэй,

- №6 гэж дугаарласан үнсний саван дотор шатсан ургамал мэт зүйл,

- №7 гэж дугаарласан 1 мл тариур,

- №8 гэж дугаарласан шингэн тамхины хар өнгийн төхөөрөмж,

- №9 гэж дугаарласан бор өнгийн шилтэй, дотор хэсэгтээ бага хэмжээний шингэн зүйлтэй шилэн сав,

- №10 гэж дугаарласан Дексаметазон 4 мг/ 1мл гэх бичиглэлтэй бор өнгийн шилтэй тариур” зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.ДАЛАЙХҮҮ