Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/868

 

 

    2022        07      04                                     2022/ШЦТ/868

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Н.Ундрах, 

Шүүгдэгч Б.Онарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Охолбогдох эрүүгийн 220 700 0007 0241 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт, Улаанбаатар хот Багахангай дүүргийн оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо төмөр замын дангийн 21-1 тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, Б.О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Онь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлын зогсоолд байрлуулсан өөрийн эзэмшлийн 3242 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр урьдын харилцааны явцад олж мэдсэн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан хохирогч Ц.Оюунчимэгийн Төрийн банкны 300500180850 дугаартай данснаас 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлын зогсоолд байрлуулсан өөрийн эзэмшлийн 3242 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2021 оны 12 дугаар сарын 01- ний өдөр урьдын харилцааны явцад олж мэдсэн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан хохирогч Ц.Оюунчимэгийн Төрийн банкны 300500180850 дугаартай данс руу хууль бусаар халдан нэвтэрч мэдээлэлтэй танилцсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Онь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлын зогсоолд байрлуулсан өөрийн эзэмшлийн 3242 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банк дахь иргэн Ц.Оюунчимэгийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан, Төрийн банкны 300500180850 дугаартай данс руу нь хууль бусаар халдаж нэвтэрсэн, танилцсан улмаар Ц.Оюунчимэгийн Төрийн банкны 300500180850 дугаартай данснаас 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :      

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан.. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний Төрийн банкны 300 500 180 850 дугаарын данстай интернэт банкт нэвтэрч 600.000 төгрөгийг үл таних хүн шилжүүлж авсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- Төрийн банкны 300 500 180 850 дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- насанд хүрээгүй хохирогч Ц.Оюунчимэгийн...Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад төрийн банкны интернэт банкны апликейшн рүү ороод өөрийн ээж рүү 30.000 төгрөг шилжүүлэх гэж гэтэл миний дансанд байсан мөнгө 86.000 төгрөг болчихсон, 600.000 төгрөгийг ХААН банкны данстай хүн рүү шилжүүлчихсэн байсан...Цагдаагаас манай нөхрийн найз Одгэрэл авсан байна гэдгийг тогтоогоод утсаар ярьсны дагуу миний мөнгийг 2021.12.21-ний өдөр Өнөрцэцэг гэсэн данснаас шилжүүлсэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- гэрч Э.Отгоны...Эхнэр Оюунчимэг бид 2 дундаа 1 гар утас барьдаг. Манай эхнэр 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн гар утсан дээр байдаг Төрийн банкны апликейшнээр ороод дансны үлдэгдлээ шалгахад дансанд нь 86.000 төгрөг үлдсэн, 600.000 төгрөгийн Лосол Даваасамбуу гэсэн хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн байсан. Манай найз Одгэрэлтэй хамт 10 гаран хоногийн өмнө Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум руу хүн хүргэж өгөх ажлаар яваад буцаж явах замдаа Багануур дүүргээс цаана нэг гуанзанд ороод хоол идэж тооцоог хийх үед эхнэр Одгэрэлийн машинд хэвтэж байх хооронд би эхнэрийн утасны Апликейшнийг ашиглаж чадахгүй байсан учраас Одгэрэлд өгөөд хоолны тооцоог хийхэд нэвтэрч, нууц дугаар зэргийг хэлж өгч тооцоог хийлгүүлсэн. Тэр үед цээжилсэн байх тэгээд авсан байж магадгүй гэж бодож байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

- гэрч Л.Даваасамбуугийн... 2021 оны 12 дугаар сарын 01-ны орой 18 цагийн орчимд манай багын найз Одук буюу Одгэрэл чат бичээд над руу чамд мобайл байгаа юу гэж асуусан тэгээд би байгаа гэсэн чинь би данс руу чинь 600.000 төгрөг хийчихье, чи ээж рүү 550.000-г нь хийгээд над руу 50.000 г нь хийчих гэж бичсэн тэгээд би дансаа өгөөд над руу 600.000 төгрөг орж ирсэн би ээжийнх нь 5022523178 дугаарын Өнөрцэцэг гэсэн данс руу 550.000 төгрөгийг шилжүүлж өгөөд өөрийнх нь 5622183887 дугаарын данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн би 10.000 төгрөгийг нь түр хэрэглээд өгье гэж хэлээд авсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Л.Дэзэмшлийн Хаан банкны 5071120002 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 41 дэх тал/,

- шүүгдэгч Б.О... Би прокурорын тогтоолтой танилцлаа. Отгон бид хоёр хоол идэж байх үед Отгон нь хоолны тооцоог хийхээр болсон ба апплейшнийг нь ашиглаж чадахгүй байна гээд надад гар утсаа өгөөд Оюунчимэгийг нууц үг, нэвтрэх нэрийг нь асууж орж ирэхдээ надад хэлсэн ба би тэр үед цээжилчихсэн байсан. Нэвтрэх нэр нь 88989831, нууц үг нь 88989831 гээд ардаас нь од билүү чагт байсан санагдаж байна. Надад зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй, надад яаралтай мөнгө хэрэг болсон учраас би тухайн үедээ мөнгөтэй байсныг нь харчихсан болохоор түр мөнгийг нь авч хэрэглээд 2 хоногийн дотор хэлэхгүйгээр буцаагаад дансанд нь хийчихье гэж бодсон. Би өөрийн хийсэн үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

  1. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

2.2. Шүүгдэгч Б.О гэмт үйлдэл нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах болон хулгайлах гэмт хэргийн шинжийг нэгэн зэрэг хангасан гэж үзнэ.

Төрийн банк дахь хохирогч Ц.Оюунчимэгийн 300500180850 дугаартай данс бүхий интернэт банк ба түүний үйлчилгээ нь гагцхүү тухайн хохирогчийн хувьд цахим төхөөрөмж, интернэтийн сүлжээ ашиглан, нууц кодоор нэвтэрч ашиглагдах мэдээллийн сүлжээ буюу “компьютерийн өгөгдөл, систем”-ийн нэг төрөл болох бөгөөд шүүгдэгч нь тус хохирогчийн цахим мэдээлэлд буюу кибер орчинд тийнхүү хууль бусаар халдаж  нэвтэрсэн, танилцсан улмаар 600.000 төгрөгийг нь хууль бусаар шилжүүлэн авсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийг цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, түүнчлэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.       

Хохирогчийн хувьд “Төрийн банкнаас интернэт банкны үйлчилгээ авах, ашиглах эрх болон цахим мэдэллийнх нь аюулгүй байдлын асуудал” нь Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор нарийвчлагдсан зохицуулагдсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн “интернэт банкны үйлчилгээ авах, ашиглах эрх болон цахим мэдэллийнх нь аюулгүй байдал”-ыг ноцтой зөрчсөн нь тийнхүү тогтоогдсон байх тул шүүгдэгчид холбогдох цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх боломжгүйг тодотгох нь зүйтэй.    

2.3. 2021.12.17-ны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар : Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дугаар зүйл. “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэснийг “Кибер орчинд хууль бусаар халдах” гэж, мөн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол...” гэснийг “ Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан бол...”гэж өөрчлөн найруулсан байх боловч тус өөрчлөлт нь тухайн гэмт хэргийн шинжүүдийг хэвээр хадгалсан, зөвхөн нэршил болон зарим нэр томьёог нарийвчилсан байх боловч илэрхийлэх утга агуулгын хувьд огт зөрүүгүй болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан хэм хэмжээ буюу тодорхойлолтын утга агуулгаар тогтоогдсон, мөн оногдуулах ял шийтгэлүүд огт өөрчлөгдөөгүй байх тул 2021.12.17-ны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Охулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

3. Хохирол, хор уршиг:  

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид шүүхийн өмнөх шатанд 600.000 төгрөг төлсөн /хх-85, 86, 132, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн

өлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нь ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, түүний хөрөнгө орлого, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-37, 43, 63-74, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Охорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих болон оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус оногдуулж, нэмж нэгтгэж шийдвэрлэв. Учир нь :   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэр болох “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэдгийг тухайн шүүгдэгчийн  байнга буюу түр оршин суугчийн хувьд шууд харьяалагдаж буй засаг захиргааны  тусгайлсан нэгж болох сум, дүүрэг эсхүл баг, хорооны нутаг дэвсгэрээс эсхүл амьдарч буй орон байрнаасаа гадагш явахыг хориглох утга агуулгын хүрээнд ойлгож, хэрэглэх үндэслэлтэй байх тул тус хориглолтыг урт хугацаанд хэрэглэх нь ар гэрээ тэжээн тэтгэдэг, засварын ажил олдсон газарт очиж ажилладаг гэх шүүгдэгч Б.О хувьд оновчтой биш үзсэн болно.     

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэр болох “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр зорчих” гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэр нь засаг захиргааны үндсэн нэгж болох аймаг эсхүл нийслэлийн алинд нь шууд харьяалагдаж байгааг шалгуур болгож, тухайн харьяалагдаж байгаа засаг захиргааны үндсэн нэгжийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авна” гэсэн утга агуулгын хүрээнд ойлгож, хэрэглэх үндэслэлтэй бөгөөд тус шүүгдэгчийн оршин суугаа Сонгинохайрхан дүүрэг нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд нийслэл буюу Улаанбаатар хотод шууд харьяалагдаж байх тул шүүгдэгч Б.Оэрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэг  хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг оногдуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.                  

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Б.Охулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                    

2. Шүүгдэгч Б.ОЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.                 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг : эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ооногдуулсан тус зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий  төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР